Сая 3 хоногийн амралт тохиогоод. Япон даяар.
Энд ямар архидаж тэмдэглэх биш, урлаг уран сайхантай, спорт наадгайтай тэмдэглэдэг юм хойно.
Бид нь бас зургийн үзэсгэлэн үзсэн шиг амрав.
Монголчууд л болсон хойно ууж идсээн. Их том л шалтгаантайгаар. Хэ хэ. Найзууд ирээд, тэдэнтэйгээ үүр цайтал ууж, буу халж суув шд. Тэгээд маргааш нь үд болтол унтаж байгаад, гарч урлаг уран сайхнаа үзсэн. Бас жаахан зугаалсан.
Зургийн үзэсгэлэн нь болохоор том зулзагын багшийн зурсан зургийн үзэсгэлэн. Хажууд нь жижигхээн булан гаргаад сурагчдынхаа нэг нэг бүтээлээс тавина. Том зулзагынх бас нэлээд хүндтэй байранд тавигдсан байсан. Хэ хэ.
Наана нь бага зулзагын төрсөн өдөр болоод холоос дүү минь ирж тэмдэглэж өгөв. Баярлалаа. 2 дүү чинь сэтгэл өндөр байгаа шүү. Хэ хэ.
Өнөө хажуу айлын эмээ нээх хөөрхөн бэлэг оруулж ирсэн. Ороод цай уугаад гар гэсэн чинь өөр ажилтай гээд орж ирсэнгүй. Эд бас л сүртэй улс шүү, төвөг удчихна гээд л сүйд болно.
Төмсний хучмал чинь их дажгүй хоол байна шүү дээ, одоо л мэдлээ. Хэ хэ. Зочиноо дайлахад, баяр ёслолын үеэр хийгээд тавьхад. Би нь төрсөн өдрөөр нэг, найзуудыгаа ирэхэд нэг хийв. Амттай байна гэж магтуулсан. Тэгээд хажуугаар нь буузтай, салаттай.
Цэцэгний зураг дарах дуртай гэж байгаа. Зургийн үзэсгэлэн болсон газрын үүдэнд байсан цэцэг. 1 давхар хувийн орон сууцыг галерей болгон ашигладаг гэсэн. Модон байшин. Сэтгэл өндөр байсан. Багш нь сүйд болоод л, өөрийн зурсан ил захидлаасаа бэлэглээд л.
Галерей доторхи ширээн дээр байсан цэцэг. Цэцэг их барьж очих юм билээ, иймэрхүү арга хэмжээнд. Зарим нь амттан барьж очдог гэсэн.
Хүмүүсийн зурсан зургийг хамаагүй оруулж болохгүй тул иймэрхүү зургаар л блогоо чимье дээ.
Багшийн хэд хэдэн бүтээл зарагдсан байсан. Улаан хацартай хөөрхөн хүүхдийн зураг их зурдаг тул, эмнэгэлэг, хүүхдийн байгууллага их авдаг юм билээ.
Ээж бол охиныхоо зургийг зарчихмаар л байсан шүү, үнэ хаялцуулж байгаад. Хэ хэ. Тийм өдөр удахгүй ирээсэй... Ккк. Том зулзага сонсвол уурлана, чимээгүйхэн эндээ л бичихээс. Нууц шүү уншигч олон минь...
хэхэ, том охины зурсан зургийг хармаар л байнөө...
ReplyDeletehehe. tom zulzagiinh goy goyoo, busdaas l iluu mundag bsn. kkkk
ReplyDeleteбүүр хорхой хүргэчих юмаа
ReplyDeleteтом зулзагын зургыг харяааа
ReplyDeletetom zulzaga tomrood bitii hunii yum hum end tend taviad bgaarai gej zagnaad bdg bolson. hehe. uuchlaarai manaihaan...
ReplyDelete