Saturday, February 27, 2016

Анхны ном

Анхны номоо гаргаад. Хэ хэ.

Амны билгээс ашдын билэг. Бага зулзага ээждээ нэг ийм хөөрхөн ном хийж өгөөд.
Сүүлийн үед зурахаасаа илүү хайчилдаг, наадаг, нугалдаг болсон.

Нэг орой
-Ээж ээ, би танд зурагт ном хийсэн шд, бэлэг.
-Үр минь ээ, яасан ч хөрхөн юм, хайртай шүү.

Бид хоёр нь нэг иймэрхүү л эрхэлддэг болсон.

Хэд хоног ажлаар явж ирснээс хойш бүр илүүтэй гээч.

Энэ номыг харах бүр хайр хүрээд байгаа юм.

Үдээсний оронд резин хэрэглэсэн. Зураг зурдаг цаасаа ашиглаад хайчлаад хийчихсэн. Зарим нэг үсгээ буруу харуулаад биччихсэн. Өөрийн мэддэг амьтдаа зурчихсан. "Амьтан" гэдэн нэртэй ном шүү болоогүй ээ.
Дэлгээд хуудсыг нь эргүүлэхэд нэг иймэрхүү. Дөнгөж үсэг нүдэлж буй тул зарим нэг үгийг буруу бичсэн байсан. Үсэг нь бас буруу харчихсан. Хэ хэ. Үүнийгээ бас ээждээ уншиж өгөөд байна аа, зохиож ирээд л.

Хуучин оны календарьны цаасыг бол бүрэн ашигласан байна уу? Сүүлийн үед өнгийн харандаа гэхээсээ илүү балаар зураад байх болсон. Том зулзага бас тийм байж билээ, хар улаан хоёр л өнгөөр хорвоог зурчихаад байсан юм даг. Ккк.

Өхөөрдөм, хайр татам үр минь том болоод л байна.

Тэр жилийн айхтар гамшгийн үеэр чинь төрөх өдрөө хүлээгээд л гэдсэндээ тийчигнэж байсан юм шүү дээ.

Цаг хугацаа ч хурдан юм даа. Одоо сонин хэвлэлээр тухайн үеийн үйл явдлыг дурссан, мартаж болохгүй, түүнээс суралцах ёстой зүйл гээд л гараад, хэвлэгдээд байна. Мундаг ард түмэн шүү...

3 comments:

  1. Манайд бас иймэрхүү номнууд их гэж, одоо бүр мини ном гээд өөдөс цаасан дээр ном бичээд хэвлээд байгаа хэхэ. Удахгүй бага эгчийгээ дуурайх байх. Энэ их ажлын хажуугаар байнга бичиж амжуулаад байдаг мундаг шүү.

    ReplyDelete
  2. Hehe. tiim uu, huuhdiin iim l nas saihan yum daa, hair tataad te. baga bol egchiigee ih duuraih bhaa, manaih bol sarmagchin l gsn ug hehe.

    ReplyDelete
  3. үртэй хүн жаргалтай

    ReplyDelete