Monday, February 01, 2016

Япон ардын тоглоом

Хүүхдийн тоглоомын газар байдаг юм. Мужийн харъяа болохоор төлбөр нь дажгүй. Дээрээс нь хүүхдүүд үнэгүй, дагуулж яваа томчууд нь л мөнгө төлнө. Бүр дээрээс нь гадаад хүн тал үнээр нь орно. Хааяа бага зулзагаа дагуулж  ирээд тоглуулчихна, өөрөө тэр хооронд номоо уншина, зарим нэг найз нөхөдтэйгээ ирсэн тохиолдолд буу халаад суучихна, кофегоо уучихна гээд тун дажгүй.

Улирлын чанартай үндэснийхээ тоглоом наадгайг танилцуулсан булан байна. Энэ удаад цагаан сараараа ихэвчлэн тоглодог наадгайнууд байсан. Санан байж ганц нэг зураг дарснаа орууллаа.

Хооронд нь алалцуулж байна лээ, хэхэ. Хакүхо энэ тэр гээд нэр өгчихөөд үзээд байсан.
Дамар? Ингэж гараараа эргүүлнэ. Олон төрөл байсан.
Модоор хийсэн тоглоом их байв.
Тусгай олсоор ороож байгаад тусгай аргаар шиддэг дамар. Тэгэхээр шалан дээр эргэлдэж өгнө. Мундагууд нь тусгай тавцан энэ тэр дээр өнхрүүлээд байдаг юм билээ.

Орчин үед гэртээ эдгээр тоглоомоороо тоглодог хүүхэд ховор гэсэн. Тийм болохоор цэцэрлэг сургуульд нь зааж тоглуулдаг улиралтай болсон. Ихэвчлэн цагаан сараараа буюу нэгээс хоёр сард.

ПС тоглоом энэ тэрээ гээд хараагаа муутгаад сууж байхаар иймэрхүү тоглоомоороо нааддаг бол тийм ээ.

Хүн хэлэх ч яахав, завтай үедээ охидтойгоо шагай няслаж байна гээд л амжихгүй юм...

4 comments:

  1. манайхан нэг ийм ардын тоглоомоо тоглуулдаг газартай болоосой

    ReplyDelete
  2. heleed yuhev ee, neg tiim huurhun tuvtei bolbol te. baar tsengeenii gazar bj bhaar...

    ReplyDelete
  3. хааарин тиймэээ

    ReplyDelete
  4. манай ардын тоглоом баялаг энэтэр л гэдэг .. би лав мэдкүм байна .. би одо гуч хүрч байна .. шагай няслах морь уралдуулахаас өөр юм үзсэнгүй хахаха
    муухай боловсролгүй наасн

    ReplyDelete