Ингэсэн юм.
Том зулзага тэмцээн нь дуусаад 11-нд сургууль орж зуны амралтын явцын даалгавраа хураалгаж ирчихээд л хуруу хумсаа будаад л сууж байв.
-Ээжийнхийгээ бас будаад өгөөрэй.
-За, ямраар будуулах уу?
-Ямар ч байсан яахав. Гэхдээ үйлчлүүлэгчидтэй харьцдаг юм чинь даруухан байсан нь зүгээр.
-За.
Орой ч болов. Хоолоо идчихээд л охидууд хумсаа будав. Том зулзага
-Аав аа, таныхыг бас будаад өгөх үү?
-Юу? Өө үгүй, үгүй. Аав нь эрэгтэй хүмүүс тийм эмэгтэйлэг зан гаргахад дургүй.
-Өө, за за. Болилоо.
Үүнийг сонсож суусан бага зулзага
-Тэгвэл эрэгтэйлгээр будаад өгчихгүй юу даа.
Бүгд татаж унав. Эрэгтэйлэг гэж будна гэж хар мараар будаад л, дээрээс нь зүрх, цэцэг биш гавлын яс зураад л, сэлэм энэ тэр зураад л будах юм байна л даа гэж том 3 нь жаал инээлдэв.
Охид ингэж хааяа аавыгаа аавуушка болгодог юм. Бага зулзага бол хааяа үс мүсийг нь боогоод, хавчаар хатгачихсан л явж байдаг юм.
Одоо ээж, том зулзага хоёр бол хачин гоё хумстай л байна. Ээж бол ядам хуруунуудынхаа хумсан дээр зүрх болон уруул зуруулав. Амьдралдаа анх удаагаа. Хэ хэ. Ажлын нэг хүүхэн хумсаа гоёчихсон байна гээд их сүрхий анзаарсан. Том зулзага өөрийнхөө хумсан дээр төрөл бүрийн л зүйл зурсан байсан. Өнөөдөр бага зулзага цэцэрлэг нь амарчихсан будуулна гээд л сууж байна.
Ээжүүшкэ гэдгээ мэдрээд, аавыг аавуушка болгохоо алдсан хөгжилтэй өдөр байлаа гэж...
Wednesday, August 12, 2015
Monday, August 10, 2015
Алт
Том зулзага сая өнгөрдөг бүтэн сайнд дугуйлангаараа үлээвэр хөгжмийн тэмцээнд ороод алт авчихдаг гэнэ ээ. Их л додьгор хүн байна. Би урд нь
-Амжилт хүсье, гэхдээ түрүүлнэ гэж нэг их найдахгүй байгаа, ямартаа ч тэмцээнд орж үз, урлагийн сайхнаас мэдэрчихээд ир дээ.
-Тан шиг ээж байдаг уу? Найдлага тавихгүй байна байхдаа яахав дээ.
-Байхгүй байх өө.
Гэсэн харилцан яриа болсон юм. Хэ хэ.
Зуны амралт эхэлчихээд байхад тэмцээнтэй гээд өдөр бүр өдрийн хоолоо бэлдэж аваад л сургууль руугаа явна. Харьж ирэхдээ нээх л ядарсан хүн байна. Дургүй ч байгаа юм шиг. Тэгэхээр нь нэг их хичээхгүй л байгаа юм байна, тэмцээнд оролцсон гэсэн сургуулийн л нэр гарвал болох юм шиг байна дөө гэсэн шүү юм бодож байсан юм.
Тэгсэн 11 жилийн дараах алтан медаль авсан гэнэ. Бөөн л баяр болсон улсууд.
Тэмцээн нь манай хотоос нэлээд зайтай газар болоод, дээрээс нь сургуулийн өмнөх насны хүүхэд орж болдоггүй, бас дээрээс нь зогсоол байдаггүй гэхээр биднийг битгий яв гэж байна гээд яваагүй. Хэхэ. Өглөө нь том зулзагыгаа амжилт хүсье ээ гээд л сургууль хүртэл аав нь хүргэж өгөв.
Өдрийн хоолондоо будааны бөмбөлөг л авч явсан. Өдөр хэт идчихвэл нойр хүрээд, гэдэс дүүрээд хөгжмөө олигтой үлээдэггүй тул, бага шиг идээрэй гэж багш нь хэлсэн юм байх. Харин оройн хоол нь тансагтаа орох хоол захиалж идсэн. 1000 иен хурааж авсан эцэг эхээс нь. Тэр 1000 иенд нь тоглолтын хөтөлбөр зэргийг хэвлэхэд гарсан зардал багтсан гэсэн.
Зураг дээрх хөгжим бол том зулзагын үлээдэг trumpet гэдэг бүрээ? Өөрийнх нь зураг алга аа. Дээр том зулзага уншаад байсан номны хавтасны зураг л байна. Хэ хэ.

Өвөөгийн яриа
90 холоо гарчихсан нэг өвөөтэйг мэдэж байгаа биз дээ, манайхаан.
Бид хоёр нь цагаан сараас хойш уулзах гээд уулзах гээд амжихгүй байсан юм. Учир нь өвөө аргагүй 90 гарсан тул өвчин хэлдэг болсон. Нүдний хагалгаанд орсон л гэнэ, зүрх жаахан дэлсээд л гэнэ. Тэгээд л уулзаж төвддөггүй.
Монголоос захиа ирж бидэн хоёрыг ууүлзуулав. Хариуг нь бас бичээд би нь шууданд хийж өгөх үүрэг аваад л харьж ирэв.
Далимд нь юу эсийг ярихав. Сэтгэлд үлдсэнээ энд сийрүүлэв. Хоёулангийнх нь таньдаг хүмүүсээ эргэн дурсав. Одоо ч монгол явахаасаа өнгөрлөө л дөө. Энэ муу бие ч хааяа...
"Гадаад харилцаа, найрамдалт харилцаа гэдгийг хүмүүс жаахан эсрэгээр ойлгох гээд байдаг. Дандаа л төр засаг, тамга даргын газар уулзалдаад өөр хоорондоо сайн сайхан амлалт өгөөд байх бус ер нь ийм энгийн хүмүүс хоорондын найрсаг харилцаа л чухал шүү дээ. Яг л чи бидэн хоёрынх шиг. Сүүлийн үед дайн дажингийн тухай ихэд ярих болж. Бие биенийгээ мэддэг, ойлгодог бол дайн үүсэхгүй байх л гэж бодох юм. Удахгүй ач зээ нараасаа иймэрхүү гадаад ертөнцтэй харилцдаг залгамж үеэ бэлдэхгүй бол ч..."
(Нээрээ л хараад байхад хувь хүмүүсийн хоорондын найзын харилцаа л урт удаан хугацаатайгаар үргэлжилдэг шиг. Бие биендээ мэнд мэдэж захиа бичнэ, ирж очно гэх мэт. )
Гэхдээ диваажинд залрахаараа гэдэг үг ганц ч цухуйлгахгүй. Хөгшрөхөөр ч бие хаа санасны зоргоор хөдлөж өгөхгүй юм л гэж байсан. Бас нүд юм харахаа байгаад. гэсэн. Гэхдээ захиагаа бичихтэйгээ. Мундаг.
Ганц монголоос ч биш францаас захиа хүлээж авдаг гэж байгаа. Өөрөө бас хариуг нь бичнэ.
Намар дахин уулзаж намайгаа шинэхэн амттай загасаар дайлна гэсэн. Өглөөдөө бариад өдөртөө хоол болгочихдог сайхан хоолтой газар бий, заавал цуг явмаар санагдаад байгаа гэсэн шүү.
Өдөр тутмын бүх сонинг захиалж уншдаг хэвээрээ. Нийгмийн элдэв сонинг хуучилдаг хэвээрээ. Хөгжилтэй хэвээрээ. Хоолонд сайн хэвээрээ. гээд л бишрэх зүйл ихтэй өвөө шүү.

Saturday, August 08, 2015
70 жил
Дайн дуусаад 70 жил.
Хирошимад атмын бөмбөг хаясны 70 жил.
Энд дайнтай холбоотой олон нэвтрүүлэг, уран сайхны болон баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, сонин хэвлэлд дайнд аавыгаа, ахыгаа, дүүгээ, хань ижлээ алдсан хүмүүсийн ярилцлага, атмын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн яриа гэх мэт зүйл цувралаар гарч, хэвлэгдэж байна.
Би нь тэрийг нь үзээд хараад, уншаад угийн уян зөөлөн хүн юм болохоороо нулимс цийлэгнэж энэ тэр. Сэтгэл бүр сонин болчихож байгаа юм.
Саяхан нэг нэвтрүүлгээр дэлхийн 2-р дайн эхлэхээс 1 жилийн өмнө еврэй хүүхдүүдийн амь насыг аварсан англи хүний тухай гарсан. Аварсан хүүхдийн тоо 669. Үүнээс ч олныг аврах байсан. Даанч дайн эхлээд герман чехийн хилийг хаасан гэх мэт шалтгаанаас аварч чадаагүй.
Анх түүний гавъяаг хүмүүс мэддэггүй байж. Эхнэр нь түүний тэмдэглэл дэвтрийг олж нийтэд дэлгэснээр олон нийт, дэлхий түүнийг мэддэг болж.
Дайн дууссаны дараа олон хүүхдүүд ээж аавтайгаа эргэн уулзаж чадсан, бас олон хүүхэд эцэг эхээ дайнд алдсан. Гэхдээ ихэнхи эцэг эхчүүд нь хорих лагерт амь насаа алдсан.
Амь насыг нь аврах арга нь олон орон луу захидал илгээсэн. "Эдгээр хүүхдүүдийн амь нас дээсэн дээр байна. Та бүхэн эдгээр хүүхдүүдийг үрчилж авах хүн олж өгөөч." Америк тэргүүтэй орон туслах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Аргаа бараад байж байтал өөрийнх нь төрсөн нутаг болох англи улсаас аль болох тусламаар байна гэдэг хариу ирж. Ингээд л ажилдаа ханцуй шамлан орсон. Зарим нэг хүүхдэд хуурамч паспорт хүртэл олгож байж.
Ийнхүү 669 хүүхэд хэд хэдэн ээлжээр англи улс руу дүрвэхэд тусалсан. Тэрхүү буян нь дэлгэрсэн англи хүнийг Nicholas George Winton гэдэг. Урт удаан наслан энэ оны 7 сарны 1-нд бурхны оронд заларч.
Нетээс Nicholas George Winton гээд хайвал гараад ирнэ. Дэлгэрүүлж уншаарай.
Дайн бүү болоосой, дайн сөнөөсэй гэж залбирч, дайны хор уршгийг үр хойчдоо сайтар ойлгуулж байх хэрэгтэй шүү.
Мөн цөмийн зэвсгийн хор хөнөөлийг багаас нь л ухуулж, ойлгуулж байх хэрэгтэй юм шүү. Японы Хирошима хотод 8 сарын 6-нд олон орноос хүмүүс цуглан атмын бөгбөгний хор уршиг, амь үрэгдсэн энгийн оршин суугчдад хүндэтгэл үзүүлэн залбирцгаасан.
Бид ч хэд хэдэн удаа монголоос ирсэн зочдоо дагуулж очиж байсан. Тухайн үед ямар хохирол амссан зэргийг танилцуулаад бүхэл бүтэн музей байгуулсан байдаг тул үзсэн хүн бүрийн сэтгэл ихэд шимширдэг дээ.
Охидод минь ч сайн сургалт болдог гэж боддог тул хүүхдүүдийг дагуулж очин танилцуулахад буруудахгүй шүү.
2 жилд нэг ирдэг монгол хүүхдүүдийн хөтөлбөрт Хирошима хотын уг музейтэй танилцах тухай орсон байдагт их олзуурхдаг. Disney Land зэрэг хэт чамин газраас илүүтэйгээр хүүхдэд боловсрол, мэдлэг олгох газар гэж боддог доо.
Жич: Зураг дээрх бичгийг цаасаар нугалж хийсэн тогоруу шувуугаар бичсэн. Энд тэндхийн сурагчид, бүлэг хүмүүс ирж танилцахдаа ингэж 1000 ширхэг цаасан шувуу нугалж ирдэг. Тусгай шилэн хоргонд хийж нийтэд таниулдаг. Жил ирэх тусам тоо нь ихсээд хотын захиргаа тусгай агуухлахад хадгалдаг. Сүүлийн үед харин тоо нь хэт олшроод яахаа мэдэхээ байчихаад байгаа гэж хотын дарга нь хэлж байсан.

Thursday, August 06, 2015
Ойрд
Их халж байна. Тэнгэр хангай гэнэт хур хайрлаад л. Энд гэхдээ хувингаар цутгаж байгаа мэт ордог болохоор хэцүү хэцүү. Замынх нь ус зайлуулах систем нь сайна тулдаа нэг юм үерт автчихгүй болоод байх юм. Улаанбаатар шиг байсан бол өдийд живцээн живцэн. Хэ хэ.
Сая хэд хоног нүүр номоос Улаанбаатарынхаа далайд гарцтай болов гэдэг элдэв зургийг харж баяслаа шд. Сайхан завтай юм өө. Тийм зураг хөрөг хийгээд л сууж байдаг. Гэхдээ намайг блог бичээд үнэн завтай хүүхэн юм аа гэж боддог нь байгаа л байх даа. Өө яахав, дуртай юмандаа цаг зав гаргалгүй яахав.
Шинэ танилтай болов. Монголоос авчирсанборлогддоггүй дурсгалын зүйлээ бэлэглэв. Хэ хэ. Эхнэрт нь оймс нэхэж өгсөн юм байна. Мөн аяга угаагч.
2 оймс бас зарсан юм байна. Жаахан хаяагаа л маначихсан болохоос. Ккк
Хар халуунд ноосон утсаар оймс нэхээд байхаар хань ижил өмнөөс минь халууцаад л байгаа. Би нь өөрөө л халууцахгүй байвал тэр хүн мүн халууцна хамаагүй ээ хамаагүй. Хүнд бэлэглэнэ гэж байсан оймсоо мөнгөнд нугасгүй юм болохоороо зарчихсан хүн, одоо нөхөж нэхээд гялалзуулахгүй бол.
Шавь тэргүүтэй хэдэн хөгшчүүл долоо хоногийн хугацаатай монгол яваад ирсэн. Явахынхаа өмнө ямар бэлэг авч явах уу энээ тэрээ гээд л хөл хөөр болсон улс байсан. Зарим нэг ногоо өгдөг өвөө нар
-Хүүе ирэхдээ бэлэггүй шүү.
-Өө зүгээр зүгээр сайн яваад ирээрэй. Болгоомжтой яваарай.
Дотроо бол сүртэй шд. Жаахан ч гэсэн нутгийн минь үнэрнээс аваад ирэхэд гэсэн шүү юм бодоостой. Ха ха
За тэгээд ганц нэг нь харьж ирээд, ямар ч байсан эсэн мэнд яваад ирснээ дуулгаж утасдаж байсан. Олуулаа байсан болохоор гэдэс нь гүйлгэсэн энээ тэрээ гэсэн хүмүүс байсан бололтой. Ирэх нэгдэхэд шавьтайгаа уулзана, тэгэхээрээ хож жив сонсоно доо. Хурдан нэг дэх болоосой.
Өө тийм, ёстой гол зүйлээ бичихээ мартаж. Хотын төвд 3 өрөө байр зармаар л байгаа шүү. Хэ хэ. 104мкв. Жаахан томдоод, зарагдахгүй байгаа юм. Сонирхсон хүн байвал мэйлдээрэй.
Сая хэд хоног нүүр номоос Улаанбаатарынхаа далайд гарцтай болов гэдэг элдэв зургийг харж баяслаа шд. Сайхан завтай юм өө. Тийм зураг хөрөг хийгээд л сууж байдаг. Гэхдээ намайг блог бичээд үнэн завтай хүүхэн юм аа гэж боддог нь байгаа л байх даа. Өө яахав, дуртай юмандаа цаг зав гаргалгүй яахав.
Шинэ танилтай болов. Монголоос авчирсан
2 оймс бас зарсан юм байна. Жаахан хаяагаа л маначихсан болохоос. Ккк
Хар халуунд ноосон утсаар оймс нэхээд байхаар хань ижил өмнөөс минь халууцаад л байгаа. Би нь өөрөө л халууцахгүй байвал тэр хүн мүн халууцна хамаагүй ээ хамаагүй. Хүнд бэлэглэнэ гэж байсан оймсоо мөнгөнд нугасгүй юм болохоороо зарчихсан хүн, одоо нөхөж нэхээд гялалзуулахгүй бол.
Шавь тэргүүтэй хэдэн хөгшчүүл долоо хоногийн хугацаатай монгол яваад ирсэн. Явахынхаа өмнө ямар бэлэг авч явах уу энээ тэрээ гээд л хөл хөөр болсон улс байсан. Зарим нэг ногоо өгдөг өвөө нар
-Хүүе ирэхдээ бэлэггүй шүү.
-Өө зүгээр зүгээр сайн яваад ирээрэй. Болгоомжтой яваарай.
Дотроо бол сүртэй шд. Жаахан ч гэсэн нутгийн минь үнэрнээс аваад ирэхэд гэсэн шүү юм бодоостой. Ха ха
За тэгээд ганц нэг нь харьж ирээд, ямар ч байсан эсэн мэнд яваад ирснээ дуулгаж утасдаж байсан. Олуулаа байсан болохоор гэдэс нь гүйлгэсэн энээ тэрээ гэсэн хүмүүс байсан бололтой. Ирэх нэгдэхэд шавьтайгаа уулзана, тэгэхээрээ хож жив сонсоно доо. Хурдан нэг дэх болоосой.
Өө тийм, ёстой гол зүйлээ бичихээ мартаж. Хотын төвд 3 өрөө байр зармаар л байгаа шүү. Хэ хэ. 104мкв. Жаахан томдоод, зарагдахгүй байгаа юм. Сонирхсон хүн байвал мэйлдээрэй.
Tuesday, August 04, 2015
Чөлөөт цагаа...
Энд чинь бага насны хүүхдийн чөлөөт цагийг аятайхан өнгөрөөчих газар их байх юм. Тэрэнд тодорхой хэмжээний төсөв ч гаргачих юм.
Тодорхой хэмжээний төлбөртэй газар ч байна. Гэхдээ тэнгэрт тулсан үнэтэй биш. Төлбөргүй газар ч байна.
Амралтын өдөр амьдардаг мужийн маань амтат идээний нэг болох хавчны аквариум оров. Хажуугийн зурагт харагдаж буй дун болон далайн од зэргийг гараараа барьж үзэж болно. 10 тоолоод л усанд буцааж тавина.
Мөн долоо хоног бүр төрөл бүрийн арга хэмжээ зохионо. Энэ удаад загас хооллох байсан. Хүүхдүүд нээх хөөрхөн дугаарлаж зогсоод л ээлжээ ирэхээр бас өнөөх хооллох гэж байгаа загаснаасаа айчих бололтой. Тэгсэн хэрнээ сониуч зандаа хөтлөгдөөд хооллочих санаатай.
Бага зулзага бас хальт айдастай. Гараа олигтойхон сунгаад өгчихгүй, тэрүүхэндээ хоолыг нь шидсэн болоод өнгөрөв.
За хоёр дахь зурагт байгаа нь хавч. Япон тэнгис нь энэ хавчныхаа амттайгаараа алдартай. Өвөл болохоор их үнэтэй зарагдана. Худалч хүнд нэг хонины үнэтэй. Ирсэн монголчууд үнийг сонсоод л хонио идэж байсан минь дээр юм байна гэнэ. Хэ хэ.
Өөр зөндөө л загас жараахайнуудын танилцуулга байна. Тайлбар зэрэгтэйгээ. Хүүхдийн танин мэдэхүйд асар их ач холбогдолтой.
Тэгэхэд манайхан чинь найр наадамдаа л асар их хөрөнгө зарах юм. Энэ бүтэн сайнд чинь хотын даргын зохион байгуулах бас нэг наадам болох юм гэсэн. Хэдэн сая төгрөгний ч зардалтай гэнэв. Сонсоод ухаан алдахаа шахав. За тэгээд хэлэхээр шүүмжилсэн хэрэгт ороод, манай монголчууд чинь цаанаасаа наадаж байхаар заяасан, тэнгэрлэг ард түмэн бла бла гээд өөдөөсөө загнуулна. Чимээгүй л байхаас.
Чимээгүй байна гэчихээд эндээ биччихээр ямар хэрэг байна тэ.
Үнэндээ манай монголд чинь бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийн зуны амралтаа өнгөрөөчих аятайхан газар бий билүү. Яахав хэдэн зусланг нэрлэх байх л даа. Тэр нь гэхдээ хэтэрхий үнэтэй, эргээд тэнд танин мэдэх талаасаа, хөгжих талаасаа хэр бол? Архидаад, садар самуунаар дүүрэн байдаг шиг санагдсан. Нүүр номоор саяхан даа, хаанахын билээ нэг зуслан явах гэж байгаа билүү, яваад ирсэн ч билүү хүүхдүүдийн бичлэг яваад байсан. Аймаар аймаар.
Охин хүүхдийг бол зүглүүлэлтгүй.
За за нээх хөөрхөн зураг оруулснаа сонин зүйл биччихлээ. Гэхдээ л өөрийн эрхгүй харьцуулаад, эх оронд минь иймэрхүү зүйл байдаг бол гэж бодогдоод байдаг юм...

Би монгол хүн
Гэдгээ мэдрээд, нэг өдөр. Хэ хэ
Монголоос найз ах маань ийм борц өгч явуулаад. Бид нь амралтын бүтэн сайн өдөр лавшаа хийж идэв. Хөлс мөлс уршаад, цаанаа л нэг гоё амттай. Бүгд нэмж идэв. Том зулзага бүр миний аяганд борц бараг алга байна гэж урвайж энэ тэр. Хэ хэ.
Бага зулзагат харин жаахан өвөрмөц амт байсан бололтой. Борцны өөхийг нь нэг амандаа хийснээ ярвайж байгаад л гаргаж харагдсан. Хэ хэ
Тэгээд л хоорондоо бид ч яах аргагүй л монгол хүмүүс юм даа гэж ярилцав. Заримдаа ч өөрсдийгөө монгол ч биш, япон ч биш хүн болчоод байна уу даа гэж бодох үе байна аа. Монголоос ирсэн ганц нэг хүмүүс ч хэлдэг юм.
-Та нар бүр япон болчихжээ. гэж.
Аминдаа өөрсдийгөө монголоороо байгаа гэж боддог ч. Гэхдээ бас усыг нь уувал ёсыг нь дагах үе зөндөө л байх юм. Зөндөө ч гэж дээ байнга шахуу л даа.
Ямартай ч гадаадад байдаг бидний хэдэн монголчуудад чинь эх орон минь элэгнээс минь л уяатай байдаг юм байна даа...
Нулимс цийлэгнэв, дотогш нь залгив.

Monday, August 03, 2015
Гунан мангас хоёр
Хотын захиргаанаас явуулын номын сан ажиллуулдаг тухай нэлээд дээхний бичлэгт бичиж байлаа. Том зулзага байнгын үйлчлүүлэгч нь байлаа. Томроод унших ном нь чанаржаад, зузаараад цөөрсөн тул хот болон мужийн номын сангаас ном зээлэх нь багаслаа. Харин сургуулийнхаа номын сангаас ном зээлж уншдаг нь хэвээрээ. Гол нь цаанаас нь тэдэн ном уншсан байх ёстой гэж заадаг бололтой.
Гэх мэт шалтгаанаар явуулын номын сангаа мартчихсан явж байгаад 2 долоо хоногийн өмнө санаандгүй таараад дахин ном зээлж эхлэв.
Энэ номыг олж хараад шууд зээлэв. Бага зулзага мангас гэдэг үгийг их сайн мэддэг, хэлж чаддаг тул ихэд олзуурхав.
Урд нь хэд хэдэн номыг нь танилцуулж байсан даа. Б.Болормаа гээд зураачийн тухай. Зохиолыг нь И.Ганбаатар. Хамтарч хэд хэдэн бүтээл гаргасан. Арлын оронд эх орныхоо нэрийг гарган яваа та хоёрт уран бүтээлийн амжилт хүсч байна. Хэзээ нэгэн цагт муу блогийг минь олж уншвал баярлах байх аа. Хэ хэ
Агуулга нь гурван толгойт мангасыг Гунан хүү дарж дархан цолоо мандуулж байгаа тухай. Багадаа уншиж байсан үлгэр.
Гэх мэтчилэн энд монголын тухай, монгол хүний тухай бичсэн ном зохиол харахдаа баярлана гэж юүхэв. Аль болох олж уншихыг хичээнэ гэж...

Sunday, August 02, 2015
Сэрүүцэх баяр
Цэцэрлэгийн уламжлалт арга хэмжээ. 7 сарын сүүлд болдог. Багш нар болон эцэг эхийн зөвлөлийнхөн ихэд сэтгэл гарган зохион байгуулалт сайтай бэлдэнэ. Түрүү жилийн энэ бичлэгт уг арга хэмжээний тухай товч танилцуулж байсан байна. http://saruul-uhaan.blogspot.jp/2014/07/blog-post_44.html
Энэ жил аниа нь энгийн хувцастай явсан нь л түрүү жилийнхээс ялгаатай юм байна. Хэ хэ
Бага зулзага л юката өмсөж, үс гэзгээ ердийнхөөс арай өөрөөр боож энэ тэр гээд ганган охин явлаа. Угаасаа охидыг гоёх амархан дөө. Айлын охидууд бүр ч ганган байсан. Толгойд нь есөн жорын л гоёл хатгаастай харагдсан. Хэ хэ.
Томорч байгаа нь жилээс жилд мэдэгдэж байна. Тайзан дээр гараад дуулж барихдаа уйлж унжаад байх нь больсон. Тайзан дээрээс харин нүдээрээ ээж аавыгаа хайгаад л байх юм билээ. Хэ хэ. Гараа даллаж байгаа газраа мэдэгдэж, үзэж байгаа шүү гэдгээ харуулахгүй бол дуугаа дуулахгүй гэрийнхнийгээ л хайгаад зогсоод байна. Ганц манайх ч биш, бусад хүүхдүүд бас тэгдэг юм билээ. Нээх өрөвдмөөрөө тэр нь. Хэ хэ.
Ирэх жил цэцэрлэгийнхээ ахлах ангид орох тул нээлтэн дээр бүжиглэнэ. Тэсэн ядан хүлээнэ.

![]() |
| Цэцэрлэгийн хашааны үүдний чимэглэл |
![]() |
| Хаалтын арга хэмжээ |
Thursday, July 30, 2015
Арвин байг
Хайртай хоёр бурхан минь эхнээсээ ургацаа хураагаад эхэлчихсэн. Би нь нүүр ном, блог зэргээ ургацынх нь зургаар чимэх гэж нэхэж байж ганц нэг зураг авснаа орууллаа.
Өргөст хэмхнээсээ ганц нэг кг-г зарсан гэж байгаа. Усанд зориулсан зардлынхаа өчүүхнийг ч гэсэн эргүүлж олж авбал аштайв дээ, тийм ээ.
Өөр бас бус ургац бий. Ажилсаг хоёртоо хайртай шүү.
Дандаа л гадныхныг мундаг гэж байхаар дэргэдээ байгаа мундагуудаа бас бичих минь тэ.
![]() |
| Үхрийн нүд |
Өөр бас бус ургац бий. Ажилсаг хоёртоо хайртай шүү.
Дандаа л гадныхныг мундаг гэж байхаар дэргэдээ байгаа мундагуудаа бас бичих минь тэ.
Дурлачихсаан
Хэн гээч. Би. Хэ хэ тоглосон юм аа. Бага зулзага дурлачихаад, их л шаналж байх шиг байна шүү дээ. Нэг орой унтах гээд гэрлээ унтраачихаад л буу халав аа.
-Би Кооки күнд хайртай.
-Тийм үү?
-Даанч тэр надаа хайргүй. Өөр охинд хайртай.
-Ангид нь өөр зөндөө банди байдаг шүү дээ. Тэднийхээ нэгэнд л хайртай болчихооч дээ, миний үрээ.
-Тэд нар чинь муу жаалууд.
Гэсэн харилцан яриа болоод, сонсож хэвтсэн аниа аав хоёр нь татаж унав аа. Миний инээд бас хүрээд л шууд инээчихэж болдоггүй. Надад хайргүй, өөр охинд хайртай тэр гэж хэлэхдээ бүр хоолой нь зангираад бүр үнэн сэтгэлээсээ шаналж байна.
Одооны хүүхдүүд айхтар болж байгаа гэсэн, ийм эрт дурлаж мурладаг болчихсон юм уу даа. Аниа нь бас цэцэрлэгт байхдаа нэг бандитай их найз, хоёр биенийхээ фен байсан юм. Гэхдээ тэр өөр охинд хайртай шд энэ тэрээ гэж шаналж байгаагүй л санагдаад байх юм. Хэ хэ.
Бодохоор л хөөрхөн санагдаад. Харилцах дэвтэрт нь бичсэн чинь багш нь бас инээгээд л, аав нь бяцхан шооконд орсон уу гээд асуучихжээ. Ангийн багш нь эрэгтэй, охинтой байх шүү. Аав нар охиноо өөрөөс нь өөр эрэгтэй хүнд хайртай болчихоор хэцүү байдаг байх даа. Эсрэгээрээ ээжүүд хүүгээ өөрөөс нь өөр эмэгтэй хүнд хайртай болохоор бас л хэцүү байх тийм үү. Хүү төрүүлж байж л мэдрэх байх даа. Хэ хэ.
Энэ дурлал хэр удах нуу? Өөр хүнд дурлахаар нь хэлнэ ээ. Ккк
Тоохгүй байгаанэг муу хар юмны араас нэг их шаналаад хэрэггүй гэж хэлэх юм шүү. Ккк

Тоохгүй байгаа
Wednesday, July 22, 2015
Зуны амралт
Том зулзагын зуны амралт эхэлчихсэн. Бага сургуулийн зуны амралтаас юугаараа ялгаатай вэ гэвэл өглөө хар үүрээр босч гадаах цэцэрлэгт хүрээлэнд гарч дасгал хийхгүй.
Гэсэн ч өглөө хар үүрээр босно. Учир нь өдрийн хоолоо бэлдэнэ. Өдөр бүр өнөөх дугуйландаа явна. Зарим өдөр бүтэн өдөржин. Зарим өдөр үдээс өмнө, заримдаа үдээс хойш. Бүтэн өдөржин сургууль дээрх дугуйландаа өнжих бол хар үүрээр босоод л өдрийн хоолоо бэлдээд, давхар намайгаа чангалаад байна. Хэ хэ.
Өөрөө өндөг мөндөгөө шарж мараад мундаг байгаа ч, ээж нь хажууд нь бөндөгнөж бас бус зүйлийг нь бэлдэж өгөхгүй бол амжихгүй.
8 сарын 9-нд нэг тэмцээнтэй. Тэрэндээ л бэлдээд ингэж өдөр бүр явж байгаа гэсэн. Бусад төрлийн дугуйлан нь тэмцээн уралдаангүй, сайхан завтай байдаг л гэнэ. Гэхдээ тамирын чиглэлийн дугуйлан их завгүй гэсэн шүү. Өдөр бүр бэлтгэл сургуулилалт, улирлын чанартай тэмцээн уралдаантай байдаг гэсэн. Манайх харин ч гайгүйд нь орно гэсэн. Хэ хэ.
Зуны даалгавар нь бага сургуулийнхтай төстэй. Чанарын, хэмжээний хувьд арай хүндэрдэг юм уу даа.
-Ээж ээ?
-Айн?
-Энэ жил, яг өдөр өдрөөр нь л даалгавраа хийнэ ээ. Хурааж хурааж, сүүлд нь бөөндөхгүйгээр.
-За. Тэгж л үзээрэй. Одоо дунд сургуулийн сурагч болсон хүнд би лав үглэж чадахгүй шүү.
-За.
Яг одоогоор манайд их битий хий, бага битий хий, өдөр бүр хий гэсэн лоозонтой хүн нэг байна. Хэр удаан үргэлжлэх юм байгаа юм. Хэ хэ. Харж л байхаас. Амаа тас жимийгээд. Ккк

Tuesday, July 21, 2015
Зүгээр л нэг амьдарч болохгүй
Ц.Хулангийн өөрийнх нь хэлснээр зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад бичдэг гэдэг шиг би нь бас зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад блог бичдэг байх шүү.
Найрагч маань ч өөрөө зүгээр л нэг амьдарч боломгүй санагдаад бухимддаг үе олон болтой.
Номонд бичсэн нэг зүйл нээрээ л тийм шүү гэж бодогдуулав. .
Монголчууд бид аливаа зүйлийг их өмчлөх дуртай гэж. Бүр бүхэл бүтэн хүнийг өмчлөх гээд байдаг нь. Далай ламыг монголд айлчлахад нь том дарга нар, тэдний гэр бүлийнхэн, хамаатан саднууд уулзах гээд дугаарлаад амар заяаг нь үзүүлдэггүй байсан тухай байсан. Тэхэд энгийн ард олон холоос ч болтугай барааг нь харчих санаатай чихцэлдээд л...
Монголчууд бидний шүтэж, сүсэглэж чадахаа байсанд харамссан тухай бичсэн байна. Үнэн шүү. Урдаа барьдаг хийдэд очиж мөргөнө, ном уншуулна, адис авна. Даан ч дотоод сэтгэл нь тэс өөр зүйл бодно, хүснэ...
Зон олны амьдрал
Зовлон тийш яарна
Зовсон хүн ядрахдаа
Бурхан тийшээ яарна... Мастерс
За тэгээд зохиолч олон нөхдийнхөө тухай дурссан байсан. Найраг, зохиолуудыг нь амтархан уншдаг найрагчид, зохиолчдын тухай сайхан дурсамжуудаа бичжээ. Ганц нэг хүний тухай ширүүхэн хэлсэн байсан лээ. Болж байгаа юм уу даа? гэж санаа зовоостой. Өөртөө дайсан төрүүлээд. Одоо чинь хүлээцтэй хандаад, сонсдог нь бага болчихсон болохоор. Гэхдээ л ингээд шудрага, ширүүхэн хэлчихдэг хүн байхгүй бол гэж өмөөрөөд л сууж байна.
Залууст бас л шүүмжлэлтэй ханддаг нь таалагддаг. Алдаж үзээчээ, дурлаачээ, ажил хийж үзээчээ гэж нэг ярилцлага өгсөн байсан даа.
Гэх мэт зөндөө л зүйл бодогдуулахаар ном байсан. Аргагүй л уншигчдын хүсэлтээр 3 дахь удаагаа хэвлэгдэж буй ном санагдсан.
Сайхан ном унших боломж олгосон Гуталчин-д дахин гялайлаа. Хэ хэ

Friday, July 17, 2015
Санаандгүй бас нэг ном
Үүнийг бас Гуталчин-с авсан. Баярлаж байгаа шүү. Шууд би нь санаанд ороод намайг ном авах уу гэж асуусанд нь хэд хоног хөөрсөн гэж. Блогийнхоо ачаар хүний санаанд шууд бууна гэдэг өчүүхэн надад их хувь зохиолоо. Хуланг уншсан тул яруу сайхнаар ярьж эхлэх нь энэ. Хэ хэ.
Амайтай оюутан ахуйдаа хальт хамт сурч байлаа. Сүүлдээ аялаад алга болсон уу? яасан, лав цуг төгсөөгүй шиг санаад байх юм. Төгссөн ч билүү, андуурч байж магад шүү.
Ангийн хамгийн хойно суучихаад л өнөөх юу гэдэг билээ? Гараа аман дээрээ барьж байгаад л нулимаад ч байгаа юм шиг урлагийн төрөл чинь? Ха ха. Тэр мэрийг хийгээд л сууж байдаг байсан. За би нь эгэл ноомой байсан юм болохоороо юм ярьж үзээгүй байхаа? Амайтай. Худлаа, ганц нэг үг сольж үзсэн юм байна. Нэг явцын шалгалтан дээр яг ард ирж сууснаа, ганц нэг ханз асуугаад... Жирийн үед дуугардаггүй хүн чинь шалгалтан дээр аягүй найзаа гэж ирснээ ханз асууж энэ тэр. Тухайн үедээ уур хүрч л байлаа.
Түүний нийлдэг байсан хүүхдүүд ч цаанаа нэг тийм өөр ертөнц байлаа, миний нүдээр.
Зарим нь энгийн үед хүүе хаая байснаа шалгалтны өдөр тоохоо байчихдаг нөхдүүд бас байдаг тээ. Тэр нь ихэвчлэн онц сурлагатангууд.
Би өөрөө алтан дундаж байсан болохоор алинд нь ч хамрагдахгүй энэ тэр. Ккк
Ном танилцуулах гэж яваад бурж өгч.
Хааяа блогийг нь уншдаг байлаа. Сүүлд уншаагүй уджээ. Номыг нь уншиж байна. Залууст санаа оноо өгөхөөр зүйл ихийг бичжээ.
Олон мундаг докторуудаар зөвлүүлээд, хянуулаад явсан гэдэг нь илт мэдэгдэж, уншихад урамтай байлаа. Агуулга талаасаа биш, зөв бичгийн дүрэм талд маш их анхаарсан байна. Ямар ч байсан алдаа олж харсангүй. Хэ хэ. Түүнээс зарим нэг номд олж хараагүй байхад харагдаад байдаг юм.
Бяцхан шүүмжлэл: Гөлгөр цаасан дээр хэвлэсэн болохоор заримдаа гэрэлд гялбаад. Номынхоо байрлалыг солих, нэг бол толгойгоо гилжийлгэж тусах гэрлийг тааруулж уншиж байна.
Ямар ч байсан жаахан тоодоггүй байсан хүнээ тоож эхлэх гэж байна. Нийгмийн элдэв асуудлыг адилхан бухимдуу хүлээн авч, засч залруулах юмсан гэж боддог нь сайхан. Тодорхой хүрээний дэмжигчтэй болсон тул дуу хоолойгоо цаашид ч гаргаарай, тэмцээрэй гэж амжилт хүснэм...

Thursday, July 16, 2015
Соёмбо
Бага зулзагын минь зурсан соёмбо. Нэг өглөө сэрчихээд хэвтэж байснаа гэнэт босоод, нэг юм зураад байв аа. Дараа нь албандаа явсан хойгуур нь юу зурж гэж харангаа зурсан цаасыг нь хаяхаар дэлгээд харсан чинь их хөөрхөн зурчихаж ээ. Өхөөрдөөд шууд зургийг нь дарлаа. Бас шууд нүүр номдоо орууллаа. Лайкийг бол цуглуулж өгч байна лээ. Ха ха
Хананд минь томоос том далбаа өлгөөтэй байдаг юм. Эх орноосоо хол байгаа ихэнх залуус ингэж өрөөндөө далбаагаа хаддаг байх аа. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс нэг их тоодоггүй байж магад. Би лав гэрийнхнээсээ түрүүлж ирчихээд 4 сар болохдоо далбаа энэ тэрээ ханандаа өлгөнө гэж зүүдлээгүй л юм дааэ Тэгсэн хань ижил ирээд нэг их удалгүй далбаа минь байраа олсон доо. Нэг өдөр ажлаасаа тараад ирсэн чинь гэр нэг л өөрөө. Юу билээ? гээд гайхаж хэсэг зогсож орчноо тойруулж харж байснаа санадаг юм. Хэ хэ.
Нэг удаа угаалгын машинд хийж угаагаад жаахан онцгүй болгочихсон. Гараараа угааж баймаар юм билээ.
Бага сургуульд очиж улсаа танилцуулах, энд тэндхийн улсаа сурталчлах арга хэмжээнд далбаагаа байнга авч явна шүү дээ. Гэхдээ гэрийнхээ далбааг биш, ажлаасаа зээлж аваад явна. Учир нь манай ажилд олон улсын далбаа байдаг юм. Тоог нь санадаггүй ээ. Монгол гэхэд 3 ширхэг бий. Тэгэхээр хэр хэрэгцээ ихтэй байгаа нь мэдэгдэж байгаа биз? Зарим нэг улсын далбаа нэг л ширхэг байдаг юм.
Нэг онцгүй нь, энд тэнд арга хэмжээнд ихээхэн хэрэглэдэг хэлхээтэй жижиг далбаан дунд монгол байдаггүй нь харамсалтай. Энд тэнд тийм хэлхээтэй далбаа өлгөсөнтэй таарвал байхгүйг нь мэдсээр байж зулзагуудаараа хайлгана аа, аминдаа тогтоож уу гэдгийг нь шалгаж байгаа нь тэр. Хэ хэ.
-Өө, байхгүй байна шдээ, ээж ээ.
-Харин тийм байна шдээ, гомдол мэдүүлэхээс...
Төрийн минь далбаа бас тайлбараад танилцуулахад овоо хөөрхөн цаг авна. Агуулгаар баялаг.

Wednesday, July 15, 2015
Дунд сургуулийн анхны...
Эцэг эхийн уулзалт болоод. Бүх эцэг эхчүүд нэг дор цуглаж хуралдахгүй л дээ. Нэг нэгээрээ багштай нь уулзаж ярилцана.
Бага сургуулийнхтай адил юм билээ. Ярианы сэдэв. Анги дэвшээд хэрхэн хичээж байгаа талаар багш нь ярьсан. Анги мангиа их сайн цэвэрлэдэг юм байх өө. Сонсоод дотроо гэрээ тэгж цэвэрлээсэй гэж бодоод л сууж байлаа. Хариад том зулзагатаа
-Миний зулзага аа?
-Аан, ээж ээ? Багш юу гэж байна?
-Ангиа цэвэрлэдэг шиг ээ гэр бас цэвэрлээрэй.
-...
Ангийн багш нь их дажгүй санагдсан. Эрэгтэй болохоороо тэгсэн үү? Ха ха. Лав л яриа хөөрөө сайтай юм билээ. Монгол явах юмсөөн гэсэн. Хэ хэ.
Зуны амралтаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлэх талаар гэх мэт бас л баахан цаас тарааж өгсөн. Тухтай уншиж амжаагүй, хэхэ. Хугацаа мугацаатай гар хөлийн үсэг зурж буцааж өгөх хуудас явж байх вий? Нээрэн эргэж нэг сайн харахаас.
Ямар ч байсан сурагчид хичээлдээ, ангидаа, сургуульдаа дасч эхлэж л байгаа юм шиг байна. Том зулзага ганц нэг шинэ найзтай болсон сурагтай.
Сургуульд нь үс мүсээ шараар будаад, өмднийх салтаа худалч хүнд бараг өвдгөн дээрээ явж байдаг, нүүр амаа будчихсан, хичээлдээ ирдэггүй тасалдаг гээд л хүүхдүүд мэр сэр байдаг гэсэн.

Saturday, July 11, 2015
Санаандгүй нэг ном
гоё номтой болсон.
Хэнээс авснаа хэлэх үү?
Блогчин Гуталчингаас.
Уншиж байна. Гуталчаан хоёулаа адилхан, таалагдсан хэсгээ өнгөөр будаад будаад явчихдаг юм билээ шд. Хэ хэ. Яагаад ч юм их гоё дотно санагдаад өөрийн эрхгүй инээмсэглэв. Ямар хүн байгаа бол гэж нүдэндээ нэг их сайхан охин дүрслэв.
Ярилцлага энэ тэр нь бол цаанаа л нэг тийм жаатай байгаад байдаг юм. Хулангийн.
Ээжийн тухай шүлгэнд нь дуртай. Бас эр хүний тухай шүлгэнд нь дуртай. Оюутан байхдаа шүлгийн дэвтэр ихтэй байж. Өөрөө бичихгүй, энд тэндээс гоё шүлэг хуулж бичдэг. Хэ хэ.

Friday, July 10, 2015
Наадмын мэнд ээ
Уншигч олондоо наадмын мэнд шүү. Сайхан наадаж байгаа биз дээ?
Зүүн баруун жигүүр юу болсон бэ нээрээ?
Бөхчүүд чинь том том спорт цүнх үүрээд л явдаг даа. Тэрэн дотор нь дүүрэн мөнгө байдаг гэх чинь билээ. Найрааных нь мөнгө. Тэгж сонсоод шаал дургүй хүрчихсэн. Наадамчин олон баясаад л байдаг, өнөөдүүл нь харин араар нь бөөн мөнгө бие бие лүүгээ түлхэлцээд л. Бүр ханш манштай, начин тэд, заан тэд гэх мэт.
Японы сүмо шиг нэг хэсэг үзэгчид нь очиж үзэхээ болиод ч юм уу нэг тийм оновчтой аргаар муусайн бөхчүүдийг нэг сайн хашраавал таарна.
Бас энэ морь байна.
Янз бүрийн нийтлэл уншихаар л уур хүрмээр.
За за баяр наадмынхаа өдөр билэггүй юм бичлээ гэж ижийдээ загнуулна, ингээд дуусгая. Хэ хэ
Манайхан өнөөдөр бүгд ажилтай. Том нь өнөөх дугуйландаа. Хагас сайн өдөр тул өдрийн хоолоо өөрсдөө хийж авч явсан. Ажиллагаа ихтэйг нь бодоод худалдаж авч өгөөд явуулчих гэхээр болохгүй. Учир нь ээж нь гэж ямар хүн байдаг байна аа? Ар гэр нь асуудалтай юм байхдаа гэж жиг жуг гэдэг гэсэн. Тэгж хэлүүлэхгүйн тулд япон ээж нар эртэч гэж юүхэв. Суралцаад суралцаад явчихмаар.
Хань ижил бид хоёр ажилтай тул бага зулзагаа албанд нь өгчихсөн. Хагас сайнд хааяадаа нэг өгч болдог. Үндсэн төлбөрт багтсан байдаг тул амар. Энэ мэт зүйл дээр японы цэцэрлэгийн тогтолцоо сайхан л даа. Эртээдийн маргааныг эс тооцвол ч.
Ажлаа тарж ирээд хуушуур хайрна гэхээр халшраад. 12-нд л хийнэ шүү та минь ээ гэж би нь нүхээ эрт малтсан. Хэхэ. Гэхдээ л монгол хүн байна даа монгол хоолоо хийж иднэ. Цуйван.
Дугуй хуушуур хийж сурмаар л байгаа юм. Нар сар гэрэлтсэн хэхэ.

Thursday, July 09, 2015
Хөрст дэлхийн хишиг
Далайн хишиг, хөрстийн хишгийг хүртээд бид ч азтай юм өө. Хэ хэ
Нэг хөөрхөн өвөөгийн тарьсан ургац. Өргөст хэмх, улаан лооль, сонгино, төмс. Хөөрхий минь байсгээд л утасдана.
-Хаана байна? чи минь.
-Гэртээ байна өө. Хааяа
-Ажил дээрээ байна өө.
Гээд л хаа байгаа газартаа ирүүлж ногоог нь хоёр гардан авна. Албатай юм шиг л. Хэ хэ.
Мэдээж огт зүгээр л хүнээс аваад байхгүй л дээ. Нэхсэн зүйлсээсээ бэлэглэнэ. Монголоос ганц нэг юм ирвэл сонирхуулж өгнө, заримдаа эндээсээ жимс энэ тэрээ худалдаж авч очно.
Том зулзага минь төмсний хучмалд дуртай, бага нь ч бас дурлах янзтай. Хоёр ч удаа ойрхон хийж идэв. Хань ижил харин цээж хорсдог гээд дурамжхандуу. Гэхдээ байнга биш болохоор дуртай л даа. Эрчүүдийг ходоодоор нь ч гэх шиг. Ккк
Бас хаш гээч ногоо илүүчилдэг юм. Зүгээр л бусад ногоотойгоо хамт хуураад идчихдэг.
Улирлын чанартай ингэж тарьсан ногооноосоо илүүчилдэг өвөө нартаа баярлаж явдаг шүү.

Wednesday, July 08, 2015
Хөрст дэлхийн гайхамшиг
Анх удаагаа зөөлөн биетийг гэртээ өөрсдөө гаргав. "Ан"-гийн юм гэсэндээ амттай байсан.
Хань ижил захиралтайгаа загасчилаад. Яг энэ зөөлөн биетийг агнахад оройн цагаар явдаг юм билээ. Далайд гэрэл гаргаад, тэр гэрэлд нь жижиг загас хэрэгт дурлаж ирээд. Хэрэгт дуртай загаснуудыг энэ загас? зооглоод. Жижиг муу загасанд дээрэлхүү амьтныг бид зооглоод л. Хэ хэ.
Хальсалж гэдэс доторхыг нь цэвэрлээд түүхийгээр нь сашими болгож идэв. Агнаад нэг хоёр хоночихсоныг нь шараад иддэг юм. Бага зулзагаас бусад нь бол амтархан идэв. Бага зулзага л хэл мэлээ гаргаж ярвайж энэ тэр.
Ингээд өөдөөс нүд нь мэлтийгээд байхаар бас л эвгүй шүү тээ. Хэ хэ.
Хамгийн инээдтэй нь хань ижил,
-Эх газар минь ч сайхан, бурхан минь
гэсээр л орж ирсэн. Учир нь онгоц нь дайвалзахаар дотор эвгүйрхэж бөөлжөөд, тувт огиостой гэсэн. Цуг явсан загасчид нь шоолоод л байсан гэнэ лээ.
Усан онгоц хөдлөхгүй зогсоод байхаар далайн давалгааныхаа аясаар дайвалзаад, тэрэнд нь хүн бас дайвалзаад, тэгэхээр гэдэс доторх нь зайлагддаг юм шиг байна.
Хатуу юман дээр хөлөөрөө гишгэх чинь гүэ мөн аз жаргал гэсэн шүү. Би нь ч загасчилж үзээгүй болохоороо хэлж мэдэхгүй байна. Дараа далайд гарч загасчилвал ямар байсан тухайгаа заавал бичнэ ээ.

Subscribe to:
Posts (Atom)