Байж байгаад л цуглаж хоол хийж иддэг хэсэг бүлэг хүмүүс байдаг даа. Энэ удаагийнх нь 80 гарч яваа эмээ толгойлогчтой хэсэг нь. Өвөө толгойлочтой нь ч бий. Хэ хэ. Ирэх бүтэн сайнд өвөө толгойлогчтой бүлгийнхэн манайд цуглаж ууж идээд, буу хална. Тэр тухайгаа бас бичнээ. Ккк
Толгойлогч эмээ маань саяхан орос яваад ирсэн гэнэ. Тэгээд тэнд бас хоолны сургалт явуулсан юм байх. Орос хүмүүс амтархан идсэн япон хоолоо наддаа идүүлмээр байна гэж утасдаад. Би нь үнэгүй хоолонд нугасгүй юм болохоороо уухайн тас за л гэсэн.
Мэдээж би нь зүгээр идэхгүй л дээ. Эмээгийн идмээр байгаа монгол хоолыг хийнэ. Хань ижил сонгинотой гамбираа хийсэн. Энэ гамбирыг бүр утасдахдаа л захиалсан эмээ маань. Хэ хэ.
За тэгээд орос ах нарын амтархан идсэн япон хоол бидэнд ч бас таалагдсан. Аргагүй л ах дүү улс юм даа. Ккк
Инээдтэй нь эмээ биднийгээ монголын элчин, орос хүүхэн түүний нөхөр 2-ыг оросын элчин, нэг залуугийн хятад эхнэрийг хятадын элчин гээд нэрлэчихэж байгаа юм. Өөрсдийгөө японы элчин болгоод, 4 улсын элчин сайдууд нэг дор цуглаж ууж идлээ шд.
Эмээ их яриа. Урд нь монгол явснаа л ярьдаг байсан бол энэ удаад орос нэмэгдсэн.
Хуушуур маш эрэлттэй байсан. Мөн ногоон сонгинотой гамбир. Орос залуу бүр хийх аргыг нь зааж өгөөч гээд байсан.
Гэснээс орос хэл үнэн паг болжээ хөөрхий. Орос хэлэндээ ямар тийм ус цас ч байсан биш. Хэ хэ. Хэлсэн хойно нь л өө нээрээ тийм шдээ гэж санаж энэ тэр.
За энэ япон аргаар хийсэн пирошки гэсэн. Будааны гуриланд мах ногоо ороогоод шарсан. Шарсан болохоор гоё хатуу байна гэж бодсон чинь үгүй ээ. Зөөлөн нялцгай, нэг их таалагдсангүй.
Дараа цуглахдаа жинхэнэ поришки иднэ шүү гэж захиалга өгсөн. Хэ хэ. Орос хүүхэн Эрхүүгийнх гэсэн, нээрээ. Монголоос бараа таваар ирдэг шдээ, манай Эрхүүд. Майк, эсгий углааш гээд л. Би монгол эсгий углааш энд өмсдөг гэхийг сонсоод сайхан л байлаа.
Энэ удаагийн 4 улсын гэрээ мааш амжилттай болов. Хэ хэ. Дахин уулзахын ерөөл тавиад тарав.
Эмээгийн яриа "Дээгүүр л томчууд нь л ирж очсоноо яриад, ууж идсэнээ яриад, өгсөн авалцсанаа яриад байх биш, ингэж энгийн ард иргэд нь хоорондоо нөхөрсөг харьцаатай байна гэдэг чинь гадаад харилцаа шүү дээ. Та нарын гадаад иргэд бол маш том үүрэг гүйцэтгэж явуу шүү дээ, улсаа сурталчилна, нэр хүндийг нь өргөж яваа мундаг улсууд..." Сэтгэл хөдлөөд уйлахаа шахсан. Хэ хэ.
Ихээхэн урам зориг авсан сайхан амралтын өдөр байлаа. Та бүхэн минь бас сайхан амарсан биз дээ?
өө сайхан амарсөөн, дулаараад байгаа болохоор урд зүгрүү явсан чинь хагассайнд аймар хүйтэн бороотой, юун нөгөө цэцэг чинь ургаагүй дараа долоо хоногт явдаг байж гэсээр ирсэн кк..
ReplyDeleteШууд ямар нэг юм идмээр санагддаг байна шд.
ReplyDeletebainga orj gardagt mash ih bayarlaj bnaa.
ReplyDelete