гэж болдог юм. Цэцэрлэгт. Гэхдээ ээж аавууд явахгүй, 3-6 насныхан л явна. Ингэхдээ бэнто буюу өдрийн хоолоо өөрсдөө авч явна.
Тэрийг нь ээж нь хийх гэж бас л хөөрхөн ажил болно. Хэ хэ. Сүүлийн үед их сүртэй ажил болгож элдэв амьтан, хүүхэлдэйн киноны баатрыг дүрсэлж хийгээд, энэ япон ээжүүд. Уур хүргээд. Хэ хэ. Юун сайхан завтай байдаг юм гээд би нь жаахан шүүмжлэлтэй хандана.
Тэгээд бас бага зулзагаа өрөвдөөд, өөрийн хэмжээнд аятайхан юм хийгээд өгөөд явуулчих санаатай. Урд оройноос нь л гэрийнхээ бусад гишүүдийг базаж эхлэнэ. Хэ хэ.
Эртхэн босоод туслаад өгчөөрэй, аниаг нь өндөг шарж өгөөрэй, аавыг нь сосиск шарж өгөөрэй бла бла гэж захина.
Ээж өөрөө юу хийх үү гэхээр, будаагаа агшаана, гарын алчуурыг нь норгож бэлдэнэ, дэвсгэрийг нь бэлдэнэ, хогоо хийх уутыг нь эвхэж хийж өгнө гэх мэт жижиг сажиг зүйлийг л хийнэ. Ккк
Урд орой нь бэлдэх зүйлээ бэлдчихнэ. Өглөө нь ам бол хөдлөөд л их л олон зүйл амжуулна шүү дээ.
Энэ удаад нэг иймэрхүү л хоол хийлээ. Өдөр бүр хийж байж л сурах юм шиг байгаа юм. Хааяадаа ингэж хийхээр мартчихаад, гар хөл эвлэж өгөхгүй юм.
Бага зулзага бөөн л хөөр болсон хүн л ангидаа яваад орсон. Дуудуулахгүй өөрөө сэрж энэ тэр. Хоцров гэж багш нь айлдсан гэсэн. Тэгээд л багшийн үг зарлиг л юм хойно.
Эрт өгчихсөн ээж нь энд блогдоод сууж байх. Одоо ажилдаа гарлаа. Бүгдэд нь ажлын амжилт шүү.
Япончууд хүүхэдтэй байж ажил хийлээ гэж муу хэлэхгүй юу?
ReplyDeleteпэээ юун мундаг юм бэ
ReplyDeleteяасан ч хөөрхөн юм хийдэг юмб
Anony; sonin asuult bna. yu gej muu heleh bilee? suuliin ued harin ch ajil hiih emegteichuudiin too ihesch bgaa. mash ih ajliin huchin chadlaa bid zugeer l gert ni geriin ezegtei bolgood ashiglahgui bna gej yaridag uls ih bii.
ReplyDeleteyahav deehen ued bol ajil hiideg emegteichuudiin too tsuun bsn ued uuriin chin heldgeer muu heldeg bsn bj magadgui.
bi bol harin ch ed nartai ene sedveer metgeltseh durtai. ajilladag eej nart tanai niigem bas huiten shuu, shiideh yostoi zuil ih l bna daa gej. hehe
BMP; hehe. ene bol yu ch bishee. jpn eejuud uunees mundagiig hiine. bishirmeer.
эхээхэхэхэх ...
ReplyDeleteсонин юм аа.. монголчууд ийм юм иддийнмаа гээд занималдаад байж болдгүймуу?
хэхэ, болдгүймаа.
ReplyDelete