Гэдгээ мэдрээд, нэг өдөр. Хэ хэ
Монголоос найз ах маань ийм борц өгч явуулаад. Бид нь амралтын бүтэн сайн өдөр лавшаа хийж идэв. Хөлс мөлс уршаад, цаанаа л нэг гоё амттай. Бүгд нэмж идэв. Том зулзага бүр миний аяганд борц бараг алга байна гэж урвайж энэ тэр. Хэ хэ.
Бага зулзагат харин жаахан өвөрмөц амт байсан бололтой. Борцны өөхийг нь нэг амандаа хийснээ ярвайж байгаад л гаргаж харагдсан. Хэ хэ
Тэгээд л хоорондоо бид ч яах аргагүй л монгол хүмүүс юм даа гэж ярилцав. Заримдаа ч өөрсдийгөө монгол ч биш, япон ч биш хүн болчоод байна уу даа гэж бодох үе байна аа. Монголоос ирсэн ганц нэг хүмүүс ч хэлдэг юм.
-Та нар бүр япон болчихжээ. гэж.
Аминдаа өөрсдийгөө монголоороо байгаа гэж боддог ч. Гэхдээ бас усыг нь уувал ёсыг нь дагах үе зөндөө л байх юм. Зөндөө ч гэж дээ байнга шахуу л даа.
Ямартай ч гадаадад байдаг бидний хэдэн монголчуудад чинь эх орон минь элэгнээс минь л уяатай байдаг юм байна даа...
Нулимс цийлэгнэв, дотогш нь залгив.
уржнан билүү авчирсан борц хуршсан байхаар нь хаясан шд, өөрсдөө нүдсэн л биш бол нэг л сүжиггүй болсоон..
ReplyDeletehehe, borts gehdee bas yanz yanz bgad bh shig, hudaldaanii bortiig durlaj zahidaggui yumoo, ugtaa bol...
ReplyDelete