Гарчиганд нь дурлаад ийм нэг зузаан ном зээлчихэв ээ, хөөрхий. Хэзээ ч уншиж дуусна гэж зээлж байгаа юм бүү мэд. Заримдаа энэ сэтгэлийн хөөрлийг яалтай билээ? гэж боддог шүү.
Ямартай ч өмнөх үг, гарчгийг нь гүйлгээд амжсан.
1. Aung San Sun Kyi
2. Anita Roddick
3. Mother Teresa
4. Betty Friedan
5. Margaret Thatcher
6. Florence Nightingale
7. Marie Curie
8. Sadako Ogata
9. Wangari Maathai
10. Beate Sirota Cordon
гэсэн эмэгтэйчүүдийн тухай байна лээ. Та нар хэнийх нь тухай хальт бичүүлмээр байна? Захиалгаа өгч болно шүү. Ганцыг л сонгож бичнэ шүү.
За ямар том амлалт өгчихөв өө? Амждаг байгаа даа? Хэ хэ. Өнөө маргаашдаа амжихгүй байж магад ч улиралдаа багтаагаад, үгүй ээ ядаж жилдээ багтаагаад бичихийг хичээнэ ээ.
Нээрээ "60 цагаан хонь"-д гарсан 5 жилийн төлөвлөгөө гэдэг шиг маш хатуу чанга төлөвлөгөө өөртөө тавьж байдаг юм билүү? Тэгвэл ч дорхноо л хөгжөөд дэвжээд явчих байх даа тэ? Бас л алж байсан байгаа юм шүү. Хөөрхий малчид. Зүдэрсэн байна лээ шүү дээ. Шал өөр номны тухай бичээд явж байна шд.
За энэ номын зохиогч Икэгами Акира гэдэг нь мундаг хөөн. Их олон ном гаргаж байна. Баян ч гэж юүхэв байх аа. Хэ хэ. Ганц нэг нэвтрүүлгийг нь л үзэж байсан. Юу билээ? Ганц нэг номыг нь уншиж байсан ч байж магад. Мартааский. Үг хэллэг нь хэцүү санагдаад байдаг юм. Мөн тэр ханз энэ тэр.
Би ер нь бага зулзагынхаа зурагт номноос л унших дуртай хүн шиг байна лээ шд. Нууцлагдмал өөрийгөө нээгээд байх шиг сүүлийн хэдэн жил...
Ханз манз, мэдэхгүй үг мүг гэхгүй зурагт ном чинь сайхан шүү дээ. Ганц нэг мэдэхгүй үг гарвал зулзагуудаасаа асуучихна. Залхуу хүний шинжүү дээ...
Түр баяртай, шинэ долоо хоногт нь амжилт хүсье.
Za ene nom mash sonirholtoi sanagdaj bn shu. Bur horhoi hurchihle. Bi bol hanzig ni haraad shuud aih yum bn o. Nud am ereeljleed dood talig ni suuld ni olj unshlaa shd, kkk. Songoltin tuhaid bugdeere gaihamshigt uchraas uuriinhu setgeliig hamgiin ih dogdluulan, bodloos salahgui bgag ni bichij sonirhuulaach gej husey. Hezee bichne ter hurtel ni huleene e.
ReplyDeleteUu Nogoon nuden lamig unshaad yaran bj Jaran tsagaan honiig unshsan. Tegeed Mongold tursun min deediin deed zaya bj gehed bid yamar saihan tsag uyd turuu ve, yostoi l bh yostoi gazraa bh yostoi gazarta turj de Burhani urshuuluur gej bodson shu. 2 nomig bainga l uruvduj ur zurh shimshiren bj unshsan, daraa ni amidralin amt hurtsaar amtagdaad ch bh shig. Er ni hun bur unshmaar nomnuud shig sanagdsaan.
Nom nom geed bdg ni, unshsan nomoo huvaaltsdag ni, nomin sangiin tuhai, tor duuren nom zuuj yavdag ni dotno saihan sanagddag uchraas urtaa setgegdel uldeeh shaltgaan bollo ene udaa. Bi Undesnii tuv nomin san, Hotin nomin sangiin unshigch uhaantai. Ter bur hudaldaj avahaas bas tatgalzaad bga, ulamjilj irsen nomnuud uuriin nom ged bagtaaj shingeehed berhsheel bn a. Za mash urt bolchihov. Tanai ger buld mun shine 7 honogt ni Amjilt!
Уртаас урт сэтгэгдэл бичиж үлдээсэнд маш их баярлалаа.
DeleteХанзны хувьд эхэндээ төвөгшөөдөг байсан. Одоо арай гайгүй.
За ганц нэг эмэгтэйн тухай тэгж байгаад бичнэ ээ.
Ногоон нүдэн ламыг би 10 жилийн өмнө шахуу уншсан. Одоо дахин нэг унших гээд энд нэг хүнээс гуйчихсан байгаа. хэ хэ
Монголд номын сангаар үйлчлүүлэх жаахан хэцүү тиймээ. Би бас монголд байхдаа хэд хэдэн номын санд ордог л байсан.
Баярлалаа,өөрт чинь бас амжилт шүү.
bh yostoi tsagtaa bh yostoi gazartaa gej bichih ged buruu bichchihej e, zalruulan unshaarai
ReplyDeleteөө зүгээр ээ, ерөнхийдөө учрыг нь олоод уншчихдаг юм өө.
Deleteүг үйлдэл хоёроо хянаж, муу зүйл бага хийх юмсан л гэж боддог юм. үр минь үлдэх хорвоо гэж...
Ина Вантай санал нэг байнаа, гэхдээ Маргарет Т - ийн талаар бас сонсмоор ч юм шиг.
ReplyDeleteхэ хэ. одоогоор 2 дахь эмэгтэйнхээ тухай уншаад явж байна. цаана нь 8 хүн хүлээж байна. Бүгдийг нь уншчихаад оруулах, нэг бол уншсанаасаа бага сага бичих... алийг нь сонгохоо мэдэхгүй л байна.
Delete