Saturday, February 20, 2016

Еэвэнгийн нөгөө тал?

Сая хэд хоног монголчуудтайгаа хамт ажиллаж, их зүйл мэдэж, нүд чих, хамар ам нээгдэж онгойсон өдрүүд байлаа. Хэ хэ.

Тэр хэд цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Тэгээд идээгээ хувааж жижиглэдэг өдөр нь би очиж таараад, дуртайгаараа еэвэнгээ авлаа шүү гэж эрхэлж байгаад л эрх дарх эдлэв.

Тэгээд орой нь харьж явах замдаа галт тэргэнд тэсэхгүй талыг нь идчихсэн. Ккк.

Хариад еэвэнгийн тал нь хайчсан бэ? гэж хань ижил асуувал
-Тал нь уу? Энэ байна аа гэж байгаад л "Зэрэг нэмэхийн өмнөх" дээр гардаг шиг үзэж тарах юм шүү гээд үгээ бэлдэв шд.

Ул боовыг сүүтэй цайнд дүрж идэхэд аая бас л сайхан шүү. Еэвэн бол ч ярилтгүй, миний хамгийн дуртай нь. Нээрээ дараа еэвэн захиж иднээ, дандаа л ном захиж байхаар. Ккк

Морьтны хишиг явганд гэж монгол амтаа амтлаад, сар шинэ ч сайхан өнгөрлөө. Ажлаа дуусгаад нөхөж шинэлнэ, цагаан сараар ирүүлээгүй айлын хүүхдүүдийг дуудаж буузаа жигнэж идье дөө. Харин наана нь цаг заваа гаргаж байгаад чимхэж хөлдөөхгүй бол ч.

3 comments:

  1. би хуурай идэх юм нэг их иддэггүй болхоор ээж 3н ул боов явуулна гэснийг нь авсан. одоогийн байдлаар нэгнийх нь талыг нь цааш нь харуулсан хэхэ

    ReplyDelete
  2. hehe. bi ch bas neeh durtai bish l de, gehdee yevend bol durtai hehe.

    ReplyDelete
  3. ул боовоо нунтаглаад торт энэтэр хийгээд байгаа хүмүүсийг харааачээ

    ReplyDelete