Шавьтайгаа нэг дэх өдөр бүр уулздагийг мэдэж байгаа биз дээ?
Сүмогийн талаарх яриа өрнөлөө. Хакүхог шүүмжилж байна өө. Би бол өмөөрөөстэй, өмөлзөөстэй.
"Аварга хүн шиг биш болсон, өрсөлдөгч бөхөө дэвжээнээс гарчихаад байхад нь түлхдэг, тэр нь бэртэх магадлал өндөр шдээ. Үг хэл, үйлдэл зэрэг нь нэг л биш ээ" бла бла. "Аварга хүн, хүчтэй хүн, мундаг хүн тэгж уйлахыг нэг их таашаахгүй шүү манай япончууд. Харин ч эсрэгээрээ шүүмжлүүлнэ." бла бла
Яаж ч маргалдсан эдний сүмодоо ханддаг хандлага, бөх хүндээ тавьдаг шаардлага их өндөр байх юм даа.
Монголд наадам үзсэн сэтгэгдлээ хэлж байна аа. Цолтой бөхчүүд нь цолгүй бөхчүүдийг амлаж авна гэдэг нэг ёсондоо дээрэлхэж байгаа юм бишүү? Хэдийд нь тэр цолгүй бөхчүүд чинь дээшилж, цолтой болох уу? гэсэн. За би бөх сайн мэдэхгүй гэж үнэнээ л хэлэв.
Тэгээд бодлоо. Бид бас монгол бөхдөө хандах хандлага, бөхчүүдэд тавих шаардлагаа эргэн нэг хармаар ч юм шиг. Улиг болсон найрааны асуудал байна. Цүнх дүүрэн мөнгөөр, хэдэн арван саяар л яригддаг гэсэн. Тийм худлаа зүйлийг үзээд яах ч юм билээ гэж боддог болсон.
Нүүр номд чинь сүмо сонирхогчдын бүлэг гэж байдаг юм билээ. Мэддэг улс ч их байдаг юм билээ, хоорондоо бас хөөрхөн маргалдаад авдаг юм билээ. Сайхан завтай улсаа. Би нь тэдэнд бас сайхан завтай хүн тэ. Блог бичээд сууж байдаг. Хэ хэ.
Адилхан л үндэснийх нь спорт бөх юм болохоор ярианы сэдэв ихтэй л байлаа, өнөөдрийн уулзалт. Дэмждэг дүү нар дажгүй барилдсан. Манайхаар орж гардаг байсан хэсэг нөхөд бий. Тэднийгээ л дэмжиж хааяа нэг харах юм дөө.
Зөндөө шинэ үг, хэллэг мэдэж авлаа шд. Дараа хэрэглэнэ ээ. Маргааш бас сонин дээр юу гэж бичиж? хэрэгт дурлана даа. Мэдэхгүй үг, хэллэгээ түүнэ. Маргааш хурдан болоосой...
заа ёстой мэдэхгүй сэдэв байна кк
ReplyDeleteМонгол бөхийн аварга нь япон хүн байсан бол манайхан яаж шүүмжилж, муулах байсан болоо? Харин япончууд гайгүй л гэж бодоод байдаг юм. Гэхдээ ийм тамир барсан тэмцээний үед сэтгэл санаа хэцүү л байдаг байлгүй дээ хөөрхий.
ReplyDeleteБи ч хүний нутаг хүний л нутаг бдаг юм бна гэж бодсон. Хакухо чинь уул нь япон эхнэртэй, их зөөлөн характертай хүн шиг санагддаг (Асашёорүтэй харьцуулахад). Одоо тэгээд яалтай ч билээ усыг нь уувал ёсыг нь дагаал явах хэрэгтэй биз ээ. Монгол хүн юм болохоороо өрөвдөж л суулаа
ReplyDeleteHarin say buten saind teriig n bi uzeed yoponchuudad ih durgui hursen. Yoponchuud nuguu umnuh recorpiig n dahin dahin evdeed olon turuu avaad baigaa bolhoor manai zaluug ulam ih havchih n ugaasaa todorhoi l doo.
ReplyDeleteNogoo talaar neg hugiin gadaad azi zaluu Mongol buhiin turuug 11 dahin avaad Bat-Erdeniin top recordiig davaad 12 dahia avbal bid ch bas undestneeree shees goojij buun yum boloh n ilerhii.
Ugaasaa hunii gazriin sport yum zugeer olson orlogoo avaad manai zaluu Mongoldoo ireed neg saihan avraga sportiin tsogtsolbor bariad saihan yavbal taarah yum. Yopond baidag humuus minii ene sanaad tuund damjuulaad uguurei he he. Manai nuhur Mongold mundag avraga tsogtsolbor bariad ajilluulahad tsaana n elbeg ahiad negiig iluu barichih hurmtlaltai n ugaasaa oilgomjtoi.
Bugded ni bayarlalaa.
ReplyDelete