Нэлээд сүүлд пирошки авч иддэг болж билээ. Тухайн үед чинь оюутнуудад зориулсан гуанз бас ховор байсан ч юм уу, миний чадал муу ч байлаа.
Ер нь их гүргэр, өлөн зэлмэндүү, гэхдээ түүндээ гутардаггүй, ээж ааваасаа их юм шалдаггүй, хэрэглээ багатай, хамгийн гол нь сэтгэлээрээ баян, аз жаргалтай цаг үед байж дээ.
Гар утасгүй байлаа, нөөтбүүк ч мэдэхгүй, ээжийнхээ ажил дээр очиж бичгийн машинаар нь дипломын ажлаа шивж байлаа.
Тэгэхэд одооны оюутнуудыг хар? Жаргацан
За за хадуурахаасаа өмнө бичлэгээ дуусгая. Ойрын хэдэн жил идээгүй монгол печень идээд сайхан байлаа. Ажлаар ирсэн хүмүүс бэлэглэсэн юм. Би нь харьж явах галт тэргэнд үүнийг идсэн шигээ оюутан ахуй цагаа дурсав.
өдөржин хоосон яваад болоод л байдаг байсан юм даа кк нэгдүгээр курс эдртээ бол кк одоо бол жоохон удаан хоосон явбал салгалж чичрээд байдаг болсон байна лээ шд кк
ReplyDeleteЗаримдаа хүүхдүүд юм нэххээр өөрөө яаж аав ээжээсээ арай хийж гуйдаг байсан хийгээд, ихэнхдээ санаа зовж өөрөө зохицуулдаг байснаа бодно.
ReplyDeleteхэний яанаагүй их л өлмөн зэлмүүн явдаг байжээ ..
ReplyDeleteодоо бол турах гэж хоолоо хасангуутаа унах гээд толгой эргээд
тэнэгтдэг болцон байналээ