Гар утас минь 6000 гаран зурагтай байна лээ. Ихэнх нь зулзагуудын минь зураг ч дотор нь цэцэгний зураг асар их байна лээ. Нүүр номдоо альбом нээж байгаад хуулав. Блогтоо ч ганц нэгийг нь оруулахаар шийдлээ.
Ажлын тасалгаанд. Баяр хүргэж бэлэглэдэг юм билээ. Цахирмаа цэцгийн бас нэг төрөл.
Өнгөрдөг жил гэрийн гадаахыг минь чимсэн цэцэг. Нэрийг нь мэддэггүй ээ. Гэснээс зэрлэгээ зулгаах юмсан. Цэцэггүй, баахан зэрлэг болсон харагдана лээ.
Үүний бас нэрийг нь мэдэхгүй. Өвөрмөц юм билээ. Нэгэн цэцгийн хүрээлэнд явж байхдаа дарсан байх аа. Бас л нэргүй.
Хотын захиргаанаас зохиодог цэцгийн баярын үеэр. Талбайн голд чимсэн байсан цэцэг. Энэ жил явж чадахааргүй юм билээ.
1000-д зураг байсан л даа. Хэ хэ. 5ханыг оруулдаг гэнэ ээ. Уучил уучил, бага багаар л оруулна аа.
No comments:
Post a Comment