Saturday, March 04, 2017

НН-н сонин сайхан

Саяхан хоёр шинэ бүлэгт элсээд.

Нэг нь Япон дахь монгол ээжүүдийн групп. Нөгөөх нь амар хялбар хоолны групп. Энэ хоолны бүлэгт нь ихэвчлэн японд сурч, ажиллаж, амьдардаг хүмүүс цугласан байдаг юм байна. Ээжүүдийн бүлэг бол ойлгожтой тийм үү? Гарчигнаас нь харахад л.


Амар хялбар хоол биш, маш хэцүү хоолуудыг хийж иддэг юм байна лэ. Хэ хэ. Наддаа бол хэцүү хэцүү. Харин бусад ээжүүд чинь яасан ч мундаг юм, биширлээ.

Би чинь хааяа даа нэг гараа гаргаж хоол хийхдээ сүрийг бадруулдаг байхгүй юу. Тэгсэн бусад ээжүүд чинь зүгээр л гарын үзүүрээр хийчихдэг юм шиг байна шд. Хэ хэ.

Суралцана аа.

Том зулзага гэр ахуйн хичээл дээрээ сурсан мэдсэнээ гэртээ ирж хийгээд хэрэгжүүлээд хоолны минь цэс нэмэгдээд л байгаа юм уг нь.

Ээжүүдийн бүлэгт ч бас мундаг ээжүүд их байна. Мэдсэн сурснаа, дуулснаа бусдад хүргэх гээд л.

Над шиг ингээд л блогтойгоо зууралдаад явдаг хүн ховор ч болсон болтой дог. Хэ хэ.

Таньдаг зөндөө л найз нөхөд байна. Нэг нь ч намайгаа дуудаад элсүүлээлээгүйд нь жаахан гомдооский.

Гэхдээ би өөрөө бас ингээд л блог бичдэгээ бас хэлээгүй хүмүүс зөндөө л дөө. Ичээд гэх юм уу? санаа зовоод гэх юм уу? Хэлэхгүй явсаар өдий хүрч. Уучлаарай. Хи хи.

Нүд чих хоёр минь онгойж байна аа. Яасан ч их мэдээлэл, мэдлэгтэй байдаг юм.

Бас над шиг ингээд л бэрхшээл, жаргалаа тоочоод л явцгаадаг юм байна. Энэ Япон гэгч оронд амьдрах гэж тэмцэж, сурах гэж тэмцэж байгаа ээжүүд сүрхий юм өө.

Гоо сайхандаа их анхаарч байна, эрүүл мэнддээ их анхаарч байна. Мундаг мундаг.

Гэм нь дээхнийх нь мэдээ мэдээллийг гүйлгэж уншина гэж худлаа юм. Нэг л болж өгөхгүй байна, нет нь гацаад. Тийм арга чарга байдаг бол зааж өгөөрэй. Блогчид минь.

Энэ нүүр номын бүлгүүд шиг идэвхитэй байцгаая л даа бүгдээрээ. Угтаа блогчид бид чинь нүүр номоос ах сэнпай биз дээ. Хэ хэ.

Япон дахь аавуудын бүлэг гэж байна уу? Хань ижлээ элсүүлчих юмсан. Ккк.

За ойрын сонин гэвэл нэг иймэрхүү. Японд болон гадаадад амьдардаг бүх ээжүүддээ амжилт. Эх орны минь ирээдүй бидний гарт.

4 comments:

  1. Бүлгүүд их зүгээр шүү. Хятад улсаас facebook, blog, youtube etc орохгүй хэцүү юмаа.

    ReplyDelete
  2. Би бас ээж нарын бүлэгт байдгийн, өөрөө орсон ч юм бишээ, анх нээгдэхэд тун идэвхтэй нэг танил ээж намайг оруулчихсан, баярладаг юм. Сайнтай муутай янз янзын л мэдээ мэдээлэл байдгийн. Тун идэвхгүй хүний нэг би, гэхдээ цайны цагаараа гүйлгэж харнаа НН-ыг бол.

    ReplyDelete
  3. Над шиг ингээд л блогтойгоо зууралдаад явдаг хүн ховор ч болсон болтой дог гэж яг намайг хэлчихлээ :D

    ReplyDelete
  4. Orj gardagt bayarlalaa.

    Mom of twins mini, harin naad hyatad uls chin ih hetsuu yum shig bgaam te. amjilt husey, chi shuu.

    Piglet mini, hehe. tiim yum bnaa, yanz buriin l medeelel bna te. guilgej haraad l yavna daa. neg ih tsor tsor hiihguig hicheenee, endee l tsor tsor hiihees, kkk

    Suren mini, chi mini namaigaa bodvol bas olon yumtaigaa shdee, hehe. amjilt shuu. neeh olon heltei bas. kkkk

    ReplyDelete