Thursday, October 10, 2013

Япон хүний нүдээр

Хэдэн сар таг байсан шавь минь ярьж байна.
-Уучлаарай, skype-хаа нууц үгийг мартаад, орж чаддаггүй ээ.
-Өө зүгээр, сайхан намаржиж байгаа биз дээ? Миний монголоор сонин сайхан, солио гажиг юу байна даа?
-Юм юм л байна. Хагас жилийн дараа хугацаа дуусаад буцлаа шүү дээ, хурдан юм аа.
-Хөөх тийм билүү?
-Даргатайгаа таарамж муутай хэвээрээ. Буцах дөхөөд ирэхээр юу хийлээ? гэж бодогддог юм байна. Явахдаа хэд хэдэн зүйлийг хэлнэ гэж бодож байгаа. Тусгаж аваад хэрэгжүүлбэл монголчуудад л сайн.
-Хэлэх зүйл байвал сайн хэлээрэй. Манайхан хүнээс үг сонсож, саналаа хэлэлцэхдээ тааруу дуу улс шүү дээ. Би ч тэрний тоонд орно дөө.
-Ажил хийх явцад бас нэг тийм хар манан ажиглагдаад. Улс төржих үзэгдэл их юм аа. Үүнийг ажиллуулаад дэмий гэхээр, заавал ажиллуулна гэх. Ард нь нэгэн том улс төрч байдаг бололтой цуу сонссон.
-Хэлээд юүхэв ээ. Хэцүү л гээд байдаг юм.
-Гадныхантай харилцаа тогтоогоод ажиллахаар шийдсэн л бол тухайн орноо жаахан ч болтугай судлаад, арга барилтай нь зохицож, тааруулж харьцаад сурчихвал...
2 жилийн хугацаанд хэдэн ч хүн солигдов. Дарга бид 2 л хамгийн удсан нь. Ингэж байнга солигдоод байхад хүндрэлтэй юм. Санаа бодлоо арай гэж ойлгуулж байтал нэг өглөө ирсэн байхгүй. Шинэ хүн сууж байх юм. Ойлгохгүй зүйл их байна.
Нэгэн сэтгүүлийн хавтасны зургийг үзүүлсэн ээ:
-Энэ хүүхэн тамирын багш. Тэгсэн энэ бие хаа нь, тамирын багш гэхэд хэцүү байгаа биз? Ер нь махлаг хүмүүс их юм аа.  Энэ илүүдэл өөхөө  ...мсан гэж боддогүй хээв нэг алхсан хүмүүс их байна шүү. Шинэ жилээр бол тоох ч үгүй бариу даашинз энэ тэр өмсөх юм аа. Харахад заримдаа нүд хальтармаар шүү дээ, үнэнийг хэлэхэд.
-Цаг агаар, идэж ууж байгаа зүйл их нөлөөлдөг юм өө. Мэдээж хөдөлгөөний дутагдал бий л дээ. Гэхдээ сүүлийн үед залуус их л анхаардаг болсон гэж яригдаад байгаа шүү дээ.

Өөр юу ярилаа даа. Зөндөө зүйл ярьсан. Санавал бичимз. Юмыг яаж мэдэхэв, та нар минь ч ирээдүйд япон хүмүүстэй хамтран ажиллах ч юм бил үү?

3 comments:

  1. Байгаагаар нь бүх үнэнийг л хэлсэн байна. Улс төр өдөр тутмын ажилд нь хутгалдаад байдгийг л болиулчих юмсан.

    ReplyDelete
  2. Өө үнэнийг нь л хэлж. Би ч гсн тэр таргануудын дунд ороол алхаж явна гэхдээ турна гсн бодолтой кк

    ReplyDelete
  3. Сэтгэгдэл үлдээсэн 2тоо их баярлалаа.
    Би бас таргалахгүйг хичээнэ ээ л гэж хэлсэн ккк.
    За улс төрийн яриа гарахаар их хэцүү юм билээ, бүгдийг нь хусч хаячихаад өөрөө гараад суучмаар ч юм шиг ккк

    ReplyDelete