1 сарын 1-нд бие биедээ илгээсэн мэндчилгээ нь сугалаатай байдаг гэж бичиж байсан даа.
Энэ жил нэг л мэндчилгээ сугалаатай байсан. Марк таарсан. Чамлахаар чанга атгана аа. Захиа занаа явуулах хэрэг заавал гардгийг ч хэлэх үү.
Ямар азтай нь дугуй энэ тэр хожоод байдаг байна аа гэж бас атаархал төрөөстэй. Хэ хэ.
Түрүү жилийн 4 сард гадаа сойлттой байсан гоё эвхдэг дугуйгаа алдчихсаныг ч хэлэх үү? Японд бас хулгай байдаг л юм байна, гар нь татаасай хулгайчийн гэж бодсон шиг. Хэ хэ.
Том зулзага найзуудыгаа дагаад гүйдэг байх даа, хааяа гадаа гарахдаа. Хэ хэ. Бага сургуульд байхдаа нэг удаа аавдаа
-Би дугуйгүй болохоор хааяа найзуудтайгаа ийш тийшээ явахаараа хажууд нь дагаад гүйдэг шд.
гэсэн аав нь аягүй охиноо өрөвдөөд дугуй авч өгч байсан юм.
Ээж бол "барагтаа гадаа гардаггүй, хааяа л унадаг дугуй байж байснаас харин ч тэгээд найзуудыгаа дагаад гүйж байвал хэрэгтэй юм даа" гээд тоохгүй байвал яах уу? Хэ хэ. Хайнга ээж байна уу?
Багадаа унадаг байсан дугуй нь жаахан муудаад, хүнээс авсан байсныг ч хэлэх үү. Хаяад шинэ дугуй авч өгсөн чинь байхгүй шүү.
Японд ер нь дугуйны хулгай их байдаг гэсэн. Энд тэндхийн гадаад хүмүүс, гадаад оюутнууд унаад явчих нь их байдаг гэж сонсож байсан чинь.
Манайх уг нь оюутны байрнаас хол л байдаг юм. Энэ удаад бол япон хүн аваад явчихсанаас зайлахгүй.
Зарим нэг буурай хөгжилтэй орон луу хуучин дугуй бас их ачдаг гэсэн.
Ямартай ч хэн нэгнийг унаатай болгоод, буян болчихсон. Хэ хэ. Буян нь охидод минь ирэг дээ.
Ирэх жилийн мэндчилгээгээр дугуй таарах болтугай гэж залбираад л явъя дөө.
Та нарын минь ч бас аз гийг...
Sanuulsand bayarlalaa, shalgaya baiz. Dugui taarchihsan bol yaanaa hehe.
ReplyDeleteхөөх юун гоё юм бэ
ReplyDeletebayarlalaa 2oo. urgelj orj irj setgegdlee uldeedegt. Ta 2iihoor orj bichih geed amjihgui l bgaa hehe. Gehdee unshaad bgaa shu.
ReplyDeleteхэхэ таныг юм бичиж үү гэж л бараг блогоороо ордог болж байна шд
ReplyDeleteneg nartai saihan udur bichnee, tevcheertei huleegeerei. hehe
ReplyDeleteхөөрхөн юм байна .. япон явж дугуй хулгайляа байз
ReplyDelete