Бас л сүр арга хэмжээ шүү дээ. Хэ хэ.
За энэ заалны зураг. Хавар болж сакүра цэцэглэх үед тохиодог тул ихэнх сургууль, цэцэрлэгийн заал нэг иймэрхүү чимэглэгдэх нь их. Эгнүүлж зассан сандалд төгсөх хүүхдүүд сууна.
Голын ширээнд төгсөх хүүхдүүдэх өгөх бяцхаан хэмжээний бэлэг өрөөстэй байна. Бэлэгний агуулга гэвэл төгсөлтийн альбом, хотын захиргаанаас өгөх нутгийн боов, хүүхдүүдийн өөрсдийгөө зурж хийсэн сэнжтэй аяга гэх мэт зүйл. Энэ нутгийн боов их гоё амттай, тоо нь цөөхөн байсан. Хааяа үдийн цайндаа иддэг байсан гэж бага зулзага хэлсэн. Цэцэрлэгийн цайнд гарч байхыг бодвол элдэв янзын амталгаа ороогүй чанартай байх ёстой.
Гадаах үүдэнд ийм арк хийж чимэглэсэн байна. Тамирын өдөрлөгөөр бас ийм арк байдаг. Хүүхдүүд ээлжлэн зургаа авахуулаад л, нэг нь зогсохоор бүгд шавж зогсоод л, Ганцаарыг нь авах гэж бөөн юм болно. Хэ хэ.
Энэ ягаан цаасаар боосон хайрцаг дотор жижигхэн сэнжтэй аяга нь байсан.
Хүүхэд бүрийг нэг нэгээр нь дуудаж төгсөлтийн гэрчилгээг гардуулна. Гардаж авсаныхаа дараагаар ээждээ ч юм уу аавдөө өгнө. Ингэж өгөх үед нь гэрийнхэн нь тусгай тэмдэг тавьсан газар хүлээгээд өвдөглөөд сууна. Хүүхдийнхээ царайг харж болохоор, нүдийг нь эгцэлж харж болохоор өндрөөс, нэг ёсондоо хүүхэдтэй чацуу болно гэсэн үг.
Хүүхдүүд гэрчилгээгээ ёслол төгөлдөр хүлээж аваад, хүлээж буй ээждээ, аавдаа өгөхдөө талархлын үг хэлнэ.
"Цэцэрлэгт минь өдөр бүр хүргэж өгч авдаг байсанд баярлалаа", "Намайг төрүүлсэнд баярлалаа". Ийм хоёр өгүүлбэрийг их хэлж байсан. Нэг хүүхэд ээждээ "Дандаа амттай хоолж хийж өгдөгт баярлалаа" гэж хэлсэн.
Эрхлэгч багш үг хэлнэ, эцэг эхийн зөвлөлийн дарга үг хэлнэ, уригдаж ирсэн зочдын төлөөл үг хэлнэ. Энэ зочдын төлөөлөлд харъяа бага сургуулийн захирал, хорооны холбогдох хүмүүс гэх хүрэлцэн ирнэ. Бага сургуулийн захирал үг хэлсэн.
Дунд бүлгийн хүүхдүүд дуу дуулж өгсөн. Өөрсдөө бас дуулсан.
Эцэг эхийн суудалд тухайн гэр бүлийг төлөөлж нэг л хүн сууна. Ээж нь сууна уу, аав нь сууна уу өөрсдөө шийднэ. Сандал дээр нэрсийг бичсэн цаас тавиастай байсан. Энэ суудалд суугаагүй аавууд голцуу хүмүүс зургийн аппарат, видео камераа бариад ард зогсоостой. Хөөрхийс. Хэ хэ.
Ойролцоогоор цаг гучин минут ингэж суусны дараагаар арга хэмжээ төгсөнө. Багш нар үлдэж буй хүүхдүүд коридортоо жагсаж зогсоод үдэж гаргана.
Гадаа гарсныхаа дараагаар мөд тарж өгөхгүй. Өнөөх аркны голд зогсоод зургаа татуулна. Найз найзаараа татуулна. 2 багштайгаа татуулна.
Үдээс хойш хоёр цагт дахин цуглаж бяцхан цайллага хийнэ. Энэ талаар дараагийн бичлэгт...
за ингээд сургуулийн мама болдог юм байжээ, охинд баяр хүргэе
ReplyDelete(сэнжтэй аяга бишүү хэхэ)
bayrlalaa huurhunuu.
ReplyDeleteneeree tiishdee, zaschihlaa, bayrlalaa.