Monday, August 10, 2015

Алт

Том зулзага сая өнгөрдөг бүтэн сайнд дугуйлангаараа үлээвэр хөгжмийн тэмцээнд ороод алт авчихдаг гэнэ ээ. Их л додьгор хүн байна. Би урд нь
-Амжилт хүсье, гэхдээ түрүүлнэ гэж нэг их найдахгүй байгаа, ямартаа ч тэмцээнд орж үз, урлагийн сайхнаас мэдэрчихээд ир дээ.
-Тан шиг ээж байдаг уу? Найдлага тавихгүй байна байхдаа яахав дээ.
-Байхгүй байх өө.

Гэсэн харилцан яриа болсон юм. Хэ хэ.

Зуны амралт эхэлчихээд байхад тэмцээнтэй гээд өдөр бүр өдрийн хоолоо бэлдэж аваад л сургууль руугаа явна. Харьж ирэхдээ нээх л ядарсан хүн байна. Дургүй ч байгаа юм шиг. Тэгэхээр нь нэг их хичээхгүй л байгаа юм байна, тэмцээнд оролцсон гэсэн сургуулийн л нэр гарвал болох юм шиг байна дөө гэсэн шүү юм бодож байсан юм.

Тэгсэн 11 жилийн дараах алтан медаль авсан гэнэ. Бөөн л баяр болсон улсууд.

Тэмцээн нь манай хотоос нэлээд зайтай газар болоод, дээрээс нь сургуулийн өмнөх насны хүүхэд орж болдоггүй, бас дээрээс нь зогсоол байдаггүй гэхээр биднийг битгий яв гэж байна гээд яваагүй. Хэхэ. Өглөө нь том зулзагыгаа амжилт хүсье ээ гээд л сургууль хүртэл аав нь хүргэж өгөв.

Өдрийн хоолондоо будааны бөмбөлөг л авч явсан. Өдөр хэт идчихвэл нойр хүрээд, гэдэс дүүрээд хөгжмөө олигтой үлээдэггүй тул, бага шиг идээрэй гэж багш нь хэлсэн юм байх. Харин оройн хоол нь тансагтаа орох хоол захиалж идсэн. 1000 иен хурааж авсан эцэг эхээс нь. Тэр 1000 иенд нь тоглолтын хөтөлбөр зэргийг хэвлэхэд гарсан зардал багтсан гэсэн.

Зураг дээрх хөгжим бол том зулзагын үлээдэг trumpet гэдэг бүрээ? Өөрийнх нь зураг алга аа. Дээр том зулзага уншаад байсан номны хавтасны зураг л байна. Хэ хэ.

6 comments:

  1. Баяр хүргэж байна гэж дамжуулаарай :)

    ReplyDelete
  2. яасан мундаг хүүхэд вэ

    ReplyDelete
  3. Anonymous2:34 AM

    Mundag um,bayar hurgey.End surguuliin uleever nairal hugjim gej bur deer zergeer hugjsun baidag um shigee.Ursulduun ihtei,ter hereeree huuhduudees changa sahilga bat,tesver tevcheer shaarddag um shig.

    ReplyDelete
  4. Anonymous3:06 AM

    Sain bna. Bayar hurgeye. Eej ni mundag yum chini ohin ni bas charmailttai sain huuhed bhaa. :)

    ReplyDelete
  5. Wow, chin setgeleesee bayar hurgey!

    ReplyDelete
  6. Bugdeerend ni bayarlalaa.

    Damjuulj helne ee.

    Dund surguuli bolon ahlah surguuli ih zutgeltei, yamar negen yumtai bolgoj tugsgudug yum shig bnaa.

    ReplyDelete