Ойрд би нь хэдэн танил өвөө нартаа од болоод? Хэдэн танил өвөө нар минь намайгаа гэнэт санаад? Хэ хэ. Юу гэж бичмээр юм бэ дээ.
Монголоос тэдэнд минь захиа ирсэн юм аа. Монгол хэлээр. Тэрийгээ л орчуулуулах гээд. Гэнэт энд нэг ийм монгол байдаг шүү дээ гэж санасан юм шиг байгаа юм. Хэ хэ.
Өнөөдүүл минь хаа байсан монголоос захиа ирж гэж баярлаад байх. Ирсэн захиаг нь хараад би голох.
Яагаад голсон гэхээр? Үнэн богинохон. Хэрэг болгож явуулж байж жаахан урт, урамтай захиа биччихгүй гэж өвөө нарыгаа өрөвдөөд. "Сайн байна уу? Таны бие сайна уу? Бид сайн. ... гуайтай уулзад сайхан байлаа." Ингээд л болоо. Энэ хэдэн өгүүлбэрийг чинь гараар бичихээр урт болно, хажууд нь ханз үсгийг бодвол крилл гэх мэт хажуу тийш нь бичдэг хэл чинь нэг өгүүлбэр нь хэмжээний хувьд урт болчихдог болохоор өвөө нар өөрт нь нээх л урт захиа ирлээ гээд горьдчих юм.
Угтаа бол гэр бүлийнхээ гишүүдийн одоо хаана ажилладаг? Өөрөө хаана ажиллаж байгаа тухай. Ажил үйлс нь хэр байгаа тухай? Хүүхдүүд нь сургуулиа төгссөн эсэх? гээд л бичвэл зүгээр санагдаад. Гэр бүлийнхнийг нь таньдаг бол шүү дээ. Товчхондоо гэр бүлд нь болон өөрт нь тохиолдсон өөрчлөлт, шинэчлэлтийнхээ тухай бичвэл зүгээр юм шиг.
Нэг бол орчуулагч гэдэг хүн хажуугаар нь ороод, долоон булчирхайг нь мэдчихнэ гэж боддог юм болов уу?
Үгүй шүү дээ. Орчуулагч хүн чинь орчуулсан зүйлийнхээ тухай хаа хамаагүй хүмүүст мэдэгдээд, илчлээд, яриад явах ёсгүй гэж үздэг.
Одоо хариуг нь бичнэ, орчуулж өгөөрэй гэсэн улс л байна. Жаахан үнэд ордог юм билүү? Хэ хэ.
Өө тийм, буцах хаяг нь бас тодорхойгүй ээ. Улаанбаатарт байгаа миний тэрэнд гэж хаяглах юм уу хаашаа юм.
Хэрэв та гадаад танилдаа захиа бичих гэж байгаа бол унших хүнийхээ урмыг бодоод сайхан дэлгэрэнгүй захиа бичиж байгаарай. Буцах хаягаа заавал бичээрэй. Эд чинь жижиг зүйлд ач холбогдол өгдөг улс, танд заавал хариуг нь бичнэ.
над шиг захиа бичиж сураагүй л хүн юм шиг байна хэхэ, юу гэж бичихээ мэдэхгүй болхоор тэгсгээд дуусгасан юм байхдаа. Ядаж цаг агаар ч юмуу нэмж бичсэн бол ккк
ReplyDeleteБас л бодож баймаар юм байна шүү, хүн тийм их сэтгэлээр баяр хөөрөөр хүлээн авна гэж бодож, сайхан үгтэй, уртаас урт захиа бичиж байна аа.
ReplyDeletehehe, zahia bichih chin bas neg avyas shuu,,,
ReplyDelete