Tuesday, August 25, 2015

Сайхан амралт байлаа

Оруулах гэсээр байтал 9 сар гарах дөхлөө.

8 сарын дундуур бурхан болоочдыгоо баярлуулах, эргэж тойрох гэж улс даяараа хэд хоног амардаг юм. Тогтсон өдөр байхгүй. Байгууллагууд янз бүр, нийтээрээ амардаг нь байна. Ажилчид нь ээлжээрээ амралтаа авдаг нь ч байна. Ингэхдээ манайх шиг сар мараар нь авахгүй ээ.

Манай ажил бол амраагүй. Ажилчид нь ээлжээр амарсан. Би ч амраагүй, хагас бүтэн сайндаа л амарсан.

Тэр амралтаа гэхдээ агаар салхинд гарч сайхан өнгөрөөлөө. Гол нь хүүхдийн зуны амралтыг танин мэдэхүй талаас нь хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөчих газар ихтэй юм аа. Бид байнга очдог ууландаа очиж амарсан.

Тухайн бүсэд оршдог ан амьтдын онцлог, бие эрхтний бүтэц, тэдгээрийг хүнтэй харьцуулсан харьцуулалт зэргийг харуулсан музей үзэв.

Шиманэ муж Ота хот Санбэ уул
За энэ уулын бэлээр 2 км алхсан. Эрүүл мэндээ бодож. 1-3 км-ын тусгай алхах жимтэй. Эмээ өвөө нар голцуу алхдаг юм билээ. Би чинь хөдөлгөөний дутагдалтай хүн. Байнга алхдаг эмээ өвөө нарын хэмжээнд хүрэхгүй байж мэдэх юм. Хэ хэ.
Уулын бэл дэх жижиг рестораны хоол. Өөрсдийн бүсдээ тарьсан ногоо, будаагаар хийсэн хоол тул бага зэрэг үнэтэй. Гэхдээ амт нь сайхан.
Музейн таазнаас өлгөөтэй модон эрвээхий. Голдоо доошоо унжсан оосортой. Тэрийг татахаар хөдөлнө. Жаахан хүүхдүүд их л сонирхож олсыг татаад эрвээхий нисэж байна гээд хөөрөх юм билээ. Хэ хэ. Өөр зөндөө л ийм тоглоом байсан. Блогтоо оруулна, ээждээ үзүүлнэ гэж баахан л зураг дарсан, уг нь.

За 9 сарын хэд хоногийн амралт хүртэл ажиллахыг, бичихийг үзүүлээд өгнө өө. Та нарт бас амжилт.

2 comments:

  1. Их хотод амьдарсаар байгаад одоо бүр нэг ийм уул, устай нам гүм газар очих юмсан гэх байнгын хүсэлтэй болж байна даа би. Тэр уулын зураг яасан сайхан харагдаж байна аа. Япончууд ер нь танин мэдэхүйн мэдлэг, мэдээллийг хүүхдүүдэд олгох доо их сурамгай юм шиг байгаа юм тээ. Манайхан ийм сайхан чанар, арга барилыг нь сургалтын системдээ оруулж өгдөг болоосой.

    ReplyDelete
  2. hot gazar jaahan huuhedtei hund jaahan hetsuu yum bilee. Tokyo bol bidend tohiromjgui sanagdsan.

    uul us ni oirhon gazar saihan shuu.

    heleed yuhev, zarimdaa ch surguuliig ter chigeer ni bagshtai yutai hiitei ni nuulgechmeer sanagdsahue bdg shuu...

    ReplyDelete