Багахан зулзага минь төрсөн сар.
Их л эртнээс төрсөн өдөр болох гэж байгаа шүү гэж бидэнд сануулсан. Хэ хэ.
-Ээжийн төрсөн өдрөөр яагаад тийм том бялуу байсан бэ? Яагаад?
-Ээжийнх нь найзууд авчирч өгсөн шүү дээ. Ээж нь өөрөө худалдаж аваагүй.
-Яагаад?
Өөрийнх нь төрсөн өдрөөр ч тийм л том бялуу авах ёстой юм шиг байгаа юм. Юу гэж авах вэ дээ. Эд чинь наана аа л бялуу бялуу гээд байна, цагаа тулахаар иддэггүй улс. Тэрийг нь ээж нь идэж жингээ нэмэх гэж.
Төрсөн өдөртөө бэлдэж ээж охин хоёр олон өдөр өнгийн цаас харандаатай найзалсан.
Нэг шинэлэг санааг өөртөө олсон нь энэ зурган дээрх мэндчилгээ.
Энд эх хэлтэйгээ найзлах боломж маш ховор тул иймэрхүү аргаар л охидынхоо зүрх сэтгэлд монгол хэлийг ойрхон болгож өгөхгүй бол.
Үгнүүдээ сүүдэртэй фонтоор, томоор шивээд хэвлэж гаргаж ирээд, өөрсдөө дуртай өнгөөрөө будна. Түүнийгээ нэг бүрчлэн хайчлаад, хатуу цаасан дээр наана. Ханандаа өлгөнө. Ингэж өлгөхдөө хананыхаа цаасыг гэмтээхгүйн үүднээс өнгө өнгийн цаасан скочоор наана. Дараа нь хуулж авахад хялбар.
Будаж байх явцдаа энэ нь ийм үсэг, тэр нь тийм үсэг гэж зааж өгнө. Тэр дор нь цээжлэхгүй мэдээж, бага багаар нүдлүүлэх санаатай.
Бага зулзага нэрээ уншиж бичиж сурах гээд л үзээд байгаа. Том зулзага дуржиганатал уншихгүй ч үсэглээд уншина. Огт уншиж чаддаггүй байсан ч ээж нэг иймэрхүү аргаар үсэг нүдлүүлэх гэж үзэж тарсны үр дүнд яах вэ, үсэглэдэг болж л байна.
Шантралгүй, тууштай байх чухал шүү ээж гуай. Хэ хэ.
Төрсөн өдөр яасан бэ гэж үү? Гэр бүлээрээ даруухан л тэмдэглэлээ. Монголоос эмээ өвөө, агаа эгээ нар нь ярьж, лаа үлээж бялуугаа идэцгээсэн.
Олоон өдрийн өмнөөс догдолсон баяр нь дорхноо л дуусчих юм даа гэж. Хэ хэ.
Нээрээ хойд талын хөрш эмээ түрүү жил бага зулзагат минь бэлэг өгсөн дөө. Энэ жил бас өгсөн.
-Сүртэй юм биш ч, сэтгэлийнх шүү.
-Өө яана аа, та минь мартаагүй юм уу?
Цэцэрлэгээсээ тарж ирээд өвөөтэй нь санамсаргүй таарсан чинь шууд л
-Өвөө, өнөөдөр миний төрсөн өдөр шд.
гэж авна лээ.
Тэгсэн 5 мнут болов уу үгүй юу хонх дуугараад самган нь япон боов барьж орж ирсэн. Хэ хэ.
Нэг иймэрхүү хөгжилтэй хүүхэд нэг байна даа. Бид харж баясаад, өхөөрдөөд л. Аниа нь базасгээд л. Хи хи.
No comments:
Post a Comment