Sunday, August 30, 2015

Зөв ашиглацгаая

Түрүүчийн бичлэгийн үргэлжлэл болгоод ажлын газрынхаа тухай хальт мэдээлэл оруулахаар шийдлээ.

Бусад муж, хотуудад байдаг иймэрхүү газрын тухай японд ирж сурах гэж байгаа, ажиллах гэж байгаа, амьдрах гэж байгаа хүмүүс байвал, японд ирсэн даруйдаа судлаад япон дахь хугацаагаа үр бүтээлтэй, дурсгалтай, өөртөө ашигтайгаар өнгөрүүлээрэй гэж хүсье. Харин хэт ашиг харж болохгүй шүү. Хэ хэ

За хэл сурмаар байна аа гэсэн улсуудад зориулсан сурах бичгүүдийг бараг худалдаанд гарсан болгоныг нь авч номын сандаа тавина. Он хуучин зарим нэгийг нь актлаад, үүдэндээ чөлөөтэй авч болно гэсэн хайрцганд хийнэ. Нэг мэдэхэд алга болсон байдаг юм. Гадаад оюутнууд авдаг байх. Актлах ажлыг нь би хийдэг учраас хамгийн түрүүнд авах давуу эрх эдэлчихнэ. Хэ хэ. Ганц нэгийг авч л байсан.

Ганцаарчилсан сургалт явуулна. Сайн дурын багш олж өгнө гэсэн үг. Багштайгаа цаг нар нь таарвал өөрсдөө ярилцаж байгаад цагаа тохироод манай ажил дээр ирж хичээллэнэ. Долоо хоногт ихэвчлэн 1 өдөр. Үдээс өмнө эсвэл үдээс хойш ирж хичээллээд байдаг.

Багш нь өөрийн заах арга барилаасаа хамаараад номоо өөрөө сонгодог. Хүрэлцээтэй байвал зээлж авна. Хүрэлцээ багатай бол бүтэн номыг нь хувилаад өгчихдөг. Зарим багш нар ориг ном бол шавь нар нь дээр нь бичиж тэмдэглэхэд хэцүү байдаг юм. Анхнаас нь хувилаад авчихвал дээр нь хэрэгтэй гэсэн зүйлээ, ядаж өөрийн хэлээрээ тэмдэглэхэд зүгээр гээд хувилуулах тохиолдол ч байна. Мэдээж үнэгүй хувилж өгнө. Хувилах ажлыг нь би хийнэ. Хэ хэ. Хувилж байхдаа "одооны энэ гадаадууд уу? жаргачихымаа" гэж бодоостой. Хэ хэ.

Манай монголчуудаас ингэж ашиглах нь цөөн дөө. Аргагүй л дээ. Монголчуудын тоо ч цөөхөн юм дөө. Тэгээд тэр цөөхөн монголчууд минь барагтай л бол ирэхгүй.
Хамгийн их ирдэг нь хятад оюутнууд. Тооны хувьд ч олон дөө тэд.

Мөн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Гадаад хүмүүст японы соёлыг таниулах зорилготой арга хэмжээ их. Жишээ нь япон хоол хийж сурах, кимоно өмсөж үзэх, бэнто буюу өдрийн хоол бэлдэж сурах, газар хөдлөлт болон ямар нэгэн байгалийн гамшиг тохиолдвол яах гэх мэт бас л их өргөн хүрээтэй.

Эсрэгээрээ япон иргэддээ зориулсан арга хэмжээ ч зохионо. Гадны соёлыг япон хүмүүст таниулах. Хоол, ёс заншил, тоглоом наадгай гэх мэт. Үүгээрээ дамжуулаад шашин шүтлэг, ёс заншил харгалзахгүй бие биенийгээ хүндэтгэн, ойлголцох гэсэн хэтийн зорилготой.
Үүнд нь би нь багшаа би би гэдэг шиг л хоёр гараа зэрэг өргөх нь холгүй байж байгаад л оролцоно. Хэ хэ

Мөн сардаа нэг хуулийн зөвлөгч ирж сонирхсон хүмүүст үнэгүй зөвлөгөө өгнө. Энэ нь гэхдээ гадаад иргэний визний асуудлаар мэргэшсэн хүн байдаг. Байнга нэг л зөвлөгч ирдэг.

Бага сургуулиудад гадаад хүн томилж хүүхдүүдэд гадны соёлоос танилцуулна. Яагаав? би нь шагайгаа тэврээд л яваад байдаг даа. Ингэхдээ цаад сургууль нь хүсвэл л томилдог. Захирал багшаасаа их хамаардаг санагдсан. Гадаад харилцаанд нэг сонирхолгүй хүн байвал гадаад хүнийг ирээчээ гэж хэлдэггүй юм билээ. Нэг ойрхон бага сургууль байдаг юм. Энэ олон жил болохдоо ганц ч очиж байгаагүй. Хэрвээ бид нүүгээгүй бол том зулзага минь тэр сургуульд явах байсан. Ямар азаар нүүсэн юм бэ л гэж боддог. Гадаад харилцаанд сонирхолгүй байна аа гэдэг чинь гадаад хүмүүс бидэнд бас л их нөлөөтэй.

Япон хэлний сурах бичгээс гадна бусад орны тухай танилцуулга бүхий ном, англи хэлний зурагт ном, бусад хэлний сурах бичиг гээд л их худалдаж аваад, зээлүүлнэ. Ашиглаж чаддаг хүнд асар их боломж олгох газрын нэг. Монголын тухай номын тоо ч харьцангүй олширсон.
Би нь даан ч өдөр бүр номон дунд сууж байгаа болохоор хараад цадчихсан. Ха ха. Ашиглаж чадахгүй л байна.

Түрүүчийн бичлэгт бичсэн сайн дурын орчуулагч томилох.


За тэгээд энэ бүх ажлаа зүгээр нэг хийчихгүй ээ, Цаасанд дуртай улс тул арга хэмжээ зохиох бүртээ тусгай материал бэлдэж тараана, хүмүүс рүүгээ шуудандана. Дотоод ажил ихтэй ихтэй.

Хань ижил саяхан манай ажлаар нэг ороод гарсан юм.
-Ёоо, жаргачихсэн хэдэн улс байна аа?
-Яасан?
-Яасан сайхан чимээгүй орчинд ажилладаг юм.
-Өнөөдөр харин хүн цөөхөн байсан.
-Яасан сайхан сэрүүхэн юм?
-Чи гаднаас орж ирээд л тэгж санагдсан байх, дотор нь байгаа бид халууцдаг юм өө. Гэхдээ үйлчлүүлэгч ихтэй үед бол нэлээд сэрүүхэн дээр нь тавина. Хэ хэ
-Яасан сайхан юм, бүгд л пс ширтээд зүгээр суугаад байх юм?
-Хүүе бид чинь, тархиныхаа эд эсийг үхүүлэн байж ажилладаг хүмүүс.

Нэг иймэрхүү, гаднаас нь харсан хүнд зүгээр сууж байгаа мэт харагддаг ч гадаад хүмүүсийг японд аятай тухтай, эрүүл энх, японы хууль дүрмийг дээдлээд, харилцан ойлголцоод, сайн сайхан амьдраасай гэж хүсэн хүсэн ажлаа хийдэг улс даа бид чинь. Хэ хэ.

Энд ирэх гэж буй хүмүүс, ирчихсэн хүмүүс минь иймэрхүү газарыг олж аваад, сайхан зөв зохистой үйлчлүүлээд, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд, өөрийнхөө ажил амьдрал, сурлагыг дээшлүүлээд яваарай гэж би нь бас захьяа.

4 comments:

  1. би нодлин билүү олон улсын соёлын төв гэх юмуу газарт бараг төлбөргүйгээр солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд бэлтгэх хичээлд сууж байсан. Ганцаараа бэлдэхгүй шахуу явж байгаад орсоноос хамаагүй сайн юм байна лээ. Янз бүрийн арга хэмжээ зохион байгуулагддаг юм шиг байна лээ.. би ч тэрэнд суугаад шалгалтандаа тэнцээд л больсон хэхэ

    ReplyDelete
  2. Anonymous8:47 PM

    Neeree sonin humuus shuu. gadnaas ni harahaar yamar ch stressgui ineesen humuus. Amidrah orchin humuusiin hariltsaa geed uuluh yum bhgui met haragdana. Gehdee hun uuruu charmaival haana ch amidrah bolomjtoi l gej boddog.

    ReplyDelete
  3. Anonymous8:48 PM

    Iim goyo medeelel oruulsand bayarlalaa.

    ReplyDelete
  4. bugded ni bayarlalaa.

    BMP, haaya orj garchbai, ted bayarlana.

    Anony, Hushignuu tsaanaa uur shuu...

    Anony, zugeeree.

    ReplyDelete