Friday, March 31, 2017

Цэцэрлэг дэх сүүлийн өдөр

За өнөөдөр цэцэрлэг дэх сүүлийн өдөр нь. Төгсөлтийн баяр болоод өнгөрсөн хэдий ч үлдсэн хэд хоногтоо албандаа явж болдог. Төгсөлтийн баяраар цэцэрлэгийн албаа дуусгах ч хүүхэд байна.

Багшдаа өгнө гээд оригамигаар хийсэн бүтээлээсээ аваад явсан.

Энд хувиараа багш нарт бэлэг энэ тэр өгч бараг болдоггүй. Багш нар нь авч болдоггүй. Үгүй яахав нийтэд нь дунд нь набор энэ тэр өгвөл авах тохиолдол байна.

Эмч нар авдаггүй. Сонин. Хэ хэ. Нэг бодлын их амар. Тэртэй тэргүй бид төлбөрөө төлж байгаа, тэд цалингаа хангалттай авч байгаа болохоор.

Гадаад харилцаатай зэрэг гадагшаа харилцаа сайтай газрууд бол дунд нь монголоос авчирсан бэлэг энэ тэр гээд өгөхөөр авдаг юм сонирхоод.

Цэцэрлэгээ тарах үед нь багш нарт баярласан талархсанаа хэлээд л саллаа. За энд тэнд таардаг юм дөө жижигхэн газар болохоор. Бага зулзагыг минь 1 дүгээр ангид ороод зөндөө найзтай болоорой гээд л ихэнх багш нар нь.

Энд нээрээ хүүхдүүдээ онц сураарай гэж нэг их ерөөгөөд байдаггүй юм билээ. Зөндөө найзтай болоорой, сургуулийнхаа амьдралыг? хөгжөөнтэй сайхан өнгөрүүлээрэй гэж хүсэх, ерөөх нь элбэг.

Хэт багаас нь онц сураарай гээд байхаар тухайн хүүхдэдээ нэлээд дарамт болдог байж магад. Сэтгэл санааны хувьд.

Бас нэг ийм дуу байдаг юм. Бага зулзага яг одоогоор тэрийг л дуулаад яваад байгаа.
1 дүгээр ангид орохоороо
100 найзтай болох болов уу?
100 найзтайгаа хамтаар
Фүжи уулын орой дээр онигири идэх юм сан.
Онигири гэдэг нь будааны бөмбөглөг? гэх юм уу даа. Кинон дээр их гардаг даа. Хэ хэ.

Одоо хичээл эхэлтэл хэд хоног амарна. Ээжийн ажил нэмэгдэнэ. Сургуулийнхаа бэлтгэлийг хийнэ дээ...

Thursday, March 30, 2017

Хөөрхөн ном

Нэг ийм хөөрхөн ном олж уншаад. Манай ажлын нэг хүүхэн уншаад дууссан номоо ажлынхаа газарт хандивлаад. Тэрийг нь би бүртгэж байх явцдаа тоочиглож, сүүлд зээлж аваад уншив. Нэг дор сууж байгаад уншиж дуусна гэдэг лөөлөө тул бас л хөөрхөн хугацаа зарцуулж байж уншив.
Англи хэлтэй мундаг та нар минь гарчгийг нь орчуулалтгүй байх тийм үү. Тода Нацүко гээд мундаг орчуулагч хүн. Нас бол нэлээд өндөр л дөө. Гэсэн хэдий ч гандан буурахгүй гэдэг шиг гялалзуур нэгэн.

Юугаараа нэр бүхий вэ гэхээр уран сайхны киноны дэлгэцэн дээрх орчуулгаараа нэрд гарсан хүн. Мөн тэдгээр кинонд тоглосон дэлхийн алдартай жүжигчдийг Японд айлчлан ирэх тоолонд орчуулгыг нь хийнэ. Зарим нэг жүжүигчид нь өөрсдөө нэр цохож Тодагаар л орчуулгаа хийлгэнэ гэдэг гэсэн шүү. Мөн нэлээд хэдэн жүжигчидтэй найз нөхдийн холбоотой байдаг, захидлаар харилцдаг гэнэ.

Ярилцлага хэлбэрээр бичигдсэн. Одоогийн мэргэжлээ сонгох болсон шалтгаан, ажлынхаа онцлог, уулзаж учирч байсан одуудынхаа тухай дурсамж, тэдэнтэй хамт авахуулсан зураг хөрөг зэргийг оруулжээ.

Атаархал төрж байна лээ. Хэ хэ. Оюутан ахуй цагтаа дурлаж байсан жүжигчинтэй минь их дотно нөхөрсөг харьцаатай байдаг гэнэ. Тэр хэсгийг уншиж байхдаа уур хүрэв ч гэх шиг. Хи хи. Худлаа худлаа, наргиа шүү.

Гэх мэтчилэн сардаа нэг ном уншаад, блогтоо бичиж хадгалж байх санаатай. 7 хоног гэж шунахаа байя. Хэ хэ.

Та бүхэндээ бас ном яаж ийгээд унших цаг зав өөртөө гаргаж байгаарай гэж зөвлөе. Амжилт шүү.

Wednesday, March 29, 2017

Опра аниагийн ном 2

Түрүүчийн бичлэгээр дуусгах гэсэн чинь нэг л сэтгэл хоргодоод болдоггүй.

...Нийтэч болсон нь миний амьдралд олон цоо шинэ, төсөөлшгүй зүйлийг авчирсан. Эхэндээ би зүгээр л найзуудтай болж байна гэж боддог байлаа. Харин хүмүүстэй харилцаж, инээж, хөхрөн, цагийг  зугаатай өнгөрүүлж, нэг хүрээлэлд байхыг хүсэж явснаа удалгүй ойлгосон. Энэ бүхэн миний амьдралд нэг шинэ утга учрыг нэмсэн нь үгүйлж байсан хэрнээ өөрөө ч мэдээгүй "нөхөрлөл" гэдэг харилцаа байсан юм...
...Бусадтай хуваалцсан амьдрал илүү амттай болдог. Гэхдээ хуваалцах тойргоо улам өргөсгөх нь бүр ч илүү амттай болгодгийг би мэдэж авсан.

Гэж ээ. Өөрийгөө нийтэч гэж боддог л доо. Хэ хэ. Заримдаа нэлээд чалчаа талтай. Энэ чалчаа тал японд ирээд улам өнгөлөгдсөн. Хи хи. Учир нь япон хэл усаа сайжруулах гэж элдэв хүнтэй ярьсаар байгаад гэх юм уу. Гэхдээ ингэж чалчих хүртлээ бас жаахан хугацаа шаардана л даа. Эхэндээ жаахан бишүүрхэнэ.

"Амьдралынхаа туршид хэлсэн цор ганц залбирал чинь "Баярлалаа" гэдэг үг бол, энэ л хангалттай" Мейстер  Экхарт

...Тааламжтай мөч тохиох бүрт тэмдэглэн үлдээж байх болно. Амьдралд тохиолдсон учир явдлаас сайн сайхан талыг нь олж харж, түүнийг үнэлж, талархаж сурах нь амьдралыг нь бүхэлд нь өөрчилнө гэдгийг би батлан хэлье. Өөрт байгаадаа сэтгэл хангалуун байж, байхгүй зүйлдээ анхаарал хандуулахаа боливол та амар амгалан, сайн сайхан сэтгэлийг өөртөө төрүүлж мөн түгээх болно. Аминчлан захихад, өдөр бүр өчүүхэн гэлтгүй таатай зүйлийг мэдрэх цагийг өөртөө гаргаж бай. Үр дүнг нь та бишрэх болно.

Гэж ээ. Анх блог бичиж эхлэхдээ аль болох эдний сайн сайхан зүйлсээс олж харж бичих юм шүү гэж боддог байлаа. Сүүлийн үед л үе үе жаахан сөрөг? зүйл биччих гээд байдаг болсон байх. Мөн өдөр тутам уулздаг хүмүүсийн, хааяахан танилцах шинэхэн танилынхаа, амьдран буй газрынхаа гээд л өдөр тутмынхаа зүйлсээс сайн талыг нь, гэгээлэг талыг нь олж харах дуртай, мөн хичээдэг. Мэдээж үе үе сөрөг талыг харна. Харна ч гэж дээ, хармааргүй байхад харагдаад байдаг болохоос. Хэ хэ.

...Талархаж байх. Талархлын үр дүнг мэдэрч, өгөөжийг нь хүртэхийн тулд та хувиа хичээх сэтгэлээ хойш тавих хэрэгтэй. Ингэж чадвал хувиа хичээсэн, БИ гэх үзлийн чинь оронд өрөвч нинжин сэтгэл, хайр энэрэл, бусдыг ойлгох чадвар соёолно...

Эх орны минь хөгжилд БИ гэх хувиа хичээсэн зан саад болдог гэж уншиж байсан юм байна. Үнэний хувьтай байх аа тийм ээ. Би бас би гэхээ сэтгэлийнхээ угаас авч хаяна аа. Хэ хэ.

...Авахаасаа илүү өгөх нь жаргалтай, сэтгэлийн таашаалтай болох тухай та сонссон биз дээ. Тийм ээ, үнэн...

Энэ үг яагаад ч юм надад их нөлөөлсөн. Хэ хэ. Тэгээд нэг бяцхаан хүүхдэд сэтгэлээсээ хандив өргөсөн. Эх орондоо эзэн, сайн хүн болоорой...

Эд хөрөнгө чухал биш гэж бичсэн байна. Сүүлийн үед монголд ч минималист үзэл тархаад байгаа нь тун чиг зүгээр шүү тэ. Арай л дэндээд байсан юм, энэ эдийн шунал нь.

Өөртөө цаг гарга гэжээ. Хойшид гоо сайхандаа цаг гаргана даа. Залхууралгүй...

Өртэй хүн өөдөлдөггүй гэж сануулжээ. Нэг хэсэг өртэй хүн өөдөлдөг гэж яригдаад байсан даа. Хэ хэ. Жаахан өртөй юмсан. Ойроын хугацаанд өрөө дарж дуусна даа. Гэснээс энэ засаг төрийнхөн энд тэнд өр тавиад л явах юм тэ. Биднийг л өрөнд оруулаад байх бололтой юм аа. Улсын их хурлын дарга гуай  ирж хэдэн сая ч долларын зээл авчихав. Яалтай ч билээ.

Гэснээс би үгийн алдаа олоод, мундаг хүний орчуулгаас. Цэнэтэй гэж бичихийг цэнтэй гэж бичээд явсан байна лээ. Үнэ цэнэтэй цагаа зориулах гэх мэтчилэн бичнэ шүү. Өөр алдаа олоогүй ээ, үнэхээр хяналт сайн байсан нь мэдэгдэв. Хэ хэ.

Опра аниагийн ном

Үүнийг улиран одсон 2016 онд Осака хотод зохиогдсон намрын баяраар худалдаж авсан ном.
Уншсандаа сэтгэл өег байгаа. Ойлгож ухаарах зүйл их байна аа. Таалагдсан ганц нэг зүйлээ тэмдэглэж авлаа. Сүүлийн үед шууд номон дээрээ тэмдэглээд байгаа. Дэвтэр дээр буулгахаасаа жаахан залхуураад.

Таалагдсан ганц нэг зүйлээсээ оруулах уу?

...Миний хувьд, зүгээр л өглөө эрүүл саруул сэрээд, хоёр хөлийнхөө улаар шалыг мэдрэн, угаалгын өрөө рүүгээ явж очоод, тэндээ юу хийдэг, түүнийгээ хийх нь таван од өгөхүйц жаргал юм...
гэж ээ. Нээрээ л тийм шүү. Мөн сайхан ном унших тавах од гэсэн байсан. Миний хувьд ч адил. Элэг бүтэн, эрүүл саруул хорвоогийн тоос хөдөлгөж, хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байна. Өөр илүү юу хэрэгтэй юм? тийм ээ.

...Ном уншдаггүй байсан бол одоо хаана, ямар хүн явах байсан бол гэдгээ би төсөөлж чаддаггүй юм...
...Миний хувьд ном бол нэг төрлийн зугатах зам юм. Сайн ном унших бол хэн ч халдашгүй эрх, хүссэн газартаа хүрч очих боломж. Энэ бол яах аргагүй миний цаг өнгөрүүлэх хамгийн дуртай арга. Миний сайн мэдэх зүйл гэвэл унших нь таны сэтгэлгээг задалж, оюун ухааныхаа гүнд нэвтрэх боломжийг олгоно. Хамгийн гайхалтай нь уншсанаар та илүү өндөрт гарах болно. Авираад байгаарай.
Би бас хэзээ нэгэн цагт одоо байгаагаасаа илүү өндөрт гарч чадах болов уу? Аминдаа их л уншдаг юм сан. Хэ хэ.

Айдсаа давах, тэвчээртэй байх тухай бас бичжээ.
...Саад бэрхшээлийг байгаагаар нь хүлээн авч, мөн чанарыг нь харж чадвал та зорьсон газартаа хүрэх замдаа хэзээ ч төөрөхгүй...
Заримдаа ч нэг дор их олон асуудалтай, бэрхшээлтэй тулгардаг шүү тэ. Хүний газар бүр ч их. Жижиг сажиг тотгорууд байна аа байна, бүхэл бүтэн улс юм хойно. Би ч даваад гардаг л даа, эргэн тойрныхоо сайхан хүмүүсийн тусламжтайгаар. Баярладаг шүү та нартаа. Хайртай шүү.

...Та бол өөрөө өөрийнхөө хамгийн сайн эж, аав, эгч, ах, найз нөхөр бас хайрт нь юм шүү...
Нээрээ л өөрийгээ эхэлж хайрлаж, тордож, өөрөө эрүүл саруул байж дэргэдэхээ хайрлана, халамжилна, өсгөнө, хүмүүжүүлнэ тэ. Их л сайн мэддэг зүйлийн нэг ч хэрэгжүүлэх тал дээр маруухан зүйлийн нэг.

Номын сандаа тавиад хааяа нэг сөхөж харахад илүүдэхгүй л юм байна надад. Хүн хүний сонирхол өөр шүү. Сайн ном гэсэн гэж аваад, дараа нь гомдол мэдүүлэв ээ. Хэ хэ.

Хүн ер нь хамгийн ойрхон байгаа аз жаргалаа мэдрэхгүй, улам ихийг хүсээд л шунаад байдаг тийм ээ?

Надад ч бас шунал байна аа байна яаж зүгээр байхав.
Гэхдээ сүүлийн 2 жил гаран болсон болоогүй хувцас худалдаж авахаа байсан шд. Энд хямдрал гээч зүйл бүрэн утгаараа байдаг болохоор шуналыг минь бас их хөдөлгөнө өө. Хэ хэ

Өгөхдөө сэтгэл харамгүй өгч байх хэрэгтэй юм шиг.
Дэлгүүрийн хямдралаар харин тэрэнд энэнд өгчих аятайхан зүйл байна уу гэж хардаг болсон. Ойрын үед хэнтэй уулзах билээ? Хэнд хааш нь илгээмж явуулах билээ? Хэнд хэнээр хааш нь юм дайх билээ гэж бодож байгаад л.

Сүүлийн үед өгөх тухай, өглөгийн тухай нийтлэл, ярилцлага их гарч, би тэрийг нь олоод уншчихаад байна. Тэгээд л энд тэндээс тусламж хүссэн захидал ирвэл боломжоороо тусалчих санаатай, мэдээж санаа байвч сачий нь хүрэхгүй үе их.

За та нар минь ч эргэн тойрныхоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, элдэв шуналаа дараад, харин ажил, сурлагадаа улам шунан дурлаарай гэж хүсье.

Tuesday, March 28, 2017

Төгсөлтийн арга хэмжээ2

Зураг авалт арай хийж дуусаж тарцгаана.

Үдээс хойшхи арга хэмжээг цэвэр эцэг эхийн зөвлөл хариуцна. 2 сарын өмнөөс дугтуйтай зүйл гэр бүрт хүргүүлнэ. Дотор нь багш нарт бичиж өгөх мэндчилгээний цаас байна. Энэн нь зүгээр өнгийн хатуу цаас байсан. Наана нь бичгийн цаасан дээр хүүхдээрээ дурсамж мэндчилгээ бичүүлээд, өөрсдөө талархлын үгсээ бичээд, хүүхдээрээ багшийнх нь хөрөг зургийг зуруулаад, эцэг эх нь хүүхдийнхээ хөрөг зургийг зураад, өнөөх хатуу цаасан дээрээ наасан.

Буцаагаад эцэг эхийн зөвлөлд хураалгасан. Түүнийгээ төгсөлтийн арга хэмжээний хоёр хөтөлбөр дээр багш нартаа бас бус зүйлийн хамт бэлэглэдэг юм байна. Том зулзага дээр бас тэгж л байсан байх даа, мартчихаж. Бодвол эндээ бас ингээд л бичиж байсан байх. хэрэв блог бичиж эхэлсэн байсан бол шүү дээ.

2 цагт эхлэнэ, 1:30-с 1:50-ын хооронд ирээрэй гэж захина. Учир нь 2 цагт анги даасан хоёр багш, яслийн ангиас нь түрүү жил хүртэл дааж авсан тормогор нүдэт эрэгтэй багш нар хүрэлцэн ирэх тул.
Аливаа арга хэмжээ болох газраа нэг иймэрхүү маягаар чимэх нь их. Ягаан, цэнхэр цэцгийг хийж сурна гээд л бодоод яваа.

Нэрээ бичүүлээд суудлаа эзлэнэ. Суудлыг цаанаас нь зааж өгнө. Томчуудад цай, хүүхдүүдэд ундаа, багахан хэмжээний идэх юм тараана.
Энэ томчуудынх.
Энэ хүүхдүүдийнх. Бид хоолонд орчихсон байсан тул бараг идээгүй, ганц ганыг л илсэн. Харин орой нь их эрэлттэй байлаа. Дуусчихсан юм уу гэж асууж масуугаад л. Хэ хэ.

Нэг гэр бүлээс хэдэн хүн оролцох тухай асуугаад, мөнгийг нь хураана. Багш нарт өгөх цэцгийн баглаа гэх мэт бэлэгний мөнгийг хамтад нь хураана. Хань ижил, би, бага зулзага гээд 3 хүн ороход 2300 иен болсон. Хямдхан байгаа биз?

Цаг болоод багш нарыг орж ирэхэд алга ташилтаар угтана. Багш нар суудлаа эзлэнэ. Нэг дор суухгүй, гурав хуваагдаж сууна. Багшыгаа тойроод л эцэг эхүүд баярласан талархсанаа хэлнэ. Хүүхдүүд тоож байгаа ч зүйл алга, хоорондоо тоглоод шаагилдаад л байсан.

Талхаа идээд жаахан байж байтал хөгжөөнт тоглоом тоглосон. Их таалагдсан, дараа олуулаа бол ингэж тоглож болох юм байна гэж бодсон.

Эцэг эхийн төлөөлөл талархлын үг хэлсэн. Яслийн ангиас нь авахуулаад төгсөх хүртэлх үеийнх нь зургаар хийсэн видео бичлэг үзсэн. Зарим нэг ээж нусаа татаад л уйлаад суусан. Би малийгаад л суув. Ха ха.

Багш нар үг хэлсэн. Багш нарт бэлэгээ гардуулсан. Цэцгийн баглаа, тортой зүйл байсан. Хүүхдүүдийн өөрсдөө хийсэн талархлын альбом лав байгаа. Багш нар эргүүлээд хүүхдүүдэд бэлэг өгсөн. Тэр нь жижигхэн хөөрхөн нусны алчуур байсан.

За нэр иймэрхүү дэс дараалалтайгаар төгсөлтирйн арга хэмжээ болно. Би тараад шууд төгөлдөр хуур луугаа. Их л завгүй өдөр байлаа.

Маргааш бүтэн сайн өдөр, үд болтол унтах юм шүү гэж ярьсан улс л байлаа. Үд болтол унтаагүй л дээ. Ажлын өдрийг бодвол жаахан л орой боссон. Хи хи.

Monday, March 27, 2017

Төгсөлтийн арга хэмжээ

Бас л сүр арга хэмжээ шүү дээ. Хэ хэ.
За энэ заалны зураг. Хавар болж сакүра цэцэглэх үед тохиодог тул ихэнх сургууль, цэцэрлэгийн заал нэг иймэрхүү чимэглэгдэх нь их. Эгнүүлж зассан сандалд төгсөх хүүхдүүд сууна.
Голын ширээнд төгсөх хүүхдүүдэх өгөх бяцхаан хэмжээний бэлэг өрөөстэй байна. Бэлэгний агуулга гэвэл төгсөлтийн альбом, хотын захиргаанаас өгөх нутгийн боов, хүүхдүүдийн өөрсдийгөө зурж хийсэн сэнжтэй аяга гэх мэт зүйл. Энэ нутгийн боов их гоё амттай, тоо нь цөөхөн байсан. Хааяа үдийн цайндаа иддэг байсан гэж бага зулзага хэлсэн. Цэцэрлэгийн цайнд гарч байхыг бодвол элдэв янзын амталгаа ороогүй чанартай байх ёстой.
Гадаах үүдэнд ийм арк хийж чимэглэсэн байна. Тамирын өдөрлөгөөр бас ийм арк байдаг. Хүүхдүүд ээлжлэн зургаа авахуулаад л, нэг нь зогсохоор бүгд шавж зогсоод л, Ганцаарыг нь авах гэж бөөн юм болно. Хэ хэ.
Энэ ягаан цаасаар боосон хайрцаг дотор жижигхэн сэнжтэй аяга нь байсан.

Хүүхэд бүрийг нэг нэгээр нь дуудаж төгсөлтийн гэрчилгээг гардуулна. Гардаж авсаныхаа дараагаар ээждээ ч юм уу аавдөө өгнө. Ингэж өгөх үед нь гэрийнхэн нь тусгай тэмдэг тавьсан газар хүлээгээд өвдөглөөд сууна. Хүүхдийнхээ царайг харж болохоор, нүдийг нь эгцэлж харж болохоор өндрөөс, нэг ёсондоо хүүхэдтэй чацуу болно гэсэн үг.

Хүүхдүүд гэрчилгээгээ ёслол төгөлдөр хүлээж аваад, хүлээж буй ээждээ, аавдаа өгөхдөө талархлын үг хэлнэ.

"Цэцэрлэгт минь өдөр бүр хүргэж өгч авдаг байсанд баярлалаа", "Намайг төрүүлсэнд баярлалаа". Ийм хоёр өгүүлбэрийг их хэлж байсан. Нэг хүүхэд ээждээ "Дандаа амттай хоолж хийж өгдөгт баярлалаа" гэж хэлсэн.

Эрхлэгч багш үг хэлнэ, эцэг эхийн зөвлөлийн дарга үг хэлнэ, уригдаж ирсэн зочдын төлөөл үг хэлнэ. Энэ зочдын төлөөлөлд харъяа бага сургуулийн захирал, хорооны холбогдох хүмүүс гэх хүрэлцэн ирнэ. Бага сургуулийн захирал үг хэлсэн.

Дунд бүлгийн хүүхдүүд дуу дуулж өгсөн. Өөрсдөө бас дуулсан.

Эцэг эхийн суудалд тухайн гэр бүлийг төлөөлж нэг л хүн сууна. Ээж нь сууна уу, аав нь сууна уу өөрсдөө шийднэ. Сандал дээр нэрсийг бичсэн цаас тавиастай байсан. Энэ суудалд суугаагүй аавууд голцуу хүмүүс зургийн аппарат, видео камераа бариад ард зогсоостой. Хөөрхийс. Хэ хэ.

Ойролцоогоор цаг гучин минут ингэж суусны дараагаар арга хэмжээ төгсөнө. Багш нар үлдэж буй хүүхдүүд коридортоо жагсаж зогсоод үдэж гаргана.

Гадаа гарсныхаа дараагаар мөд тарж өгөхгүй. Өнөөх аркны голд зогсоод зургаа татуулна. Найз найзаараа татуулна. 2 багштайгаа татуулна.

Үдээс хойш хоёр цагт дахин цуглаж бяцхан цайллага хийнэ. Энэ талаар дараагийн бичлэгт...

Thursday, March 23, 2017

Төгсөх гээд л

Бага зулзага цэцэрлэгээ төгсөх нь ээ.

Цэцэрлэгээсээ өөрийн гэсэн өмчөө бага багаар гэр лүүгээ зөөж байна. Хэ хэ.

Байсхийгээд л цаасан бүтээл барьж ирнэ. Манай гэр гэж цаасны үйлдвэр шиг л байна.

Эртээд "Дурсамж" гэж бичээстэй томоо гэгч цаасан ууттай бүтээлээ авчирсан. Энэ дурсамж бүтээлийг гэхдээ жилд нэг удаа анги дэвшихдээ авчирдаг юм. Урдах жилүүдийн бүтээлийг зураг хөргийг нь авч хадгалаад бага багаар, нууцаар хаядаг гэж байгаа. Ганц нэгийг л үлдээнэ. Энэ удаагийхыг бас тэгнэ дээ. Хэ хэ.

Гардуулчихгүй л бол. Дээр нэг хийсэн бүтээлийг нь хаяж байгаад гардуулаад бөөн уйлаан майлаан, гомдол уучлал болсон хоёр бид хоёр чинь. Хи хи.
Энэ 3 сарын 3-нд болдог охидын баяраар ангидаа хийсэн бүтээл нь.
Бас л анги дээрээ зурсан бүтээл. яөөрийгөө зурсан гэсэн. Нүдээ ирмээд жаахан аальгүй зурсан байгаа юм аа бас. Хэ хэ.
Мөн ууттай солих хувцсаа авчирлаа.

Өдөр бүр төгсөлтийнхөө арга хэмжээнд бэлтгээд, дуугаа давтаж, хэлэг үгээ цээжлэж, алхаа шигшээгээ цэцлээд, төгсөлтийн гэрчилгээгээ хэрхэн яаж хүлээж авах, гараа хэр зэрэг өндөрт өргөж авах, хэрхэн мэхийж ёслох гээд л давтаад байгаа сурагтай.

Ингэж цэцэрлэгт байхаас нь нийгэмд гарахдаа хэрхэн эмх цэгцтэй байх тухай заах юм дөө. Гэртээ бол өөр, одоогоор эмх цэгц гээч зүйл хол л байна.

Төгсөлтийн арга хэмжээгээ амжилттай дуусгачихвал бид нэгэн том даваагаа давчих гээд л догдолсон улс байна.

Бүгдэд нь амжилт хүсье. Өөртөө бас амжилт хүсэв.

Wednesday, March 22, 2017

Хүлцэл өчих нь

Үсний боолт нэхээд л хүмүүст тараадаг мундаг баатар болсон доо нэг хэсэг. Одоо ч нэхсээр л дээ. Хэ хэ.

Нэг их улайрч нэхэхгүй байгаа онцлог нь.

Тэгээд нэгэн дүүгээс минь нэг боолтных нь резин нь тасраад уначихсан, түүнээс их хөөрхөн боолт гэж хэлээд.

Би бас гадарлаад хардаад л байдаг байсан юм. Энэ резин ч дээ, тасраад унах магадлалтай л юм гээд.

Ингээд үсний боолт бэлгэнд авсан та нар минь үсээ нэг тийм хөөрхөн сул боох үедээ л миний өгсөн боолтыг зүүгээрэй. Чанга боох үедээ өөр резинээр эхэлж боож байгаад дараа нь дээрээс нь миний нэхсэн сэвсгэр боолтыг зүүж байгаарай гэж хэлье.

Тэгээд тасраад уначихсан хүн байвал хүлцэл өчье өө. Дараа дахиж нэхэж өгье өө. Хэ хэ.

Сайн чанарын резин хайж олж авахыг хичээнэ ээ.

Энэ тухай эрт хэлнэ дээ гээд бодоод явснаа мартааский болсон байх юм.

Ямартай ч буруугаа хүлээе. Өчүүхэн миний түмэн буруу. Хи хи.

Бүх зүйлд нь амжилт хүсье. Өөртөө бас амжилт.

Sunday, March 19, 2017

Баярын мээнд, сайхан эрчүүд минь

Цэргийн баяраар? Хагас сайн өдөр хэдий ч би ажиллаад. Эрт тардаг болохоор сайхан цуйван хийж идсэн. Архигүй юу? Үгүй ээ, нэг нэг шар айраг уусан. Тэгээд л болоо. Даврахгүй. Яг л сайхан тааруулж уугаад л болоо.

Манайхны нэг дутагдал хэтрүүлж уудаг, давардаг тэ. Нээрээ Аса аварга маань архи гайхлыг хаясан сурагтай байсан тэ. Бүгдээрээ ч бас хаях уу? Чадахым чинь тэ. Хэ хэ.

Би ч эндээс зөөлөн дарс, шар айраг шимж бай гэж үглээд л байгаа. Бас ч гэж сүүлийн үед цагаан сарын архины хэрэглээ багассан гэж дуулсан. Маш сайн.

8-ын тооныхоо урд нэгийн тоог ингэж хийв. Дан зүрх. Бүр зангиатай зүрх шүү. Аавдаа зориулж зангиатай зүрх. Хэ хэ. Нууцаар нугалж хийгээд л далд хийгээд байсан. 18-_нд аавыгаа ирэхээс өмнө ханандаа наав шд.
Ойрдоо том жижиг зулзагуудтайгаа хамтарч хийсэн иймэрхүү бүтээлээрээ хүмүүст мэндчилгээ хүргэдэг болсон. Нүүр номдоо ч оруулаад.

Гэм нь цаасан дунд л амьдрах гэж. Хаяж болохгүй хэсэгтээ л хадгалаастай шүү дээ. Хадгалж байгаад мартсаных нь дараа нууцаар ажил дээрээ авчирж хаяна. Тэгэхгүй бол гэрийн хогийн уут ухаад гаргаж ирээд загнаад байдаг юм.
-Яагаад миний сэтгэл гаргаж, хичээнгүйлэн урласан бүтээлийг хаяж байгаа юм? гээд л аягүй чухал царайлж ирээд л загнана шүү дээ. Айчихлаа байна шууд. Хэ хэ.

Friday, March 17, 2017

Гурав нэг зургаа

Багахан зулзага минь төрсөн сар.

Их л эртнээс төрсөн өдөр болох гэж байгаа шүү гэж бидэнд сануулсан. Хэ хэ.

-Ээжийн төрсөн өдрөөр яагаад тийм том бялуу байсан бэ? Яагаад?
-Ээжийнх нь найзууд авчирч өгсөн шүү дээ. Ээж нь өөрөө худалдаж аваагүй.
-Яагаад?

Өөрийнх нь төрсөн өдрөөр ч тийм л том бялуу авах ёстой юм шиг байгаа юм. Юу гэж авах вэ дээ. Эд чинь наана аа л бялуу бялуу гээд байна, цагаа тулахаар иддэггүй улс. Тэрийг нь ээж нь идэж жингээ нэмэх гэж.

Төрсөн өдөртөө бэлдэж ээж охин хоёр олон өдөр өнгийн цаас харандаатай найзалсан.

Нэг шинэлэг санааг өөртөө олсон нь энэ зурган дээрх мэндчилгээ.
Энд эх хэлтэйгээ найзлах боломж маш ховор тул иймэрхүү аргаар л охидынхоо зүрх сэтгэлд монгол хэлийг ойрхон болгож өгөхгүй бол.

Үгнүүдээ сүүдэртэй фонтоор, томоор шивээд хэвлэж гаргаж ирээд, өөрсдөө дуртай өнгөөрөө будна. Түүнийгээ нэг бүрчлэн хайчлаад, хатуу цаасан дээр наана. Ханандаа өлгөнө. Ингэж өлгөхдөө хананыхаа цаасыг гэмтээхгүйн үүднээс өнгө өнгийн цаасан скочоор наана. Дараа нь хуулж авахад хялбар.

Будаж байх явцдаа энэ нь ийм үсэг, тэр нь тийм үсэг гэж зааж өгнө. Тэр дор нь цээжлэхгүй мэдээж, бага багаар нүдлүүлэх санаатай.

Бага зулзага нэрээ уншиж бичиж сурах гээд л үзээд байгаа. Том зулзага дуржиганатал уншихгүй ч үсэглээд уншина. Огт уншиж чаддаггүй байсан ч ээж нэг иймэрхүү аргаар үсэг нүдлүүлэх гэж үзэж тарсны үр дүнд яах вэ, үсэглэдэг болж л байна.

Шантралгүй, тууштай байх чухал шүү ээж гуай. Хэ хэ.

Төрсөн өдөр яасан бэ гэж үү? Гэр бүлээрээ даруухан л тэмдэглэлээ. Монголоос эмээ өвөө, агаа эгээ нар нь ярьж, лаа үлээж бялуугаа идэцгээсэн.

Олоон өдрийн өмнөөс догдолсон баяр нь дорхноо л дуусчих юм даа гэж. Хэ хэ.

Нээрээ хойд талын хөрш эмээ түрүү жил бага зулзагат минь бэлэг өгсөн дөө. Энэ жил бас өгсөн.
-Сүртэй юм биш ч, сэтгэлийнх шүү.
-Өө яана аа, та минь мартаагүй юм уу?

Цэцэрлэгээсээ тарж ирээд өвөөтэй нь санамсаргүй таарсан чинь шууд л
-Өвөө, өнөөдөр миний төрсөн өдөр шд.
гэж авна лээ.

Тэгсэн 5 мнут болов уу үгүй юу хонх дуугараад самган нь япон боов барьж орж ирсэн. Хэ хэ.

Нэг иймэрхүү хөгжилтэй хүүхэд нэг байна даа. Бид харж баясаад, өхөөрдөөд л. Аниа нь базасгээд л. Хи хи.

Thursday, March 16, 2017

Аяга угаагч минь уу

Хайртай ээж минь гараа хугалаад удаж байна өө.

Тэр хооронд аав минь гэрийн бүхий л ажлаа амжуулж байгаа сурагтай.

Тэгээд охиндоо хэлж байна аа.
-Миний охины нэхэж өгсөн аяга угаагч гүйэ мөн хэрэгтэй эд байн шүү.Тос их сайн авна,  фери энэ тэр хэрэглээд байх шаардлагагүй.
-Охин нь сайн л юм өгнө шүү дээ та хоёртоо.

Үргэлж бүсгүйчүүдээс л иймэрхүү талархлын үг сонсож байсан хүн чинь эрэгтэй хүнээс аяга таваг угаах талаар талархлын үг сонссон чинь сайхан байна лээ.

Манайхан аяга таваг угааж буй эр хүн, хог асгаж буй эр хүн харахаараа л элдвээр хэлчих гээд байдаг сул талтай шүү.

Японд эрчүүд хогоо гаргаж хогийн цэг дээр тавьж эхнэрүүддээ туслах нь их. Ажилдаа гарахдаа замдаа хогоо авч гараад л явдаг эрчүүдийг би зөндөө харсан. Тэглээ гээд тэднийх нь хийморь лундаа доройтоод байгаа зүйл алга. Харин ч эхнэрүүд нь дуртай, нөхөрөө гэрийн ажилд тусалдаг гээд л сүйд болох юм билээ.

Аяга угаах тал дээр ч гэсэн. Нөхөр нь жаахан оройтож ирдэг бол мэдээж эхнэр нь хоолоо хийнэ ээ дээ. Харин хооллож дууссаны дараах аяга шанага угаах нь нөхрүүдийн хуваарьт ажилд тооцогддог айл гэрийг бас зөндөө л харсан.

За үглэхээсээ өмнө дуусгах минь. Хэ хэ.

Ямартай ч миний нэхсэн аяга угаагчийг талархан хэрэглэдэг найз нөхөд, гэр бүл, ээж аав, хамаатан садандаа баярлалаа.

Зарим нь бүр хаяж чадахгүй, урагдахаар нь нөхөж оёод хэрэглэдэг гэж намайгаа урмын сайхан үгээр мялаадаг юм. Зарим нь хайран санагдаад зориулалтаар нь хэрэглэхгүй аяганы доорх суурь болгож хэрэглэдэг гэсэн. Хэ хэ.

Үргэлж наддаа урмын сайхан үг хайрладаг та нартаа хайртай шүү.

Wednesday, March 15, 2017

Ээлжит жүжиг

Бүтэн сайн өдөр үзээд. Энэ удаад аавтайгаа үзсэн, бага зулзага.

Ээж ажилтай байлаа гэж.

Хань ижил ямар сүрхий юм? яасан ч өгөөжтэй юм? яасан ч энгийн юм? гэсээр л угтсан, ажлаа тараад очсон чинь.

Аав охин хоёр нэг хэсэгтээ жүжгийнхээ дүрээр амьсгалсан. Хэ хэ.

Ээжтэйгээ үзсэн үед бид хоёр чинь бас л хүмүүсийн мэдэхгүй үг хэллэгээр яриад өнөөх хоёр минь юу ярьчихав та 2? гэсэн харцаар хардаг байхгүй юу? Хэ хэ.

Үе үе ингэж аавтай нь үзүүлж байх их чухал шүү. Энэ удаад би албаар тактик зохиож, ажилтай байсан. Ажил ихтэй байдаг аавууд ингэж хүүхэддээ зав гаргах нь сайн шүү.

Дараагийн жүжиг 5 сард. Хувь хувьсгалын ажил гайгүй жигдэрсэн байх байх. Энэ 3, 4 сард хагас бүтэн сайн болгонд ямар нэг ажилтай юм билээ. Дэвтэр дээрх хөтөлбөрөө харжээ суусан чинь.

Монголоос зөндөө гоё ном захиж авчруулсан. Эндээ бас зөндөө гоё ном зээлж унших гээд тэмдэглэсэн байна. Яаж ийгээд амжуулна даа.

Та бүгдэдээ бас амжилт, мөн үр зулзагуудад нь ч амжилтыг хүсье ээ.

Monday, March 13, 2017

Баярын мэнд, мундаг бүсгүйчүүд минь

Жаахан оройтсон ч баярын мэнд шүү, мундаг бүсгүйчүүд минь.

Баяраа сайхан архигүй эрүүл тэмдэглсэн биз дээ?

Бид даруухан л тэмдэглэлээ. Энд угаасаа монгол баярууд маш даруухан тэмдэглэгдэнэ.

8-нд би гадуур ажилтай, оройтож тарсан тул бараг тэмдэглээгүй гэхэд болно. Хань ижил бага зулзагаа албанаас нь аваад, хоолоо хийгээд идчихнэ гэдэг бол том зүйл шүү. Дэргэдэх хань ижлийнх нь ийм ойлголцол байхгүй бол ч...

Япон хүмүүс гайхаад л байдаг юм намайгаа. Ийм орой болтол ажиллахаар нөхөр чинь юм хэлэхгүй юу? уурлахгүй юу? Хүүхдүүд чинь зүгээр үү?

-Зүгээр шдэ, манай монгол эрчүүд чинь мундаг шд ээ. Хоол хийж чадна, хүүхдээ харж чадна, гэрийн ажлаа ч амжуулчихна.

Бага зулзагатайгаа хийсэн уран бүтээлээ ингэж давхарлаад 8-н тоо болгочихсон. Хөөрхөн байна уу. Хэ хэ.

Оройд л нэг иймэрхүү бүтээл туурвиж байгаа бидэн хоёр. Тэгж байгаад бүтээлээс нь танилцуулна аа.

Номын дуу

За 3-р сарын номын дуу.

Энэ удаад өөр мужаас мэргэжлийн хүн урьж хичээл заалгасан.

Энэ япончуудын уйгагүй зан их юманд хүргэсэн шүү тэ. Би нэг ийм уйгагүй зантай болмоор байх юм.

Өнөө маргаашдаа үр дүн нь мэдэгдэхээргүй зүйлийг уйгагүй оролдоно.

Жишээ нь энэ манай ажлын нэг тогтолцоо. Сүүлийн үед японы өнцөг булан бүрт эрчээ авч байгаа.

Эрүүл мэндийн болон нийгмийн сайн дурын орчуулгын тогтолцоо.

Гадаад иргэдийн тоо нэмэгдсээр буй өнөө үед, хойшид ч нэмэгдэх хандлагатай ирээдүйд япон хүмүүс болон гадаад иргэд хоорондоо эвтэй найртай байгаасай, японд ирээд сайхан сэтгэгдэлтэй буцаасай, япон дахь ахуй амьдралаа эрүүл саруул зохицуулаасай гэсэн үүднээс ийм тогтолцоог хэн нэг нь санаачлаад хэрэгжүүлээд явж буй.

Яг яадаг тогтолцоо вэ гэхээр? Жишээ нь нэгэн гадаад оюутны гэр бүлийн хүн нь өвдлөө, нэг бол өөрөө өвдлөө, эмнэлэг явж үзүүлж харуулмаар байдаг, хэл усгүйгээсээ болоод явж чадахгүй байх, эмнэлэг бараадсан ч ойлголцохгүй байх зэрэг асуудлыг сайн дурын орчуулагч нарыг томилж өгдөг тогтолцоо.

Ямар нэгэн хэлийг сайн мэддэг бол хэн ч байсан бүртгүүлэх боломжтой. Ингэж бүртгүүлээд өөрийнхөө цаг зав таарсан үед орчуулга хийнэ. Мэргэжлийн бус хүн байсан ч болно.

Мэргэжлийн болон мэргэжлийн бус хүн олноор бүртгүүлдэг тул тэдэндээ зориулж тодорхой хугацаанд тогтмол иймэрхүү сургалт явуулдаг юм. Би тэрийг нь аль болох алгасахгүй суучих санаатай.

Шинэ зүйл сонсоод, мундаг хүмүүстэй өөрийгөө харьцуулж тэднээс эрч хүч авдаг тул их зүгээр.

Суугуул мужид минь монгол хүмүүс цөөхөн тул барагтай л бол сайн лурын ажил гарахгүй л дээ.

Хараад байхад монголчууд бид чинь нэгэндээ муугаа үзүүлэхгүй гэдэг юм уу? тэр бүр иймэрхүү байгууллагад ханддагүй юм билээ. Нэгдмэл чанар муу талдаа.

За тэр ч яахав, энэ удаагийн сургалтаар тохиолддог бэрхшээл, хэрхэн тэмдэглэл хөтлөх, орчуулж буй явцад мэдэхгүй мэргэжлийн үг хэллэг гарвал яах? гээд л зөндөө зүйлийн талаар асууж ярилцсан.

Нээрээ хааяа даа орчуулга хийхдээ тэмдэглэл хөтлөнө гэж баллаж өгнө шүү дээ. Тэгсэн мэргэжлийн хүмүүс чинь их эмх цэгцтэй, гол нь өөрөө дараа нь тэрийгээ хараад ойлгоход хялбар хөтөлдөг юм байна шд.

Би тэгсэн яаж байна? Эргээд харахад галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм байдаг юм. Галзуу хүний өдрийн тэмдэглэл уншиж үзсэн ч юм шиг. Хэ хэ.

Хичээнэ ээ, би...

Friday, March 10, 2017

Хамтын тоглолт

Бага зулзагаа төгөлдөр хуур сургаж байгаа гэж хэллүү? Бага дээр нь зүгээр юм гэж бодоод явуулж эхэлсэн.

Өнгөрсөн жилийн зун тайлан тоглолт гэж хийсэн. Харин хавар хамтын тоглолт гэж хийдэг юм байна.

Гэрийнхээ хэн нэгэнтэй хамт төгөлдөр хуур дарна гэсэн үг. Нэг бол дотно найх нөхдөөрөө ямар нэгэн ая дарна.

Энэ япон ээжүүд үнэн сүрхий юм аа. Хүүхдүүдтэйгээ цуг л дарчих юм. Гэхдээ нэг ажигласан зүйл гэвэн ингэж дарсан ээжүүд ихэвчлэн цэцэрлэгийн багш байсан.

Энд цэцэрлэгийн багш нар бүгд тодорхой хэмжээгээр төгөлдөр хуур дардаг юм билээ. Цэцэрлэгийн багш бэлтгэх сургалтынх нь хөтөлбөрт заасан байдаг гэсэн.

Их идэвхитэй ээж нэг байна. Уг нь энгийн хувцастай оролцож болно гэсэн юм. Харин тэр ээж өөрөө ч охиноо ч бандийгаа ч яг л сонгодогийнхон ямар хувцаслалттай байна? тэрэн шиг хувцасласан байсан. Зуны тайлан тоглолтон дээр бас их гоёсон байсан.

Эсрэгээрээ танхай ээж нар ч байна. Миний танил ээж бол танхай байсөөн. Хэ хэ. гэхдээ ихэнх нь л танхай байсан л даа. Энгийн хувцастай.

Бага зулзага яахав, аниатайгаа хамт дарсан. Ээж нь энэ төрлийн авъяас ширхэг ч байхгүй тул ариын албанд. Зургийг нь дарах, хүргэж өгч авах. Тоглолтынхоо өмнө хийсэн сургуулилалтын дараа зайрмаг авч өгч, урам оруулж, тайвшруулах гэх мэт. Хэ хэ.
Энэ зурган дээр хос төгөлдөр хуур бол бэлгэнд ирсэн хуур. Дотор нь хоёр хоёр ширхэг жигнэмэг хийсэн байсан. Тэгээд гялгар уутанд хийгээд, нэг нэг жижиг тарагтай.

Сонин хөгийн юм өгч байна уу? Хэ хэ. Би бол дуртай. Гэрт үлдэж новш болохгүй.
Тайз. Хөөрхөн жижигхэн тайз байв. Би хамгийн урд сууж зураг дарж бичлэг хийсэн. Төгөлдөр хуурын хажуудах бол электрон. Зарим нэг ээжүүд дарсан.

Иймэрхүү маркаар л хагас, бүтэн сайныг өнгөрөөж байна даа.

Thursday, March 09, 2017

Үдэлтийн зугаалга

Уламжлалт бичлэг.

Харин энэ удаад бага зулзага минь өөрөө үдүүлсэн. хэ хэ. Урд нь дандаа л үдэж гаргадаг байсан бол.

3-6 настангууд том автобусанд суугаад бөөнөөрөө шаагилдаад явах хөгжилтэй байдаг бололтой. Хэдэн өдрийн өмнөөс л ярьсан.

Өдрийн хоол бэнтогоо авч явсан. Энэ өдөр том зулзага бас сургууль нь төгсөлтийн арга хэмжээний бэлтгэлтэй гээд үдийн хоолгүй тул бэнтогоо хийж авч явсан. Амар, бараг аниа нь бэлдээд өгчихнө. Хэ хэ.

Янзан бүрийн урлаг болсон бэнто хийсэнгүй ээ. Тэгэх чадал ч байсангүй ээ. Бодвол япон ээж нар хийж өгч явуулсан байх аа, хараагүй болохоор хэлж мэдэхгүй л байна.

Энэ удаагийн зугаалга нь нисэх онгоцны буудал орж өнгөж хөөрөх, газардахыг хөрөх, нисдэг тэрэгний кабинд орж үзэх, гал командын машин зэрэгтэй танилцах гэсэн хөтөлбөртэй.

Бага зулзага бөөн баяр. Учир нь ээжийнх нь ажил онгоцны буудлын зүүн хэсэгт жижигхээн буланг эзэгнэнхэн байрладаг тул ээжтэйгээ таарна гэж баярлаад.

Гэм нь ээж нь үдээс өмнө гадуур ажилтай байдаг, дуусахаас нь өмнө амжаад очно доо гэж дотроо бодоод л явсан. Амжсаан. Ээжийгээ харчихаад л гараа даллаад, багш нар нь тонголзоод, ангийнхан нь тэрний ээж гэж шаагилдаад л.

Ингээд цэцэрлэг дэх сүүлийн зугаалга амжилттай өндөрлөв. Төгсөх өдөр ч ойртоод байдаг, уг хүн өөрөө төгсөнө, бага сургуульд элсэнэ, сурагч болно гэсэн ойлголт огтхон ч байхгүй эрхэлсэн л хүн байна.

Тэртэй тэргүй сургуульд ороод тоглох зав хомс болох тул тоглоод л явж байг гээд бид ч нэг их тоохгүй л байна. Хийх ажил нь тоглох л юм чинь. Хэ хэ.

Зурагтай бичлэг болгох гэсэн зураг байдаггүй ээ. Хи хи

Saturday, March 04, 2017

НН-н сонин сайхан

Саяхан хоёр шинэ бүлэгт элсээд.

Нэг нь Япон дахь монгол ээжүүдийн групп. Нөгөөх нь амар хялбар хоолны групп. Энэ хоолны бүлэгт нь ихэвчлэн японд сурч, ажиллаж, амьдардаг хүмүүс цугласан байдаг юм байна. Ээжүүдийн бүлэг бол ойлгожтой тийм үү? Гарчигнаас нь харахад л.


Амар хялбар хоол биш, маш хэцүү хоолуудыг хийж иддэг юм байна лэ. Хэ хэ. Наддаа бол хэцүү хэцүү. Харин бусад ээжүүд чинь яасан ч мундаг юм, биширлээ.

Би чинь хааяа даа нэг гараа гаргаж хоол хийхдээ сүрийг бадруулдаг байхгүй юу. Тэгсэн бусад ээжүүд чинь зүгээр л гарын үзүүрээр хийчихдэг юм шиг байна шд. Хэ хэ.

Суралцана аа.

Том зулзага гэр ахуйн хичээл дээрээ сурсан мэдсэнээ гэртээ ирж хийгээд хэрэгжүүлээд хоолны минь цэс нэмэгдээд л байгаа юм уг нь.

Ээжүүдийн бүлэгт ч бас мундаг ээжүүд их байна. Мэдсэн сурснаа, дуулснаа бусдад хүргэх гээд л.

Над шиг ингээд л блогтойгоо зууралдаад явдаг хүн ховор ч болсон болтой дог. Хэ хэ.

Таньдаг зөндөө л найз нөхөд байна. Нэг нь ч намайгаа дуудаад элсүүлээлээгүйд нь жаахан гомдооский.

Гэхдээ би өөрөө бас ингээд л блог бичдэгээ бас хэлээгүй хүмүүс зөндөө л дөө. Ичээд гэх юм уу? санаа зовоод гэх юм уу? Хэлэхгүй явсаар өдий хүрч. Уучлаарай. Хи хи.

Нүд чих хоёр минь онгойж байна аа. Яасан ч их мэдээлэл, мэдлэгтэй байдаг юм.

Бас над шиг ингээд л бэрхшээл, жаргалаа тоочоод л явцгаадаг юм байна. Энэ Япон гэгч оронд амьдрах гэж тэмцэж, сурах гэж тэмцэж байгаа ээжүүд сүрхий юм өө.

Гоо сайхандаа их анхаарч байна, эрүүл мэнддээ их анхаарч байна. Мундаг мундаг.

Гэм нь дээхнийх нь мэдээ мэдээллийг гүйлгэж уншина гэж худлаа юм. Нэг л болж өгөхгүй байна, нет нь гацаад. Тийм арга чарга байдаг бол зааж өгөөрэй. Блогчид минь.

Энэ нүүр номын бүлгүүд шиг идэвхитэй байцгаая л даа бүгдээрээ. Угтаа блогчид бид чинь нүүр номоос ах сэнпай биз дээ. Хэ хэ.

Япон дахь аавуудын бүлэг гэж байна уу? Хань ижлээ элсүүлчих юмсан. Ккк.

За ойрын сонин гэвэл нэг иймэрхүү. Японд болон гадаадад амьдардаг бүх ээжүүддээ амжилт. Эх орны минь ирээдүй бидний гарт.

Friday, March 03, 2017

Ум ма ни бад мэ хум

Насан өндөр болсон шавь өвөө минь таалал төгсчихлөө. 2 сарын эхээр.

Айхтар цаснаар ажил явдал нь таараад бидний хэсэг нөхдүүд очиж чадаагүй. Сүүлд гэрт нь очиж хүж өргөж, маань уншлаа.

Маш гоёмсог цэцгийн баглааг хөрөгнийх нь хоёр талд байрлуулсан байв. Идэх дуртай байсан япон амттанг нь өргөсөн байв.

Хараад байхад япончууд талийгаачийнхаа зураг хөргийг амьд цэцгийн баглаагаар хүрээлүүлэх дуртай юм билээ. Зурагтаар ч харж байхад тэр. Тэр минь дуртай байсан юм гээд л.

Залуухан зураг харагдсан. Залуу ч гэж дээ 88 настай үеийнх нь зураг гэсэн. Өөрөө энэ зургийг минь тавиарай гэж захьсан гэсэн.

Сүүлийн үед наслалт уртсаад, хөгшчүүл нь ингэж өөрсдөө хойдхынхоо ажил явдалд хэрэгцээтэй гэсэн зүйлээ бэлддэг болж байгаа гэсэн. Чандарлах газраа захиалж мөнгийг төлөх, газар дээрх чулуугаа захиалах гэх мэт. Тэр чулуу нь ихээ үнэтэй эд шиг байна лээ.

Үлдэж буй үр хүүхдэдээ төвөг удахгүй гэж бодсоны үүднээс, эсвэл ганц бие хөгшчүүл, огт гэрлээгүй өтөлсөн хүмүүс ингэж бэлдэх нь их гэсэн.

Буяны юм гээд мөнгө өгдөг. Хар зангилаатай дугтуйнд хийнэ. Зургийг нь аваагүй байх юм. Нетээс хуулчихлаа.

Ийм дугтуй. Бас ийм эрхтэй очдог юм билээ. Би эрхээ мартчихсан байсан. Уг нь үүнтэй төстэй эрх байдаг юм. За энэ бичиг бас 2 янз байдаг юм билээ. Аль нэгэн дээр нь нэрээ бичээд яг энэ зурган дээрх шиг наана. Талийгаач хүн нь ямар шашинтай байснаас хамаараад ханз бүхий бичиг нь хоёр янз байдаг юм байна.

Ажил явдал гарсан ар гэрийнхэн нь хүж өргөн маань уншсан хүмүүст буяны юм гээд ихэвчлэн ногоон цай эсвэл кофе, заримдаа ийм хар зангилаатай дугтуйны цуглуулга гэх мэт өгдөг юм билээ.
Энэ их гоёмосг хайрцагтай цай, кофе байсан.

Нээгээд харахад ийм. Ногоон ууттай нь япон цай. Нэг амралтын өдөр гэртээ амрахаараа ууна даа.

Маань унших гэж цуг очсон хоёр самган маань уйлж барилгүй, сайхан инээгээд л сайхан сайхан дурсамжуудаа ярьсар л гарсан. Би яг хүж өргөхдөө нэг их сонин болж нулимс минь цийлэлзэж ирснээ дотогш нь залгив.

Энэ 3 сард 96 нас сүүдэртэйгээ золгох байж. Охин нь гээд 60 гарчихсан эмээ л үйлчлээд гүйх.

Их өөдрөг өвөө байж билээ, залуухан найз олонтой, намайгаа их тоодог, байсгээд л дуудаж хоолонд даадаг, монголоос ирсэн захианд хариу бичдэг, франц хүнтэй захидлаар харилцдаг гээд л мундаг өвөө.

Гэх мэтээр дурсаад байвал зөндөө сайхан дурсамж байна аа. Нүд нь харахаа байсан ч оюун санаа нь маш саруулханаараа өөд болсон гэсэн.

Та минь тэнгэрийн орноосоо хүний газар улсынхаа, ээж аавынхаа нэрийг өндөрт өргөөд явах юмсан гэж хичээж яваа жижигхэн намайгаа харж хандаж яваарай.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Wednesday, March 01, 2017

Токиогийн бэлэг

Том зулзага аялалаасаа хариад ирчихсэн. Хэсэгтээ л сэтгэл санаа нь нэг тийм хөөрөн дүүлж байгаа мэт л байв.

Хүүхэд л болсон хойно Диснейлэнд хамгийн хөгжилтэй байсан.
гэсэн.

Найзуудтайгаа анхнаасаа л янз бүрийн юманд сууж амжихгүй юм чинь доторх дэлгүүрээр нь сайхан хэсье гэж тохироод явсан чинь сэтгэл санаа ч амар гоё байлаа.
гэсэн.

Амжуулаад хэд хэдэн зүйлд суусан гэсээн. 

Гэрийнхээ бүх гишүүдэд бэлэгтэй ирсэн.

Парламентын танхим дахь эзэн хааны өрөөгөөр орж танилцсан. Ямар ч тансаг юм? Ард иргэдийн татварыг бол хэрэглээд хэрэглээд явчихдаг юм байна шд?
гэсэн. Хэ хэ.

Парисын Дарь эхийн сүмийн мюзиклээ тухтай үзэж чадаагүй, урдах хөтөлбөрүүд нь дэндүү шахуу, бүгд л аймар ядарсан байсан болохоор.
гэсэн.

Ихэвчлэн бэнто буюу бэлэн хоол идсэн болохоор амтгүй байсан. Хүйтэн хоол голцуу болохоор цаанаа л нэг амтгүй. Диснейлэндэд өөрсдөө авч идсэн хоол л амттай байсан.
гэсэн.

Хурдан галт тэрэг жаахан халуун байсныг эс тооцвол байгалийн үзэсгэлэнг? харж баясаад дажгүй байсан.
гэсэн.

Диснейлэндээс бусад хүүхдүүдийн авч байгаа зүйлс нь ихэвчлэн толгойдоо элдэв обручик, нөмрөг байсан.Би харин ч хойшид ч хэрэглэж болохоор юм худалдаж авсан байгаа биз дээ?
гэсэн.

Ээж яахав, тиймэрхүү газраас юм авахгүй шд, гэрт хариад л энэ чинь новш болоод энэ тэрүүгээр хөглөрөөд, хаяж ч болохгүй гэж үглэдэг болохоор.

Өөртөө авсан томоо гэгчийн чихмэлээ хараад л айгаад явсан гэсэн. Тухайн үедээ хөөрөөд л авчихсан, харин буцах замдаа ээж уурлана аа яана аа гэж бодоод л явсан.
гэсэн. Хэ хэ.

Тэрийгээ тэвэрч унтдаг дэр болгох юм гэсэн. Дүү нь жаахан атаархаастай. Бушуухан шиг л дунд сургуульд ороод, аялалд яваад, үүн шиг чихмэл авах юмсан гэсэн харцтай.

Санасныг бодоход би ч нэг их үглээгүй л дээ. Хэ хэ. Хүүхэд л юм чинь гэж уяраад л энэ бичлэгээ бичиж сууна. Хэ хэ.

За ингээд дунд сургуулийн сурагчдын хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээ дуусааский. Одоо тэгээд л ямар ахлах сургуульд элсэн орох вэ гэдэг асуудалтайгаа тулж ажиллах л үлдлээ дээ гэж.