Зөвлөгөө авахаасаа өмнө хэдэн асуултанд хариулж бөглөнө. Үүнд:
- Мээмнээсээ гарсан уу? Гарсан бол хэдийд гарсан?
- Өдөрт идэх амттаны хэмжээг заасан байдаг уу?
- Амттан идэхдээ ямар төрлийхийг түлхүү иддэг юэ? Чихэр, шоколад, зайрмаг, жигнэмэг гээд хэд хэдэн төрлийг дугуйлах байсан.
- Унтахын өмнө юм уудаг уу? Сүү, цай, ус, жүүс?
- Шүдээ угаадаг уу?
- Шүд угаахад уурладаг уу? уцаарладаг уу?
Хорхойтой шүд алга, ургалт ч сайн. Цаашид энэ янзаараа сайн угааж өгч байх хэрэгтэй гэсэн. Бага зулзага ч их мундаг, уйлаагүй. Гарч ирээд би окау байсан тэ, хичээсэн тэ ээжээ л гээд байсан. Орой нь аавдаа аниадаа бас гайхуулаад байсан, би хичээсэн юм чинь гээд л.
Сүүлийн үед охин минь окау гэдэг үгийг хэрэглээд байдаг болчихсон. Хэн ч заагаад өгчихсөн юм бүү мэд.
Бохь зажилж сурсан. Жалир жалир гэдгийг бүрэн утгаар нь үзүүлнэ шүү дээ. Нүд нь эргэлдээд л, ам нь жаажийж ирээд л. Хөөрхөн хэхэ. Өөрийн эрхгүй бичлэг хийж байгаам. Залгиж болохгүй шүү, ингэж жалир жалир зажилна мэдээ гэж аниа нь зааж өгөөд л. Ккк
No comments:
Post a Comment