Sunday, August 02, 2015

Сэрүүцэх баяр

Цэцэрлэгийн уламжлалт арга хэмжээ. 7 сарын сүүлд болдог. Багш нар болон эцэг эхийн зөвлөлийнхөн ихэд сэтгэл гарган зохион байгуулалт сайтай бэлдэнэ. Түрүү жилийн энэ бичлэгт уг арга хэмжээний тухай товч танилцуулж байсан байна. http://saruul-uhaan.blogspot.jp/2014/07/blog-post_44.html

Энэ жил аниа нь энгийн хувцастай явсан нь л түрүү жилийнхээс ялгаатай юм байна. Хэ хэ

Бага зулзага л юката өмсөж, үс гэзгээ ердийнхөөс арай өөрөөр боож энэ тэр гээд ганган охин явлаа. Угаасаа охидыг гоёх амархан дөө. Айлын охидууд бүр ч ганган байсан. Толгойд нь есөн жорын л гоёл хатгаастай харагдсан. Хэ хэ.

Томорч байгаа нь жилээс жилд мэдэгдэж байна. Тайзан дээр гараад дуулж барихдаа уйлж унжаад байх нь больсон. Тайзан дээрээс харин нүдээрээ ээж аавыгаа хайгаад л байх юм билээ. Хэ хэ. Гараа даллаж байгаа газраа мэдэгдэж, үзэж байгаа шүү гэдгээ харуулахгүй бол дуугаа дуулахгүй гэрийнхнийгээ л хайгаад зогсоод байна. Ганц манайх ч биш, бусад хүүхдүүд бас тэгдэг юм билээ. Нээх өрөвдмөөрөө тэр нь. Хэ хэ.

Ирэх жил цэцэрлэгийнхээ ахлах ангид орох тул нээлтэн дээр бүжиглэнэ. Тэсэн ядан хүлээнэ.
Цэцэрлэгийн хашааны үүдний чимэглэл
Хаалтын арга хэмжээ

No comments:

Post a Comment