Толь бичгээс хайж хайж энэ үгийг олж авч байсан юм. Хэлбэр нь сармис шиг л дээ.
Үүнийг даршлаад карийтай будаатай голцуу иддэг. Гэхдээ өдөр бүр 5 ширхэгийг идэж байвал цусны эргэлтэд сайн, цус шингэрүүлдэг гэж ярьдаг юм.
Нэлээд олон жилийн өмнө хүнээс үнэгүй аваад хоёр ч жил дарааллан дарж байлаа. Сүүлийн хэдэн жил дараагүй, энэ жилээс даршилахаар шийдээд байгаа нь энэ.
Манай мужийн нэг бренд бүтээгдэхүүн. Хуурай элсэрхэг хөрсөнд тарьдаг. Цэцэг нь нил ягаан өнгөтэй. Тэрийгээ бас аялал жуулчлалын нэг хэлбэр болгоод, хүмүүсийг урин дуудаад байна. Зураг дарахад, нүдээ баясгахад, сэтгэлээ баясгахад ид тохиромжтой цаг улирал нь шүү гээд л мэдээгээр, сонин хэвлэлээр зарлана.
6 сар гарангуут хүнсний бүх дэлгүүрүүдэд худалдаалагдана. Ногоон чавгатай уралдаад л зарагдана шүү дээ.
Айлын гадаа зүгээр л нэг модноос ургачихдаггүй болохоор үнэгүй олдох нь ховор. Хэ хэ. Бас үүнийг тариалдаг танил, найз нөхөд байдаггүй. Яаж тийм найзтай болох вэ? Ккк.
Үнэгүй ногоон чавга шуналтаж дарсан хүн чинь үнэтэй, өөрөө худалдаж авч хийх зүйлдээ жаахан хойрго хандаад, 2 кг-ыг л худалдаж авсан. Ккк. Дарах цуугаа бас өөрсдөө худалдаж авна шүү дээ. Тэгэхээр бас л хөөрхөн мөнгө зарцуулдаг юм. Дээрээс нь саваа бэлдэнэ гээд л.
Чамлахаар чанга атгаад бага гэлтгүй жил бүр дарж байна аа. Эрүүл мэндэд ч сайн... Амттай байх болог гэж өрөөе. Нээрээ 3 долоо хоногоос идэж болно, бараг дөхөж байгаа байх. Намайг бичлэг хийх гэж явсаар байтал.
Ийм ягаан цэцэгтэй. Талбай дүүрэн ургасныг нь харахад бас л нүд баясам юм билээ. Гэхдээ зурагтаар л харж байсан. Ирэх жил очиж цэцгэнд төөрсөн нь гэдэг зураг татуулна аа.
Хурааж авсны дараагаар нэг иймэрхүү.
Угааж цэвэрлээд даршилсан байдал. Тусгай цуу байдаг юм. Тэгээд ганц нэг чинжүү хийгээд л болно. 3 долоо хоног дарна.
Зургийг нет ахаас татаж орууллаа. Баярлалаа нет минь. Үргэлж мэдээллээр хангаж байдагт талархдаг шүү. Ккк
Tuesday, June 28, 2016
Saturday, June 25, 2016
Гэнэтийн бэлэг 2
Энэ гэнэтийн бэлэг бас л их сайхан. Хүндэлж явдаг найз сэнпай-с ирсэн.
Уг нь насаар үе тэнгийнх л дээ.
Урд нь ажиллаж байсан газарт миний өмнө ажиллаж, улсынхаа нэрийг өндөрт өргөж явсан ажлын сэнпай.
Нэг ажлыг ээлжлэн хийж явсных бас их яриа сэтгэл нийлнэ.
Бас л сайн охин, сайн найз, сайн хань, сайн ээж, сайннайз сэнпай-даа.
Номонд дуртай болохоор чинь гээд л сэтгэлийнхээ үгийг бичээд илгээсэн найздаа баярлалаа. Аз жаргал хүсье.
Нүүр номоос олж харчихаад, ойрд манай үүгээр хүн ирэхгүй юм байх даа, захиж унших юмсан гэж бодож байсан ном гээч.
Халуун боргол хийж аваад тухлан сууж амтархан уншина аа.
Нээрээ би энэ номыг эх хэлээр нь уншиж байгаагүй шд. Хэлэхэд ч ичмээр. Оюутан байхдаа нэг барьж авч байсан юм. Их л хүнд хэцүү үгтэй санагдаад, надад ахдаад.
Тэгэхэд ангийн маань ганц нэг мундаг охидууд уншаад, дипломын ажлаа болгож бичээд ч байлуу? Мундаг мундаг.
Эхлээд монголоор нь уншчихаад дараа нь л эх хэлээр нь уншихаас. Хэ хэ. Тэгвэл амархан санагдаж магад тэ.
За өөрөө өөртөө амжилт. Та бүхэндээ амжилт...

Гэнэтийн бэлэг
Та нар минь ч бас гэнэтийн бэлэгт дуртай л биз дээ.
Саяхан хоёр ч найзаасаа гэнэтийн бэлэг хүлээж аваад. Нас явж намба суугаад тэр юм уу? Тэднийхээ сэтгэлийн үгтэй сайхан бэлгийг хараад нулимс цийлэгнээд л...
Маш сайхан мэдрэмж.
За энэ Токио хотод суралцаж төгсөөд эх орондоо харих гэж буй найзын минь дүүгээс ирсэн.
Багад нь л гэрээр нь орж гарч байхдаа таардаг, уулздаг байлаа. Удалгүй би ч энд ирээд, уулзалдаагүй олон жил болж байгаа ч сэнпай коохай гэдэг үүднээсээ их сэтгэл нийлдэг юм.
Зөв бодолтой, зөв хүмүүжилтэй сайн охин, сайн дүү, сайн найз, сайн коохай, сайн хань, сайн ээж.
Бидэн хоёр нь уулзалдах гээд чадсангүй. Гэхдээ заавал дахин Японоор ирж, манайхаар айлчлаарай гэж хүсье.
Бэлгэнд ирсэн наалтаа хаана наах вэ гэж ярилцаад, бага зулзага цэцэрлэгийнхээ харилцах дэвтэрт нэгийг наав.
Би машиныхаа толинд нэгийг наав. Хэ хэ. Байнга харж дурсах гэж тэр. Үлдсэнийг нь тэгж байгаад гоё гоё газар олж наана даа.
За тэр захиа юу? Цэвэрхэн, жижигхэн, нямбай бичигтэй, сэтгэлийн үгтэй захиа. Миний тусалсан гэж юу байхав, харь газар сэтгэл зүрхээрээ хань болж чадсандаа өөрөөрөө хальт бахархав. Хэ хэ.
Хамгийн гол нь коохай маань өөрөө л маш сайн хичээсний үр дүн шүү дээ гэж магтмаар, бахархмаар байна. Цаашдынх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт шүү.
Ижий аав, хамаатан садан, найз нөхдөөсөө хол, тэдэндээ хань, тус дэм болж чаддаггүйдээ сэтгэл гонсойх үе байдаг юм.
Үе үе энэ захиаг гаргаж ирж тайвширлыг олж байхюм шүү. Хэдийгээр эх орон элгэн саднаасаа хол ч, бага ч гэсэн хүмүүст нөлөөлөөд, сэтгэлийн дэм өгөөд явах юм шүү гэж.
За их уянгын халилтай бичлэг хийчих шиг боллоо.
Дараагийн бичлэгт нэгэн найзынхаа сэтгэлийн бэлгийг танилцуулна аа. Түр баяртай.
Жич: Коохай гэдэг нь доод курсийнх гэсэн утгайтай.

Thursday, June 23, 2016
Сонгуулийн эргэн тойронд
Олон юм ярихгүй ээ, бичихгүй ээ.
Хамгийн хөөрхөн нь миний аав.
Яасан гэхээр? Аавтайгаа утсаар ярьж байлаа. Яриа явсаар сонгуулийн тойрог энэ тэр болов. Тэгсэн аав
-Анужингийн уулзалтанд очоод. Охины минь төгссөн сургуулийг төгссөн. Японд сурч ажиллаж байсан, охинтой минь адилхан харагдаад нулимс унагав. Бас гар барив.
гэнэ ээ. Тойрогт нь Анужин, Жавхлан тэргүүтэй хэсэг хүмүүс хоорондоо өрсөлдөх юм байна.
Муу аав минь царай муутай муу охиныгоо Монголыг шуугиулж буй сайхан бүсгүйтэй адилтгаж хараад элгээ дэвтээж суух.
Гол өөд нэг юм өгсөөд л явчихсан. Утсаар ярьж дууссаныхаа дараа хань ижилдээ ерөөсөө аавдаа очиж үнэрлүүлчихээд ирье гэж тунив. Хань ижил
-Хань нь үнэрлээд өгөх үү?
Манайхан нэгнийгээ жаахан гайгүй явахаар нь л ар өврөөс нь элдвээр хэлээд байх юм тэ. Яахнав дээ, бид чинь цөөхүүлээ шүү дээ.
Би ч өөрөө амсаад гарсанбэрхшээл болохоор элдвээр хэлүүлээд байдаг хүмүүсийг өмөөрөх янзтай байдаг юм. Ялангуяа эмэгтэйчүүдийг.
Хадуурахгүй шүү. Хэ хэ.
Одооноос Анужин сэнпай-нхаа гоо сайхныг зорилгоо болгоод, хүний сайн сайхныг түрүүлж олж хараад, суралцаад, үлгэр жишээ аваад явна аа. Өөртөө амжилт, мөн уншигч та бүхэндээ ч амжилт хүсье.
Сэнпай-дээд курсийн гэсэн утгатай.
Хамгийн хөөрхөн нь миний аав.
Яасан гэхээр? Аавтайгаа утсаар ярьж байлаа. Яриа явсаар сонгуулийн тойрог энэ тэр болов. Тэгсэн аав
-Анужингийн уулзалтанд очоод. Охины минь төгссөн сургуулийг төгссөн. Японд сурч ажиллаж байсан, охинтой минь адилхан харагдаад нулимс унагав. Бас гар барив.
гэнэ ээ. Тойрогт нь Анужин, Жавхлан тэргүүтэй хэсэг хүмүүс хоорондоо өрсөлдөх юм байна.
Муу аав минь царай муутай муу охиныгоо Монголыг шуугиулж буй сайхан бүсгүйтэй адилтгаж хараад элгээ дэвтээж суух.
Гол өөд нэг юм өгсөөд л явчихсан. Утсаар ярьж дууссаныхаа дараа хань ижилдээ ерөөсөө аавдаа очиж үнэрлүүлчихээд ирье гэж тунив. Хань ижил
-Хань нь үнэрлээд өгөх үү?
Манайхан нэгнийгээ жаахан гайгүй явахаар нь л ар өврөөс нь элдвээр хэлээд байх юм тэ. Яахнав дээ, бид чинь цөөхүүлээ шүү дээ.
Би ч өөрөө амсаад гарсан
Хадуурахгүй шүү. Хэ хэ.
Одооноос Анужин сэнпай-нхаа гоо сайхныг зорилгоо болгоод, хүний сайн сайхныг түрүүлж олж хараад, суралцаад, үлгэр жишээ аваад явна аа. Өөртөө амжилт, мөн уншигч та бүхэндээ ч амжилт хүсье.
Сэнпай-дээд курсийн гэсэн утгатай.
Wednesday, June 22, 2016
Аялал 2
Компанийн аялал бичлэгийн үргэлжлэл.
Уламжлал ёсоороо зохион байгуулалтынх нь тухай бичнэ ээ.
Өглөө эртлэн босоод нүүр гараа угааж нөгөө хувцсаа өмсцгөөгөөд гарав.
Компани дээр нь цуглаад. Том оврын автобусанд суугаад хөдлөв.
За эндээс эдний олуулаа ямар нэгэн арга хэмжээ зохиогоод сурчихсан нь, дадчихсан нь эхлэнэ.
Ахлаж яваа хэлтсийн дарга бол тэр чигээрээ л бөөн туршлага. Хүмүүсийг хөгжөөх, инээлгэх, яриулах зэргийг чадварлаг хийх юм өө.
Уух зүйл, амттан зэргийг бэлдэж, мөн хөгжөөнт тоглоом бэлдэж. Хамгийн дажгүй санагдсан нь таавар. Очоод үзэх газрынхаа, байгууламжийнхаа тухай таавар бэлдээд ирж.
Би нь яг урд өдөр нь хальт харж байсан тулдаа ганц нэг асуултыг таав.
Ингэж таахдаа буудаж болохоор. Бөөрөнхий дүрс болон Х тэмдэглэлээтэй карт тарааж өгөөд, асуултанд зөв гэж бодсон бол бөөрөнхий, буруу гэж бодсон бол Х-г гаргахад л болно.
Шагнал нь бага насны хүүхдүүдэд амттан, ганц нэг дурсгалын зүйл. Томчуудад 1000 иений худалдаа хийх эрхийн бичиг. Гэр бүлээрээ олуулаа явсан улсууд бол түүж өгөх юм билээ.
Бага зулзага ээжийгээ дагаж хариултаа гаргаад л байснаа нэг асуултанд бүдрээд буруу хэлсэн чинь уурлаад бөөн л юм болов. Ккк
Явцын дунд караокэ зохиов. Яг би дуулах болчихдог юм даа. Намайгаа солгойг мэддэг хань ижил өмнөөс минь дуулж өгөв. Баярласан шүү.
Нээрээ дуулж чаддаггүй хүмүүс иймэрхүү үед л аягүй эвгүй байдалд орох юм аа тэ.
Уг нь солгой хоолой гэж байдаггүй гэсэн шд. Багаас нь эвлэгхэн дуулдаг болгоод өгдөг гэсэн. Энэ японд яг тэгдэг юм билээ.
Цэцэрлэг сургуулийн дууны хичээл ёстой гоё оо. Би явбал дуучих болох байх шүү аягүй бол.
Шагналд амташсан би ч хань ижилдээ "би ирэх хагас сайных нь 2-р хэсгийхэнд нь ороод явчаад ирье" гэж цаашлуулав.
Ирэх жил бас хаа нэгтээ явна гэсэн. Заавал явнааа. Очих газрынхаа тухай судлаад, бүх тааврыг нь зөв таагаад бүх шагналыг нь цуглуулна аа. Хэ хэ.
Бууж суух цаг, цуглах хөдлөх цагаа яг таг баримтлах юм дөө.
Өө тийм. Бас нэг сүрхий санагдсан зүйл нь аялалд оролцсон бүх хүмүүсийг даатгалд хамруулж байж энэ аялалд оролцож байгаа тухай ахлаж буй хэлтсийн дарга автобус хөдлөхөөс өмнө танилцуулсан.
Дараагийн бичлэгт яг зург хөрөгтэй бичлэг оруулна аа. Түр баяртай.

Sunday, June 19, 2016
Аавынхаа өдрөөр
Гэрийн гурван бүсгүй нь аавынхаа өдрөөр яах уу? ийх үү? гэж ярилцаж байгаад л сайхан хоол хийгээд, сайхан шар айраг задлаад, сайхан үнсээд, баярлуулахаар тохиролцов.
Том зулзага дугуйландаа явав. Ээж хоолоо бэлдэв. Бага зулзага өнгийн цаасаар элдэв зүйлс хийв. Аав ойрхон дэлгүүр гарахаар явав.
Сайхан хоолондоо төмсний хучмал хийв. Том зулзага дуртай юм л даа. Хэ хэ. Далимдуулаад өөрийнхөө дуртай хоолоо идэх гэсэн зулзагын санаа хөөрхөн.
Угтаа бол аав нь цуйванд дуртай л даа. Ажиглаад байх нь ээ энэ эрчүүд ер нь цуйванд дуртай байх шүү тэ.
Төмсөө арилгаад сууж байхдаа хайртай аавдаа очиж хоолыг нь хийж өгөх юмсан даа гэж бодогдсоноо нуух юун. Их л залуугаараа наашаа зүглээд, одоо хэр нь хариагүй л яваа муу охиндоо би ч.
Хааяадаа
-Охиныгоо харьтал биеэ сайн бодоод урт удаан наслаад байж байдаг юм шүү гэж захьдаг юм.
-Тэгнэ ээ, охин үр минь.
Нулимс цийлэгнээд ирлээ. Яах уу? Би чинь аав амьтай аавын охин шүү дээ. Хааяадаа хань ижилдээ тунихаараа аавыгаа саначихлаа, үнсүүлчихээд ирье гээд л хошуугаа цорвойлгоно гэж байгаа.
Ганцаараа байхдаа энэ дууг сонсож нулимсаа цийлэгнүүлнэ гэж байгаа.
https://youtu.be/zOuDd7MX5OE
Хорвоогийн бүх аавуудад баярын мэнд хүргэе.
Болоогүй ээ, энэ өдрийн паян.
Өдөр нь таньдаг өвөө утасдаад танай мужид явж байна аа. Уулзах уу? учрах уу? Би ч уулзаж учрах дуртай юм болохоороо үгүй гэж хэлж чадсангүй. Худлаа наанаа л юун цагаа олж ирдэг юм гэж хань ижилдээ үглээстэй. Хэ хэ.
-Би уучихсан чинь машин барьж болохгүй, ирээд аваадхаач?
-За.
гээд л хань ижил бид хоёр гарлаа. Тэгсэн эндхийн бас нэг таньдаг өвөөтэй хамт явж байдаг юм даа.
-Юу вэ? Хорвоо ертөнц чинь ямар жижигхээн болчихоо вэ? Яаж таньдаг юм бэ та хоёр биенийгээ?
-Их сургуулийн дээд доод курсынх байсан юм аа. Өнөөдөр ажил явдалд оролцоод. Тэгээд монгол хүнтэй уулзана гэсэн чинь таньдаг болцгоогоод. Нэг л үг хэлэхэд л та хоёрыг таниад явчих юм аа.
Гэж өнөөх холоос ирсэн өвөө инээсэн. За тэгээд гэртээ авчраад төмсний хучмалаараа дайлаад, шар айргаа ууцгаалаа.
Энэ япон хүмүүс ер нь айлд хоосон ирэхгүй шүү.
-Уучлаарай, би нутгаасаа бэлэг авч ирж чадаагүй, дэлгүүр ормоор байна гэсээр байгаад, хоёр зулзагат минь зайрмаг, өөрөө ууна гээд шар айраг авсан. Хэ хэ. Үгүй ээ манайд байгаа гэж хэлээд дийлээгүй. Зөрүүд өвөө шүү. Хэ хэ.
Ингээд аавынхаа өдрийг 2 эр хүнтэй ууж идэж тэмдэглэлээ.
Тэгсэн япон хүмүүс эртэч юм болохоороо эртээ гэгч нь босоод манай гадаах цэцэг энэ тэрийг янзалж бариад тавьчихсан байх юм. Хэ хэ.
Гэснээс энэ аавуудын өдөр нь Америк орноос гаралтай гэнэ. Сарнай цэцэг өгдөг гэж уншсан. Гэхдээ зарим нэг орон өөрсдийн гэсэн аавуудын өдөртэй юм байна.
Манайд цэргийн баяраар л аавыгаа баярлуулдаг тэ. Цэрэгт яваагүй аав байвал яах уу? Хэ хэ. Хөөрхий муу аав нарт нэг өдөр гаргаад баярлуулдаг болбол тэ. Даанч далимдуулаад архидалт нь улам ихсэх юм болов уу? Яршиг яршиг гэж бодлоо.
Элдэв баярыг энэ япончууд шиг архигүй тэмдэглэдээд сурчихвал алсдаа бидэнд өөрсдөд минь л хэрэгтэй юм байгаам.
За үглэхээсээ өмнө дуусгая. Түр баяртай.

Saturday, June 18, 2016
Компанийн аялал
Хань ижлийн ажлын газрынхан хоёр хуваагдаж аялаад.
Ингэхдээ гэр бүлийнхэн нь явах уу? гэж санал асуулга явуулаад. Бид яах уу гэж гэж явахаар болов.
Тэгсэн гэр бүлээ дагуулаад явж байгаа хүн цөөхөн л байна лээ. Одоо яая гэхэв.
Эхний ээлжинд хувиарлагдсан байв. Олон хүн явах тул том оврын автобус хөлөглөөд л явав.
Охидтой минь үеийн охидууд ганц нэг байсан. Гэхдээ л анхнаасаа танил биш болохоор нэг их сүртэй найзалж энэ тэр болсонгүй.
Бүгд л нэг тийм төвийг сахьсан. Хэ хэ.
Нэлээд дээхэн бол ингэж ажлаараа аялалд явахад их л дуртай, тэсэн ядан хүлээдэг байсан гэнэ. Ихэнх албан газрынхан.
Тэгсэн яасан, өнөө үед цаг үе өөрчлөгдөөд. Өдөр бүр хардаг царайнуудтайгаа хагас бүтэн сайнд ч уулзалдах хэрэг үү? Ядаргаа ядаргаа гэдэг болсон гэнэ шүү.
Гэхдээ бүх газрууд тийм биш байх л даа.
Цуг ажиллагсдын дунд фракц энэ тэр гэж байна даа, тэгээд бодохнээ нээрээ л жаахан дургүй улсуудынхаа царайг өөрийн гэсэн цаг болох амралтынхаа өдрөөр харна гэдэг бас л хэцүү байх тиймээ. Хэ хэ.
Өдөр бүр ажил ажил гэж яваад, гэр бүлдээ гаргах цаг их бага байдаг япончууд хагас бүтэн сайныг гэртээ, үр хүүхэддээ зориулна гэдэг юм билээ.
Мөн баяр ёслолоор манайхан шиг шоудахгүй ээ. Тэрүүхэндээ гэр бүлээрээ тэмдэглэнэ. Мэдээж дунд нь ганц нэг шоунд дуртай хүмүүс байна аа байна.
За тэгээд төв газрынхныг сайн мэдэхгүй, бодвол арай өөр байдаг байж магад. Би чинь хөдөөний хөөн гэж.
Ер нь ажиглаад байхнээ энэ япончууд чинь наанаа нэг л их сайхан инээсэн, мэхийсэн, Дүүриймаадсан улс шүү дээ. Яг дунд нь ороод ажиллаад ирэхээр бас жаахан цэвдэг тал даа.
За за оршил их урт боллоо. Дараагийн бичлэгт яг хаагуур аялснаа зураг хөрөгтэй орууламз. Түр баяртай.

Thursday, June 16, 2016
Гоё дуу 2
Үргэлжлэл шүү.
https://youtu.be/0OtzAVkGZAw
Эндхийн Араши гэдэг хамтлаг дуулсан юм байна. 5 залуу байдаг юм. Охидууд үхдэг гэсэн. Хэхэ. Эгч бас ганц нэгийг нь таалчихна аа, болоогүй. Ккк
За тэгээд энэ дуунуудын аяыг үлээвэр найралынхан чинь маш чадварлаг хөгжимдөхөөр үзэж буй би хүртэл маш чадварлаг хүлээж авдаг юм билээ.
Дараа санан санан бусад дуунаас нь оруулна аа.
8 сард нэг тэмцээнтэй, хагас бүтэн сайнгүй л дугуйландаа явж, ядарсан хүн байна. Ээж нь худлаа л наанаа миний зулзага ядрав уу? гэчихээд, дотроо бол өмхийрч ногооролгүй ингээд гарч ороод явж байвал аштайв дээ гэж бодоостой. Хэхэ.
Гэртээ өнжихөөрөө бид чинь болж л өгвөл өмхийрч ногоорчих гээд байх юм. Ядаж байхад борооны улирал эхэлчихсэн, бороо л ороод байна. Өмхийрч ногоорохгүй гээд л аль болох л орж гарах ажид төлөвлөнө шүү дээ...

Wednesday, June 15, 2016
90-хэн минутанд сурлагаа сайжруулах 2
Яахав хэд хэдэн аргыг тайлбарлаад бичсэн байна л даа. Зарим нэгээс нь сонирхуулахад ийм байна.
Хүн гээч амьтан чинь мартахын одонд төрсөн байдаг гэнэ. Цээжилчихлээ гэж үзээд 20 минутын дараа гэхэд 42 хувийг нь, 1 цагийн дараа 56 хувийг нь, 1 өдрийн дараагаар 74 хувийг нь, 1 долоо хоногийн дараагаар 77 хувийг нь, 1 сарын дараагаар 79 хувийг нь мартдаг гэнэ дээ.
Гэхдээ тэртэй мартчих юм чинь цээжилж яадаг юм гэж бодолгүй өдөр бүр л цээжилж, давтаж байх нь зөв байх. Энэ бол миний үг шүү. Хэ хэ.
За тэгээд энэ номд нэг англи үгийг цээжлэхэд тэдэн минут зарна, долоо хоногт үржүүлэхээр тэдэн цаг болно гээд их л дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байсан.
- Хамгийн шалгарсан, шилдэг арга нь бараг бүх хичээлээ чанга дуугаар унших. Жишээ нь түүхийн хичээл, англи хэлнийхээ хичээл. Бүр цаашлаад тооныхоо хичээлийг хүртэл. Ингэж чанга дуугаар унших нь тархины тогтоох үйл явцыг 20-30 хувь нэмэгдүүлдэг. Нэг цаг хичээл хийхээр суувал эхний 5 минугыг чанга дуугаар унших уншлагын цаг болгон хэвшүүлэх.
- Хичээл хийх аргачлалаа нэг бүрчлэн төлөвлөх. Англи хичээлийг тэдэн цаг, нийгмийн хичээлийг тэдэн цаг гэх мэт. Өнөөдөр энэ номыг тэдэн хуудас уншина ч гэдэг юм уу? Ямартай ч их л нарийн цаг нартай төлөвлөгөө гарган, түүнийхээ дагуу хичээлээ хийх.
- Нэг номыг барьж аван хичээл хийх гэж байгаа бол түүнийгээ гурван удаа давтан хийх. Мэдээж ингэх явцдаа тест авах гэх мэтээр өөрийгөө шалгаад явах.
Хүн гээч амьтан чинь мартахын одонд төрсөн байдаг гэнэ. Цээжилчихлээ гэж үзээд 20 минутын дараа гэхэд 42 хувийг нь, 1 цагийн дараа 56 хувийг нь, 1 өдрийн дараагаар 74 хувийг нь, 1 долоо хоногийн дараагаар 77 хувийг нь, 1 сарын дараагаар 79 хувийг нь мартдаг гэнэ дээ.
Гэхдээ тэртэй мартчих юм чинь цээжилж яадаг юм гэж бодолгүй өдөр бүр л цээжилж, давтаж байх нь зөв байх. Энэ бол миний үг шүү. Хэ хэ.
За тэгээд энэ номд нэг англи үгийг цээжлэхэд тэдэн минут зарна, долоо хоногт үржүүлэхээр тэдэн цаг болно гээд их л дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байсан.
- Хичээлдээ сайжрахын тулд эхлээд хэцүү, өөрийн дургүй хичээлээсээ барьж авах биш, аль болох дуртай хичээлээсээ эхлэх.
- Нийгэм, хими физикийн хичээл нь дүнгээ ахиулахад дөхөм хичээлүүд байдаг.
- Англи хэлэндээ сайн байхын тулд эх хэлэндээ сайн байх. Эх хэлэндээ сайн байх нь тооны хичээлд ч хэрэгтэй. Жишээ нь өгүүлбэртэй бодлогынхоо өгүүлбэрийг сайн ойлгохгүй бол томъёогоо гаргахад хэцүү болоод л явчихна.
- Төсөөлж ургуулан бодох нь тогтоох чадварыг нэмэгдүүлнэ. Цээжлэх гэж байгаа үгнүүдээ хооронд нь хамаатуулж цээжлэх.
- Өглөөд бага зэрэг эрт босох. Маргаашийнхаа бэлтгэлийг бэлдчихээд унтах. Өмсөх хувцсаа хүртэл бэлдэж тавих. Тэгээд өглөөд 5 минут хичээл хийх? давтах цаг гаргах. Өглөөд 5-хан минут хичээл хийхийн ашиг гэж байна уу? гэж эргэлзэж магад. 5 минутанд 5 үг цээжлэнэ гэж боддоо. Ажлын 5 өдөр гэж үзэхээр долоо хоногт 25 үг. Жилд 52 долоо хоног гэж тооцохоор жилдээ 1300 үг цээжлэнэ. Дунд сургуулийн 1дүгээр анги манайхаар 7 дугаар ангид цээжлэх ёстой 1200 үгнээс даруй 100-р илүү үг цээжилсэн байгаа биз? Гэж бодохоор өглөөний 5 минут бол богино хугацаа биш байгаа биз? 2-хон минут ч байсан болно.
Tuesday, June 14, 2016
Гоё дуу
Том зулзагынхаа ачаар гоё гоё дуу, ая олж сонслоо. Их л олон дунд, ахлах сургуулийн тоглосон аянуудыг дараа нь завтай өдрөө багаар багаар ютүб-с олж сонсож байгаа. Гадны ч ая байна, япон хүний ч ая байна.
https://youtu.be/i-Ic9DgWBRA
Энэ хаяг руу ороод сонсоорой, хүмүүсээ. Урдных шиг оруулж болохгүй юм, нэг бол би чадахгүй байна уу? Бүү мэд.
Хажуугаар нь монгол дуугаа бас сонсдог шүү. Таг япон болж байна аа гэж хааяа хэлүүлэх тохиолдол байдаг л юм. Хэ хэ.
Хань ижил бол байнга л монгол дуу сонсоно. Ер нь энэ эрчүүд эх оронтойгоо элэг зүрхнээсээ л уяатай байдаг юм билээ. Ккк.

Sunday, June 12, 2016
Гоё хайрцаг ба яс зууна аа
Чихэр хайрцганд хийж өгөөд байдаг бандийн ээж эртээд бас ийм хайрцаг хийж өгсөн. Мэдээж хоосонгүй. 2 ширхэг чихэртэй.
Мөн ийм 4 ширхэг сарнайтай хайрцаг өгсөн. Маш хөөрхөн санагдав. Том цаасаар хийж болдог гэсэн. Дараа заалгая гэж бодоод байгаа. Цаасаа бэлдэж очоод.
Манайхаар л нэг цаасан урлалууд. Хаяж чадахгүй. Хайран санагдаад. Хөөрхөн санагдаад. Хийж сурмаар санагдаад. Чадахгүй болохоороо дэмий л баахан харж гөлрөөд.
Номын сангаас хэдэн ном зээлж ирсэн чинь сайн ойлгож өгөхгүй, чадахгүй болохоороо бага зулзагатайгаа шаал өөр зүйл хийчихдэг гэж байгаа. Хэ хэ.
За энэ сарнайг савнаас нь гаргасан байдал. Эргүүлж тойруулаад хараад байх нь ээ, бас л их хөдөлмөр шаардах эд шиг байна лээ. Урдны бичлэгийн ажисай цэцгээс ч хэцүү, бүр маш их хэцүү санагдав. Нартай сайхан өдөр хадаг барьж очоод заалгана гэж хатуу шийдсэн. Хэ хэ.
Яагаад заалгана гэж хатуу шийдсэн гэхээр? Бэлгэний боолтон дээр нэг иймэрхүү цэцгийг худалдаж аваад л наадаг даа. Харин үүнийг хийгээд сурчихвал заавал тэр цэцгийг худалдаж авах шаардлагагүй болно гэсэн үг.
Өөрөө нугалж хийгээд, наагаад л хавааск. Бас нэгэн хэмнэлт. Явсан нохой яс зууна гэдэг шиг зулзагаа тосож авахдаа хүртэл яс зуучих гээд айлын хүүхэд ийм айхтар байна уу? Ккккккк
Та нарт зааж өгөх үү? Яах уу?. Хадаг яндар барьж ирвэл зааж өгч магад л юм. Хэ хэ.

Friday, June 10, 2016
6 сарын цэцэг
Урдны жилүүдэд ажисай ба Hydrangea macrophylla цэцгийн зургийг оруулж байж. Энэ жил ч бас орууллаа.
Энэ цэцгийг харж баясмаар байвал энэ л ажисай гэдэг нэртэй цэцэрлэгт ирдэг юм. Цэцгийнхээ нэрээр нэрлэсэн бяцхаан цэцэгт хүрээлэн. Өөр цэцэг ч тариастай байна. Жил ирэх тусам мэддэг хүмүүсийн тоо нэмэгдээд, хүн олшроод байгаа. Урд том зулзага төгөлдөр хуурт явдаг байхад ээж дүү хоёр хүлээнгээ тоглодог байсан юм.
Ойроос харахад дэлбээ нь ийм.
Энэ цэцэг хөрсөн дэх ус төрөгчийн хэмжээнээс шалтгаалаад өнгө нь өөрчлөгддөг гэсэн. Цайвар ягаан, нил яагаан, ийм бүдэг ягаан, усан цэнхэр гээд л өнгө нь их гоё.
Дуурайгаад цаасаар нугалж хийгээд байна. Эд чинь айхтар улс. Хэ хэ. Тэгээд хийх аргачлалыг нь орууллаа шүү.
Манайхаар дүүрэн л энэ цэцгийг хийсэн улс. Хажуугаар нь бас бус бүтээл туурвиад л.
Одоогоор 3 ширхэг ийм цэцгийн хажуугаар энэ зураг дээрх зүйлүүдийг хийсэн байна даа. Орой нь аниа нь тарж ирээд тогоруу, нэг хайрцаг нэмж хийгээд байсан. Хаяж болохгүй нэг хэсэгтээ хөглөрөнө дөө гэж. Гялгар уутанд хийчихээд барьж гүйгээд их л нандигнаад байна лээ, бага зулзага.
Хийх арга нь ойлгомжгүй байвал хэлээрэй. Хэхэ. Арай өөр дэлгэрэнгүй арга хайж өгнө өө. За амжилт хүсье бүгдэд нь.

Thursday, June 09, 2016
Шүдний үзлэг
Бага зулзагын цэцэрлэгт шүдний үзлэг болсон. Өглөө нь цайгаа уучихаад гарахдаа шүдээ угааж угааж явсан. Хэ хэ.
Эмч үзээд
-Сайн байна, хорхойтой шүд алга.
гэж магтсан гэсээр орой ээжийгээ харангуут л холоос орилсон.
-Тийм үү? Мундаг шдээ, зулзага чинь.
Хэдэн өдрийн дараагаар албан ёсоор бичиг ирнэ, цэцэрлэгээс нь. Хорхойтой шүд алга байна. Хойшид ч энэ эрчээрээ шүдийг нь сайн угаалгаж байгаарай гэсэн бичиг.
Энэ хуудасны дээд хэсэгт шүд нь эрүүл байвал бөглөх жижигхээн зайтай. Ихэнхи хэсгийг нь хорхойтой шүдний тухай заавар зөвлөгөө эзлэнэ. Тийм тийм шүд тэгж тэгж хорхойтсон байна. Зав зайгаараа шүдний эмнэлэгт хандаж эмчлүүлээрэй, үзлэг хийсэн тэр эмч, гээд гар хөлийн үсэг нь он сар өдөртөйгөө бичээстэй байна. Мөн энэ хуудсыг авч очоорой гэсэн байдаг юм билээ.
Азаар хоёр зулзага минь энэ бичгийг барин шүдний эмнэлэг орж байгаагүй.
Наана нь аав гэж шүдний эмчээс илүүтэйгээр үзээд хараад, зулзагуудыг минь дагуулаад яваадхаачээ, гуйж байна гэж үглэдэг нь. Хэ хэ
Та нар минь ч гэсэн бүр багаас нь шүдээ угаахад нь туслаад, хэвшүүлээрэй. Тэгвэл ямартай ч уйлж унжаад, цааргалаад байдаггүй юм билээ.
Энд бүр тэдэн сартайгаас нь аманд нь зуулгаж хэвшил болгодог сойз? зардаг юм билээ. 3 хос. Нэг нь яг сойз биш. хуванцар, сойзны хэлбэртэй. Түүгээр аманд зуулгаж, хааяадаа шүдийг нь үрж шүд угааж буй мэт үйлдэлд дасгана. Хоёр дахь нь бага зэрэг үстэй, сойз руу дөхөж очно. Гурав дахь нь зөөлөн сойз.
Бид анх үүнийг бага зулзагатаа авч өгөөд, их үр дүнтэй юм шиг санагдсан тул хааяа монгол дахь найз нөхөд, хамаатан садан төрөхөд нь бэлэглэдэг юм.
Сойзны тухай гэнэт саналаа. Монголд зарагдаж буй сойз аймаар урт? том тэ. Том зулзага хараад гайхаад л байсан. Хэ хэ. Энд жижиг сойз их зарагдана. Ийм жижиг нь сайн байдаг гэж сонсож байсан. Шүдээ нэг бүрчлэн угаахад хамгийн тохирмжтой гэж.
Гэхдээ хааяадаа том зулзага залхуураад угаахгүй унтаж загнуулдаг болохоос.
Бүгдэд нь амжилт.

Wednesday, June 08, 2016
Шунал ба том ногоон чавга
Хүний шунал аа гэж. Жижиг ногоон чавгаараа жимсний дарс хийсэн дээ. Одоо томоор нь хийх гэж байна. Том нь иймэрхүү. За энэ томыг нь хань ижил түүж ирсэн. Дунд зэрэг юм байна, дэлгүүрт үүнээс том харагдана лээ. Хамгийн томоор нь бас хийнэ гэж дайрах вий дээ. Хэ хэ.
3 шилийг дарах гээд л сууж байна даа. Ийм л шуналтай хүн дээ би. Гол нь өөрөө бүгдийг нь уухгүй л дээ. Хүн дайлаад л дуусна шүү дээ.
Нэг шилэнд нь охиддоо жүүс хийхээр болов. Улаан дарсчин ээж аавтай яана даа? Охид минь. Ккк.
Хийх аргачлал нь жижиг жимсээр хийхтэй яг адил. Том болохоор сав ч дорхноо дүүрээд, хийхэд урамтай.
Нэг нээлт хийсэн шд би чинь. Монголоос ирсэн цагаан архинд дарах ёстой салахын аргагүй сайхан амттай болдог юм билээ. Зарим нэг япон хүмүүс дуурайж хийгээд, эргээд надаасаа цагаан архи нэхээд байна. Ккк.
3 жилийн өмнөөс ингэж цагаан архиар хийгээд, найзуудыгаа дайлаад, маш өндөр үнэлгээ аваад байгаа.
Тусгай лекорных нь оронд цагаан архи хийнэ гэсэн үг. Зарим нэг япон хүмүүс хямд вискигээр хийдэг гэсэн. Хийж үзээгүй л байна. Дараа хийж үзнэ гэж бодоод л байгаа.
Монголоос архи бэлгэнд ирэхэд хэрэггүй дээ гэдэг байсан бол одоо ч ахиухан ахиухан гэх нь л холгүй болов. Хэ хэ.
Гэхдээ цагаан архиа хань ижил захиж байна, би номоо захина гэчихнэ ээ болоогүй. Зальтай байна уу?
Энэ жил олооон жил хадгалсан 2 ширхэг цагаан архиараа хийлээ.
Гэснээс энд ирээд удсан болоод ч тэр үү цагаан архийг ууж чадахаа байсан байна лээ. Урд нь нэг их уудаг байсан хүн шиг. Хоолойгоор давдаг байсан чинь давахаа байсан гэх үү?
Харин зөөлөн чанарын дарс, виног хааяадаа нэг уух ч сайхан шүү тийм ээ.

Tuesday, June 07, 2016
Эх үрсийн баярын мэндээ.
Хэ хэ. Их л орой хүргэлээ, уучлаарай. Ногоон чавгатайгаа ноцолдож байгаад мартсан байна шд.
Нүүр номдоо хоггүй баярлаарай гэж дээр үеийн нэгэн мэдээг оруулсан юм байна. Монголд сайн дурын япончуудыг хог түүж буй тухай.
Хогтойгоо л баярласан гэсэн тэ? Юу ч гэмээр юм бэ дээ, хэзээ соёлжих вэ?
Энд хааяа Хятадын тухай гардаг юм. Нус цэр, шүлсээ гудамжинд хаяж байгаа тухай, автобусанд чихэлдэж ордог тухай, хогоо энд тэнд хаядаг тухай.
Соёлгүйг нь л гайхаад сүр болно шүү дээ. Би ч дуугай л байдаг даа.
Харин машингүй өдөр гээд хүүхдүүд шавиагаа ханатал дугуйгаа унах нь унаад, алхах нь алхсан гэсэн тэ.
Бид яаж тэмдэглэсэн бэ гэрээ, цуйван хийж идсэн. Зайрмаг идсэн охид. Чавганыхаа дарснаас нэг нэг хундагыг уусан, хань ижил бидэн хоёр.
Эндээс төв рүү явсан сүмо залууд цуйван хийж идээд гэсэн чинь
-Яасан гоёын? Эгчийн цуйванг идмээр л байна шүү гэсэн. Хэ хэ. Бид ингэж тэмдэглэлт өдрөөр монгол хоолоо хийж иддэг юм шд. Ккк
Бас саяхан УБ хотод минь марафон гүйлтийн тэмцээн болоод найз нөхөд минь оролцоод, түрүүлж бариад, баяраа хуваалцсан байсан.
Гудамжин дахь хогны тухайд бидний сэтгэлээс л шалтгаалах. Гол нь биднээс сэтгэл үнэртэхгүй байна л даа, тийм үү?

Sunday, June 05, 2016
Зуны концерт
Дунд сургуулийнхан ойрд түмэн завгүй байгаа. Мужийн бүх дунд сургуулиудын хоорондын тэмцээн уралдаан эхэлчисэн.
Бүх л дугуйлан секцийнхэн хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Тэгээд муждаа шалгархаараа бүсийн нэрэмжит, бүсээсээ шалгархаараа улсынх гээд л явж өгдөг гэсэн.
Том зулзагын сургуулийн хариуцсан ажилтан нь цаг тухай бүрд нь нийтлээд, мэдээллээд явдаг юм билээ. Их амар санагдсан.
Том зулзага тамирын дугуйлан биш ч бас л завгүй. 6 сарын 5-ны бүтэн сайнд бүх дунд ахлах сургуулийнхан оролцсон үлээвэр найрал хөгжмийнхний концерттой. Өнгөрдөг жил бас болсон. Үзсэн, таалагдсан, гайхсан, биширсэн, бахархсан.
Япончуудын энэ уйгагүй зан л улс эх орныг нь өдийн зэрэгтэй байлгадаг байх гэж бодов. Ахлах ангийнхан бол мэргэжлийнх гэмээр тоглодог юм билээ. Дунд сургуулийнхан ч наддаа бол мэргэжлийнх байсан. Хань ижил л жаахан алдчихлаа энэ тэр гээд л байсан. Би ямар олж сонсох биш. Хэ хэ
Энэ жил ганцаараа үзнэ. Тасалбар нь 500 иен. Их боломжийн. Түүнээс энд сонгодог энэ тэрийн тасалбар бас л үнэтэй шүү дээ.
Хань ижил бага зулзага хоёр хөдөө явсан. Агаарт сайхан байна, бага зулзага аавыгаа тоох ч үгүй тоглоод гүйгээд байна гэсэн.
Том зулзага ээж хоёр өдөр хоолонд орж булагнах гээд л байж байна. Ээж нь зулзагыгаа дугуйлангаасаа тарж ирэхийг нь хүлээнгээ энэ бичлэгээ бичиж сууна. Ккк.
Энэ концертны үеэр зураг дарж болохгүй, чанга чанга ярьж болохгүй. Том зулзага бүр дахин дахин хэлээд сануулаад байсан, түрүү жил. Бид ч айгаад нэг ч зураг дараагүй. Хэ хэ.
Гэм нь өдөр бүр сургууль руугаа явах нь ядаргаатай байх шиг байна.
-Яагаад өдөр бүр сургууль явдаг байна аа? Ядаргаатай юм.
гэж үглэсэн л хүн байгаа. Гэхдээ тэгээд явахаас өөр аргагүй л болох юм даа.
Японд хүүхдүүдийг хэт ядраагаад байх шиг байдаг юм. Өглөөнөөс орой болтол сургууль дээрээ. Тэгээд л ижимэ гээч бие биенийгээ дээрэлхэх үзэгдэл хурцтай явагдаад байдаг гэж хувьдаа боддог. Тэгээд энэ тухайгаа хамаагүй энд тэнд яриа хийхдээ хэлээд л явчихдаг юм. Хэ хэ.
Хадуурахаасаа өмнө өндөрлье дөө.

Friday, June 03, 2016
Жимс 3
Гэнэт гарчигаа хараад сонин санагдав. Яагаад байгалийн жимс гээд нэрлэчихсэн юм бол? Таримал жимс гэдгийн эсрэг утгаар хэрэглэх гэсэн санаа юм болов уу? Жимс гэдэг гарчиг өглөө тэгээд. Хэхэ
За яахав та нар минь ч өөрсдийнхөө ойлгосноор ойлгоод явчихаарай.
Гол сэдэв. Энэ ногоон чавга? гээч жимсийг түүх гэж яваад л дунд нь өөр жимс түүгээд байсан юм. Модных нь зургийг дараагүй байна аа. Цаг бага байсан тул зураг дарах сөхөөгүй байсан байх. Учир нь бага зулзагаа цагт нь амжиж авахгүй бол гэдэг зүйл толгойд хадгалаастай.
Өвөөгийн гэр манайхаас нэлээд зайтай. Машинаар 40 минут орчим явна.
Урд нь дандаа хань ижил машин бариад очдог байсан болохоор замаа огт тогтоогоогүй би эртхэн гараад очив оо. Тэгсэн эмгэн өвгөн хоёр эзгүй байна. Утасдаад, би түүж байх уу? гээд нэг их мэддэг хүн болоод гэрээс нь жаахан зайтай байдаг нэг модон доор очоод л түүж гарав.
Нэлээд дээхэн очиж түүж байхад тийм л дүр зураг байсан шиг санагдаад, тоосон ч шинжгүй түүж байсан чинь өнөө хоёр чинь ирчихсэн орилж байна аа.
-Хүүе, наад мод чинь биш ээ. Нааш ир ээ.
-Өө, биш билүү? Одоо яана аа?
-За яахав, модных нь эзнийг танина, үнэн учраа хэлээд аваачаад өгчихье.
-Тэгье тэгье.
Өвөө надаараа тоглоод
-Чавганы хулгайч болохоо шахлаа даа чи минь. Ха ха.
-Тэглээ шд, балай юм.
За тэгээд энэ жимс нь том жижиг хоёр янз байна. Өвөөгийн мод жижиг жимстэй нь. Бид анх энэ жимсээр дарс хийж байлаа. Том жимсээ бодвол дарсаа уусныхаа дараа жимсийг нь идхэд гоё амттай байдаг юм. Том нь жаахан гашуундуу амттай болчихоод байдаг.
Бас болоогүй ээ, Тэмүжин өвөө зэрэг өвөө нартаа эрхлээд том жимснээс нь олоод авчихдаг гэж байгаа. Үүнийг чинь дэлгүүрээс авбал бас л хөөрхөн үнэтэй шүү дээ. 1 кг-р хийх биш, нэлээд хэдэн кг-р хийдэг болохоор.
Мөсөн чихэр, дарах ликороо харин худалдаж авна. Сүүлийн хоёр жил бэлгэнд авсан цагаан архиараа хийдэг болсон. Илүү амттай болоод байх шиг санагдаад байгаа.
2010 оны 7 сарын, 2013 оны 6 сарын бичлэгүүдэд гүйлсны дарс гэсэн гарчигтай бичиж байж. Гүйлс гэхээр хүмүүс сайн мэдэхгүй байх шиг. Би ч өөрөөр гүйлс гэж сайн мэдэхгүй л дээ. Хэ хэ. Ногоон чавга гэвэл зүгээр юм уу гэж хэлсэн байна бас. Яг алинаар нь нэрлэхээ мэдэхгүй л байна. Японоор нь үмэ гэдэг юм.
Манайхаар айлчилж ирвэл дайлна шүү. Хэ хэ. Ирсэн найзууд бол бүгд л ам сайтай байдаг юм. Өөрсдөө хааяадаа нэг нэг хундагыг уучихна.
Жүүс нь ч сайхан амттай. Бид худалдааны жүүс барагтай л авдаггүй, хааяа зочид ирэхээр л худалдаж авна. Учир нь манай чавганы жүүс жаахан исгэлэндүү амттай байдаг юм болов уу? Зарим айлын хүүхдүүд уухгүй байгаад байдаг юм. Тэгээд л зочидоо хүндлээд жүүс худалдаж авна даа. Охид минь бол гэрийнхээ, өөрсдөө хийсэн чавганыхаа жүүсэд л дуртай.
Зураг 1. Түүж ирчихээд угаагаад тавчихсан байгаа нь. Хатахаар нь орой? дээрх хар хар ишнийх нь угийг авч арилгана.
Зураг 2. Мөсөн чихэр, лекороо холиод дарсан байгаа нь. Улаан тагтай нь хийж тавиад хэдэг цаг болоход л мөсөн чихэр нь ингээд хайлчихаж. Ногоон тагтай нь дөнгөж хийгээд байгаа нь. Сайн харвал мөсөн чихэр нь харагдаж байна.
Зураг 3. Бага зулзага ээждээ тусалж байгаа нь. Нялцгай, муудсан зэргийг нь түүж өгч байгаа нь гээд урлагийн бүтээл туурвисан нь энэ. Зураг дар гэж даруулсны дараа шууд туслах эрч хүч нь буураад тоглоод явчихсан. Сүүлд бага зэрэг бас тусалсан юм байна.
Энэ удаад том зулзага бараг бүгдийг нь хийж өгсөн. Хэ хэ. Ээж наана нь ам нь хөдлөөд л явлаа.
Хүний шунал гэж барагдах биш. Том жимсийг нь үнэгүй олж ирээд дахиад жүүс хийнэ шүү гээд ярилцаад байгаа. Охиддоо.
3 сарын дараагаас ууж болдог ч дарс чинь удах тусмаа амттай болдог гээ биз дээ? Түрүү жилийнх маань дуусаагүй тул, хадгална даа.
Би анх энэ жимсэнд дурлсан нь тэртээ олон жилийн өмнө. Таньдаг өвөө 7 билүү 8 жил дарсан гээд нэг лонхыг надад бэлэглэсэн юм. Тэгээд л шууд дурлаад, дараа жилээс нь өөрөө хийж эхэлсэн. Одоо жил алгасалгүй л хийнэ гэж үзнэ дээ. Улаан дарсчин байна уу? Хэ хэ.
Хөөх, урт бичлэг болж. Ойрд ийм урт бичлэг оруулаагүй шиг санаад байна. За дарс амттай болог...

Thursday, June 02, 2016
Байгалийн жимс 2
Чавгаа түүхээр очихдоо бас зүгээр байгаагүй ээ. Өвөө нэг жимс үзүүлэх үү? Энийг багадаа л иддэг байсан. Одоо ч тоож идэх хүнгүй болжээ гэсэн.
Би ч үнэгүй юманд нугасгүй юм болохоороо уухайн тас зөвшөөрөв.
Түүхий дээрээ час улаан юм билээ. Амт бол дажгүй. Жаахан элсэн чихэр ч юм уу? зөгийн бал ч юм уу? хольчихвол салахын аргагүй л амттай болох юм билээ.
Нэг хөгжилтэй нь энэ жимсийг түүчихээд бууж явахдаа бүдэрч унаад түүсэн жаахан жимсээ дараад, гялгар уут нь ягаан өнгөөр будагдчихсан. Миний гарын алга шалбарсан. Дээр бүдэрч унахдаа шалбалсан газраа дахиад л шалбачихлаа. Бас тохой шалбараад.
Бага зулзага сүр бадруулж шархны лент нааж өгсөн. Эртээдийхийг бодвол арайн хөнгөн шархдлаа энэ удаад. Хэ хэ. Уг нь час өдөр биш л юмсан.
Чавга түүхдээ бас жаахан паагттай. Дараагийн бичлэгт...
Жич: Жимсний нэр нь японоороо күвано ми. Монголоор ялам жимс гэнэ. Аглиар mulberry. Шинэ модны болон жимсний нэртэй болов.
Навчыг нь хүр хорхой иддэг гэнэ. Дээхэн үед япон торго алдартай байх үед хүр хорхойг тэжээж, ялам мод ч эрэлттэй байсан гэнэ.
Химийн арга хэрэглэдэг? болсноор үнэ ч хямдарч, ялам модны тариалалт эрс багассан гэж өвөө тайлбарлаж өгсөн.

Wednesday, June 01, 2016
Оймс
Дандаа л хүнд оймс нэхдэг байсан бол энэ удаад ширээ сандалдаа оймс нэхлээ. Хэ хэ.
Хань ижил харчихаад унага шиг гэсэн. Шалныхаа өнгөн хэсгийг халцрахаас сэргийлж байгаа нь энэ. Гоё санаа байгаа биз дээ?
Яг яагаад нэхэх болсон бэ гэхээр? Найз хятад хүүхний ээж нь диваныхаа хөлд нэхсэн байсан юм. Хятдын солонгос үндэстэн. Охиныдоо айлчилж ирсэн хугацаандаа уйдаад гэчихсэн, янз бүрийн л зүйл хийж өгөөд байх шиг байна лээ.
Тэгээд л би санаа аваад, өөрийхөө гэрт ч бас нэхээд углачихвал хөөрхөн юм байна гэж бодоод нэхсэн нь энэ.
Суусан газраасаа шороо атгаж байна уу? Ха ха.
Сандалнууддаа бас нэхээд эхэлчихсэн. Бага зулзага бид хоёр л хөөрхөн болжээ тэ? гэж гайхаад л байгаа. Дараа зочид юу гэж үнэлэх нь үү?
Ноосон утас биш шүү. Даавуун утсаар жаахан хатуухан, мөн яг тааруулаад нэхвэл доошоо унжаад байхгүй юм билээ.
Та нар минь суусан газраасаа шороо атгаад, шинэ санаа оноо олоод хэрэгжүүлээрэй. Амжилт.

Байгалийн жимс
Чавганы?-ны дарс хийх гээд бэлтгэл ажлаа базааж байна. Хамгийн эхлээд жимсаа түүж ирнэ. Бүтэн сайн өдөр таньдаг өвөөгийн модноос түүхээр тохирсон байсан юм. Гэм нь айхтар бороо ороод хойшлогдов.
Нэгэнт очсон юм чинь гээд яаж зүгээр байхав. Тээр жил нэг модноос сонирхоод түүж байсан жимс хажууханд нь харагдахаар нь хань ижил, бага зулзага бид 3 шүхэр бариад л түүлээ. Бага зэрэг норохыг үл хайхрав. Хэ хэ.
Япон нэр нь гүми. Толь бичигнээс хайгаад олоогүй. Гэхдээ чидун жимс гэж гарч ирээд. Олив биз дээ? Нэг төрөл юм болов уу?
Жаахан исгэлэндүү амттай. Япон хүүхдүүд, хүмүүс тоож иддэггүй юм билээ. Дээр үед бол иддэг байсан гэсэн. Одоо ч хүнсний дэлгүүрүүдээр нь төрөл бүрийн амтлаг жимс байдаг болохоор тэр байх.
Хань ижил бид хоёр болохоор монголд исгэлэн ч гэсэн байгалийнхаа жимсийг түүж иддэг байснаа дурсан дурсан байж амтархан идэв. Хоёр зулзага нэг их дурлаж идээгүй ч идсээн идсэн.
Энэ японд хөдөөнийх айлууд ихэвчлэн хувийн модтой. Гэрээсээ зайдуу нь ч байна, гэрийнхээ хажууд ч байна. Ихэвчлэн ямар нэгэн жимсний мод байх нь элбэг.
Анх нэг айлын гадаа алимны мод, алим нь намайг идээрэй гэсэн шиг час улайгаад л унжиж байхад тэсэлгүй нэхэж идэж байлаа. Ккк Зураг хөргөө татуулаад л. Юм болгон нь шинэлэг байж дээ. Одоо ерөнхийдөө дөжрөх талдаа. Хэ хэ.

Subscribe to:
Posts (Atom)