Thursday, October 31, 2013

Гавъяат блогчин

эсвэл алтан гадаст блогчин болмоор байна аа. Хаагуур яаж хөөцөлдөж гүйх вэ?  Зөвлөгөө өгөөрэй, бас таньж мэддэг хүн байна уу? ха ха

Хэдэн жилийн өмнө аавыг минь алтан гадаст тодорхойлж л дээ, байгууллага нь. Тэгээд одоог хүртэл хариу нь сураггүй байгаа юм байх. Саяхан ажлын газрынхаа нэг хүнтэй тааралдсан чинь
-Чи тэр алтан гадсаа хөөцөлдөөч ээ
гэсэн гэнэ.
Таньж мэддэг хүн хайгаад, хэдэн саяар нь мөнгө зараад, арын хаалгадаад авах юм байна л даа.
Бага байхад тэр хүн тэгж шагнуулаад, ийм одон тэмдэгээр мялаалгаад гэж сонсох, харах бүртээ яасан мундаг юм бэ л гэж боддог байлаа. Тэгсэн одоо бол итгэхээ байсан. За даа хэдэн төгрөг хаяж байж, ямар хүнээр арын хаалгадуулж байж авсан бол доо л гэж толгойд буудаг болсон байна лээ.
Тэгсэнд орох нээ хэдэн төгрөгөө хадгалж байгаад цайныхаа сүүг авсан нь дээр байгаа даа.
Бас болоогүй ээ, өнөөхөө авлаа гэж бодоход угаана гэдэг том ажил байна. Эргэн тойрных нь хүмүүс
-Хэзээ угаах гэж байна даа, угаахгүй юм уу?
 гэж асуугаастай.
Их ойрын жишээ бий. Мөнгө хандивлаач ээ гээд л.
Бас ямар нэгэн баяр болохоор л тийм ч алдрыг нь тэмдэглэнэ. Ийм ч өргөмжлөл олгож байна гэдэг бизнес явагддаг болсон байна лээ. Хамгийн тод жишээ эх үрсийн баяраар янз бүрийн өргөмжит ээжүүд тодорно.
За бусдыг нь та нар минь хэлүүлтгүй мэдэж байгаа биз дээ...

3 comments:

  1. Өөрөө хөөцөлдөж шагнал авахыг сайн ойлгохгүй л байгаа. Үүнтэй холбоотой л биз, нэг тийм шагналын нэр хүнд үнэ цэнэ улам жижигхэн болчихсон юм шиг санагдаад байдаг юм. Манайхан магтаалд дуртайн шинж юм болов уу даа. Өөрийнхөө хийж бүтээсэнд өөрөө сэтгэл хангалуун явж чадвал заавал нэг бичиг бас гялгар тэмдэгний хэрэг юу байдгийг мэдэхгүй.

    ReplyDelete
  2. Уг нь хэдхэн нэр хүндтэй шагналтай, тэрийгээ шударгаар хөдөлмөрлөж гавъяа байгуулсан хүнд нь өгдөг бол сайхан. Даанч замарсан хачин юм болчихсон доо энэ шагнал тэрийг дагалдсан угаалга хэхэ.

    ReplyDelete
  3. peakfinder: хэлээд юүхэв. тийм шүү, өөрийн хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байвал л болох юм байгаам.

    Piglet: харин тийм, үнэ цэнэгүй болгоод хаячих юм.

    ReplyDelete