Tuesday, October 29, 2013

Сүр бадруулдаг улс

шүү эд нар. Өнөөх Сүхбаатар өвөө минь тус болсон гээд хамт хоолонд орно гэнэ ээ. Би наана нь өө яахын бэ? л гэсэн. Орсоон орсон хоолонд. Даалгасаан даалгасан. Даана гээд байгаа хүнийг яалтай тэ. Хэ хэ
Яагаав өнөө харанхуй шөнө хүн дагуулж очсон нь их тус болсон болоод явчихгүй юу. Эд чинь хүний үнэт цагнаас хумсалсан гээд сүр болчихдог улс. Би ч цагаа хумсалсан л даа. Охидоо унтуулчихаад. Буцаад л хувцаслаад гарч байгаа хүнд бөөн ажил байгаа биз. Ирээд удаагүй хүмүүс бол юун сүртэй юм? , төвөгтэй юм гэж боддог. Би нэлээд хэдэн жил болж байгаа болохоор ерөнхийдөө дасах шинжтэй. Гэхдээ унаган багын монгол зан минь гарна л даа. Эргэж холбогдохоо таг мартчихсан байх тохиолдол бий.
Зарим нэг найзаасаа туслалцаа хүсчихээд баярлалаа гээд л байна шүү дээ нэг хэсэгтээ. Тэгсэн нэг найз минь одоо болно оо гэсэн шд ккк. 
Гол санаа минь хэрэв та япон хүнтэй харьцах гэж байгаа бол тухайн япон хүнээсээ багахаан зүйлд туслалцаа авсан ч бай, мэдэхгүй зүйлээ асуусан ч бай эргээд холбогдож талархсанаа илэрхийлж байгаарай л гэх гэсэн санаа. Заавал хоол унданд даах нь чухал биш, гол нь төвөг удсанд уучлаарай, баярласан шүү гэж хэлэхэд л болно. Тэгвэл цаад хүн чинь таныг дахин туслалцаа хүсэхэд татгалзахгүй байх гэж бодно.

2 comments:

  1. Бас нэмээд цахим шуудан хүлээж авсан бол хүлээж авлаа барьлаа энэ тэр гэж заавал хариу бичиж байгаарай хэхэ. Битүүхэндээ хүлээгээд л аваагүй бол дахиж явуулах гээд санаа нь зовоод байдаг улс шүү тиймээ.

    ReplyDelete