Thursday, March 10, 2016

Унш унш бас дахин унш 2

Гэдэг бичлэг 2 сард оруулсан даа. Ер нь сар бүр энэ сэдвээр бичиж байдаг юм билүү? хэхэ.

Яасан гэхээр ингэсэн юм. Том зулзагын нээлттэй хичээл дээр багшийн хэлсэн үг санаанд ороод. Бичихээр шийдэв.

Өглөө бүр хичээл эхлэхээс 10 минутын өмнө ном уншдаг гэнэ.

Ингэхдээ сурагч бүрт адил ном уншуулах явдал ч байдаг. Японыхоо сонгодог зохиолоос уншуулдаг гэнэ. Тэгээд дараа нь хоорондоо ярилцаж хэрхэн ойлгосон, хэрхэн хүлээж авсаныг нь япон хэлнийх багш нь дүгнэдэг юм уу даа.

Мэдээж дуртай, сонирхдог зохиолыг нь уншуулах үе ч байна.

Бага сургуульд бас ингэж хичээл эхлэхийн өмнө ном уншуулдаг байсан юм. Сурагчид өөрсдийн дуртай номоо л уншдаг байсан.

Дунд сургуульд нэг номыг сонгож уншаад хоорондоо ярилцдаг нь дэвшилттэй санагдав.

Ингэж уншихдаа номоо авч харьдаггүй. Шургуулгандаа үлдээгээд, ангидаа л уншдаг юм байна.

Сүрэн андын минь орчуулж хэвлэн гаргасан Акүтагава-н зохиолоос уншиж байгаа гэсэн, хамгийн сүүлд.

Би нь бас Акүтагава-н нэг жижиг ном худалдаж авсан. Нэг ч сөхөж хараагүй. Том зулзага харин уншаад дуусчихсан гэсэн. 

Унших юмсан гэсэн хэд хэдэн ном гэрт яваад байдаг, шаал өөр ном дундуур нь барьж аваад суугаад байх.

Нэг нартай сайхан өдөр бүгдийг нь дуржигануулна даа...

Сүүлийн үед япон хүүхдүүд бас ном уншихгүй байгаа гэж яригддаг, бичигддэг, шүүмжлэгддэг болсон. Тийм болохоор цэцэрлэгийн, сургуулийн, мужийн, хотын номын сангууд их л олон аргаар ном уншдаг болгох гэж үздэг бололтой...

4 comments:

  1. гоё юмаа тэ, манайхан уншихгүйг нь гайхаад л байхаас биш арга хэмжээ авлаа л гэж сонсогддоггүй юм

    ReplyDelete
  2. hehe. heleed yuhev ee. uye bodvol unshaad l bgaa geh yum. unshaad l baigaasai...

    ReplyDelete
  3. хэний яанаагүй ном уншина гэдэг худлаа мөрөөдөлтэй хүн боллоо би

    ReplyDelete
  4. мөрөөдлөө заавал биелүүлээрэй. амжилт

    ReplyDelete