8 сарын уламжлалт бичлэг. 1 сар хүрэхгүй хугацаанд л амрахчаа аядах юм. Монголын зуны амралттай харьцуулахад. Амарч буй, амарсан нэртэй л болохоос.
Дугуйлан гээд л явна, дунд нь нэг өдөр явцын даалгавраа хураалгана гээд л явна, даалгавраа хийж байна гээд л сууна. Амраад байгаа ч юм шиг, хичээллээд байгаа ч юм шиг.
За ёстой амласнаараа өөрөө л даалгавраа хийсэн. Би ер нь үглэсэнгүй, урьд жилүүдийг бодвол. Гэхдээ жаахан тусалсан юм байна. Тэр нь эхлээд балын харандаагаар бичиж байгаад сүүлд нь палмастраар тодруулсных нь балын харандаагаар бичсэнийг нь арилгаж өгсөн. Тэр хооронд өөрөө англи хэлнийхээ даалгаврыг хийсэн. Хэ хэ.
Алт авсныг нь тэмдэглэж, амралтын хаалтыг тэмдэглэж хоолонд оров. Хэ хэ. Түүнээс гэртээ харьж ирээд хийж иддэг юм.
Тоо харахаар л нойр хүрээд байна аа, тоо устаасай гэсэн хүн байна. Хэ хэ. Ээж өөрөө тоонд муу, тоог нээх тоож байгаагүй болохоороо бас юу гэж хэлэхээ, юу гэж загнах аа? мэдэхгүй л байна.
-Тоо чинь байна шдээ, үр зулзага минь ээ, амьдралд их хэрэг болдог юм аа.
-Юунд?
-Юм юманд л.
-Жишээ?
-...
Одоо намар 10 сард байхаа, хэд хоног амрах хүртэл гүрийнэ дээ гэсэн хүн л байна.
Амарч ороод эхний хоёр өдөр шууд тест. Ёстой зэвүүн багш нар гэсэн. Ха ха. Хөөрхий муу багш нар дандаа л муу нэртэй.
-Багш нар дуртай даа тест аваагүй ээ, үр зулзага минь. Яамнаас нь тушаал буулгаж байгаа шдээ.
-Тэглээ ч гэсэн дээ.
Өглөө их л хүнд цүнхтэй хүн гарсан. Орой тарж ирээд их л ядарснаа гайхаж, гавъяа байгуулсан хүн ирнэ дээ. Хэ хэ.
энэ солонгосууд бас амардаг юмуу л гэмээр байдаг шд. сурагчид нь жилийн дөрвөн улирал формтойгоо л явж байдаг юм байна лээ. манай хажууд бага сургууль байдаг юм өнөөдрөөс хичээл нь орж байх шиг байсан, тараад ээжүүд нь ирж авна, зарим нь тэквондогийн микртээ суугаад явж өгнө хэхэ
ReplyDeleteАль систем нь яг сайн байдаг юм бол доо, мэдэхгүй юм. Азид хүүхдүүд сургуульдаа зөндөө хүнд цүнхтэй, зөндөө ном аваад явна. Сургуулиас нь дугуйлан хичээллүүлнэ. Даалгавар их өгнө. Гэтэл Австралид бол ямар ч байсан бага ангийн 4-р анги дуустал цүнхэнд нь савтай хоол, жимс, уснаас өөр зүйлгүй л хичээлдээ явах юм. Даалгавар огт өгөхгүй. Тэгэхээр бид хичнээн тоогоо бод гэж хэлээд нэмэргүй. Дугуйланг бол өөрснөө л гадуур олоод явбал явна. Сургууль дээр нь цөөн тооны юм бий, гэхдээ тийм тогтмол, тэрэндээ амралтаар явдаг бол биш. Сайн зүйл нь өөрснөө янз бүрийн зүйл хийж, оролдож үзнэ. Бас бүр нэгдүгээр ангиасаа өөрөө илтгэл тавиад эхэлнэ. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэх мэт зүйлс байнаа байна. Ахлах ангидаа ороод хичээл нь хүндрэх л юм гэсэн.
ReplyDelete2oo, bayarlalaa. yag ali system ni sain yum sain helj medehgui l bna, odoohondoo.
ReplyDeleteharj l bhaas. te.