би нь 2 ихэр хүүхэдтэй болж магад шүү.
Яасан гэхээр бага зулзага хоёр ижил хүүхэлдэй тэврээд гүйгээд байна. Түүнийгээ миний энгэр лүү хийчихээд, "мээм ээ" гээд байна гэдэг болсон. Тэгээд л би нь мээмээ өгч тоглоно шүү дээ бидэн хоёр. Заримдаа хүүхдүүд их зөнтэй байдаг даа. Ккк. Тэгээд л би мөрөөдөв. Хоёр ихэр хүү бол гэж. 2 хөөрхөн охинтой юм чинь.
Энэ нь 2-улаа эмэгтэй хүүхэлдэй. Хоёр эрэгтэй хүүхэлдэй олж авдаг юм бил үү. Тэгвэл зөгнөл биелээд ихэр хүү төрж энэ тэр. ккк Ховрын бараа байх даа тэр нь хэхэ.
За жаахан дэмийрэв. Хааяа ч зүгээр шүү, дэмийрэх тээ.
Жич: Хүүхэлдэйн нэр Mell
Thursday, October 03, 2013
Wednesday, October 02, 2013
8 хувь болно
НӨТ. 2014 оны 4 сарын 1-нээс. Одоо 5 хувь. Ингэж нэмж буй нь 17 жилийн дараа гэнэ. Ёвропын жишигт хүрэхэд нэг их хол биш. Удахгүй 10 хувь болгож нэмэх юм гэсэн.
Цалин нэмэгдэх үгүй нь тодорхойгүй байхад нэмсэн нь ард иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа хэдий ч яваандаа цалин нэмэгдэх нь тодорхой гэж засаг нь үзээд байх шиг.
Энэ нь монголоос эхлээд олон оронд ч нөлөөгөө үзүүлнэ. Учир нь япон барааг чанартай гэж ихээр нь оруулдаг учраас.Гоо сайхны бүтээгдэхүүн, машин болон түүний сэлбэг гээд л.
Яадаг юм байгаам...

Tuesday, October 01, 2013
Хүүхдийн өсөлт
их хурдан юм аа.
- Живхнээс гарсан. Бараг 3 сарын өмнө л дөө. Зарим нэг япон хүүхэд их орой гардаг юм билээ. Тэд шиг л бас орой гарах байх даа гэж санаа зовж байсан чинь ашгүй, нээх оройтсонгүй. Инээдтэй нь эргээд живхэндээ шээж чадахаа больчихдог юм билээ. Нэг өдөр цэцэрлэгээсээ тараад алхаад явж байсан чинь ээж ээ шээс хүрээд байна гэнэ ээ. Солих гаагаа байхгүй байсан чинь багш нь живх өмсүүлчихсэн байсан юм. Наад живхэндээ авчих аа гэсэн чинь үгүй гэж уурлаад сүйд болсон. За тэгвэл тэвчинэ шүү гээд л тэврээд гэр лүүгээ гүйсэн шүү дээ. Эдийн засагт ч мөн хэмнэлттэй байна гэж юүхэв хэхэ.
- Наадаг цаасанд дуртай. Гэрийн хана, шүүгээ, өөрийх нь сандал гээд наагаагүй газар байхгүй. Заримдаа сонин сонин газар наагаад, үгүй ээ энд наа гэж зааж өгнө.
- За бараг хэлдэггүй үг гэж байхгүй болсон. Хэн заагаад өгчихдөг байна аа гэмээр үг хэлнэ, хэрэглэнэ.
- 10 хүртэл тоолоод сурчихаж. Шатаар өгсөж уруудахдаа хоёр хэлээр л тоолоод л байдаг юм. Тэгсэн аргагүй олон цаг хэрэглэдэгээрээ тоолоод сурчихсан байх юм. Одоо дан монгол хэлээр тоолно оо.
- Их харамч байна. Гэртээ ирсэн хүүхдээс тоглоомоо харамлаад сүйд. Өөрөө харин айлд очоод хүүхдийн тоглоомыг хээв нэг тоглоод гүйгээд. Айлын хүүхэд бас л тоглоомоо харамлаад л... Дуугай л хараад байхад тэрүүхэндээ хоорондоо өөрсдийнхөө хэмжээнд тэрсэлдээд байгаамаа.
- Орондоо орсон хойноо юм идмээр байх юм аа, өлсөөд байхад чинь гэдэг болсон. Амттан идэх нэг арга нь. За тэгвэл хоол ид гэхээр идэхгүй, унтаад өгнө хэхэ.
- Аав нь пиво уухаар миний пиво хаана байна аа гэнэ.
- Аниа нь хөл, гараа шалбалаад шархны лент наахаар минийх хаана байна аа гэнэ бас. Юм болгон дээр өөрийнх нь гэж байх ёстой юм шиг л.
- Хэн нэг нь эм уувал бас л миний эм гэж нэхнэ.
Monday, September 30, 2013
Дуртай шүү
Зун дүү нартайгаа орж идсэн.
Сүши-нүүд нь эргээд л байна. Харж байгаад идэхийгээ сонгоод авна. Харин тэд маань дажгүй идчихэж байсан. Ирээд удаагүй хүмүүс хоолшихооргүй л дээ.
За тэгээд дан ганц загас хөвөөд байхгүй ээ. Хүүхдийн харааг булаагаад ундаа,
бялуу, зайрмаг нүдний өмнө эргэлдээд л байна.
Хэдэн төрлийн тавагтай. Ижил тавган дээр байгаа сүши-нүүд үнэ нь адил. Тавагныхаа өнгөөр үнээ тогтоочино амар, улаан таваг тэд, ногоон таваг тэд гэж тоолоод л болоо.
Бас захиалга өгч болно. Ингэж захиалсан үед захиалга нь хурдан галт тэргээр ирнэ. Нээх хөөрхөн, бас сэтгэчихсэн.
Бага зулзага нэг том онигоотой хэхэ. Аниа нар нь тоглоод бялууг нь булааж идэх гээд. Өнөөх чинь орилоод 2 гараараа хамгаалаад сүйд...
Хэргийн эзэд уншаад инээд нь хүрээд, алив бичлэгээ үзье гэнэ дээ.
Ганц нэг зураг үзээд, олуулаа хөгжилдөөд сайхан үеээ дурсаад л сууна.
Дахин ирээрэй гэж ерөөл айлтгъяа, МАНАЙХААН...

Сөрсөн базаа
гэдэг хошин шог үзээд. Би ч хааяа сөрсөн базаа хийнэ ээ хийнэ. Тэгэх үе байна аа байна хэхэ.
Гэхдээ энд гардаг шиг чанга хашгирч биш л дээ. ккк

Saturday, September 28, 2013
Амралтын өдрөө
Үдээс өмнө нь бага зулзагатайгаа үзмэр үзэв. Шимажиро гээд хүүхэлдэйн киноны баатар, түүний найзуудын концерт. Жаахан жаахан хүүхдээ дагуулсан ээж аавууд. Үүдэнд нь чихмэл тоглоом, ном, сд гээд л зарж байсан. Ээж охиндоо нэг чихмэл аваад өгчихдөг юм уу гэж бодсон оо жаахан үнэтэй санагдаад, арай хямд нь аль хэдийн дуусчихсан тул сд бүхий зурагт ном авлаа.
Шимажиро гэдэг гэдэг нэртэй бар л юм шиг байгаа юм. Найз нь болох туулай, шувуу гээд л хамтдаа төрөл бүрийн адал явдалтай учраад гэсэн цуврал. Орон нутгийн тоглолт их хийнэ. Тэр бүрт сэдэв нь өөр өөр байдаг юм шиг байна лээ.

Friday, September 27, 2013
Тохижилт, үйлчилгээ
Хөдөөний нэгэн жижигхээн тосгонд очихдоо хааяадаа халуун рашаанд ордог юм.
Үүдний хүлээх танхимын тохижилт гэхэд л тухайн орон нутгийнхаа онцлогийг харуулсан зүйлээр чимэглэж тохижуулсан байх нь олонтаа. Аль болох зочдоо, үйлчлүүлэгчдээ ая тухтай байлгах талаас нь бодолцсон байна. Мөн бэлэг дурсгалын зүйлс, орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг худалдаалдаг булантай. Хүмүүс ер нь хоосон гарна гэж байхгүй. Заавал нэг зүйл худалдаж аваад л явна. Ажилчид хурдан шаламгай, хөнгөн шингэн.
Бүс орон нутгийн хөгжилд иймэрхүү хувийн хэвшлийн байгууллага асар өндөр ач холбогдолтой гэж үздэг. Жижигхээн тосгон хүртэл өөрийн брэндтэй болох гээд л үзэж тарна. Бүгдээрээ хэлэлцэнэ. Саналаа солилцоно. Шүүмжлэнэ, шүүмжлүүлнэ.

Шийдэл
нь нээх хөөрхөн санагдаад. Өөрийн эрхгүй зураг авсан. Зүгээр нэг дугуй хэлбэртэй байснаас, ирмэгийг нь ингэж хээлсэн нь оновчтой шийдэл байна уу? Эх орондоо хариад, зуслангийн ч юм уу, байрны гадаах талбайн сандал ширээгээ ингэж хээлнэ ээ. Хэ хэ. Гэхдээ энэ модонд нь их учир байгаа юм... Ямар ч байсан их л эртний царс мод гэсэн. 50 мянган жилийн өмнө ургаж байсан царс гэсэн шүү. Би дээр нэг очихдоо зүүлт авсан юм. Түлхүүрийн оосор, хүзүүний зүүлт гээд жижиг хөөрхөн зүйлс хийсэн харагдана лээ. Жуулчдын халаасыг сэгсрэхээ их мэдэх юм аа эд...
Хэзээ ч оройтохгүй
гэнэ шүү.
"Аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтохгүй"...
Уншиж буй ээлжит ном. Кавашима Эйжи гэдэг хөл бөмбөгчин залуугийн "Англи хэл сурахыг туйлаас хүсч буй чамд" гэдэг ном. Зураг ихтэй, нэг их шавааралдаж бичээгүй байсан болохоор нь сонгож уншив. хэхэ.
Над шиг ингэж гаднаас нь харж сонгож уншдаг хүн ховор байх аа. Үгүй яахав хэлний төвшингөө сайжруулах л зорилгойтой. Хэт их хэцүү ном барьж аваад, тэрэндээ ядраад шантраад хаяхгүй гэсэн дээ л тэр.
10 жилд байхдаа англи хэлний хичээлд ганцхан сонирхолтой байж. Өөрийгөө гайгүй гэж боддог байсан ч, үнэн хэрэгтээ огт ярьж чадахгүй байсандаа сэтгэлээр унан өөрийн хувьд хаалттай байсан гадаад орныг зорино.
гэх мэтчилэн өөрийн "туршлага"-ын тухай бичсэн.
Ганц нэг зөвлөгөөнөөс нь дурдахад

- Ямарваа гадаад хэлийг сурахад чанга дуугаар уншиж байх. Ингэхдээ хэт урт агуулгаар биш. Аль болох богино тасалж унших. Түүнийгээ ойлгож байх хэрэгтэй.
- Ямар нэгэн зорилго тавьж хичээллэх. Жишээ нь TOEIC шалгалтанд бэлдэх.
- Дуртай зүйлээсээ эхлэн үгээ цээжлэх. Аль болох өдөр тутам өөрийн чинь эргэн тойронд хэрэглэгддэг үгсээс эхлэх.
- Дуу сонсох. Орчуулж үзэх. Сүүлд мэргэжлийн орчуулгатай нь харьцуулах.
- Минут тутамд энийг юу гэж хэлдэг бол? Ийм тохиолдолд юу гэж хэлдэг бол? гэсэн эрчтэй байх.
Thursday, September 26, 2013
Ажлын хөлс
Бага сургуульд очиж эх орныхоо тухай танилцуулдаг ажлын минь хөлс. Хэ хэ.
Зөвхөн ийм зүйл авахгүй л дээ. Мэдээж тодорхой хэмжээгээр цалин авна. Энэ бол зүгээр л сургуулийн зүгээс илэрхийлдэг талархлын нэг хэлбэр. Өгдөггүй ч газар бий. Сурагчдын хийсэн бүтээл бэлэглэдэг газар ч бий. Сүүлд сурагчдын сэтгэгдэл бүхий захидлууд ирнэ. Эхэндээ ч хадгалдаг байлаа. Сүүлд бас л цаасаа дийлэхээ байгаад. Нэг бүрчлэн уншиж, зургийг нь аваад л цаасны хогонд өгдөг болсон. Хэ хэ.
Ямар муухай юм бэ гэж бодож магадгүй л дээ. Үнэндээ цаасанд дуртай японд маш их цаас цуглаад байдаг юм. Энд байсан, байдаг хүмүүс ойлгох байх өө...

Wednesday, September 25, 2013
Өөр байгаа юм шүү
Эрэгтэй хүүхдийн сонирхол гэж.
Ийм сэтгүүлтэй. Харж байгаад л ийм машинтай болмоор байна гэдэг шиг байна лээ.Ямар ч олон төрөл байдаг юм. Галт тэрэг, онгоц гээд л. Хүүтэй болохоороо хэрэгтэй байх гэж бодоод ганц нэг зураг авлаа шд. Ха ха. Ядаж байхад эрэгтэй хүүхдэд өгөх бэлэг олддоггүй юм. Үүнийг хараад нээрээ ийм бэлэг байж болох нь гэж бодсон. Гэм нь бас нас насандаа болохоор бас хэцүү л юм.
Бас япон найзын 2 банди буу сэлэмэнд нугасгүй. Гэрээр нь дүүрэн байхад л дахиж авахуулаад. Ээжийнх нь өмнөөс зөндөө байгаа биз дээ та 2-т гэж хэлчихээ шахсан. Ккк
Хажууд нь охидуудад бол өгөх бэлэг төрөл зүйл асар их. Жижиг сажиг чамин юманд дуртай байх юм. Том зулзагаа харж байхад л.
Гэх мэтчилэн тэс өөр ертөнц... Сэтгүүл үзэж сууснаа өөртөө өөр зүгийн ертөнц нээж энэ тэр. Нээрээ л сонин шүү гэж хальт философидлоо шд...Ккк

Шилдэг арга
шүү дээ энэ чинь. Хүүхэд саатуулах. Гэм нь тийм ч юм зураад өг, ийм ч юм зураад өг гэхээр нь ээжийн авъяас хүрэхгүй. Аниагаас нь тусламж эрнэ. Аниаг эзгүйд хэлснээс нь шаал өөр юм зурж өгч энэ тэр хэхэ.
Би нь их амархан цэцэг ногоо зурна өө. Чаддаг нь л тэр юм чинь. За тэгээд нохой гахай, туулай болоод явчихвал "аниа" гээ д л дуудна. Бас эндхийн хүүхэлдэйн киноны баатар "анпанман"-г их зуруулна. Зурдаг аргыг нь том зулзагаар заалгасан. Нэг юм дөхүүлээд л байгаа. Оройд заалттай нэг ийм зураг зурна. Зургийг нь аваад нууцаар урж хаяна. Хэ хэ. Танил япондоо хэлсэн чинь ямар танхай ээж вэ гэсэн. Хүүхдийнхээ бүтээлийг урдаг гэнэ ээ.
Том зулзагын баахан бүтээлийг их идэвхитэй хадгалдаг байсан. Сүүлд цаасаа дийлэхгүй зургийг нь авчихаад л хаядаг болчихсон. Бага зулзагын бүтээлийг бас хадгална гэвэл цаасан дороос босохоо байх гээд. Нэлээд тодорхой зурдаг болчихвол мэдээж гайгүй гэснээс нь авч хадгална л даа. Сүүлдээ том болсон хойноо үзэхэд хөөрхөн байдаг юм билээ. Багад минь бичиж байсан цагаан толгойн дэвтэр байдаг юм. Эв хавгүй ч их л хичээж бичсэн дэвтэр. Шууд л нэгдүгээр ангид орж байсан нүдэнд харагддаг юм.
Ээж нь ч охидынхоо бага насны дурсамжыг авч хадгалалгүй л яахав...

Шидлээ шүү ээж ээ
Ижий минь жимсэнд дуртай. Талбай дээрээс нь түүгээд л идэж байна гэсэн нааш нь шидчих гэсэн тул ингэж л шидэхээс хэхэ.
Энэ бол лийр жимс. Энд ингэж бөөрөнхий ногоон алим шиг ургадаг юм. Ургадаг юм ч гэж дээ, эд ингэж тариад байна. Эндхийн брэнд. 100 жил зарцуулж байж гаргаж авсан гэж буй. Бүр музей хүртэл байдаг. Бусад мужуудад бөөрөнхий мөртлөө өнгө нь хүрэнг тарьдаг.

Tuesday, September 24, 2013
Буг гэж байдаггүй
Бага зулзага дуулах дуртай дууны нэг. 2 гараа өргөж ирээд л нээх хөөрхөн дуулдаг юм.
Обакэ гэж хий үзэгдэл, буг гэсэн үг.
Обакэ гэж хий үзэгдэл, буг гэсэн үг.
Удсан байна шүү
уулзалгүй. Олон ч зүйл тохиолдлоо. Ерөнхийдөө бол хэвийн.
Охидууд өдрөөр биш цагаар өсөөд байна.
Том зулзага бараг чацуу. Ирэх жилээс би нь өнгийж үнэрлэдэг болох нь.
Бага зулзага хэл ам гэж гүйцэгдэхээ байв. Ааш ч гэж их байна. Хөөрхөн л дөө уг нь. Хэхэ
Биеийн тамирынхаа өдөрлөгөөр ёстой хэлэх үг олгоогүй. Уйлж унжаад бүжиглэсэн ч юмгүй. Нойр хүрээд байна л гэнэ. Ээж ээ илүү л гэнэ. Арай хийж нэг юм тэдний ангийн хөтөлбөр дуусч, бэлгээ авангуутаа дуу шуу орж. Багшид нь уучлаарай гэсэн
-Өө зүгээр зүгээр. Ерөнхийдөө төсөөлж байснаар л боллоо. гэв.
Ирэх жил гайгүй хүн шиг оролцох байгаа...
Гэнэт онгод минь дээд тэнгэрээс бууж. 2 хос оймс нүд ирмэхийн зуур нэхэв. 3 дахь хосынхоо өрөөснийг нэхчихсэн. Хажуугаар нь бас аяга угаагч 3-ыг нэхлээ. Бэлэглэх хүмүүсээ аль хэдийн товлочихсон.
Монголд моодонд ороод байгаа хатгамал бэлгэнд аваад. Тэрийг оёх хүсэл асар их. Гэм нь жаахан халшраад, дуусахаар нь угаадаг гэсэн. Бас жаазлаад ханандаа өлгөдөг юм гэнэ. Зураг оруулна аа. Бага залуудаа ч хатгамалыг "хашрааж л" байсан хүн л дээ. ККК

Tuesday, September 03, 2013
Соёлын аташше болдог минь
Ажил ихтэй байх нээ 9 сард. Бага сургуульд очиж монголынхоо тухай танилцуулна. Нэг бага сургуульд урд нь хамт ажиллаж байсан австраль хүүхэнтэй. Нөгөө нэг сургуульд нь нэг орос, нэг филиппин хүүхэнтэй хамт явж тус тусынхаа улсыг танилцуулна. Нийтдээ 5 сургууль орно.
Цэнхэр дээлээ өмсөөд л, хэдэн шагайгаа тэврээд л явна шүү дээ. Өөрийгөө танилцуулах үед "Монголоос ирсэн... байна, АСА аваргын хамаатан шүү дээ" гэж ирээд л хэлдэг байсан бол одоо Хакүхогийн хамаатан шүү дээ гээд л ккк. Хөөрхөн, япон хүүхдүүд итгээд гар хөлийн үсгээ өг гээд сүйд болно.
Бага сургуулийн сурагчид учраас ярих юм амархан. Асуулт нь ч амархан.
-Та ямар өнгөнд дуртай вэ?
-Японд ирээд гайхсан зүйл чинь юу вэ?
-Японы юу нь илүү таалагддаг вэ?
гэх мэтчилэн асууна.
Япон хүүхдүүийн монгол хүүхдүүдэд хамгийн их атаархдаг зүйл нь зуны амралт 3 сар. 3 сар гэж хэлэхээр л яасан гоё юм бэ гээд л шаагилдаж өгнө. Багш нар нь дэргэд нь байхад тоох ч үгүй. Хэ хэ.

Saturday, August 31, 2013
Яана даа
Африк гэж өрөвдмөөр орон байх юм аа. Унших тусам л сонин мэдрэмж төрөөд байна...
Ямар ч буруугүй хүүхдүүдэд өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлууд асар хүндээр тусаад байх юм. Яалтай ч билээ.
ДОХ гэдэг арслан гарч ирээд тосгоных нь, улсынх нь хүүхдүүдийг хамж идээд явна. Тэрхүү арсланд гэр бүлийнхээ хэн нэгийг идүүлсэн айл. Элэг бүтэн байна гэсэн ойлголт байхгүй.
Эмнэлэгт хэвтэнэ гэдэг маш их дараалалтэй. Ор хүрэлцэхгүй газар хэвтэнэ. Сувилагч хүрэлцэхгүй гэрийнх нь хэн нэгэн өөрсдөө өвчтнөө асрана.
Хамгийн эмгэнэлтэй нь өвчин нь эдгэхгүй.
"Авсны дэлгүүр" номонд энэ тухай гарна. Зохиолч нь Deborah Ellis. Араатны хаан арслантай зүйрлэнэ Африктаа л хамгийн хүчтэй зүйлтэйгээ зүйрлэсэн нь аргаа барсан хэрэг байх даа гэж.
Эдгэшгүй өвчин туссан нь тэдний буруу биш. Нийгэм нь буруутай. Өнөө үе нь буруутай...
Гол нь тэднийг нийгмийн хог шаар гэж харьцах биш, ойлгож харьцахыг нэг ч гэсэн хүн мэдэж аваасай гэж зохиогчхүссэн нь илт.

Thursday, August 29, 2013
...
Бүх өгүүллэгийг нь уншчихсан байх юм. Бодвол интернэт хэсч яваад л уншсан байх. Дахин уншихад таатай байлаа. Нэг тийм хөнгөн мэдрэмж. Хүч шаардахгүй. Зарим нэг ном агуулга нь хүнд, асар тэвчээр хатуужил шаардаад байдаг юм. Хэхэ
Хааяадаа ингэж хөнгөхөн мэдрэмж авах зүгээр шүү.

- "180 хэм" нь их хөөрхөн. Эрчүүд уншаасай гэж бодож билээ, тухайн үед.
- "Архичны эхнэрийн хүүрнэл" бодит амьдралд их л тохиолддог зүйлийн нэг.
- "Хүнийх" хүний хүнд сэтгэлээ алдсан бүсгүйчүүд уншаасай...
- "Муу охин" ч бас хөөрхөн.
- "Цэнхэр" сүүлийн үед ийм залуус олшроод байгаад жаахан эмзэглэдэг.
Анхаараарай
Ялангуяа японоос ирж очиж байгаа улсууд. Яасан гэсэн, өнөө өглөө дүү нар минь буцлаа. 3-уулаа байсан тул 60 кг ачаандаа багтаж л байвал хэдэн ч бондгор цүнхтэй байсан хамаагүй гээд 4 цүнх ачаатай байлаа. Тэгсэн 1 хүн 1 л бондгор ачаатай байх гэсэн заалт гаргачихсан байна. Нэмж мөнгө төл, үгүй бол нэгийгээ бусад 3-таа шингээ гэсэн. Шингээх гээд л үзэж тарсан. Зарим нэг багтахгүй зүйлсээ орхисон. Гар тээш нь ч их байсныг хэлэх үү?
Энэ заалт түрүү жил гараад, хэрэгжиж байгаа гэнэ. 1 чемодан ачаа 23 кг байж болно гэж өөрчлөгдсөн байна. Японы АНА, Солонгосын Дайкан лав ингэж өөрчлөгдсөн сурагтай. Шууд нислэгийг сайн мэдэхгүй байна. Манай хэд Инчёноор дайрч ниссэн.
Гэхдээ бодлоо, билет зардаг газрууд нь хэлээд өгч болно шүү дээ. Билетэн дээр нь бичсэн байж магадгүй ч тэр бүр англи хэлтэй хүн хэд билээ?

Friday, August 23, 2013
Монголоос даллагатай
Зочидтой байгаа. Тэд нартайгаа орж гараад сайхан л байна. Хэд хоногийн халуун таарчихсан. Танай япон халуун юм аа гэцгээгээд л.
2 охин монгол хэлээр бөмбөгдүүлээд, ганц нэг үг тогтоогоод зүгээр юм. Том зулзага хааяа орчуулга хийнэ, монгол үг нь орж ирэхгүй "аан нөгөө "гээд гацчихдаг гэсэн.
Оройдоо бөөнөөрөө сууж ууж идсээр байтал 1 кг жин нэмсэн. Яаж буцаж хасна даа гэсэн хүн би. Бэр маань бас хариад нормондоо орохгүй бол ч гээд л. Газар дээрх ганц эрэгтэй дүү минь бас л жин нэмсэн байна гэсэн.Тэрсхэн 2 үеэл уулзалдаад сайхан байх шиг байна. Бага зулзага багадаад л байна хажууд нь хэхэ.
Маш халуун тул сайхан сэрүүхэн хүрхрээний зураг орууллаа. Амэдаки гэдэг хүрхрээ. Японы 100 хүрхрээний нэгээр шалгарсан. 4 метрийн өргөнтэй. 40 метрийн урттай.
Sunday, August 11, 2013
Saturday, August 10, 2013
Өнчин тогоруу
Хань ижил гитар сонирхогчийн хэмжээнд дарах гэж оролддог юм. Намайгаа бодвол дарна. Би нь а ч байхгүй. Тэгсэн том зулзага одоо бас шилжилтийн нас энэ тэр нь юм уу, гитар сонирхоод байна. Даралт заалгаад, гитар тэврээд суудаг болчихлоо.
Аав энд дээр үеийн хэд хэдэн дууг гитардаад л, ээж сонсож уяраад л, дурсаад л...

Friday, August 09, 2013
Хөгжиж буй орны нүдээр Япон орон
гэдэг ном. Сонирхолтой санагдаад уншиж байна. Хараахан дуусаагүй. Дуусаад бичлэг хийх гэхээр заримдаа тохироо нь бүрддэггүй юм. Ямар ч байсан мартахгүйн тулд оруулав.
Зохиогч Комори Такэши 1973 оноос ЖАЙКА-н сайн дурын ажилтан болж явснаар нийтдээ 38 жил тус байгууллагад ажилласан. Түүнээс 28 жилийг нь гадаадад. 70 орчим улсад очиж үзсэн.
Түүнийг оюутан байхад японд оюутнууд цагийн ажил хийн мөнгөө цуглуулан гадаадаар аялах нь ид моод болж байж.
Дэлхийгээр аялахын нэгэн нууц бол
1. Юу ч хамаагүй идэж чаддаг байх.
2. Хаана ч, юун дээр ч хамаагүй унтаж чаддаг байх.
3. Хаана ч хамаагүй бие засаж чаддаг байх гэнэ шүү хэхэ.
Ихэвчлэн Африкийн орнуудад ажилласан тэрээр тэдэнтэй ажиллахын онцлог, анхаарвал зохих зүйл гээд зөндөө л зүйл бичсэн байсан.
Ер нь хүн гадаад оронд аялснаар, тэнд ажилласнаар эх орныхоо сайн сайхан чанарыг, мөн дутагдлыг нь олж хардаг юм шиг.
Дуусгаад өөр бусад хүнд хүртээлтэй санааг нь танилцуулна аа.

Monday, August 05, 2013
Санаандгүй "Шүгдэн"-г
олж уншлаа, хэхэ. Хүнд бэлгэнд хүн өгч явуулсныг эзэндээ хүрэхээс нь өмнө хэлэлгүй түрүүлээд уншчихсан. Интернэт ертөнцөөр хэсэж явахдаа өнөөх diary -даа тэмдэглээд авсан байсан юм. Ерөнхийдөө таалагдсан. Зохиогчийн эрхийг хатуу хамгаална гэсэн тул бичиж төвдсөнгүй. Ер нь сүүлийн үед хатуу хориглоно гэсэн тохиолдол их байж болжээ. Түүнээс ганц нэг жишээ дурдмаар л байсан шүү.
Та нар минь өөрсдөө олоод уншина биз дээ. Эсвэл уншчихсан ч байж мэднэ.
Шүгдэн гэж Доржшүгдэн гэдэг бурханы нэр юм гэнэ. Дарамбалын сүнс тамд очдог хэсэг ёстой аймар. Буян л үйлдэж байх минь. Хэ хэ. Мянган жилийн тарчлаан...
Хүн зөв явахад сүсэг бишрэл хамаагүй.
Өдөр алгасалгүй бурханд мөргөдөг хэрнээ мууг сэддэг сүсэгтэн олон гэж ээ.

Friday, August 02, 2013
Thursday, August 01, 2013
Англиар diary хөтлөх
гэдэг ном. Англи хэлээ сайжруулах, мартахгүй байх гэсэн зорилготой хүмүүст зориулсан. Би нь уншаад хөтлөх санаатай. Өдрийн тэмдэглэл биш, өдрийн, сарын, жилийн төлөвлөгөөгөө бичнэ. Мэдээж би нь анхан шатных тул ганц нэг үгээр л бичнэ. Ингэх явцдаа үг цээжилж үгсийн сангаа баяжуулах.
Жишээ нь шүдний эмчид очих бол dentist, үдэлтийн паартитай бол farewell party, банк орох ажилтай бол go to bank гээд маш энгийн зүйлээс эхлэнэ.
Та нар минь ч бас оролдоод үзээрэй. Ганцхан англи ч биш, бусад хэл ч байсан болно шүү дээ. Хятад, япон, орос, герман, франц гээд л хязгааргүй. Өөрсдийн сурахыг эрмэлзэж буй хэл чинь байхад болно. You can...
Сүүлийн үед ийм дэвтэр бас цаг үеээ дагаад их өөрчлөгдсөн гэнэ. Санхүү, гоо сайхан, хоолны дэглэм, ажил хэрэг, эрүүл хооллолт, биеийн тамир гээд төрөл зүйл нь олширсон гэнэ. Өөрийн хэрэгцээндээ зориулаад л хэрэглэдэг гэнэ дээ энд. Монголд хэрэглэдэг хүн ховор юм шиг билээ. Бүгдийг толгойдоо хадгалаад тэмдэглээд сурчихсан хэхэ.
Ингэж хөтөлбөрөө бичихэд хэд хэдэн төрлийн арга байдаг.
Жишээ нь зураг 2. Бүтэн жилийн хөтөлбөрөө бичнэ. Тодорхой, гарцаагүй хийх зүйл. Найз нөхөд, ах дүүсийн төрсөн өдөр гэх мэт.
Зураг 3. Сараар нь бичнэ. Өө би нь ингэж гоё өнгө алаглуулж бичихгүй л дээ. Гялс гялс л сараачаад хаяна. Хэ хэ. Одооноос жаахан ингэж эмэгтэйлэг бичнэ ээ.
Зураг 4. Долоо хоногоор нь.
Энэ харин урт өгүүлбэрээр бичвэл зүгээр байж магад л юм. Өнгө алаглуулаад, цээжлэх гэсэн үгээ оролцуулаад бичихэд гоё болно доо.
Зураг 5. Өдрөөр нь. Цагийн тэмдэглэлтэй. Ийм төрөл нь зүгээр. Тогтмол явдаг дугуйлан секц энэ тэрээ бичээд орхино. Минийх дээр ихэвчлэн 2 зулзагын зүйл бичээстэй байдаг.
Мөн гэнэтийн зүйл гарч ирэхэд тухайн цагаа оролцуулахгүйгээр зохицуулж болдог. Одооноос англи үг оруулаад л тэмдэглээд байна аа. Аль болох шинэ, өөрийн мэддэггүй үг. Бас наадаг цаасан дээр өдрийн хэд хэдэн үг бичээд цээжлээд, цээжлснийгээ дараад, бүгдийг нь цээжлээд дуусахаар нь цаасаа аваад хаячихна. Дажгүй санаа байна уу? Санаагаа зарна аа хэ хэ. Төлбөрөө харин яаж авдаг юм билээ дээ?
Өөрийн туршлагаас танилцуулбал. Энд тэндхийн блог, сайт шагайж явахдаа уншсан сургааль үгс, уншмаар санагдсан номын нэр зэргийг тэмдэглэж авдаг. Наадаг цаасыг их ашигладаг. Энэ нь он солигдоод, шинэ дэвтэр нээх үед шилжүүлээд наачихаж болдгоороо онцлогтой.
Гэх мэтчилэн ажил хэрэгч япон хүмүүсийн салшгүй нэгэн зүйл болох diary-ын ертөнц нэг иймэрхүү. Та нар минь ч гэсэн өөрйн diary -гаа өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц ертөнц болгоорой.

Ууланд авирахдаа
болгоомжтой байгтун.
Энд ууланд авирдаг улсууд их байна. Сүүлийн үед солонгосоос ирдэг авирагчдын тоо өссөн. Ингэх явцдаа замаасаа төөрөөд, алга болчих тохиолдол их гарах юм. Мэдээгээр нь их гарна.Саяхан бас гарч байна. насны хувьд ахмадууд голцуу байсан.
Том зулзага бас 2 жилийн өмнө нэг япон хүүхэнтэй эндээ л өндөрт тооцогддог уулын оргил дээр гарсан. Тухайн үедээ нээх юм бодолгүй ганцааранг нь галт тэргэнд суулгаад явуулчихаж билээ. Одоо харин чадахгүй байж мэдэхээр.
Бас зөвхөн эрчүүд л гардаг гэсэн жендерийн эсрэг тодотголтой уул байна аа даа цаана чинь. Эрчүүд чухам л хийморио сэргээдэг гэж гардаг гэсэн. Авирах явцдаа болгоомжгүйгээсээ, хайнга зангаасаа болж янзан бүрийн гэмтэл авсан, гар хуруугаа хөлдөөсөн эрчүүд байдаг юм билээ шүү. Хийморио сэргээх гэсэн биш, доройтуулчихдаг... Анхааралдаа авч, болгоомжтой байгтун хүмүүс ээ...

Зуны даалгаварт
-Охидууд амарчихсан уу?
-Тэгсэн.
-Хэн харах уу, ажилтай үед чинь.
-Аниа нь надтай хамт ажил дээр даалгавраа хийнэ. Бага нь цэцэрлэгтээ.
-Өө цэцэрлэг нь амардаггүй юм уу? Аятайхан юм.
Энд цэцэрлэг 2 янз байна. 1. Сурган хүмүүжүүлэх, 2. Асран хүмүүжүүлэх. (Би нь ингэж орчуулаад байгаа.) Эхнийх нь бага цагаар хүүхдээ өгдөг. Ажил хийдэггүй ээжүүдэд зориулсан. Тодорхой хэмжээний амралтын хугацаатай гэж дуулсан. Туршлагагүй тул сайн хэлж мэдэхгүй байна. 2 дахь нь бүтэн цагаар ажилладаг ээжүүдэд зориулсан. Бага зулзага энэ 2 дахид нь явдаг бөлгөө. Тэгэхээр амралт байхгүй. Ажилтай ээж аавуудад үнэн тааламжтай.
За том зулзага үнэн завгүй хүн байна. Энд нэгхэн сар амардаг. Монгол дахь хүмүүс сонсоод бага амардгийг нь гайхаад. Би ч бас тэгж л бодоод байгаа. Үнэн завгүй. Дагаад ээжүүд нь завгүй. Хөрш айлынхаа охидыг хараад байх нээ. Дугуйлан секц гэж асар үүрэгтэй зүйл байх юм энд. Ээжүүд нь ч уйгагүй гэж юүхэв. Гадаа тоглох завгүй хүүхдүүд л байх.
Ядаж байхад зуны даалгавар нь их. 7 төрлийн зүйл өгсөн байна. Одоогоор 2-ыг нь л хийж дуусгасан.
1. Ханз (дууссан)
2 Тоо
3. Бие даалт
4. Чөлөөт судалгаа
5. Салад хийх (гэр ахуйн хичээл)
6. Зураг, хөдөлмөр, гэр ахуйн аль нэгээр хийсэн бүтээл. Алийг нь хийх ээ эргэлзээд л байх шиг байна. Мундаг хийсэн бүтээл шат шатанд шалгарна. Ангидаа, сургуульдаа, дүүрэгтээ. Нэг шалгараад баярын бичгээр шагнуулж байсан.
7. Зуны drill (дууссан)
8 сарын 10-наас өмнө дуусгах төлөвлөгөөтэй. Шалтгааныг нь дараа хэлнэ ээ.
Ядаж байхад өглөө 6:30-с гадаах цэцэрлэгт гарч радио дасгал хийнэ. Заримдаа орж ирээд буцаад унтана. Заримдаа тэр чигтээ ном уншина.
Эмээ өвөө нь сонсоод хүүхэд амраагаачээ, ядарчихлаа гэнэ. Эндхийн дадал, хэвшлүүд тэс ондоо.

Friday, July 26, 2013
Донтох шинжтэй шүү
Эргээд блогтоо. Тэртээ 2007 онд бидний хэсэг нөхөд донтож байсан юм. Бие биенийхээрээ орж гараад, сэтгэгдлийг бол харамгүй бичдэг байлаа шүү дээ. Одоо л сэтгэгдэл бичиж амжихгүй болчихоод байгаа болохоос биш. Шалтал л даа шалтаг энэ бол... Юу бичих үү гээд бодоод байдаг болсон байна хэхэ. Сүүлийн үед. Хүнд хүртээлтэй аятайхан зүйл бичиж байх хэтийн зорилготой ч сачий хүрдэггүй. Цаанаасаа онгодтой улсууд зөндөө байх юм өө. Уншаад л явдаг шүү, бичээд л байгаарай та хэд минь ч гэсэн.
Хэт халах ч бас хүний энергийг асар бардаг зүйл байна шүү одоо л мэдлээ хэхэ.
Сургуулийн зуны амралт эхэлж, өглөөд эрт гарч гемнастик аа хийнэ.Амралт эхлэхээс өмнө эцэг эхийн уулзалт болсон. Ярьшигтай зуны даалгавар, монголын сургууль ёстой гоё, 3 сар амардаг гэсэн хүн байна.
Монголын хүүхдүүд ёстой жаргалтай мангар бацаанууд байдаг юм байна шд гэж хэн хэллээ дээ ккк. Үнэн үнэн.
Мартсанаас мал мэнд үү гэж, багын хамар зүгээр байсан шүү. Жижигхээн улаан сорвийг эс тооцвол хэхэ.
Цэцэрлэг нь халууныг мартах баяраа хийсэн. Жил бүр хийдэг юм, их дажгүй санагддаг зүйлийн нэг.
Бас энэ их ойнуудыг. Том том машинтай улсууд л тоос татуулаад давхиад л байна гэсэн. Энд тэндхийн хүнээс хандив хүсдэг. Эндхийн ганц нэг ойн арга хэмжээнд оролцож үзсэн. Хандив лав нэхээгүй. Ард иргэдэд хүртээлгүй юмны нэг шиг санагдаад байгаа юм даа гэж.
Бас нэг. Хурим найр. Ёс заншлаа сайн мэддэг залуус олширчихсон ч юм уу? Сүр дуулиан болдог болсон гэнэ.
Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй ч ямарваа нэг зүйлийг хийхдээ манайхан арай л туйлшраад, арай л хэтрүүлээд байх шиг.

Wednesday, July 24, 2013
Хэрвээ чи боол байсан бол?
Боолчлол нь 1518-1865 онд маш эрчимтэй явагдсан. Англи, Франц, Голланд, португал, Америк гэсэн хэдэн орны цагаан арьстанууд олон сая африкчуудыг усан онгоцоор ачиж ирүүлсэн. Ачиж шүү ачиж. Тэд олноороо шарил шиг дээшээ харж хэвтэнэ. Хоорондоо томоос том гинжээр хэлхээтэй. Эргэж хөрвөөж болохгүй. Зөвхөн дээшээ л хараастай. Усан онгоцоор ингэж ачигдаад явж байхад мэдээж замдаа олноороо үхнэ. Тэр үед шууд л далай руу шиднэ. Үүнийг нь халим л сайн мэднэ. Хэдийд амтат зууш шидэгдэх бол гээд сүргээрээ дагаастай гэж байна шүү.
Мэдээж сайхан сэтгэлтэй цагаан арьстнууд тэднийг нууна, хаацайлна, оргуулна, аварна.
Багад зурагтаар боолчлолын тухай олон ангит кино гардаг байсан даа. Нэрийг нь санадаггүй ээ. Хэлж өгч туслаарай, санаж байгаа нь.
Уг номын агуулга нь Хэрвээ чи боол байсан бол? Хэрвээ чи баригдчихвал яах бол гэсэн мөнхийн айдастай амьдрах бол? Хэрвээ чи хэн нэгэн дотны хүн чинь нүдэн дээр чинь зодуулж нүдүүлж үхэхийг харвал? гэж гүн гүнзгий бодолд автуулахаар бичигдсэн байсан.
Tuesday, July 23, 2013
Буянт үйлс
Хараад л шууд монгол гэж танив.
Номын сангаар үйлчлүүлж амждаггүй алслагдмал бүс нутагт амьдардаг хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны тухай. Яг ямар буянт үйлс вэ гэвэл "Нүүдлийн номын сан". Дэлхийн өнцөг булан бүрт ийм үйл ажиллагаа явуулдаг сайн санаат хүмүүс байдаг юм байна. Энд манай хажуугийн цэцэрлэгт автобусаар ном авчирч хүүхдүүдэд зээлдүүлдэг гэж хэлж байсан даа. Тэрэн шиг л тухайн орныхоо онцлогт тохирсон тээврийн хэрэгслээр номоо зөөдөг гэнэ. Жишээ нь заан, тэмээ, автобус гээд л.
Эх орныг минь төлөөлж хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн тухай бичсэн байна. Оюутан байхдаа ангийнхан маань нэг хүүхэд дор хаяж 5 билүү дээ хүүхдийн зурагт ном орчуулж, криллээр бичсэнийгээ уг номон дээрээ наагаад Дашдондог гуайд аваачиж өгдөг байсан санаанд оров. Бидний орчуулсан ном явж л байгаа байхдаа... Сайхан санагдлаа...
Дашдондог гуай Монголын хүүхдийн соёлын сантай хамтран 10 мянган ном бүхий нүүдлийн номын сантай гэнэ. Тэдгээр номны ихэнхи нь япон улсаас хандивлагдсан байдаг гэнэ. Үйл ажиллагааны нэр "Чихэртэй ном". Ном оо тараахаас өмнө хүүхдүүдэд чихэр тараадаг гэнэ.
-Ном чихэр хоёрын аль нь амттай байв?
-Мэдээж ном нь илүү амттай байлаа.

Thursday, July 18, 2013
Нээрээ
Миний блогийн ганц нэг бичлэг энд тэндхийн сайт дээр тавигдсан байдаг юм билээ. Онцлог нь дээхэн үеийг бодвол нэр ус, эх сурвалжыг нь доод хэсэгт дурдсан харагдана лээ. Ганц нэг уншигчид маань микси ч билүү, твиттер дээрээ линкийг нь оруулчихсан харагдсан бас. Сүүлийн үед блог гэх хүн цөөрөө юу даа гэж бодогддог болсныг ч хэлэх үү? Байнгын зочидоос минь гадна ганц нэг хүн тоож уншдаг л юм байна гэж баярлав хэхэ.
Нэг хэсэг блогчдын бичлэгийг туучихаж гээд л гомдол их гардаг байлаа шүү дээ. Би ч яахав, энд тавигдахаар сүрхий бичих биш, тэгээд ч өөрөө тэр бүр шалгаад явахгүй юм дөө.
Ямартаа ч тоож орж гардаг бүх зочиддоо өнгөрсөн ч гэсэн наадмын мэнд шүү...
Өө тийм гол юмаа асуухаа мартахыг шахав. Энэ твиттер-т жиргээчин болохын тулд яадаг юм болоо? Дэлгэрэнгүй мэдээлэл хүснэм зээ.
Гэхдээ бас бодох юм. Твиттерт тэнэг хүн байдаггүй гэж сонссон тул блогтоо л үнэнч байдаг ч юм билүү гэж???

Saturday, July 13, 2013
Thursday, July 11, 2013
Дайн дажингүй нутагт төрснөөрөө бахархмуй
Африкаараа амьсгалсаар л байгаа шүү.
Энэ удаагийн ном бол "Rwanda-гийн залбирал" гэдэг ном. Уншаад ёстой аймар, ёстой зэвүүн, ёстой жигшмээр, ёстой эмгэнэлтэй, ёстой хөөрхийлөлтэй, ёстой өрөвдмөөр, ёстой бахархмаар, ёстой л суралцмаар сэтгэгдэл төрүүлсэн агуулгатай байлаа. Монголчууд бид ямар их азтай, ямар их хувь заяатай улсууд вэ? Тэр их хувь заяагаа дэлхий дээрх асар хүнд орчинд амьдардаг улсуудын хувийг ч бас тулт нь л суралцаад, хөдөлмөрлөөд л явчихаар байх юм санаагаар болдог бол хэхэ.
За тэгэхээр энэхүү нэрийг нь хүртэл сонсож байгаагүй Rwanda гэгч улсад юу тохиолдсон бэ гэхээр.
Африкийн төв хэсэгт оршино. 1918 он хүртэл Германы колонь, дараа нь Бельгийн колонь байсан. 1962 онд тусгаар улс болсон. Tutsi, Hutu гэсэн хоёр үндэстэн оршдог. Тусгаар тогтносны дараа энэ хоёр үндэстэн нь хэн нь эх барих тал дээр үл ойлголцол үүсч, улмаар дайтахад хүргэсэн. 1994 онд олноор нь хүйс тэмтрэх "дайн" эхэлсэн. Hutu (олонхи) үндэстэн нь Tutsi (цөөнх) үндэстэнээ хүйс тэмтрэх гэсэн оролдлого. 3-хан сарын дотор 1 сая хүн үрэгдсэн гэдэг. Хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч мартаж болохгүй гашуун түүх.
Хөрш зэргэлдээ эвтэй найртай амьдарч байсан улсууд нэг л өглөө босоод ирсэн, харцнаас нь эхлээд шаал өөр, хэрцгий болчихсон. Буу, хутга юу л байна түүнийгээ бариад хядаад эхэлсэн.
Хамгийн зэвүүн нь юу гээч. Эрчүүдийн хүчирхийлэл. ДОХ-ыг дайны нэг зэвсгээ болгон ашигласан гэнэ. Цусыг нь бохирдуулж хүйс тэмтрэнэ гээд эмэгтэйчүүдийг хүчирхийлээд хүчирхийлээд явчихсан. ДОХ-той эрчүүд. Олон олон бүсгүйчүүд эр нөхрөө, үр хүүхдээ алдахын хажуугаар өөрсдөө бие сэтгэлийн асар том шархтай үлдсэн. Гэхдээ тэд бууж өгөөгүй. Тэвчсэн, тэмцсэн.

Wednesday, July 10, 2013
Паагт 2
Дахиад л баларсан шүү. Энэ удаад аниа дүү 2.
Хөөрхий минь яасан гээч . Савлууран дээрээс уначихсан. Хамар нь улаан нялга. Дээд уруул нь хавдчихсан. Хамар нь бас.
Оройд цэцэрлэгээсээ тараад гэртээ оролгүй шууд гадаах цэцэрлэгт тоглоно гээд уурладаг болчихсон юм. Тэгээд заншил ёсоороо гадаа тоглов оо. Аниа нь түрүүлж ирэхээрээ бас гадаа. Ашгүй аниатайгаа ч таарав, ээж ч орж хоолоо хийлээ гээд түрүүлэд орчихлоо. Дүүгээ сайн харна шүү гэж захьдаг юм уг нь.
Түрүүлж ороод 10 минут болсон уу үгүй юу бага зулзагын уйлах дуу сонсогдоод манай 2 орж ирж байна аа.
-Яасан уначихсан уу?
Нэг ч их юм бодолгүй асуув. Учир нь өмнө ч гэсэн тэгж уйлж дуулж орж ирэх нь зөндөө л байсан.
-Тэгсэн. Савлуур дээрээс...
-Юу? Алив гээд л үзсэн чинь юу вэ?
Уйлаад л байлаа, уйлаад л байлаа. Ээж үглээд л байлаа үглээд л байлаа.
-Хамраараа унаж байна гэхээр их л хүчтэй савлаж байсан байна тийм үү? Тэгж хүчтэй савлаж болохгүй гэж мэдэхгүй юу? Бла бла
Удалгүй аав ч ирэв.
-Хамар нь янз бүр болчоогүй байгаа? Явж үзүүлсэн нь дээр байх аа...
Оройн цагаар төв эмнэлэгт нь түргэний тасаг гэж байдаг юм, ээлжинд гарч буй эмч нь өдрөөсөө шалтгаалаад чиглэл нь өөр. Хамрыг нь хальт дарж үзсэнээ
-Гайгүй байх. Хэрэв хавдар нь буугаад ирэхээр өөрсдөд чинь сэжигтэй зүйл байвал дахин чих хамар хоолойд үзүүлж болно гэнэ ээ. Бага ч эмч харж чарлаад олигтой ч үзүүлсэнгүй. Ямар ч байсан эмч үзээд гайгүй байх гэсэн болохоор бага зэрэг тайвшраад харив. Томоочкодоо хэлж санааг нь амраалаа. Уйлж өгсөн, загнуулаад уйлсан уу? Дүү нь гайгүй байсанд баярлаад уйлсан уу? бүү мэд хэхэ.
Оройд нь эмээ өвөө нарт нь хэлэв. Ээж өөрөө баахан загнуулав. Ид хөдөлгөөнтэй дээрээ байгаа хүүхдийг өөрө харахгүй, хүүхдээр хүүхэд харуулна гэж юу байсан юм бла бла. Битгий миний охиныг загнаад бай гэж өвөө тэндээс бла бла. Манай 2 том зулзагат минь нугасгүйм. Юм л бол өмөөрнө шүү дээ, битгий хүүхэд загнаж стрессээ тайлаад байгаарай гэдэг юм хэхэ.
Ашгүй хоолтой хоолгүй байна уу хамаагүй. Хүүхдээ л харж байхаар болж ээж хоол хийх ажлаас чөлөөлөгдсөн. Худлаа л даа худлаа, мэдэж байна хэхэ.
Өглөө албанд нь хүргэж өгсөн, багш нь татаж унаад хөхрөөд байж гэнэ. Өндөр хамартай үзэсгэлэн төгөлдөр охин царай муутай болчихож гээд л... Аниа нь хамгийн их айсан байх даа гэнэ ээ. Аргагүй л багш хүн юм даа л гэж бодов.
-Шүд нь зүгээр үү?
-Зүгээр.
-За за ашгүй, хэд хоног жаахан царай муутай л явах нь гэсэн.
Эрүүл саруул ижий аавдаа төрөөд ирчихсэн хүүхдээ хайнга зангаасаа болоод ямар нэгэн юманд өртүүлчих гээд байна өө. Эд нар эрүүл саруул ээж аавдаа хүн болж төрж ирсэнд баярлалаа гээд байдгийн утгыг ойлгоод л, ухаажаад л явна аа гэж...

Tuesday, July 09, 2013
Паагт
Ингэсэн юм аа. Өнгөрдөг бүтэн сайнд бага зулзага зураг зураад л, ээж энэ юу зурсан юм бэ хөөрхөнөө гээд л зураг хөргийг нь аваад л сууж байлаа. Бид хэрэггүй болсон хуанлины цаас, палкатны цаас гээд аль болох том цаасны ар талын хоосон хэсэг дээр багыгаа зуруулдаг юм. Томыгоо ч бас тэгж зуруулдаг байсан. Зүгээр санагдаад байдаг юм. Дэвтэр дээрээ гоё зурахгүй бол хайран юм, дуусчихна гэж айхгүй чөлөөтэй, цаас дүүрэн зураад байдаг юм. Тэгэхээр зөвхөн зурах зүйлдээ л анхаарлаа хандуулаад байх шиг санагддаг юм. Сайн мэдэхгүй ч, миний туршлага шүү хэхэ.
За тэгсэн нэг урт цагаан цаас явж байна аа. Өө, зулзага аа энд ийм урт цаас байна, алив ээж нь ураад жижиг болгоод өгье. Хамаг хүчээрээ урав би. Яагаад урах болсон гэхээр жижиг ширээнд багтахгүй байсан юм аа. Охин ч сурмаг гэгч нь зураад л шидчихэв. Дараахан нь дэлгэсэн цаас, номоо хураагаад явсан чинь өнөө номны гаднах хавтас байдаггүй шүү. Хааш нь хийчихэв ээ? гээд томыгоо загнаж энэ тэр. Гэнэт урсан цаас аа эргүүлээд үзлээ. Яасан гээч, зээлж авсан номныхоо хавтсыг ураад хаячихсан байвал яах уу? Хүүе ээ гэж нэг чангахан дуугарснаа хэнийгээ ч загнах билээ дээ, ээж өөрөө урчихсан юм чинь. Баллуур олоод ирээрэй, томоочко. Сайхан баллуурдаж өгөөд, урсан хавтсаа скочдоод орхичихсон. Гэхдээ энэ чигээр нь буцааж өгөлтэй биш, шинээр худалдаж авч өгөөд, хавтас нь уранхай номоороо гэрийнхээ номын санг чимнэ. Хэ хэ ...
Байсгээд л номны өрөнд ордог боллоо. Том зулзага нэг номны өрөнд орж байсныг мэдэж байгаа биз дээ, журмын нөхөд өө.
Уг нь ураагүй бол баллуурдаад л болох байсан юм. Хойшид сайн анхаарна аа.
За яахав, яг ийм сэдвийн ном байхгүй юм чинь харин ч завшаантай ч хэрэг болчихов уу? Ккк
Том зулзага томроод зургийн дэвтрийг илүүд үздэг болсон хэхэ. Гэхдээ дүүтэйгээ хамт зурахдаа дээрх цааснуудыг ашигладаг хэвээрээ.

Monday, July 08, 2013
Өөр 2
Ном байна. Нэг л хүний үйл ажиллагааны талаар өөр хавтастай, үгийн сонголт нь өөр өөр гэх мэтчилэн зөндөө бичигдсэн байх юм.
Энэ ном нь " Maathai гуай болон Кень-ийн моднууд" гэдэг ном. Wangari Muta Maathai нь Кень улсын иргэн юм байна.
Зулзаган мод тариад түүнийгээ сургууль, цэргийн анги гээд л тараагаад л, мод тариалахын ач холбогдлыг ухуулаад л явдаг байсан байна. Их олон бэрхшээлтэй учирсан байх юм. Өөрсдийнх нь ажилд саад болж байна гэж үзсэн хүмүүс түүнийг баривчлуулж хорьж хүртэл үзээд, харин тэрээр шударга зүйл хэзээд ч шударга хэвээрээ байна гэж тэмцсээр ирсэн байна.
Охидтойгоо уншаад, хариад мод тарих талаар ярилцсан улсууд л байлаа. Хань ижил баахан жимсний мод тарина гэсэн. Ашгүй, жимс л идээд байх юм шиг байна хэхэ. Мөрөөдөл шүү дээ, мөнгө төлөхгүй юм чинь. Олноороо мөрөөдөөд л, жаахныг нь ч болов биелүүлэх гээд л үзнэ дээ. Мөрөөдөл биелэх болтугай.
2 дахь нь "Гартаа нэг зулзаган мод" гэсэн гарчигтай.
Мөн тэрээр япон улсад "Моттайнай" буюу хайран юм гэдэг үгийн утгыг япончуудад эргэн нэг бодоход хүргэсэн, яг ийм оноосон үгтэй япон ард түмэн нь их азтай улс юм гэдгийг ойлгуулсан хүн гэнэ.
Би ч энэ үгэнд дуртай. Дэлхийн хаа нэгтэй үүнийг байтугай, наад захын хэрэгцээт зүйлийг хэрэглэж чадахгүй хүмүүс олноороо амьдарч буй шүү гэдэг бодол толгойд хадаастай байгаад байдаг юм. Хааяа ч энэ бодол ямар нэгэн худалдаа хийхэд саад болно оо гэж хэхэ.
За энэ номон дээр паагталсан шүү, бага зулзага бид 2. Дараагийн бичлэгт орууламз. Гэрийн бусад гишүүд шоолоод л байгаа. Хэ хэ.
Бага зулзагатаа уншихад жаахан хүнд сэдэв ч зургийг нь хараад зохиогоод л яриад өгчихдөг юм. Ээжүүд бид чинь ээж болоод л их олон юманд суралцаад явдаг юм хойно, зохиож сураагүй гэх биш хэхэ.

Thursday, July 04, 2013
Башё бүр
Ийм банцүкэ ирдэг болсон. Дэмждэг танил дүү явуулдаг юм. Хань ижил түүнийг дэмжээд сүйд болно. Аргагүй л дээ анх энд ирэхэд нь чадлынхаа хэрээр сэтгэл санаагаар дэмждэг байлаа. Сүртэй биш л дээ. Хүний нутагт ах аа эгч ээ гээд гэмгүй сайхан нөхөрлөсөн л гэж бодож байгаа.
Миний хувьд сүүлийн үед сүмо нэг их үзээд байхаа больчихсон. Аса-г зодог тайлснаас хойш хэхэ. Яахав эх орон нэгт бөхчүүд минь тодорхой хэмжээгээр хөлс хөдөлмөрөө урсгаж, хичээж байгаа болохоор дотроо бол дэмжинэ л дээ. Хальт мэдээ сонсоно.
Энд ахлах сургуульд хэрэв сүмогийн сонгон гэж байдаг л бол бэлтгэлийг маш сайн хийдэг. Өдөр бүр. Бэлтгэлгүй өдөр гэж байдаггүй юм билээ. Бас л их өвөрмөц ертөнц.
Энэ удаагийн банцүкэг харсан чинь монгол бөхчүүд нэлээд цөөрсөн байна лээ. Гэхдээ би боддог юм. Их дажгүй сэргэлэн цовоо хөвгүүд ээ сүмо руу явуулчихаад байдаг нь жаахан туйлшраад байгаа юм боловуу гэж. Мэдээж дуртай, авъяастай болоод ирээд, цойлоод явбал сайхан л даа.
За за энэ сардаа амжилттай барилдаарай...
Өө тийм энэ банцүкэ нь өнгөрсөн билүү тэрний өмнөх ч билүү сарынх байх.

Wednesday, July 03, 2013
Хэд хоног
Африк орноор амьсгалахаар шийдэв. Ажил дээр 60 хэдэн африкийн тухай ном орж ирсэн. Би тэдгээрийг бүртгээд сууж байхдаа унших гээд товлосныгоо эхнээс нь умшаад эхэлж байна.
Тэгэхээр африк гэхээр дотроо маш олон улс байгаад байна. Заримых нь нэрийг ч сонсоогүй байх жишээтэй. Нээрээ энэ улс чинь хаана байдаг билээ гээд харахаар африк тивд орших.
60-д ном дотор зурагт номноос авахуулаад зузаан зузаан номнууд ч байсан. Чадвал бүгдийг нь умшина даа.
Энэ удаагийн зурагт ном бол хэдэн жилийн өмнө Нобелийн шагнал авсан Wangari Muta Maathai -н дурсгалд зориулан гаргасан. Хүүхдүүдэд ойлгомжтой, эргээд тэдэнд нэгийг бодогдуулахаар. Томчууд уншаад ч сэтгэлд нь ямар нэгэн хүч огшихоор.
Түүнийг багад тосгон нь мод ихтэй, шувууд донгодсон сайхан газар байж. Том болоод америкт 6 жил сураад төгсөөд иртэл юу вэ? Хатаж гандсан эх газар угтаж гэнэ. Байшин барих гээд хяргаад хяргаад хаячихсан гэнэ. Оронд нь мод тарьдаг нэг ч хүн байгаагүй. Өөрийн эрхгүй уйлсан гэнэ. Ямар ч байсан гэрийнхээ ойролцоо 9 мод тарьж гэнэ. Улмаар тосгоныхоо бүсгүйчүүдийг уруу татан мод тарих ажилд уриалан дуудаж. Дэлхийн анхаарлыг татсан гол зүйл нь зөвхөн хүүхнүүдийн хүчээр африкийн нэгэн орон ногоон бүсжиж чадсан явдалд оршино.
Ингэхээр бүсгүйчүүд бидний хүч асар их л байгаам даа. Хүчээ, сэтгэлээ нэгтгэвэл шүү дээ хэхэ

Monday, July 01, 2013
Баяр хүргэе
Миний дуртай тамирчин минь төрөөд охинтой болсон гэнэ. Эд нар бөөн шуугиан болж байна. Эцэг нь хэн юм бол, тэр ч байх энэ ч байх гээд л. Хурим хийгээгүй байж төрлөө, хэнтэй үерхэж буй нь мэдэгдээгүй байж төрлөө гээд л сүр болоод байх юм. Хэ хэ.
Андо Мики гээд уран гулгалтын тамирчин. Бусдаасаа нэг л өөр өвөрмөц санагдаад байдаг юм. Нетээс хайхаар гараад ирнэ дээ. Энд зураг хөргийг нь тавих шаардлагаүй байх.
Төрөөд 2 сар шахам л болж байгаа гэнэ. Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн гэнэ. Нялх биетэй байж. Бас болоогүй ээ Сочи-гийн олимпод бэлдээд гэж байна шүү. Мундаг юм аа. Амжилт хүсээд л. дэмжээд л сууж байя би нь ...

10 нас хүртлээ цээжлэх үгс
гэдэг ном. Бүтэн гарчиг нь "10 настайдаа цээжилсэн байвал зохих хэцүүвтэр 1000 үг". Охиноо унш гэж зээлж аваад, далимаар нь ээж жаал харлаа. Нээрээ л хэцүү үгтэйм. Миний огт хэрэглэж мэдэхгүй үг зөндөө байна. Худалдаад авчихъя гэснээ харих үеийнхээ ачааг бодоод түр хойшлуулав хэхэ. Ямар ч байсан зургийг нь оруулав. Япон хэл судалж буй хүмүүс сонирхоод үзнэ биз дээ.
Ерөнхий бүтэц нь нэг нүүрэнд таван шинэ үгийг өгүүлбэрт оруулж тайлбарласан байна. Яг доор нь тайлбарыг нь энд тэнд оруулж бичсэн. Уншиж үзээд таарах утгыг нь олж холбоно. Тэрнийх нь дор хоосон зайтай. Тэнд шинээр мэдсэн үгээрээ өгүүлбэр зохиох жишээтэй. Би ч тэгж өгүүлбэр зохиож барьсангүй ээ. Зав байдаггүй хэхэ. Ямар ч байсан гүйлгэж харахын хувьд бол харсан...

Sunday, June 30, 2013
Мартсан ч биш дээ
Сэтгэл санаа бол байнга л улсдаа явж байдаг юм шүү дээ. Ээж аав 2 минь сайн л байгаа даа гээд л. Таагүй мэдээ гарвал, уншвал нэг хэсэгтээ сэтгэл санаа ч тогтворгүй болчихоод л...
Ойрд сонсоод л сонсоод , уяраад л уяраад л яваа дуу. Клип нь бас л сэтгэлийн эмзэг утсыг хөндөөд байх юм

Friday, June 28, 2013
Хүүхдийн дуу-5
Саяхан бага зулзагын цэцэрлэг дээр шүдний үзлэг болсон байсан. Одоогоор хорхойтой шүд алга гэсэн. Ашгүй гэж. Том зулзагынх бас болсон. Бас л хорхойтой шүд байгаагүй. Хэний ач гавъяа вэ? гээд тэрүүхэндээ ээж томроод авсан хэхэ. Оройд шүдээ угаа гэж үглэдэгийн минь гавъяа гарч л байна. Хойшид ч үглээд л явна даа...
Monday, June 17, 2013
Багын зурсан зураг
Чаддаггүй байсан зүйлээ чаддаг болсон байна. Саяхан охинтойгоо зураг зурсан чинь дугуй дүрс зурж сурсан байна. Тэрнийгээ өндөг, шаар гэнэ ээ.
Эхний зурагт ээж охины бүтээл. Мэдээж арай гайгүй нь ээж зурсан.
Бас шулуун зураасыгаа могой гэсэн. Хэ хэ.
Банана зурсан юм байна бас.
Биднийг ажил ажил гэж гүйж байх хооронд хүүхэд их хурдан хөгжих юм даа. Үгийн сан нь асар ихээр нэмэгдсэн. Шинэ монгол үг сурсан. Мангас гэдэг үг. Ккк. Аргай аргай түг гэдэг ном байсан юм. Бодвол аниаг нь монгол хэл сураг гэж эмээ өвөө нь өгсөн байх. Тэр номыг уншуулсаар байгаад мангас гэдэг үгийг цээжилчихсэн. Гэм нь гадаад хүн хэлж байгаа юм шиг л мангаас гэж хэлдэг. Хэ хэ.

Сүүлийн үед
хуанли гээч юм чинь их өвөрмөц хэлбэрээр гардаг болсон шиг байна аа даа. Үүнийг өдөр өдрөөр нь бичсэн сургаалийг нь гүйлгэж харчихаад л ажилдаа гардаг юм.
Сургаалийг нь уншиж, сонссоноор бол өдийд энэ хүний дайтай л гэгээрсэн баймаар хэхэ.
Ганц нэгээс нь эндээ бичлээ. Он дуусаад хаашаа ч юм алга болчихоос нь өмнө.
1. Цаг хугацаа урсан одож ирээдүй ирж байна. Энэ нь ирээдүй таны гарт байна гэсэн үг бөгөөд ирээдүй одоо цагаас бүрэн хамаарах болно. Одоо цаг танд асар их хариуцлага оногдуулж байна.
2. Дотоод сэтгэлийн бурангүй буюу бидний харанхуй бүдүүлэг байдал нь зовлон зүдгүүрийн үндэс мөн. Дотоод сэтгэл ариусах тусам харанхуй арилдаг. Энэ бол гэгээрэлд хүрэх зам юм.
3. Хэрэв та өрөвч сэтгэлтэй бол энэрэл хайр бялхсан гэр бүлээ зохио, дараа нь тийм хамт олныг, эцэст нь энэрэнгүй дэлхий ертөнцийн тухай бод.
4. Өдөр хоног ээлжлэх лугаа адил хуучин анд нөхөд өнгөрөн одож шинэ найз нөхөд гарч ирдэг. Хамгийн гол нь өдөр хоног үр ашигтай, найз нөхөд үнэнч байх нь чухал.
5. Эрдэм мэдлэгээ бусадтай хуваалц. Энэ нь хутгийг олох зам юм.

Friday, June 14, 2013
Бид ингэж амьдарч чадахгүй
Үзэж амжихгүй л яваад байсан юм. Үзээд цаанаа л нэг сонин болчихлоо.
Тусгаар тогтнолоо гэж асар их үнээр олддог юм даа гэж.
2 том гүрний дунд арай л жижигдээд байх юм даа гэж.
Толгой дээр нь сууж байгаа улсууд асар их ухаантай байх ёстой юм даа гэж.
Биднийг жаахан байхад орос ах нар л хамгаас илүү гэж тархийг минь угаасан байгаам.
Эв найрамдал гэхээсээ илүү хараат байдалд байсан байгаам.
Одоо бас л хараат, яана даа...
Үзээгүй хүмүүс заавал үзээрэй.
Бас мундаг ой тогтоолт сайтай хүн юм, он сар өдөртэй нь яриад явах юм. Мэргэжлийн өвчин гэнэ ээ хэхэ. Нэг тийм сайхан мэргэжлийн өвчтэй болох юм сан.
Ер нь л хэлсэн ярьсан болгоныг нь сайн тогтоож үзээрэй. Даанч дунд хавьцаа бичлэг нь гацаад байсан.

Tuesday, June 11, 2013
Гүйлсний дарс
Дээхэн найзуудыгаа дарсан дарсаараа дайлаад гэсэн чинь дарсан дарс гэж юу юэ? гэсэн байсан даа. Тэр чинь байна шүү дээ...
5 билүү жилийн өмнө танил маань гүйлс ирж ав гээд бид уухайн тас яваад очсон чинь модноос нь түү гээд, түүж байлаа. Дараа жилүүдэд нь дахиж түүлгэхгүй юм байх даа гээд шуналтаад л байсан. Тэгсэн тухайн жилээсээ болоод арвин, арвин бус жил гэж байдаг юм байна. Дуудахгүй болохоор нь худалдаанаас томыг нь аваад дарс, ундаа хийж уугаад л. Дарсаар нь найзуудыгаа дайлдаг байхгүй юу.
Тэгсэн энэ жил арвин байна, хэрэгтэй юу? гэхээр нь үнэгүй юманд нугасгүй хүн чинь мэдээж гээд л гүйгээд очсон. Амралтын өдөр гэрээрээ модноос нь түүлээ. Тэр модоо нээх хайраан. Мөчирнүүдийг нь хайр найргүй огтлоод хаячихаж байгаам чинь. Тэгэхгүй бол болдоггүйм гэнэ ээ. Хэт их ургаад яадаг яадаг ч гэнэ үү? Тэр бол нэг их сонин биш байлаа хэхэ. Би л ихийг авч байвал гэхгүй юу. Хэмжээ нь том жижиг 2 янз байдаг юм. Танилых жижиг төрлийг нь тарьдаг. Угааж цэвэрлэхэд жаахан ажиллагаа шаарддаг, бусдаар бол дажгүй. Би чинь олон жилийн өмнө ч ийм жижгээр нь хийж байсан туршлагатай хүн хэхэ.
Хэдэн өдөр л ноцолдлоо. Шил минь хүрэлцдэггүй, нэмж 2-ыг авлаа. Манайхаар дүүрэн шил хэхэ. 8 литрийнхээс нь авахуулаад. Монгол харихдаа яаж ийгээд чирнэ дээ л гэж бодож байгаа. Ккк. Монголдоо харихаараа бас ногоо даршилна. Харихаараа гэсэн юм их байна аа байна. Хэлээд байвал барахгүй...
3 сарын дараагаас эхлээд болж эхэлдэг. Бид гэхдээ хэдэн жил дамжиж уудаг юм. Олон жилийн өмнө дарсан минь одоо ч дуусаагүй л байна. 8 сард ирэх зочдоо дайлах гээд хав дарчихсан.
Оройд бага багаар уувал эмчилгээ болдог гэж ярьдаг юм билээ. Ингэж дарс, ундаа хийхээс гадна http://saruul-uhaan.blogspot.jp/2010/07/blog-post_15.html хатаасан гүйлс (гэх юм уу даа махчилж орчуулбал) ч хийж болно. Би нь 2010 онд хийж байсан байна. Мартсан байна шүү. Блогтоо бичсэн санагдаад л байсан даа. Яг алийг нь танилцуулж байснаа мартсан байв.
Дарсаа хийхдээ зурган дээрх шиг мөсөн чихэр, цагаан лекор хийнэ. Жүүсээ хийхдээ лекор хийхгүй дан мөсөн чихэр, жимс хоёроо ээлжилж хийнэ.
Амт бол янзын шүү дээ. Худалдааных жаахан нялуун амттай санагдаад байдаг юм. Бид мөсөн чихрээ жаахан бага хийсэн. Бас нэг шилийг лекорны оронд цагаан архи хийсэн.
Би энд тэнд ууж идэхдээ энэ дарсыг л захиалдаг юм. Хэ хэ. Японд байсан улсууд андахгүй дээ, ялангуяа хүүхнүүд. Монголд сүүлийн үед зарагдаж байгаа гэсэн. Гэм нь жаахан үнэтэй...

Мундаг эмээ вэ
Нэлээд дээхэн нэг танил өвөө минь өгсөн юм. Уншиж амжилгүй яваад л байлаа. Уншаад эхэлсэн харин их хөөрхөн санагдаад.
92 наснаасаа эхэлж шүлэг бичиж эхэлсэн гэнэ. Сонинд цувралаар хэвлэгддэг байсан гэнэ. Түүвэр нь ийнхүү хэвлэгдээд уншигчдад нь баяр хөөр дүүрэн байна гэнэ.
Хүүе одоо бараг 100 талийж өгсөн юм байна, энх тунх байдаг ол.
Дөнгөж сая интернетээс харчихлаа. Энэ жилийн 1 сард 101 насандаа таалал төгссөн гэнэ. Ум маань бадми хум.
Шүлгүүд нь нээх хөөрхөн, цаанаа л нэг эмээгийн аальгүйхэн инээж байгаа нь өөрийн эрхгүй дүрслэгдэхээр. Агуулга нь асар энгийн.
Нэгэн шүлгийг нь чадан ядан орчуулав.
Багшдаа
Намайг
Эмээ гэж
Бүү дууд
"Өнөөдөр ямар гараг вэ?"
"9 дээр нэмэх нь 9 хэд вэ?"
Ийм тэнэг асуулт ч
Асуухгүй байхыг хүсэе.
Шибата гуай
Сайжёо Ясогийн шүлэгт
Дуртай юу?
Коизүмигийн засаглалыг
Хэрхэн бодож байна?
Ийм асуулт бол ч харин
Ихэд баярлана.
гэсэн байна. Мундаг уу?

Thursday, June 06, 2013
Хүсэлтийн хариу
Нэгэн уншигчийнхаа асуултанд хариуллаа.
Цэцэрлэгийн нийт багшийн дунд хүртээлтэй, олон тоотой набор ч юм уу, жигнэмэг байсан нь дээр байх. Учир нь эндхийн цэцэрлэгт нэг ангид үндсэн 2 багш хариуцаж байдаг ч өглөө оройд нь эрт ээлж, оройн ээлж гэж бүх багш нар нь ээлжилж ажилладаг тул охинтой чинь 2-хон багш биш бүх л багш нар харьцдаг гэсэн үг. Бүр эрхлэгч нь хүртэл бага ангидаа хүүхэд тэвэрчихсэн суух ч тохиолдол бий. Мөн жил бүр багш нар нь солигддог тул тэр энэ багш гээд аминчлахад жаахан хэцүү л санагддаг юм.
Тиймээс аминчлаад нэг багшид өгвөл бусад багш нар нь жиг жуг гэлцэх талтай. Яахав өгч болно л доо... Миний бодлоор тухайн багштайгаа их дотно, бие биенийхээрээ орж гардаг бол танайд зочилсон үед нь эгзгийг нь олоод өгч болно.
Бид бас дунд нь л нутгийн идээ амсаарай гээд л өгчихдөг. Эдний өөрсдийнх нь нэг сайхан заншил байдаг, би их таалдаг хэхэ. Ийш тийш явахдаа хүний тоогоор биш, дунд нь л тухайн явсан газар усных нь идээ гээд авчраад тавчихдаг явдал.
Хэрэв зээ заавал өгмөөр байна аа гэсэн тохиолдолд тухайн хүнийхээ сонирхлоос шалтгаалах ч, номын хавчуурга их дажгүй бэлэг санагдсан. Номингийн бэлэг дурсгалын тасагт зардаг юм билээ. Монгол гэр, монгол бичиг гээд янз бүрийн хээтэй, би ихэвчлэн гэртэйгээс нь л авдаг. За байз өөр юу байж болох уу хэхэ.
Эсгий, болон арьсн таавчигийг өмсдөггүй юм билээ, ихэнх нь. Ноолууран бүтээгдэхүүн байж болох ч монголоор бол цагаан эрвээхэй идчих гээд хэцүү юм билээ. Мөнгөн эдлэл харлачихаад, байн байн зүлгэх гэж бас төвөгтэй гэсэн.
За өөрийн чинь зүгээс иймэрхүү юм зүгээр болов уу гэсэн юм байна уу? Бэлэг ч толгой өвтгөсөн асуудал шүү...

Wednesday, June 05, 2013
Хүүхдийн дуу-4
Найзынхаа хүсэлтээр энэ дууг орууллаа. Бага минь их сүрхий дуулдаг дууны нэг.
Агуулга нь тугалхан минь хамар чинь их урт юм аа тэ? Тийм ээ, ээжийн минь хамар ч бас урт. Тугалхан минь чи хэнд хайртай вэ? Би ээждээ хайртай.
Хамар гэдэг үгтэй хэсэг дээр гараа хамарныхаа тэндээс урагш нь сунгаж зааны урт хамрыг дүрсэлж үзүүлдэг юм бага минь. Тэр үйлдэл нь их хөөрхөн, эгдүүтэй...

Sunday, June 02, 2013
Хүүхдийн дуу-3
За болоод өнгөрсөн баярын мэнд хүргээд, нэг хүүхдийн дуу оруулъя.
Энд 6 сарын 1 гэж ямар ч уур амьсгал байхгүй байлаа. 2 охин минь ч мэдэх юм алга. Ёс болгож багад нь дуулдаг ном, томд нь охидод зориулсан нэг ном авч өгөөд бидний баяр дуусав. Өөртөө бас нэг ном авсан юм байна шүү.
За энэ дуу бол бас их хөөрхөөн. Саяын авсан дуутай номон дээр нь байсан. Урд нь авсан дээр байхгүй байсан юм.
Нуугдаж тоглосон нь гэдэг дуу. Бичлэг жаахан тааруу юм билээ, одоо яая гэхэв.
Дэгдээхэй нуугдсан чинь хөлөө нуугаагүй байна шүү дээ. Хэн гэдгийг нь мэдчихлээ, олчихлоо доо. Болжмор, гөлөг гээд л нуугдаад явна. Гэм нь хөөрхөн жаахан амьтад чинь бүрэн нуугдаж чадахгүй дорхноо олдчихно хэхэ. Яг л жаахан бяцхан үрс шиг минь. Хаана байна? хаана байна гэхээр нүдээ дардаг байлаа шүү дээ 2 зулзага минь. Бусад бүх юм нь ил ккк

Monday, May 27, 2013
Оюутан залуугийн хайрласан Япон-үргэлжлэл
Нэр нь Нишянта. Гэхдээ их урт нэртэй юм билээ. Бүгдийг нь бичих гэсэн гар орооцолдоод гэсэн хэхэ. Өмнөх бичлэгт анх удаагаа ирэхдээ ямар шугамаар, дараагийх нь ямар зорилгоор, хэдэн төгрөгтэй ирсэн гээд хальт бичсэн тул орхив.
Японд анх ирж байсан сэтгэгдэл нь ихэнх япон айл 2-3 машинтай, цахилгаан бараа гэхэд л төрөл төрлөөрөө байна. Бүр аяга угаагч хүртэл шүү. Ер нь л элбэг дэлбэг амьдралтай хүмүүс байдаг юм байна. Тийм учраас над мэтийн ганц хүнийг бол өлхөн хооллоод байж дөнгөнө. Ингээд л 2 дахь удаагаа ирсэн. Байдал эсрэгээрээ.
Япон хэлний сургуульд орсон, үлдэхийн тулд. шүү дээ. Авч явсан мөнгө нь хүрэхгүй хүнээс мөнгө зээлж орсон.
Мөнгөгүй тул хувцас аваад байхгүй. Энд тэндээс ганц нэг хүн цамц энэ тэр өгнө, тэрийг нь өмсчихөөд л гүйгээд байна. Өөрөө ч жаахан сээнс муутай гэсэн.
Гаднаас нь хараад л япон хүн биш гэдэг нь мэдэгддэг тул хүмүүс жийрхээстэй. Жишээ нь дүүрэн хүнтэй галт тэргэнд суудал булаацалдаад байсан улсууд түүний хажууд суудаггүй байсан гэнэ. Нэг удаа бүр 10 жилийн хэдэн охидууд шаагилдаж орж ирээд сул суудалд өрсөлдөж суучихаад, яг түүний хажуугийн суудал сул. 2 охин үлдэж. Тэгээд нэг нь сууна биз дээ. Эхэндээ өнөөх чинь баярлаад миний хажууд суулаа. Аргагүй л залуучуудынх нь сэтгэлгээ өөрчлөгдөж байна гээд баярласан гэж жигтэйхэн гэнэ. Буух буудал нь болоод буусныхаа дараа гэнэт санаж л дээ. Яасан гэхээр суудалгүй үлдсэн 2 охин хуруудаж байсныг санаж. Өө мөн их баярлав аа, хуруудаад ялагдсан нь суусан байна шүү дээ. Нэг ёсондоо шийтгэлтэй тоглоом байж гээд сэтгэлээр унасан гэж байгаа. Хэ хэ.
Хаа очиж бидний монголчууд царай, арьсны өнгөөрөө ялгагддаггүй болохоор иймэрхүү арьс өнгөөр ялгаварлах асуудалтай учирддаггүй юм шиг байгаам. Тийм үү. Өө гадаад хүн байсан юм уу? Япон хүн л гэж бодлоо шүү дээ гэдэг юм хааяа. Яриад ирэхээрээ мэдэгддэг юм билээ. Дуудлага нь ондоо байдаг байх л даа. Гэхдээ хаа очиж монголчууд бусад гадаадыгаа бодвол цэвэрхэн дуудлагатай нь ккк.

Thursday, May 23, 2013
Оюутан залуугийн хайрласан Япон
гэдэг ном. Дээхэн нэг номыг нь танилцуулсан даа. Тэр номыг нь уншиж байхдаа үүнийг бас бичсэн гэж мэдээд ажлынхныгаа худалдаж ав гэж гуйсаар авахуулсан юм. Уншиж завдалгүй явсаар өдий хүргэчихсэн. Дундуур нь ганц нэг хүмүүс зээлж уншаад л байсан. Хорхой хүрээд л яваад байсан. Ккк
Агуулгын хувьд өөрийн японд туулж ирсэн амьдралын тухай. Япон улсын сайн зүйл, саар зүйл. Өөрийн туршлага, ялгаварлал гээд л зөндөө зүйлийг бичсэн гэж байна. Би яг одоо уншиж буй бөлгөө. Дуусаад бичих дур төрвөл ганц нэг зүйлээс нь бичихийг бодомз. Ямар ч байсан их таалагдаад байгаа. Залуу нь уу? бичсэн нь үү? чөтгөр бүү мэд хэхэ.

Wednesday, May 22, 2013
Санал нэг
Оюутнуудын тухай нэгэн шүүмжлэл гарсан байсан. Үнэнийг л хэлчихсэн байна лээ. Яасан ч сайхан юм, улсаас мөнгө аваад л. Мэдээж зарим нэг оюутнуудад их л нэмэр болж байгаа байх. Гэхдээ олонхи нь энэхүү нийтлэл дээрх шиг л байгаа. Их дээд сургуульд багшилдаг найз нар минь ч хэлээд л байна лээ. Ганц нэг гоц нь байна аа байна. Огт байхгүй гэж хэлж болохгүй. Харин масс бол өөр шүү дээ л гэж байна лээ.
http://sonin.mn/news/culture/12306 Уншаагүй нэг нь умшина биз дээ.

Tuesday, May 21, 2013
Японжсон англи үг
гэдэг ойлголт бий.
Зарим нэг англи үгийг өөрсдөдөө хэлэхэд амар болгоод, товчлохыг нь товчлоод, нэмэхийг нь нэмээд л дураараа зохиочихсон.
Жишээ: サラリーマン албан хаагч、テレビ телевизор、フリーダイヤル toll free number 、ナイター、コンセント залгуур、オートバイ мотоцикль、パソコン компьютер、デパート их дэлгүүр、レジ касс、テレビゲーム телевизор тоглоом、ガードマン хамгаалагч、ビル барилга、マスコミ хэвлэл мэдээлэл、エアコン агааржуулагч...
гээд л явж өгнө. Нэлээд хэдэн жилийн дараа ирсэн ус цас хүн хүртэл, энэ чинь одоо япон хэлийг ойлгохоо байсан байна шүү гэж байхав дээ.
Бас сүүлийн үед англи үг их хэрэглэх нь гадаад хэлтэй, ийш тийш их явж доль үзсэн хүн гэж ойлгогддог болсон. Ялангуяа их дээд сургуулийн багш нар их хэрэглэдэг гэсэн шүү.

Saturday, May 18, 2013
Ус цас болчих юмсан
гэж боддог зүйлийн нэг шүү дээ. Өөр зөндөө л юманд ус цас болмоор байхын.
За энд хүүхдүүдэд зориулсан их олон англи хэлний ном байх юм. Хуйлж байгаад толгой руугаа хийчихвэл ч... гэж бодохын.
Японд хэлэнд гаднаас орж ирсэн зөндөө л үг байдаг юм. Ихэнхийг нь англи хэлнээс орж ирсэн гэж боддог байсан, үгүй юм.
Португал хэлнээс: パン(pão)、シャボン(sabão)、カルタ(karta)、ミイラ(mirra)、ボーロ(bolo)、カステラ(castelha)、ジャガイモ(төмс)
Хятад хэлнээс: ワンタン、チャンポン、ギョーザ、メンマ
Орос хэлнээс: ノルマ、カンパ、アジト、ペチカ、ピロシキ
Франц хэлнээс: ズボン、トリュフ、サボる、オードブル、ソテー、フォアグラ、アンコール、ピーマン、デッサン、シュークリーム
Голланд хэлнээс: ランドセル、ポンプ、ペンキ、スコップ、タラップ、レッテル
Испани хэлнээс: プラザ、カスタネット、ポンチョ
Герман хэлнээс: メルヘン、ゲレンデ、ワッペン、ヨード、ノイローゼ
гэх мэтчилэн.Орчуулж бичих гэсэн залхуу хүрэв, залхуу ч гэж дээ, бага зулзага тоглоё гээд чирээд байна аа. Хэ хэ.
Эдний Марүко хүүхэлдэйн кино байдаг юм. Тэрийгээ бас над шиг англи хэл сургах гээд үзчихжээ гээд байхгүй юу ккк
Ажил дээр иймэрхүү хүүхдэд зориулсан номнууд ихтэй. Хүүхдийн англи хэлний номон дээрх үгнүүдийг цээжлэхээр сэтгэл шулуудаад сууж байгаа нь энэ. Тэгвэл хэцүү гэж шантрахгүй, бас том зулзагатайгаа нийлж сурахад хялбар байж магад.
Нээрээ энд бага сургуулийн 5 дугаар ангиас нь англи хэл орж эхэлж байгаа. Гэхдээ бөмбөгдөөд байхгүй л байна. 7 хоногт ганц л удаа гэчив үү яав. Миний санаа бол сайн шахаад өгөөсэй л гэж бодоод байхын ккк. Айхтар улсууд цаанаа өөр юм бодож байгаа байхөө, тийм үү?

Friday, May 17, 2013
Хүүхдийн дуу үргэлжлэл 2
Энэ дууг сүүлийн үед их дуулж байгаа. Бодвол улирлын чанартай багш нар нь зааж өгдөг юм шиг байна лээ. Бас ажлаасаа зээлсэн нэг дуулдаг номон дээр байна лээ. Охин их дуртай дагаж дуулаад байсан. Дараа цалингаа буухаар авч өгөхөөр шийдсэн.
Багын минь
хэл яриа гүйцэгдэхээ байж байна шүү. Бас хөдөлгөөн нь...
- Цэцэрлэгтээ явахгүй дэлгүүр явна гэдэг болсон.
- Дэлгүүрт орохдоо сагс, тороо сайн шалгаж байхгүй бол хээв нэг өөрийн гар хүрсэн газраасаа гоё цаастай, хайрцагтай зүйл аваад хийчихдэг болсон.
- Дэлгүүрээс гарахдаа их сайхан зантай хүн баярлалаа баярлалаа гээд л .
- Цэцэрлэг рүүгээ явах замд таардаг 4 ч автомат худалдааны ундааг харж " яасан гоё юм бэ, уухиймсаан" гэж хэсэг зогсоно.
- Юм л бол ияда иаяда-үгүй, больёо гэдэг үг хэлдэг болсон. Ангидаа бас тэгдэг гэнэ. Тахилыг нь буруу өргөчихвөл л ияда ияда гэдэг гэнээ.
- Маамуу нааш ир-ийг дуулдаг ном гэлтгүйгээр ганцаараа дуулдаг болсон. Мэдээж зарим нэг үг нь дутуу дулимаг. Жишээ нь номоо момоо тавьяа- ногоон модоо тарьяа гэж байгаам. Ном сонин уншъяа-гэдэг хэсэг дээр 2 гараа нээх хөөрхөн нүүрэн дээрээ авчраад толгойгоо хоёр тийш нь хөдөлгөж ном уншиж буй үйлдэл хийнэ.
- Аниагийнхаа хичээл номыг үймүүлнэ. Даалгавраа хийх гээд суухад нь хажууд нь очиж зэрэгцэж сууна. Төгөлдөр хуураа дарахад нь бас хажууд нь саад болно.
Thursday, May 16, 2013
Эрлийзийн тухай 2
Дуусчлаа уншаад...
Уг номонд удамшил гень талаас нь биш, нийгэмд тохиолддог бэрхшээлүүдээс нь дурдсан байна.
Нийгэмд тулгардаг олон асуудал байдаг юм байна шдээ хөөрхийс. Хэ хэ.
Хүмүүст энгийн санагддаг хэрнээ эрлийзүүдийн сэтгэл санаанд айхтар нөлөөлж байдаг зүйл их байдаг юм байна. Ганц жишээ дурдахад л
Ижимэ: Дээрэлхэх үзэгдэл японд төгс утгаараа оршдог. Гайжин, гайжин буюу гадаад хүн, гадны хүн гэж ирээд л бөөрөлхдөг гэнэ. Манайхан хужаа хужаа гэдэг шиг л. Хөөе гадны хөөн, хариач, японд юугаа хийгээд байгаам гэдэг ч юм уу? Гайжин өмхий, заваан гэдэг ч юм уу? Ээж чинь тийм, аав чинь тийм ч гэх юм уу? Харин ээж аавууд нь манай хүүхэд эрлийз юм чинь хөөрхөн, англи хэл мэддэг тэгж дээрэлхүүлэх ёсгүй гээд тоохгүй, мэддэггүй байх тохиолдол байдаг гэнэ.
Ижимэ ер нь ганц эрлийз хүүдэд ч биш гадаад орны хүүхдүүд ч их тохиолддог юм билээ. Миний санаа зовж л явдаг асуудлын нэг. Охид минь дээрэлхүүлж байгаа болов уу, түүнийгээ нуугаад байх вий дээ гээд л.
Япончуудын боловсролын системд л асуудал байна гэж ярьдаг л юм. Үнэний ч ортой. Бүгд л нэг хэвийн ижил байх ёстой, бусдаас ялгарах ёсгүй гэж заагаад сургаад хүмүүжүүлчихээр өөрсдөөс нь яльгүй өөр л байвал ингэж олноороо нийлж бөөрөлхөх, дээрэлхэх үзэгдэл гараад байгаам шиг санагддаг л юм. За за дэмий хадуураад бурж өгч байна.
Мөн нөгөө нэг эх орондоо байхдаа бас л бөөрөлхүүлнэ. Хөөе зураасан нүдтэй хужаа минь ээ гэж дуудуулдаг гэнэ. Америк болон европт ази л хүн бол хужаа гэж ялгаварладаг гэнэ.
Англи хэлэнд ус цас л биз дээ? гэж их асуудаг гэнэ. Яахав ярьдаг хүн байдаг ч огт мэддэггүй хүн байдаг гэнэ. Учир нь япон төрж өссөн. Тэр бүр англи хэл үзээд байх боломж гараагүй ч гэдэг юм уу.
Ер нь нийтэд түгсэн ойлголт нь заавал тийм байх ёстой биш шүү гэсэн санааг л гаргах гэсэн байна.Та нарын бодоод байдаг шиг нь ч бий, тэс ондоо нь ч бий шүү гэнэ. Тэр ч мэдээжл дээ.
Өөр зөндөө л асуудал хөндөж бичсэн байсан. Зарим нь бид мэтийн гадаадуудад ч тохиолддог асуудал байсан...

Monday, May 13, 2013
Даргын ажил 1
Яагаав дарга болсон гэж байсан даа. Ганц нэг найзууд сонсчихоод монгол буцаад, хороонд ажилд орчихож, карьер хөөгөөд алга болж гэж ойлгосон гэсэн шүү хаха. Ерөөл бат оршиг.
Саяын бүтэн сайнд өглөө 8 цагаас гадаах цэцэрлэгтээ цуглав. Бага сургуулийн 3 дугаар ангиас дээш ангийн хүүхдүүд, ганц нэг эцэг эхчүүд. Яасэн гэхээр хог цуглуулах гэж. Энд хогоо ангилж хаядаг. Шатдаг, шатдаггүй, том оврын, сонингийн цаас, цаасан хайрцаг, лааз, шил, хуванцар сав гэх мэтээр. Мөн хог ачих өдөр нь хуваарьтай, манайхан шиг дүүрэнгүүт нь гаргаад хаячихгүй. Хог ачих өдөр хүртэл, гэрийн хог дүүрсэн ч гэртээ л байлгана шүү дээ. Зун жаахан хэцүү, ялаа шаваад.
Энэ удаад сонин, цаасан хайрцаг, лааз гэсэн хог хаях өдөр нь байж таараад. Үүнд нь хорооны хүүхдүүд дайчлагдана. Хог хаях цэг нь цэцэрлэгийн хашааны гадна. Ойрхон гэртэй хүмүүс нь хогны цэгт авчраад хаячихдаг юм байна. Жаахан зайтай хүмүүс нь гэрийнхээ үүдэнд гаргаад тавьчихдаг юм байна. Тэрхүү үүдэндээ гаргасан хогийг нь дээр дурдсан хүүхдүүд, бидний хэдэн эцэг эхчүүд цуглуулж хогны цэгтээ авчирав.
Хогоо цуглуулж дуусахаар оролцсон хүүхэд бүрт ундаа өгч байсан. Тэрнийг худалдаж авах үүргийг санхүү хариуцсан цэрэг гүйцэтгэсэн. Хэ хэ
Ингээд хүүхдүүд тарж, албан үүрэг хариуцаж авсан дарга цэргийн хэдэн нөхөд үлдэж, хогны машин иртэл хүлээсэн. Эхлээд сонин ачих машин нь ирсэн. Харин цаасан хайрцгийг ачих нь бүр өдөр ирдэг тул хүлээх шаардлагагүй гэсэн.
За ажлын тайлан нэг иймэрхүү.
Өө тийм, 5 дахь өдөр нь нэг хурал болсон. Тэр хурлын талаар дараа бичье.

Sunday, May 12, 2013
Аялалын сонин 3
Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэсэн шиг хаа ч явсан цэцэг цэцэг бас дахин цэцэг шүү дээ. Цэцэг таарахгүй бол дотроо дурамжхан энэ тэр хэхэ. Ажигласнаар бол муж болгон цэцгийн хүрээлэнтэй. Газар нутгийнхаа онцлогт тохируулаад тарих цэцгээ жилийн 4 улирлаар нь сонгоод байна. Аялал жуулчлалых нь бас л томоохон зэвсэг. Яаж жуулчдыг татах уу? Юугаар нь онцлог байлгах уу гээд л их л ухаанаа уралдуулдаг юм шиг байгаан. Угаасаа муж бүр нь цэцгийн хүрээлэнтэй учраас хоорондоо өрсөлдөж, ухаанаа зарахгүй бол жуулчдыг татахгүй л дээ. Тэгэхэд манайд бүхэл бүтэн улс байж ганц ч цэцгийн хүрээлэн байхгүй... Байдаг бол хэлээрэй, хүмүүст ч пр хийе.
Заавал хүрээлэн энэ тэр гэхгүй гудамжиндаа хүртэл гоё гоё цэцэг тарьчих юм. Алхаж яваа бидэнд сэтгэл хүртэл сэргээд сайхан гэж юүхэв. Хөтлөлцөөд л алхаад баймаар.

Saturday, May 11, 2013
Аялалын сонин 2
Энэ элсэн музейн бүтээл. Санаж байгаа байх. 1 сард арай өөр элсээр хийсэн зураг оруулж байсан санаад байна. Энэ удаад өмнөд ази гэсэн сэдэвтэй. Ирэх оны 1 сарын 5 хүртэл нээлттэй. Бид азтай, хүн цөөтэй үеэр нь очсон байна лээ. Хэдэн жилийн өмнө манайхаас 10-хан минутын зайтай хэрнээ 2 цаг зарцуулж байсан юм даг. Энэ жил бас хүн ихтэй бөөн юм болсон гэсэн. Нил машин, зогсоол нь хүрэлцэхгүй, бүр хэдэн км-ын цаана машинаа зогсоож алхаж ирж үзэж байна гэсэн шүү.
Их олон бүтээл байсан ч ганц л зураг оруулъя. Уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлээд хэхэ.
Хэдэн орны уран бүтээлчид хамтран оролцсон байлаа даа.
Бидний амьдардаг газарт нэг элсэн манхан байдаг юм. Тэр нь эндээ жуулчдыг татдаг гол цэг нь. Дотоодын жуулчдаас гадна гадныхан их ирнэ ээ. Солонгос, хятад, тайвань хүмүүс их ирдэг юм билээ. Урд нь бол зөвхөн элсэн манхан л байдаг байсан бол нэлээд хэдэн жилийн өмнөөс ийнхүү музей байгуулаад, мөнгийг хүүлээд байгаа улс даа. Анх бүтээлүүд нь гадаа байсан бол 3 жилийн өмнөөс байгууламж бариад, хөөрхөн тохижуулчихаж байгаам. Мундаг улс аа.
Эндээ тэмээтэй. Унаж зураг авахуулах, хажууд нь зогсож зураг авахуулах гээд л тусдаа ханштай. Дээр нэг ахтай очиход унаж зургаа авахуулъя гэсэн чинь тэмээ минь ядарчихсан байна. Та зүгээр урд нь зогсоод авахуулчих тэгэх үү гэсэн. Хэ хэ. Тэмээн дээр мордохдоо шатаар өгсөж сууна. Тэгэхгүй бол анх унаж байгаа хүмүүст аймар байдаг гэсэн. Нэгэн япон жуулчин монголд тэмээ унаж үзсэн сэтгэгдэл нь ёстой аймар, үнхэлцэг хагарахаа шахсан гэж байсан. Бид өөрсдөө анзаардаггүй юм билээ. Түүнээс амьдралдаа анх удаагаа морь тэмээ унаж үзэх гэж буй жуулчдад үйлчлэхдээ анхаарах л хэрэгтэй юм билээ. Жишээ нь анх удаагаа юу? гэдгийг нь асууж байх. Ер нь бол энгийн жаахан хэрнээ жуулчдыг татах их олон авууштай санаа оноонууд энд тэнд явж байхад их тааралдана аа.
Бас морин тэрэг байдаг. Хөл муутай ч юм уу, жаахан хүүхэдтэй жуулчид үйлчлүүлдэг юм билээ. Мэдээж энгийн хүн ч сууж болно.
Усны гутал үнэгүй түрээслүүлдэг. Машин тэргэндээ элс оруулчихна ч гэдэг юм уу, сайн мэдэхгүй л байна л дээ. Ямар ч байсан усны гутал өмсөх хүмүүс байдаг юм. Зуны халуунд бол хөл нүцгэн явалтгүй шүү дээ, хална гэж жигтэйхэн.
За байз өөр чинь юу билээ, яг ингээд бичихээрээ мартчихаад байх юм...

Friday, May 10, 2013
Аялалын сонин 1
Найзууд минь буцчихсан л даа. Одоо зургаа хараад л, эргэн дурсаад л, ийнхүү бичээд суух нь кайфтай л байна. Жуумалзаастай зарим нэг газарт нь.
Их л олон газар төлөвлөсөн ч цагтаа баригдаад бүгдийг нь амжаагүй. За дараа ирэхээрээ л гээд яваад байсан. Амны билгээс ашдын билиг...
Энэ манайд дуу нь хүртэл байдаг Садако охины хөшөө. 2 настайд нь Хирошима хот атмын бөмбөгдөлтөд өртсөн. 12 настайдаа цусны хорт хавдраар өвдсөн. Удалгүй тэнгэрт хальсан. 1000 шувуу хийвэл эдгэрнэ гэж итгээд шувуу хийгээд л...
Одоо ч жуулчид мянга мянгаар нь шувуу хийж очдог. Миний мэдэхийн Төв аймгийн япон хэлний дугуйлангийн хүүхдүүд хийж очиж байсан.
Бидний хэдэн нөхөд музейг нь маш идэвхитэй үзсэн. Бага зулзага ээж илүү гэж тувт тэврүүлээстэй, ээж нь ч өөрийгөө илүү гэж хошгироостой хэхэ. Дараа бие биенийдээ зочлохоороо харан баясаж, дурсаж байхаар дурсгалын зүйлс худалдаж авсан.
Хэдийд ч очсон хүн ихтэй байдаг газар. Гадны жуулчид мэдээж. Хамт олноороо яваа япон хүмүүс ч их. Ялангуяа ойр хавийнх нь мужийн бага сургуулийн 6 дугаар ангийхан дадлага аялалаар их очдог.
Атмын бөмбөгийг эсэргүүцсэн, энх тайвныг сурталчилсан дотоодын болон олон улсын хурал чуулган байнга зохиогддог юм билээ...

Thursday, May 09, 2013
Бэлэг 3
За энэ нь миний бэлэг. Ээж яльгүй их бэлэг авсан уу? хэхэ
Багадаа энэ номоор амьсгалсан үе байдаг юм. Гадаадын уран зохиолоос Монте-Кристо гүн, Морь унасан толгойгүй хүн, Цагаан бээлий гэх мэт. Монголоосоо энэхүү цуврал, Минжийн хангай гээд л. Гоё гоё зохиолын гол дүрд нь өөрийгөө тавьж ирээд л уншдаг байлаа.
Энэ 3 цуврал манайд эхний хэдэн хуудас нь, нэг бол арын хэдэн хуудас нь урагдчихсан, яг ид сонирхолтой хэсэг дээр нь хэн ураад хаячихав аа гээд уурладаг байлаа.
Ямартай ч дахин учирсан даа ихэд баяртай байгаа. Удахгүй уншиж эхлэнэ дээ. Дуусчихаас нь айгаад барьж авахгүй л тойроод байгаа.

Бэлэг 2
Том зулзагын бэлэг. Уншдаг, бичдэг болгочих гээд аргаа нэг л олохгүй л
байсан юм. Ийм юм байдаг гэж сонсоод, хараад баярласан гэж юүхэв. Үр
өгөөжтэй байна гэж найдаж байгаа. Ээж ч хичээх болно хэхэ. Сонирхолтой санагдсан нь Ф, К, П гэсэн үсэгнүүд. Ф-фламинго. К-киви шувуу. П-панда гэж байсан. Бага байхад пионер, Карл гэж байсан даа. Ф үсгэн дээр харин юу байдаг билээ санадаггүй ээ.
Бага байхад ийм үсэг байдаг байсан шүү дээ нээрээ. Бидний багадаа хэрэглэж байсан ийм үсэг одоо хадгалагдаагүй л байх даа. Үүнийг хараад л саналаа. Байсан ч үсэг нь дутуу байх даа, аль бидний багын юм юм чинь. Хөргөгчин дээрээ наачихсан. Оройд нэг үсэг зааж өгөөд, түүнийгээ дараа нь эндээс олуулах.

Бэлэг 1
Найзуудаасаа авсан бэлэгнүүдээсээ танилцуулна аа. Учир нь ихэд таалагдаад байгаам.
Бага охины бэлэг.
Дагаж дуулж байна. Мэдээж үгнүүдээ тод хэлэхгүй ч ямар ч байсан монгол хэлээ сонсоод байна гэдэг их учиртай.
Гацуурхан-гацоохн
Нааш ир-наа ир
Биш ээ-шээ
Яагаад-яаад
гэх мэтчилэн үгийн сүүлийн авиаг л хэлээд байна. Яваандаа бүгдийг нь хэлдэг болно байх. Хүүхэд хурдан юм чинь тээ найзууд аа...

Subscribe to:
Posts (Atom)