Saturday, February 27, 2016

Үргэлж талархаж байх

Сая нүүхдээ бид ганц нэг хуучин, тэгээд солих гээд нэг л зүрх зориг хүрэхгүй зүйлээ солихыг нь сольж халж, хаяхыг хаяж байгаа юм.

Ер нь 90-д оны зах зээлийн хүнд хэцүүг мэдэрч өссөн болоод ч тэр үү аливаа зүйлийг хаяхдаа тун дургүй гэж байгаа. Эцсийг нь хүртэл л хэрэглэх гэж үзнэ. Хэхэ. Тэгээд л новш нь ихэсчихдэг байх.

Тэгээд угаалгын машин минь их л дээр үеийнх юм. Анх ирэхэд албанаас тавьж өгсөн байсныг 4 жил хэрэглээд. Албаа дуусгаад бүх зүйлээ хүлээлгэж өгчихөөд бүгдийг шинээр эхэлж байлаа.

Шинээр эхэлж байна гээд цоо шинэ үнэтэй зүйл худалдаж аваад байгаагүй юм даг. Удахгүй харих улс элдвийн үнэтэй зүйлсээр яахав дээ, харихдаа авч харьж чадахгүй үлдээгээд л харих болно, хайран юм гээд л их л хэмнэдэг байлаа. Одоо ч хэвээрээ л дээ.

Оршил нь их урт болчих гээд байх юм, нэг юм бичих гэж тэ. Хэ хэ.

Товчхондоо угаалгын машинаа солих гээд, дэлгүүр хоршоо орсон чинь юу вэ. Юм гэдэг чинь хөгжөөд талийж өгсөн байна. Үнэ нь ч овоо байна. Товчлуур энээ тэрээ гэж бараг алга, сүүлийн үеийн угаалгын машин чинь ухаантай утас шиг л болсон байна шд. Мэдээж хуучны загварууд байсан л даа. Хүмүүний шунал гэж дийлдэхгүй юм болохоор бас гайгүйг нь сонирхож үзээд байнаа. Ккк

Ямрыг нь авахаа мэдэхгүй эргэлзээд л одоогоор худалдаж аваагүй л байна. Шийдсэн ч гэсэн шууд авчихгүй гэсэн. Дор хаяж 2 долоо хоног болдог гэнэ. Захилгаар цаанаас нь үйлдвэрээс нь ирэх юм уу даа.

Хитачи их дажгүй гэнэ. Угаалгын машин дотроо. Панасоник бас гайгүй гэнэ. Хитачиг нь авна л гэж байх шиг байна хань ижил болохоор. Надад бол угааж л байвал аль нь ч хамаагүй.

Тэгээд бид нь хэд хоног угаалгын машингүй, том зулзага
-Ээж ээ, угаалгын машин хэзээ авах вэ?
-Мэдэхгүй ээ.
Хань ижил тэндээс гараараа угаа, угаалгын машины ач тусыг мэдэр гэж айлдсан. Хэ хэ.

Тэгсэн нэг өдөр том зулзага гараараа өөрийнхөө болон дүүгийнхээ ганц нэг зүйлийг угаажээ. Өнөөдөр ээж нь бас бус зүйлээ угаагаад л, орчин үеийн хүмүүн бид чинь үнэхээр л жаргалтай юм даа, дээхний үеийн бидний ээж аавууд яаж амжуулдаг байсан байна аа гэж бодон бодон угааж байна шд.

Угаалгын машин чамд хайртай шүү, манай гэрийнхэн. Ккк. Нэг их удалгүй манайд ирж гэрийн минь нэг гишүүн болоорой.
Эргэн тойрныхоо бүхий л зүйлд талархаж байна өө...

4 comments:

  1. Anonymous3:47 AM

    Orchin uyiin ugaalgiin mashin hurgugchnuud shal demii hedhen jil bolood evdreed heden zuun dollariin zasvar boljiino geed sayhan Kanadiin hereglegchiin sermjluulge nevtruulgees harlaa. Door n Kanad, Amerikuud baahan komentoo uldeetsen minii hereglej baigaa 10-20 jil bolson hergsluud bugd sain ajillaj baina ene shine gesen Whirlpool, Samsungiin zuils shal hog gesen komentuud nileen davamgailchij: www.youtube.com/watch?v=hk2TfF1M4r8

    Yahav yopond bolhoor evderdeg zuils tsuuhn baih l daa.

    ReplyDelete
  2. нүүгээд завгүй алга болсон юм бий вий, өдөр болгон орж ирж шалгадаг байлаа шд ккк

    би ч яахав бүх юмтайгаа байр хөлсөлдөг болхоор байранд байгаа л юмыг ашиглана дөө. Дараа угаалгын машин авахдаа дээрээс нь хийдэг машин авна л гэж бодож байгаа.. хажуугаасаа онгойдог машин чинь цэвэрлүүлэхийн тулд заавал цэвэрлэдэг хүнийг нь дуудахгүй бол бүрэн цэвэрлэгддэггүй гээд уншчихсан хэхэ

    ReplyDelete
  3. 2oo bayarlalaa. zuvluguu ugsund. bodoj uznee.

    ReplyDelete
  4. тийм шдээ .. анх угаалгын машин авч байснаа санаж байна ..
    угаалгын машингүй бол амьдрахгүй ээ..

    амьдрахгүй амьдрахгүй..

    гараараа юм угааж бараг чадхаа байж.. бандааш лэвчикээ ч угаалгын машинд л эргүлж байна

    ReplyDelete