Wednesday, August 12, 2015

Аавуушка

Ингэсэн юм.

Том зулзага тэмцээн нь дуусаад 11-нд сургууль орж зуны амралтын явцын даалгавраа хураалгаж ирчихээд л хуруу хумсаа будаад л сууж байв.
-Ээжийнхийгээ бас будаад өгөөрэй.
-За, ямраар будуулах уу?
-Ямар ч байсан яахав. Гэхдээ үйлчлүүлэгчидтэй харьцдаг юм чинь даруухан байсан нь зүгээр.
-За.

Орой ч болов. Хоолоо идчихээд л охидууд хумсаа будав. Том зулзага
-Аав  аа, таныхыг бас будаад өгөх үү?
-Юу? Өө үгүй, үгүй. Аав нь эрэгтэй хүмүүс тийм эмэгтэйлэг зан гаргахад дургүй.
-Өө, за за. Болилоо.

Үүнийг сонсож суусан бага зулзага
-Тэгвэл эрэгтэйлгээр будаад өгчихгүй юу даа.

Бүгд татаж унав. Эрэгтэйлэг гэж будна гэж хар мараар будаад л, дээрээс нь зүрх, цэцэг биш гавлын яс зураад л, сэлэм энэ тэр зураад л будах юм байна л даа гэж том 3 нь жаал инээлдэв.

Охид ингэж хааяа аавыгаа аавуушка болгодог юм. Бага зулзага бол хааяа үс мүсийг нь боогоод, хавчаар хатгачихсан л явж байдаг юм.

Одоо ээж, том зулзага хоёр бол хачин гоё хумстай л байна. Ээж бол ядам хуруунуудынхаа хумсан дээр зүрх болон уруул зуруулав. Амьдралдаа анх удаагаа. Хэ хэ. Ажлын нэг хүүхэн хумсаа гоёчихсон байна гээд их сүрхий анзаарсан. Том зулзага өөрийнхөө хумсан дээр төрөл бүрийн л зүйл зурсан байсан. Өнөөдөр бага зулзага цэцэрлэг нь амарчихсан будуулна гээд л сууж байна.

Ээжүүшкэ гэдгээ мэдрээд, аавыг аавуушка болгохоо алдсан хөгжилтэй өдөр байлаа гэж...

4 comments:

  1. Охид хөөрхөн адтай бас халамжтай, зөөлхөн тээ. Аавуудыг ёстой элдэвлэж өгдөг юм шиг байгаам, хэхэ

    Яахав дээ нэг өдөр охидоороо хумс аа будуулаад Аавуушка, Ээжүүшкэ бүгдээрээ хөөрхөн зураг авахуулаад хадгалчих :) гоё дурсамж болно.

    Ээжүүшкэ бол хувийн хумсны хөөрхөн салонтой л хүн байна ш д, азтай юмаа :)

    ReplyDelete
  2. harin tiim, eejuushke bl byatshan salontoigoo medlee shd, odoo ue ue salondoj bnaa. emegtei gedgee medreed. kkk

    ReplyDelete
  3. би ч хумсаа будахгүй залхуурсаар байгаад саяхан нэг өнгөгүй суурь аваад будаад ургуулсан чинь гоё харагдаад байна шд гялалзаад кк.. өдөрт хэдэн удаа хумсаа харж баясаад суудаг болсон кк

    ReplyDelete
  4. tiim bgaz, heseg harj baysdag yum bile shu, neeree.

    ReplyDelete