Tuesday, October 24, 2017

Ажил мину зэ

За энд тэнд уригдаж ууж идэх нь миний нэг ажил шүү дээ.

Монгол цуг явж байсан нэг эмээ, олоон сарын өмнөөс урьж залаад, өдөр судраа онгойлгож байгаарай. Ийм арга хэмжээ болно, оролцчихоод дэлхийн өвд бүртгэлтэй япон хоол идээд, халуун рашаанд ороод буцаарай гэж захиад байсан юм.

Хаа байсан юм, болоогүй байна даа гэж бодсоор яваад нэг мэдсэн томилолтоор явах өдөр судартай минь давхцах нь холгүй л юм болов.

Хань ижил, зулзагуудыг минь сайн таних юм болохоор гэрээрээ ирээрэй гэхээр нь оройн хоол хийхээс залхуураад уухайн тас
-Очно очно, завтай завтай.
За нэг иймэрхүү. Ойрд ингэж оригоор нь, бүтнээр нь? идээгүй дуртай хоолоо идээд сайхан байлаа. Мөн ойрд уулзаагүй хоёр залуутай тааралдав. Цугтаа ажлаар монгол явж байсан тухайгаа ярьж хөхрөлдөв. Урилга явуулсан эмээ, энэ хоёр залуу бид 4 маш сайхан гар нийлж ажилладаг байлаа. Үе үе ингэж эмээгийн санаачлагаар уулзалдаж монгол япон монгол хоол хийж иддэг юм. 
Жижигхэн жижигхэн өвөрмөц тавагны шийдэл нь хөөрхөн шүү. Өөрийн эрхгүй л зураг авах юм даа. Сүүлд дурсаж байх гэж. 
Энэ бас их хөөрхөн. Даанч гэртээ бол авахгүй л дээ. Учир нь угааж арчаад далд хийх гэхээр зай эзлээд төвөг болох юм билээ. Бас гэрийнхээ элдэв хэрэгслийг нэмэхгүй байх санаатай үзэж л байна. Онцлог нь огтоос цөөрөхгүй нэмэгдээд байх юм. Учир юуных?

Ямартай ч хар усан бороо, хар шуурганаар уналттай байсан сэтгэл санаа жаахан сэргэсээн сэргэсэн. Хэ хэ.

Мартсанаас Канбож явсан шавь түр харьж ирсэн байгаа. Уулзая аа хонгоор минь гээд утасдаад л байгаа. Хариад шавиагаа ханатал яринаа, түр хүлээгтий...

2 comments:

  1. Би япон хоолонд дуртай харсан чинь идмээр болчихлоо. Бичлэг оруулсан байхаар баярлана гэж

    ReplyDelete
  2. Гоё хөнгөн байдаг тэ.
    Хэхэ. Баярлалаа. Ажлаа харахгүй блог руугаа гүйчих гээд л байх юм. Кккк

    ReplyDelete