Би нь болохоор эсрэгээрээ. Өө зүгээр шүү дээ хоёроо. Хөдөлж байвал ядаж эрүүл мэндэд нь сайн. Өөрсдөө цөөхөн ч гэсэн ногоогоо тариад идвэл сэтгэлд ч өе г шүү дээ л гэнэ.
Өмнөх бичлэгт оруулсан өргөст хэмхнийх нь хүлэмж. Улаан лооль нь сайн ургаж өгөхгүй л байна гэсэн. Наана харагдаж байгаа нь сонгино. Сайн ургадаг. Аарцтай холиод жижиг гялгар уутанд хийгээд хөлдөөж тавина. Бүр ээжийн минь бренд болчихсон гэсэн. Хол ойроос ирсэн хүмүүс нэхэж ирээд лавдаг гэнэ лээ. Оройд хоолондоо гаргаж гэсгээгээд л иддэг. Би ч энд ирэхдээ авч ирээд идэж байсан. Гоё амттай. Даан ч дуучсихсан. Ер нь хүлэмж нь бол дандаа л хаягдал материал ашиглаж хийсэн. Тэтгэврийн хоёрт үнэтэй хүлэмж авах гэхээр хүрэхгүй. Харин ч байгаль орчинд тустай зүйл хийж буян болж байгаа юм. Хэ хэ. Хаягдал материал ашиглана гэдэг бол байгаль эхдээ үзүүлж буй хамгийн том хүндэтгэл шүү дээ.
- Бөөрөнхий сонгино татаж хэрчээд жижиг бөөрөнхий хэлбэртэйгээр хөлдөөгөөд оройд хоолон дээрээ нэг бөндгөрийг идээд байвал цусны даралт ихтэй хүнд сайн байдаг гэж энд зурагтаар ярьж байсан. Түүхийгээр нь шүү. Будаа зэргийнхээ дээр амтлагч болгоод тавьж иднэ. Утасдаад л ээж аавдаа хэлсэн. Манай хоёр ч аарцтай ногоон сонгиноо их иддэг юм дөө. Та бүхэн даралт ихтэй хэн нэгэндээ хэлж дамжуулаарай.
tuuhii songino idvel daralt buulgahad tustai gej oilgoj boloh uu? esvel zaaval holdooj baij ur dun n garah yum bolov uu? eej aavdaa helii baiz
ReplyDeletetiim, buulgahad tustai gej tv-r ni yariad, bur hed heden hun turshaad, sudalgaa yavuulaad bsn.
ReplyDeletezaaval hulduuj idku bj boloh bhaa, hooloo bolsnii daraa l tsugt ni tuuhii songino ideed bval boloh bh.
bas songino hool bolovsruulahad tustai.
za amjilt husey.
Би бас тэтгэвэртээ суухаараа ийм ажилтай болно гээд л бодоод байгаа. Хүн чинь хөдөлсөнөөсөө биш хөшсөнөөсөө болж үхдэг гэдэг дээ.
ReplyDelete