Өглөөдөө л хальт мэдээ үздэг юм.
Өнөө өглөө, нэгэн аав уйлаад л ард иргэдээсээ, фенүүдээсээ хүлцэл өчөв.
Яасан гэхээр 3 дахь хүү нь хар тамхи хэрэглээд, цагдаад баригдаад явсан юм даг уу даа.
Тэгээд л олны танил аав нь ингэж олны өмнө гарч ирээд хүүхдийнхээ хамаг бурууг өөртөө л чихэж байна. Хөөрхий зайлуул.
-Миний л буруу, би л хүмүүжүүлж чадсангүй. Хэт их чанга гараар өсгөсөн нь ингэж буруудаа юм болов уу даа. Хохь чинь гээд түлхчихмээр байвч нэгэн гэр бүл юм болохоороо чадахгүй л байна.
Гэж ирээд л уйлав. Өр өвдөөд л явчихаж байгаа юм. Үрт хүн чинь.
Энд ингэж үе үе жүжигчдийн, алдартай хөтлөгчийн, дуучдын хүүхдүүд ингэж хэрэг хийв, тэгж хар тамхи татав гэж мэдээгээр их гарна. Тэр бүр ээж аавууд нь сэтгүүлчдийн өмнө элдэв асуултанд булуулж, үйл лайгаа эдлэнэ.
Нэлээд хэдэн жилийн өмнө дөө, нэгэн мундаг хөтлөгчийн хүү нь бас хэрэгт ороод, хөөрхий аав нь өглөөний мэдээний нэвтрүүлгийн хөтлөгчийн ажлаа орхиход хүрсэн. Миний үзэх дуртай нэвтрүүлэг байж билээ. Одоо оройн цагаар, цөөн цагаар л гарч харагддаг юм. Тэр нэвтрүүлгийг нь тэр бүр үзээд байх боломж гарахгүй.
Манай монголд ховорхон л үзэгдлийн нэг. Аль нэг талаараа од хүмүүсийн, олны танил хүмүүсийн хүүхдүүд ингэж хэрэгт орооцолдсон бол аль болох нуух гэж л оролдоод байх юм билээ тэ.
Биеийг нь төрүүлдэг, оюун ухааныг нь төрүүлдэггүй гэж юутай үнэн. Одоо ч нас яваад, амьтны хүүхдийг ийм тийм гэж хэлж зүрхлэхгүй болсон байна лээ. Хүн хэлснээ гүйцдэг ч гэж ярьдаг даа.
Айлын хүүхдийн сайн сайхныг олж хараад, магтаад л байх хэрэгтэй. Хэ хэ.
Бүх уншигч ээжүүддээ амжилт хүсье.
mongold bol huu ni har tamhi heregleed hunii ami nas ersdchihsen bhad aav ni eronhiilogch bolood bn shdee,gutarmaar
ReplyDeleteхэлээд юүхэв ээ. үр хүүхэд нь л эцэг эхийнхээ нэрийг хөөдөхгүй л байхад болох юм шиг санагдаад байдаг юм, болдоггүй л байх даа, залуу халуун насанд...
ReplyDelete