Sunday, October 08, 2017

Өлзийтөгс ба улбар шар өнгө

Сая амарлтаараа уншсан ном.

Санаандгүй бүх өнгө нь улбар шараар хослоод. Намрын өнгө юм даа. Нэг бол 10 сарын өнгө. Сар дуусах болоогүй л байдаг, улбар шар өнгөнөөс залхчих вий дээ.

Бас л их өвөрмөц тэ. Зарим нэг зохиол дуусалгүй нууц хэвээр төгсөх нь жаахан гуниг төрүүлнэ.

Шоколадтай жигнэмэг, Сохор гэсэн хоёр өгүүллэг нь таалагдлаа. Гол дүрүүд болох Сэржээ, Эгээ гэх сайхан хүүхний амьдрал. Заримдаа өмнөөс нь харамсах, заримдаа уур хүрэх, заримдаа өрөвдөх зэрэгцээд л уншиж дуусав. Сонирхолтой л байлаа.

Уг номыг бэлэглэсэн Ц найздаа баярлалаа. Өөр ном ч хамт бэлэглэсэн л дээ. Уншсан ном нь давамгайлсан байсан. Гэхдээ дээхэн уншаад монгол буцаачихсан байсан тул дахин нэг сэргээж харах сайхан завшаан болсон.

Жич нүүр номын уншсан номоо тэмдэглэн бичигчдийг дуурайж номынхоо зургийг гоёор авах гэж хичээгээд байгаа. Заримдаа л залхуу хүрээд шууд номоо дангаар нь авах, нэг бол нет гуайгаас зээлчихээд л байгаа болохоос.

Ирэх долоо хоногт нь амжилт хүсье. Ингэхэд долоо хоног ямар хурдан өнгөрөөд байна аа. Нэг мэдэхэд хагас сайн, нэг мэдэхэд нэг дэх...

2 comments:

  1. Ямар гоё юм бэ. Өлзийтөгсийг унших дуртай ч сая очоод ирэхдээ би бүр гар хоосон ирсэн.
    Найзын бэлэглэсэн Элс Цас Романд л их баярлаж байгаа. Хойтон гэрийнхнийг ирэхэд нь хүний 2 ном 2 шил архи захинаа гэцэн л байгаа.

    ReplyDelete
  2. Хэ хэ , гар хоосон ирдэг чинь тоогүй еэ. Би номын дэлгүүр орж амжихгүй гэдгийгээ мэдэнгүүтээ л хүмүүс захиад захиад явцан хэхэ.
    Элс цасыг дахин нэг унших юмсан.
    Тэгээрэй, ер нь захих юм аа хэлчихэд амар байдаг юм.

    ReplyDelete