Ойрд би нь номын дуу сонсож байгаа. Өөрийгөө хөгжүүл гэсэн францчуудынхаа зөвлөгөөг дагаж. Хэ хэ.
Өнгөрдөг бүтэн сайнд ажлаасаа зохион байгуулсан нэгэн сургалтанд суугаад. Мэргэжилтэн урьж авчраад лекц уншуулна, хамтдаа дадлага хийнэ. Сэдэв нь "Сайн дурын орчуулагчдын ур чадварыг дээшлүүлэх нь".
Юуны түрүүнд энэ сайн дурын орчуулгын тогтолцоог өөрийн мэдэх хүрээнд тайлбарлая.
Японы ихэнх мужуудад, том том хотуудад олон улсын сан гэж байдаг. Газар газар нэр нь арай жаахан өөр байдаг. Сан, нийгэмлэг, төв гэх мэт. Энэ нь тухайн мужид, хотод амьдардаг гадаад иргэдээ тодорхой хэмжээгээр дэмжих зорилготой. Гадаад оюутан, тэдний гэр бүл, үр хүүхэд, япон хүнтэй суусан гэх мэт гадаад улсуудад хэл сурахад нь туслах, дэмжих, өөрсдийн оршин суугчидтайгаа найз нөхөд болох, япон хүмүүст гадны соёлоос танилцуулах зэрэгт хувь нэмрээ оруулах гэсэн зорилго бүхий байгууллага юм.
За би нь бусад муж хотуудыхыг сайн мэдэхгүй тул өөрийн ажлынхаа үйл ажиллагаанаас жишээ аваад бичнэ шүү. Бүх газар манай ажил шиг биш ч байж мэднэ. Мөн манайхаас илүү үйлчилгээ сайтай ч байж мэднэ.
Тэр зорилгынх нь хүрээнд хэл мэдэхгүй улс өвдөж хавдаад эмнэлэг домнолог явна, хүүхдүүд нь ханиад хүрнэ, вакцинаа хийлгэнэ, янз бүрийн бичиг сэлт бүрдүүлэх гээд хотын захиргаа энээ тэрээ явна, жолооны үнэмлэхээ солиулах гэсэн юм гээд үнэмлэхний төв орно, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгийнхэнтэйгээ мэдээлэл солилцохдоо муу байгаад байна аа, нээлттэй хичээл дээр ч юм уу, багш захиралтай уулзах гэсэн юм, гээд л их өргөн хүрээтэй зүйлд сайн дурын орчуулагч нарыг томилдог юм.
Ингэхдээ дурын нэг хэл мэддэг хүнийг томилохгүй. Өөрийн байгууллагдаа бүртгэлтэй, уг тогтолцооны талаар мэдлэгтэй, орчуулгын туршлагатай гэсэн улсуудыг явуулна. Тэдгээр орчуулагч нартаа зориулж, жилдээ нэг, боломжтой бол ойр ойрхон сургалт явуулна. Мэргэжлийн хүн холоос урьж, төлбөр мөлбөрийг нь төлж байгаад л.
Гадаад хүмүүс орчуулагч хүсэхэд үнэтэй, төлбөртэй байдаг байх гээд санаа нь их зовдог юм. Ирсэн хүмүүст тогтолцооныхоо талаарх мэдээллийг маш сайн хүргэдэг.
Мэдээж орчуулганд явж буй хүн огт цалин хөлсгүй явбал хэцүүеэ дээ. Тийм болохоор манай ажлаас унааных нь мөнгийн өгдөг. Ямартай ч өөрийнх нь нутгийг тоож ирээд, өөрсдийнх нь хэл усыг сураад соёлоос нь суралцаад яваа гадаад хүмүүсийг ямар нэгэн байдлаар дэмжээд, нэг их биш ч гэсэн тус болчих юмсан гэсэн сайхан сэтгэлтэй ядон хүмүүс их байна аа. Голцуу тэтгэвэрт гарсан хүмүүс их. Яагаад гэвэл залуучууд нь урдах ажил нь их, гэр бүл үр хүүхдээ гээд одоохондоо тэгж ажлын цагаар сайн дурын ажил хийгээд явах боломжгүй байдаг.
Би нь бас бүртгүүлчихсэн. Зүгээр байхаар, миний ч хэл ус сайжирна. Цаад хүн маань ч эмчтэйгээ, ажилчидтай хэл амаа амархан ололцоно. Гэхдээ санаандаа хүртэл сайн орчуулга хийж чаддаггй юм өө. Учир нь мэргэжлийн үг хэллэг их гарна, заримдаа монгол үг орж ирэхгүй гээд л.
Ямар ч төрлийн орчуулга хэцүү. Байнга хийдэг бол харьцангүй дадлагажаад ирдэг л юм. Гэм нь орчуулга хийхгүй удсан тул бас л хэцүүхэн болсон байна лээ.
Сонссон лекцийн маань гол агуулга болохоор эхний хэсэгт онол, тулгамдаж буй асуудал зэргээ яриад, сүүлийн хэсэгт дадлага орсон. Гэхдээ энэ дадлага нь ой тогтоолтыг хэрхэн сайжруулах, орчуулж буй үедээ хэрхэн товч бөгөөд тодорхой тэмдэглэх гэх мэт. Гэм нь эхний онол хэсэгтээ цаг их зарцуулаад дадлагын цаг жаахан бага байсан.
Хэрхэн ой тогтоолтоо сайжруулах, тэмдэглэл хэрхэн хөтлөх тухай дараагийн бичлэгт. Өнөөдөр бас нэг сургалтанд суухаар явна. Одоо явахдаа бэлтгэлээ. Нүүр гараа угааж, нөгөө хувцсаа өмсөнө. Хэ хэ.
Та бас мундаг эмэгтэй шүү, ер нь л зүгээр суухгүй ямар нэгэн ажилд идэвхитэй л оролцож байх юм.
ReplyDeleteЯпончууд нээрээ их хүний төлөө гэсэн улс юм шиг байгаа юм, очсон хүн болгон л танихгүй Япон хүн яаж зам зааж өгсөн, яаж тусласан гээд л хөөрхөн хөөрхөн дурсамж их ярьна. Бас Япон бараа цаанаа л их чанартай бас нэг тийм өнгөлөг хөөрхөн, бүр яг л хүний төлөө гээд хийчихсэн нь мэдэгддэг.
Mundag bish ee, gert zugeer suuj bhaar geed l, amindaa uuriiguu hugjuulej arga charga haij bgaa ni ter.
ReplyDeletejpnchuud avah yum ihtei ulsaa...