Хүүе нэг ажлын садаа минь эргээд наддаа ирчихсээн.
Канди краш. Хэ хэ.
Би чинь чухам л оргилд нь хүрчихлээ энэ тэр гээд онгироод байсан чинь ухаантай утасны минь чадал хүрэхгүй байсан юм байна лээ шд.
Тэгээд саяхан утсаа апдээт хийсэн чинь канди краш минь үргэлжлэл нь гарч ирээд, баярлах, төвөгшөөх зэрэгцээд л явчихлаа. Хэ хэ.
Тэгээд боолтоо нэхэхийн хажуугаар гялс шагайж тоглочихоод, амь дуусангуут нь эргэж боолтоо гялалзуулчихаад гэх мэтээр ойрын хэдэн өдрийг үдэв.
Блогоо ч бичсэн юмгүй, номоо ч уншихгүй шүү бүр.
Устгаад хаячих гэхээр хайран 1100 даваа гэж бодоод байх юм бас.
Өрсөлдөгч 5 хүн байна. Надаас түрүүлээд талийж өгч. Хэд дээр ч яваад байгаа юм бүү мэд. Гүйцэж түрүүлнэ дээ та нарыг. Хи хи.
За тэгээд блогоо бичихгүй таг болбол ойлгомжтой шүү. Краш гайхлаар занималдаж байгаа гэсэн үг.
Хийх ажил их байгаа ч канди найздаа үнэнч хөөн би. Ккк
хаха над шиг тоглонгоо бич л дээ. 1601 дээр явж байнөө бүр донтчихсоон баларсан кк
ReplyDeleteпөөөөөөөөөөөх.
ReplyDeleteяасан мундаг юм бэ? гүйцнээ чамайг. хэхэ
ямар сайндаа манай найз залуу бүр залхчихсан наадах чинь дуусдаггүй юмуу гэж байхав дээ. Хамт байхдаа тоглодоггүйн, хааяа юм хийж байх завсраар нь тоглохоор бас л чихэр буталж байна уу, хөөрхий муу чихэрнүүдийг яахнав дээ гээд тайван тоглуулахгүй ээ кк
ReplyDeleteАмжилт хүсье, тэр олон үеэ амжилттай давж, өрсөлдөгч нарынхаа урд гараарай. Би ер сонирхож тоглоддоггүй шдээ харин хэхэ.
ReplyDeletebayarlalaa, neg ih ulairch toglohgui bgaa, haaya haaya l... ursuldugch nar guitsegdeheergu bolson shig bnlee.
ReplyDelete