Tuesday, October 17, 2017

Хөршийн холбоо 3

За ёстой ойрдоо хөршөөрөө амьсгалаад би ч...
Энэ эртээд блогоо бичээд сууж байхад ирсэн жимс. Одоо улирал нь. Хурам жимс гэж орчуулаад байгаа. Заримдаа өөр нэрээр ч гараад байх юм. Алийг нь хэрэглэхээ мэдэхгүй үе үе  ч толгой эргэнэ шүү дээ.
Энэ хагас сайнщ орж ирсэн. Хулууны бөмбөлөг. Их гоё амттай байсан. Би дуртайгаараа зөндөө идсэн.

Нэг завандаа хуушуур эсвэл боорцог хайрч оруулж өгнө гээд бодоод л явна. Гэхдээ бүр 12 сараас наашгүй ээ. Төрд хэрэгтэй зайран гээч л байна би. Суугуул нутагт минь надгүй зүйл алга гэчихвэл нэг их буруудахгүй байх өө. Хэ хэ.

Заримдаа ингэж өөрийгөө хөөргөх ч сайхан шүү. Тийм ээ.

Бүгдэд нь гялалзаад байгаарай гэж ерөөе.

4 comments:

  1. Урнаа11:07 AM

    Хурмикаки эсвэл каки гээд бдаг. Монголд илжгэн чих гээд бдаг юм биш үү? Би их дуртай, нялуун биш гоё жимс шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Хурмакаки гэхээр хурам гээч нь зөв ч юм шиг. Илжгэн чих гэж арай өөр жимс байдаггүй билүү? Сайн мэдэхгүй байнна өө. Дараа нэг завтай үедээ хайж үзнэ ээ. Энэ гэхдээ зөөлрөөд ирэхээрээ их нялуун болдог, хатаасан нь бүр гоё амттай.

      Delete
  2. илжгэн чих гээд орчуулчихдаг шд би лав, ёстой төрд хэрэгтэй зайран шиг л байдаг шд та ккк

    ReplyDelete
    Replies
    1. Хүмүүс ихэнх нь илжгэн чих гээд байна тэ, тэгвэл илжгэн чих нь мөн байхаа, би ч хойшид тэгж орчуулъя дөө.

      Ёстой төрд хэрэгтэй зайран байгаа шүү, хэхэ.

      Delete