Энд 4 сард, 7 сард төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн болдог юм.
Хэн хэн шилжиж байгааг бүр орон нутгийнхаа сонингоор зарлачихдаг юм билээ. Тусад нь нэг хуудас гаргаад дүүрэн л хүний нэр, албан тушаалтайгаа бичигдсэн байсан.
Хөдөө аж ахуйн хэлтэст ажилладаг байсан ажилтан гадаад харилцааны хэлтэст шилжин ирэх жишээтэй.
Ямар ч мэдлэггүй, мэдээлэлгүй байсан салбартаа ирж ажиллана гэсэн үг.
Ажлын байран дахь хүний нөөцөө бэлдээд явна гэж үздэгтэй нь холбоотой байх.
Хоорондоо ажлаа хүлээлгэж өгөх авалцахдаа их сайн. Монголыг минь сайнтай муутай нь сайн мэддэг хүмүүс биднийг шүүмжилдэг л юм. Солигдохдоо ажлаа хүлээлгэж өгч авалцахдаа ёстой муу шүү та нар гээд л.
Зүтгэл сайтай болохоороо дорхноо л ажилдаа гаршаад ирдэг юм билээ. Мэдээж тааруухан нэг нь ч бий. Энэ олон хүн дотор чинь ёсөн жорын л хүн байх нь мэдээж.
Хурдандаа гэхэд 3 жил болоод солигдоно. Удлаа гэхэд 5 жил. Үүнээс удаан жил ажилласан хүн ч байдаг.
Энэ шилжилт хөдөлгөөнд цэцэрлэгийн багш нар, бага дунд ахлах сургуулийн багш нар, эмч, сувилагч нар ч хамрагдана.
Бага зулзагын цэцэрлэгээс шилжилт хөдөлгөөнд орж байгаа багш ажилчидаа нэрсийг нь зарласан хуудас ирсэн. Тэндээс хараад хэрэв хүүхдийн чинь ангийн багш өөрчлөгдөх гэж байвал явахаас нь өмнө амжиж баярлалаа гэдгээ хэлэх боломж олгож байгаа хэрэг.
Ингэж зарлахгүй гэнэт яваад өгвөл талархсан сэтгэлээ илэрхийлж чадалгүй өнгөрнө гэсэн үг. Бас л айхтар.
Харж явдаг тормогор нүдэт багш маань өөрчлөгдөхгүй юм билээ. Гэхдээ цэцэрлэг дотроо ямар анги дааж авах нь тодорхойгүй. 4 сард л тодроно доо.
Бага зулзагын минь ангийг дааж аваагүй тохиолдолд яахав ээ, цэцэрлэг дотроо байж байх юм байна учиртай.
Хааяадаа нэг таарах байлгүй дээ, энэ чинь одоо. Хэ хэ. Тэгэхээр үе үе тормогор нүдтийнхээ зүг нүдээ бэлчээчихнэ гэсэн үг. Хи хи
Манай нэг дарга солигдож байгаа. 2 жил хамт ажилласан. 60 гарчихсан гэхэд их хөнгөн шингэн. 50 гарч яваа хүн шиг л харагддаг юм.
Үдэж өгч байна гээд нэг газар суух юм гэсэн. Явна аа, ажилдаа ганц уудаг хүүхэн нь би гэж байгаа. Жаахан дарс шимж сууя байз. Хэ хэ
Шинээр ирэх дарга ямар хүн байх бол? гэж санаа зовоостой. Гадаад дотоодтой хүн байвал, дээрээс нь нэмээд феминест хүн байвал их зүгээр. Тэгвэл би нь зулзагуудаа өвдөж хавдлаа, цэцэрлэг сургуулиас зохиогдох янзан бүрийн арга хэмжээнд оролцох зэрэгт далимдуулж амарч байхад амар...
наадах чинь бас их аятахйан юмаа тээ
ReplyDeleteамар юм бишүү хэхэ
ReplyDeletehehe, ehendee aygu sanagdaj bsn ch odoo daschihjee.
ReplyDelete