Wednesday, October 23, 2013

Зэвүү

дургүй хоёрыг зэрэг хүргээд байна шүү энэ улсууд. Яасан гэхээр софтбанк гээд эдний утасны нэг компанийг дэлбэлчихмээр санагдав. Хэ хэ. Цугласан пойнтоороо юм авах гэсэн чинь урдаас элдэв юм яриад. Бид бас тэр дүрэм журмыг нь мэдээгүй нь буруу ч. Анхнаасаа хэлж өгөөгүй эдний түмэн буруу хэхэ.
Эю болгочихсон.
Ер нь эдний бизнесийн байгууллага гэж хүн шулахдаа үнэн сайн юм. Инээж байгаад хүнээс салгаад л гэж. Дүрэм нь ийм учраас гээд л бла бла зүйл их ярина. Гэрийнхээ ойрхон софтбанкны хэдэн хүүхнийг загначихаад гараад ирсэн. Ккк. Дахин түүгээр шагайлтгүй. Хэлийг ус цас сурах чинь бас дэмий зүйл байдаг юм байна шд ккк. Толгойтой хүн бүхнийг загнаад. Худлаа худлаа тоглосон шүү. Өөрийн хэдхэн үгэнд баригдаад, яг хэлэх гэсэн санаагаа 100 хувь гаргаж хэлж чадаагүй. Хэрүүлийн чанартай, хүн загнахад хэрэг болох зэвүүн үг мэддэг хүн байвал зааж өгөөрэй.
Шинэ утсан дээрх зургийг хань ижил устгаад бас жаахан нервтэв. Хуучин утсан дээрх зураг хөрөг, дугаар энэ тэрийг минь шинэ утсанд шилжүүлж өгөх гэж байна гээд л тэр. Аминдаа туслах зорилготой байсан л даа хөөрхий минь. Хэд хоногийн халтуурныхаа үеэр дарсан уул хад, ундаа идээ гэсэн сайхан сайхан зураг байсан юмсан.
Нэг юм давхцахаараа бөөн бөөнөөрөө, ар араасаа цуварчих юм. Биеэ хэд ч хуваалтай. Зарим нэгийг нь тасалж. Эргэн тойрон жиг жуг гээстэй.

Харин шинэ утасны ачаар фб-ийн улаан фен болох бололтой.

2 comments:

  1. Нээрээ au болгочихмоор л байна. Сүлжээ муу барьхаас өгсүүлээд нерв хөдөлгөөд л байгаа. Даанч бүх таньдаг хүн софтбанк болохоор тэд нартайгаа үнэгүй ярьж чадахаа байчихна гэж бодоод сольж болдоггүй ээ.

    ReplyDelete
  2. Hehe. Tiim tal bii shu. Au-g bas erteed ng zagnaad avsan kkk. Er ni bugd adil sanagdaad bga shuu oird.
    Gehde suuliin ued line viber geed garsan tul tedgeeriig ih ashiglah sanaa bna. Bas yaho, fb ee sain ashiglanada. Uu tiim skype bgan bna bas.

    ReplyDelete