За энд тэнд бөхөлзсөн улс байна.
Шилжилт хөдөлгөөн болоод. Шилжиж байгаа хүмүүс тусалж дэмжиж байсанд минь баярлалаа гэдгээ, үлдэж байгаа хүмүүс нь ч мундаг ажилтан маань, дарга маань өөр газарт шилжиж байгаад жаахан харамсаж байгаагаа, мөн шинэ газарт очоод хурдан дасаад улам их амжилт гаргахыг хүсээд л бөхөлзөөд байна.
Би бас дутаагүй ээ. Бөхөлзөж бөхөлзөж ирэв. Хэ хэ.
Бага зулзагын цэцэрлэгт шилжиж явах нэлээд багш байгаа. Тэдний дунд бага зулзагыг минь 2 настай байхад нь ангийнх нь багш байсан хүүхэн шилжинэ.
-Зөндөө их баярласан шүү багш аа, таны ачаар зөндөө зүйлд суралцаад, одоо ингээд цэцэрлэгийнхээ ахлах ангид орох гээд явж байна шдээ.
-Өө, зүгээр зүгээр. Цаг хугацаа их хурдан юм даа. Бүгд л жаахан, живхнээсээ салаагүй, өглөөд ирэхдээ уйлдаг байсан жаахан амьтад ингээд ийм том болчих гэж.
-Хэлээд юүхэв...
гэх мэт яриа өрнүүлнэ. Орлогч эрхлэгч нь бас шилжинэ. Түрүү жилийн 4 сард чинь дүрэм өөрчлөгдсөнд уур хүрээд бас л үзэж тарж байлаа шд, энэ багштай. Үзэж тарна ч гэж дээ, учиргүй хэрэлдээд, маргалдаад байх биш дээ. Хөөрхий минь эд чинь уучлаарай, эвгүй таагүй сэтгэгдэл төрүүлсэнд, уучлаарай гээд бөхөлзөөд байдаг юм хойно. Элдэв бичиг цаасны асуудлаар мөн ч их төвөг удсан даа, орлогч эрхлэгчид нь.
Орой нь ажлын газрын маань нэг дарга шилжиж, бид үдэж өгч нэг газар суув. Бас л баахан мэндчилгээ, бөхөлзөлт. Энэ өдөр ч нурууны дасгалыг ойрд хийгээгүйгээрээ л хийлээ.
Ингэж шилжиж байгаа хүнд, тэтгэвэртээ гарч байгаа хүнд цэцгийн баглаа өгнө. Ганц нэг дотно хүмүүс нь тусдаа жижиг бэлэг өгөх нь ч бий. Ихэвчлэн гарын алчуур, боргол гэх мэт зүйл өгнө.
Би ч тээр жил цэцгийн баглаа, алчуур, боргол авч байлаа. Алчуурыг нь одоо ч хэрэглэдэг юм. Ойрдоо амьд цэцэгт их дуртай болоод байгаа. Ширээн дээр байж байхад сэтгэл нэг л өег санагддаг болсон байна лээ. Урд нь хатаад үхчих юм чинь гээд нэг их дуртай биш байсан хүн чинь. Нас ахиад намба суугаад тэр үү ч гэх шиг. Хи хи...
ккк нурууны дасгалын хажуугаар тайлангаа оруулаад сайн байна хэхэ
ReplyDeletehehe. nuruunii dasgal udur bur hiideg bol goy nuruutai boloh bhaa te.
ReplyDelete