Thursday, March 16, 2017

Аяга угаагч минь уу

Хайртай ээж минь гараа хугалаад удаж байна өө.

Тэр хооронд аав минь гэрийн бүхий л ажлаа амжуулж байгаа сурагтай.

Тэгээд охиндоо хэлж байна аа.
-Миний охины нэхэж өгсөн аяга угаагч гүйэ мөн хэрэгтэй эд байн шүү.Тос их сайн авна,  фери энэ тэр хэрэглээд байх шаардлагагүй.
-Охин нь сайн л юм өгнө шүү дээ та хоёртоо.

Үргэлж бүсгүйчүүдээс л иймэрхүү талархлын үг сонсож байсан хүн чинь эрэгтэй хүнээс аяга таваг угаах талаар талархлын үг сонссон чинь сайхан байна лээ.

Манайхан аяга таваг угааж буй эр хүн, хог асгаж буй эр хүн харахаараа л элдвээр хэлчих гээд байдаг сул талтай шүү.

Японд эрчүүд хогоо гаргаж хогийн цэг дээр тавьж эхнэрүүддээ туслах нь их. Ажилдаа гарахдаа замдаа хогоо авч гараад л явдаг эрчүүдийг би зөндөө харсан. Тэглээ гээд тэднийх нь хийморь лундаа доройтоод байгаа зүйл алга. Харин ч эхнэрүүд нь дуртай, нөхөрөө гэрийн ажилд тусалдаг гээд л сүйд болох юм билээ.

Аяга угаах тал дээр ч гэсэн. Нөхөр нь жаахан оройтож ирдэг бол мэдээж эхнэр нь хоолоо хийнэ ээ дээ. Харин хооллож дууссаны дараах аяга шанага угаах нь нөхрүүдийн хуваарьт ажилд тооцогддог айл гэрийг бас зөндөө л харсан.

За үглэхээсээ өмнө дуусгах минь. Хэ хэ.

Ямартай ч миний нэхсэн аяга угаагчийг талархан хэрэглэдэг найз нөхөд, гэр бүл, ээж аав, хамаатан садандаа баярлалаа.

Зарим нь бүр хаяж чадахгүй, урагдахаар нь нөхөж оёод хэрэглэдэг гэж намайгаа урмын сайхан үгээр мялаадаг юм. Зарим нь хайран санагдаад зориулалтаар нь хэрэглэхгүй аяганы доорх суурь болгож хэрэглэдэг гэсэн. Хэ хэ.

Үргэлж наддаа урмын сайхан үг хайрладаг та нартаа хайртай шүү.

2 comments:

  1. Гэрийн ажил эмэгтэй хүнийх гэдэг эмэгтэйчүүд ажил эрхэлдэггүй байсантай л холбоотой байх. Хоёулаа адилхан ажилладаг байж эмэгтэй хүн ийм тийм гэдэг орчин цагт бол утгагүй л юм гэж боддог. Манайд тэгнэ ингэнэ гэж тохиролцоогүй ч хоол хийгээгүй нь аягаа угаадаг зуршилтай. Хоолыг бас бас л хэн амжуллж чадах нь л хийдэг дээ. Аав нь гэрийн ажилд оролцдог айлын охидууд сайн боловсрол эзэмшиж, албан тушаал дэвшдэг гэсэн нэг судалгаа байдаг л юм билээ.

    ReplyDelete
  2. harin tiim.

    odoo ued 2ulaa l ajiltai yum chin te, tentsuuhen l hiih heregtei.

    tiim uu, goy sudalgaa bna, hani ijildee heleed ulam ih oroltsuulna aa hehe.

    ReplyDelete