Friday, February 26, 2016

Нүүнэ гэдэг чинь...

Нүүдэлчин ард түмнийхээ тасархай юм болохоороо нүүв, саяхан.

Орж гарсан их ажлынхаа хажуугаар, мөн цагаан ногоон сартай минь давхцаад юм юм л амжуулав.

Нүүх газраа билгийн тооллынхоо сайн өдрийг харан байж ёслол үйлдэв. Бүх зүйлээ нүүлгэж амжихгүй тул, ёслоод өнгөрсөн. Хэ хэ.

За тэгээд галт тэргээр давхиж давхиж харьж ирээд л аяга шанагаа хайрцганд хийж, ном дэвтрээ бас хайрцагладаг гэж байгаа. Сэтгэл санаа бол маргаашийнхаа материалыг сөхөөд нэг харчих юмсан гэж бодоостой. Харж амжихгүй болохоороо гэрийнхэндээ жаахан уурлаастай, хөмсөг зангидаастай. Хэ хэ

Ажлаа дуусгаж аваад, маргааш нь нэг хороон дээр очиж хэдэн япон хүмүүстэй бууз, лавшаа хийж идээд. Идээд ч гэж дээ, тухтай идэх зав байхгүй ээ, тэд нарыг идэж байх хооронд би нь яриа хийнэ.

Хувьсгалын ажил нэг юм дуусч, хувийн ажил руугаа ханцуй шамлан оров.

Хуучин байраа хүлээлгэж өгөв. Их цэвэрлэгээ хийсэн, хүлээж авах хүн нь нарийн шалгаж байна гэж юүхэв. Тэнд тэгж ханын цаас хууларсан байна, шал нь тэгж толботсон байна бла бла. Анх орохдоо төлсөн барьцааныхөө мөнгөн дээр хэдэн цаас нэмж төлөх байх. Бас нэг нерв.

Нүүнэ гэдэг ярьшигтай л зүйл юм. Дүрэм журам ихтэй.

Харин нэг авууштай тал байна бас. Элдэв хэрэглэдэггүй эд бараанаасаа салдаг юм байна. Хэрэглэхгүй байж хадгалаад л байдаг зүйл зөндөө байдаг юм байна шд. Хэдэн ч тор дүүрэн юм хаяв даа.

Би нь угтаа эдийн шунал нэг их байхгүй гэж өөрийгөө үнэлдэг байхгүй юу. Номын шунал бол байгаа, хэхэ. Эдийн шуналгүй хүн чинь эд бараа бага цуглуулнаа даа. Тэгсэн хэрнээ л бүхэл бүтэн айл байна даа, новш ихтэй юм аа.

Францчууд аравхан хувцастай гэдэг номыг уншсанаасаа хойш, үгүй ээ бүр тэрнээс ч өмнө өөртөө хувцас худалдаж аваагүй байхгүй юу, худалч хүнд бараг 2 жил гаран. Тэгсэн хэрнээ л манай гэрийн хувцаснууд их байна аа. Яах уу?

Нүүдэлчин ард түмэн минь жилдээ 4 удаа нүүдэг нь бас их учир жанцантайг өдий хүрч байж ухаарав. Хэ хэ.. Элдэв хог новш цуглуулахгүй, яг л амьдралд хэрэгтэй зүйлс нь л байж байдаг.

Энэ удаагийнхаа нүүдлээр их л ухаажив шд. Одооноос эд бараа бага шиг цуглуулах юм шүү, заавал хэрэгтэй юу? гэж өөрөөсөө болон гэр бүлийнхнээсээ асууж байж худалдаа хийх.

Худлаа л даа, шинэ газар орсон хүн чинь бас нэг ийм юм аваад тавьчихмаар байна гээд л үглэж байна шд. Яалтай билээ. Хүмүүний шуналаа гэж...

5 comments:

  1. Харин тийн. Нүүнэ гэхээр баахан стресс болдог шд. Би энд ирээд лав 3н удаа нүүсэн. Нүүх болгонд л ачаа маань нэмэгдээд одоо зүгээр энэ газраасаа нүүхгүй минималист болъёо гэчихсэн байгаа хэхэ.

    Энд бас нүүхээс өмнө сайн цэвэрлэдэг хүлээж авч байгаа хүн нь протокол хөтлөөд гарын үсэг зурна. Гэхдээ урьдчилгаа мөнгөө буцааж авдаггүй юм уу? Энд гэрээнээсээ хамаараад миний тохиолдолд 3н сарын дараа авч байсан.

    ReplyDelete
  2. hehe. hetsuu davaa shu. bi 2 dahia l nuuj bgan ug ni.

    uridchilgaa munguu barag avhgui e, olon jil ch amidarsiin bgan. protokol ni harin unen zevuun shuu. hehe

    ReplyDelete
  3. би анх дотуур байранд нэг чемодантай ирсэн, жилийн дараа нэг чемодан хэдэн хайрцаг болсон ганцаараа байж ккк, тэгээд жилийн өмнө нэг нүүхэд нэг ор нилээн хэдэн хайрцаг байсан шд ккк энэ жил нүүхээс халшраад дахиад энэ өрөөндөө байхаар болсөөн.. ганцаараа байгаа би ийм их новштой байхад олуулаа байгаа та бол аргагүй ээ кк

    ReplyDelete
  4. hehe, bid ch anh end irehdee neg neg chimodantaigaa l irj blaa shde. tegtel odoo?

    ReplyDelete
  5. хэхэ .. аргагүй аргаүй ..
    аайл юм чинь ...
    нээрээ хөнгөхөн нүүдэг болчуул олон байр үзээд дажгүймуу кэкэ

    ReplyDelete