Wednesday, March 29, 2017

Опра аниагийн ном 2

Түрүүчийн бичлэгээр дуусгах гэсэн чинь нэг л сэтгэл хоргодоод болдоггүй.

...Нийтэч болсон нь миний амьдралд олон цоо шинэ, төсөөлшгүй зүйлийг авчирсан. Эхэндээ би зүгээр л найзуудтай болж байна гэж боддог байлаа. Харин хүмүүстэй харилцаж, инээж, хөхрөн, цагийг  зугаатай өнгөрүүлж, нэг хүрээлэлд байхыг хүсэж явснаа удалгүй ойлгосон. Энэ бүхэн миний амьдралд нэг шинэ утга учрыг нэмсэн нь үгүйлж байсан хэрнээ өөрөө ч мэдээгүй "нөхөрлөл" гэдэг харилцаа байсан юм...
...Бусадтай хуваалцсан амьдрал илүү амттай болдог. Гэхдээ хуваалцах тойргоо улам өргөсгөх нь бүр ч илүү амттай болгодгийг би мэдэж авсан.

Гэж ээ. Өөрийгөө нийтэч гэж боддог л доо. Хэ хэ. Заримдаа нэлээд чалчаа талтай. Энэ чалчаа тал японд ирээд улам өнгөлөгдсөн. Хи хи. Учир нь япон хэл усаа сайжруулах гэж элдэв хүнтэй ярьсаар байгаад гэх юм уу. Гэхдээ ингэж чалчих хүртлээ бас жаахан хугацаа шаардана л даа. Эхэндээ жаахан бишүүрхэнэ.

"Амьдралынхаа туршид хэлсэн цор ганц залбирал чинь "Баярлалаа" гэдэг үг бол, энэ л хангалттай" Мейстер  Экхарт

...Тааламжтай мөч тохиох бүрт тэмдэглэн үлдээж байх болно. Амьдралд тохиолдсон учир явдлаас сайн сайхан талыг нь олж харж, түүнийг үнэлж, талархаж сурах нь амьдралыг нь бүхэлд нь өөрчилнө гэдгийг би батлан хэлье. Өөрт байгаадаа сэтгэл хангалуун байж, байхгүй зүйлдээ анхаарал хандуулахаа боливол та амар амгалан, сайн сайхан сэтгэлийг өөртөө төрүүлж мөн түгээх болно. Аминчлан захихад, өдөр бүр өчүүхэн гэлтгүй таатай зүйлийг мэдрэх цагийг өөртөө гаргаж бай. Үр дүнг нь та бишрэх болно.

Гэж ээ. Анх блог бичиж эхлэхдээ аль болох эдний сайн сайхан зүйлсээс олж харж бичих юм шүү гэж боддог байлаа. Сүүлийн үед л үе үе жаахан сөрөг? зүйл биччих гээд байдаг болсон байх. Мөн өдөр тутам уулздаг хүмүүсийн, хааяахан танилцах шинэхэн танилынхаа, амьдран буй газрынхаа гээд л өдөр тутмынхаа зүйлсээс сайн талыг нь, гэгээлэг талыг нь олж харах дуртай, мөн хичээдэг. Мэдээж үе үе сөрөг талыг харна. Харна ч гэж дээ, хармааргүй байхад харагдаад байдаг болохоос. Хэ хэ.

...Талархаж байх. Талархлын үр дүнг мэдэрч, өгөөжийг нь хүртэхийн тулд та хувиа хичээх сэтгэлээ хойш тавих хэрэгтэй. Ингэж чадвал хувиа хичээсэн, БИ гэх үзлийн чинь оронд өрөвч нинжин сэтгэл, хайр энэрэл, бусдыг ойлгох чадвар соёолно...

Эх орны минь хөгжилд БИ гэх хувиа хичээсэн зан саад болдог гэж уншиж байсан юм байна. Үнэний хувьтай байх аа тийм ээ. Би бас би гэхээ сэтгэлийнхээ угаас авч хаяна аа. Хэ хэ.

...Авахаасаа илүү өгөх нь жаргалтай, сэтгэлийн таашаалтай болох тухай та сонссон биз дээ. Тийм ээ, үнэн...

Энэ үг яагаад ч юм надад их нөлөөлсөн. Хэ хэ. Тэгээд нэг бяцхаан хүүхдэд сэтгэлээсээ хандив өргөсөн. Эх орондоо эзэн, сайн хүн болоорой...

Эд хөрөнгө чухал биш гэж бичсэн байна. Сүүлийн үед монголд ч минималист үзэл тархаад байгаа нь тун чиг зүгээр шүү тэ. Арай л дэндээд байсан юм, энэ эдийн шунал нь.

Өөртөө цаг гарга гэжээ. Хойшид гоо сайхандаа цаг гаргана даа. Залхууралгүй...

Өртэй хүн өөдөлдөггүй гэж сануулжээ. Нэг хэсэг өртэй хүн өөдөлдөг гэж яригдаад байсан даа. Хэ хэ. Жаахан өртөй юмсан. Ойроын хугацаанд өрөө дарж дуусна даа. Гэснээс энэ засаг төрийнхөн энд тэнд өр тавиад л явах юм тэ. Биднийг л өрөнд оруулаад байх бололтой юм аа. Улсын их хурлын дарга гуай  ирж хэдэн сая ч долларын зээл авчихав. Яалтай ч билээ.

Гэснээс би үгийн алдаа олоод, мундаг хүний орчуулгаас. Цэнэтэй гэж бичихийг цэнтэй гэж бичээд явсан байна лээ. Үнэ цэнэтэй цагаа зориулах гэх мэтчилэн бичнэ шүү. Өөр алдаа олоогүй ээ, үнэхээр хяналт сайн байсан нь мэдэгдэв. Хэ хэ.

3 comments:

  1. Би ёстой нийтэч биш кк. Уул нь аймар чалчаа л даа. Гэхдээ аймар хаалттай хаха.

    Харин журамлагдсан 700н үгийн дүрмээр цэнэ/цэн гэдэг үгийг цэн гэж бичиж бхаар болсон гсн шүү. Бичиж бхаар болох ч юу бхав энэ крилл бичгийг зохиосон Дамдинсүрэн гэдэг хүн чинь миний зохиосон крилл үсгээр цэн гэж бичнэ шүү гээд 1983 онд толь гаргасийн бна лээ шд ккк. Манай багш одоо тэрнээс хаа хойшоо бидэнд үсэг заасан бж дандаа буруугаар нь заачихсан ккк.

    ReplyDelete
  2. Anonymous4:29 AM

    iim huurhun shde. sain shniig husye,hamag yumaa amjuulchaad tuhtai unshinaa neg musun...

    ReplyDelete
  3. Miravle. uu tiim uu, ter 700 ugiin jagsaaltiig unshaagui l yavaa. jaahan uurtuu itgeltei bgaad geh yum uu hehe,

    tiim bna te, bagsh nar tegvel dandaa l buruu zaasan bna daa. bi bol odoo ch tsenetei gj e-tei bichih gj dairah yum bna, tsen gdg ug bas tusdaa bdg yum bile shd, tsen togoruu ene ter geed.

    odoo yadag yum bile dee. hehe

    Anon; bayrlalaa. tegeerei hamag yumaa amjuulaad tuhtai suuj bgaad unshaarai. uurt chin ch bas amjitl husey.

    ReplyDelete