Санаандгүй хичээлийн шинэ жилтэй сард таарав. Хэ хэ. Уг нь 8 сард оруулах санаатай байсан ч амжсангүй.
"Хэрвээ сургуульд явж чаддагсан бол" гэдэг ном. Готоо Кэнжи гуайн бас нэг ном. Дээхний нэг бичлэгт оруулсан "Алмааз эрдэнээс илүү Энх тайвныг л хүснэм" номын зохиолч. Энэ оны 1 сард барьцаалагдаад алуулчихсан. Ум мани бад мэ хум. Хүсэл зорилго нь агуу хүн байсан.
2009 оны 12 сард хэвлэгдсэн ном, тэгэхээр мэдээлэл нь жаахан дээхнийх. Гэхдээ дэлхийн өөр нэг өнцөг буланд иймэрхүү хүнд хэцүү зовлон бэршээлтэй улс, хүүхдүүд, эмэгтэйчүүд байдаг гэж бодохоор...
Бас тэгээд амь насаа золиод л дэлхий дахинд үнэн бодит мэдээлэл дамжуулах гэж яваа хүмүүст талархах, нөгөө талаар харамсах. Амь насаа алдчихаар ар гэрийнхэн нь хэцүүеэ.
Эдгээр буянтай хүмүүс байхгүй бол, байгаагүй бол би ингээд энэ номыг бас уншаад суухгүй гэж бодохоор...
За гол сэдэв.
30-аас дээш жил дайнтай, дажинтай байсаар, газар нутаг нь, ард иргэд нь туйлдаа хүрсэн орон бол Афганистан. Бод доо, шинээр хүүхэд мэндэллээ, 30 нас хүртлээ дайнаас өөр зүйл мэдэхгүй. Дайн гэж хэлд орох нь холгүй, дайсан гэж хэлд орно гээд бод доо. Аймаар.
Хамгийн их хохирдог нь хүүхэд, эмэгтэйчүүд.
Уг номонд Талибаны засаглалыг дарах гэсэн америкийн бөмбөгдөлтөнд олон олон энгийн иргэдийн орон сууц өртөнө. Америкчууд алдаа гаргаад бөмбөг унагах газраа андуурсан. Тэдний нэг нь Мариам охины гэр бүл. Ээж нь өрх толгойлсон эмэгтэй. Бөмбөгдөлтөнд том хүүгээ алдана. Гэрийнхээ ганц тэжээгч нь байсан. Ээж нь хөл муутай тул тэр бүр ажил олдохгүй. Олдохгүй ч гэж дээ, дайн дуусаад жил ч болоогүй тул ажлын байр гэхээр зүйл байхгүй. Бага хүү нь л одоо тэдний ганц найдвар. Гэхдээ дайнаас өөр зүйл мэдэхгүй тул хөлөө олтол бас л удна. Номын гол баатар охин Мариам сургуульд явж үзээгүй. Охидууд сургуульд явах ёсгүй гэж үздэг Талибанчуудын үзлийн хор уршгаар. Хичээлийн шинэ жилийн нээлтэнд сурах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн очих ч маш олон охидууд цугласан байсан тул НҮБ-с үнэгүй тарааж буй дэвтэр, бал хүрэлцэхгүй дээрээс нь сурагчдын тоо хэтэрсэн тул ангид ч орж чадалгүй буцна.
Гэхдээ ээж нь бас тийм ч дуртай байгаагүй, учир нь зардал их гарна. Одоохондоо өдрийн хоолоо л яаж гэж байгаа учраас.
Хэд хоногийн дараа Гото охиныг сургуульдаа явж байгаа болов уу гэж санаа нь зовон гэрт очно. Гэтэл сургуульдаа яваагүй олон хонож байгааг нь мэднэ. Шалтгаан нь анги даасан эмэгтэй багшийнхаа хэлсэн үгийг буруу ойлгон хичээлдээ явахаа байчихсан байна. Тэр нь
-Жаахан хүүхдүүд сургуульд ирээд хэрэггүй.
Энэ нь "хичээл хийх сонирхолгүй, эрхлэх гэж ирсэн жаахан хүүхдүүдийн цугладаг газар биш, зорилготой сайн сурах хүсэлтэй том хүүхдүүд л ирж сурдаг газар" гээд хэлчихэж. Аминдаа хүүхдүүдийн ухаан санаанд одоо та нар том боллоо, сайн сурах хэрэгтэй гэсэн санаа л байсан гэнэ.
За ингээд захирал багш, эрхлэгч багш, Гото гуай, Мариам, ах нь гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр багахан хурал хийж байж Мариамыг эргэж хичээлдээ орохыг зөвшөөрнө. Эхлээд захирал багш нь хичээлээ дураараа тасалсан, тэгээд ч одоо хоцроод гүйцэхэд хэцүү, ганц хүүхдэд хичээл заах багшийн орон тоо сул зэрэг олон шалтгаанаас сургуулиас гаргах саналтай байна гэж авна. Тэгтэл охин босч очоод л гэртээ байхдаа ч даваж байсан дэвтрээ гаргаж үзүүлэн, тайлбарлаж байж эргээд сургуульдаа явах эрхээ олж авна даа.
За нэг иймэрхүү агуулгатай ном.
Та бүхэн минь Афганистаны тухай мэдмээр байвал гүүглэдчихээрэй. Номноос хуулах гэснээ болилоо. Одоо чинь 2015 он шүү дээ. Хэ хэ
Монголын минь олон олон охидоо, та нар азтай шүү. Элдэв зүйлд шуналгүй, онц сайн сураарай...
No comments:
Post a Comment