Энэ удаагийн номын дуу нь "Гадаад хүнд япон хэл заах арга"-ын тухай байлаа.
Үе үе зохион байгуулдаг юм. Би нь орох хүсэл их байдаг ч ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалаад оролцож амжддаггүй байлаа. Энэ удаад зориг гаргаад гэрийхэндээ
-Би нь номын дуу сонсмоор байна, хөгжмөөр байна, бла бла
гэж байгаад л бага зулзагыгаа дагуулаад явсан. Учир нь хань ижил ажилтай, том зулзага дугуйлантай. Хагас сайн өдөр шүү дээ.
Багыгаа албанд нь өгөх гэсэн, лекц жаахан оройтож тарах тул авч амжихгүй болчихоод. Нэг аниаг нь авчихаарай гэх гэснээ, за за дугуйлангаасаа тарж ирчихээд ганцаараа тааваараа тарвалзаг дээ гэж бодоод. Тэгж тааваараа тарвалзах цаг ер нь гардаггүй болохоор хааяа даа өрөвдөөд байдаг юм. Хэ хэ. Хүнд чинь хааяадаа бас нэг тийм цаг байх хэрэгтэй гэж бодоод.
Дагуулж явсан бага зулзага харин их томоотой сайн байсан. Зураг зурах цаас, харандаа, урлагийн бүтээл туурвих өнгийн цаас, хайч, скоч зэргийг нь авч явсан болохоор түүндээ сатаараад ээждээ нэг их төвөг удсангүй. Дунд нь хариуцаж буй ажлын газрын минь нэг хүүхнийг хошгоруулаад юм хум яриад л байх шиг байсан.
За гол сэдэв.
Сайн дурын багш нар тул заахад янз бүрийн л бэрхшээл тохиолдоно. Мөн сурагчид нь төрөл бүрийн шатны хүн байна. Бага ангийн сурагч, оюутан, нэг оюутны гэр бүл, ажлаар ирсэн насанд хүрэгчид. Албан тушаалын хувьд ч янз янз. Дарга цэрэг гээд л.
Тэдгээр төрөл бүрийн онцлог бүхий хүмүүст япон хэлийг онцлогт нь тааруулж хэрхэн заах тухай лекц. Дүрэм талаас нь хэрхэн заах тухай голчилон үзсэн. Мөн өөрсдөө шинэ арга барилаар зааж болно гэсэн.
Зурагт каарт, гараараа барьж үзээд мэдрэх боломжтой бодит зүйлс ашиглах нь их үр дүнтэй байдаг гэнэ. Ялангуяа хүүхдүүдэд энэ арга их үр дүнтэй. Тэдний анхаарал төвлөрөх хугацаа их богино, дорхноо л уйдаад өөр зүйл бодоод эхэлдэг, тэгэхээр заасан зүйлээ тоглоомоор үргэлжлүүлэн бататгаад явбал дорхноо л сурдаг гэнэ. Тэдний дуртай зүйлийг мэдэж аваад тэр талаас нь үг, ханз, хэллэг гээд заавал бас амархан цээжилдэг гэнэ.
Дүрмийн тухай хичээлээ бараг мартсан байна лээ. Сэргээж үзээд сайхан л байлаа.
Би нь хирагана катакана-гаа үзээд дууссан үед нь хүүхдийн зурагт ном уншуулах дуртай. Дүрмийг нь тусдаа заадаг, үг цээжлэх, үсгээ нүдлэхэд их хэрэгтэй байдаг. Агуулга нь ч хөөрхөн, ханз энэ тэрээ ороогүй болохоор их сайн давтлага болдог юм.
Надаас хэлээ яаж сайжруулах вэ гэж асуухаар нь номын сангаас хүүхдийн ном зээлж ирж уншиж бай л гэж хэлдэг. Монголтой харьцуулахад номын сан их байдаг, үнэгүй зээлчихэж болдог гээд л энд чинь давуу тал их байна шүү дээ. Тэрийг л ашиглаад байх хэрэгтэй юм байгаам. Даанч ашигладаг нь тун цөөхөн.
Яваандаа сайжраад ирэхээр бага ангийн хүүхдүүдэд зориулсан хөөрхөн хөөрхөн ном зээлж ирээд л уншиж бай, яваандаа гүнзгийрүүлээд гэж бас хэлнэ. Жаахан үглээ талдаа шүү дээ би чинь. Хэ хэ. Мэргэжлийн өвчин хөдлөөд л үглэж гарна. Ха ха.
Нэг их туршлагатай ч юм шиг, уртаашаа өргөөшөө хоёр л хүүхдэд зааж байсан, энд. Ккк
No comments:
Post a Comment