Lhamour.
Санаандгүй ийм бэлэгтэй болоод. Тэгэхээр нь дахин бэлгэнд захиад. Хүний шуналаа гэж, дийлдэхгүй юм даа. Тийм ээ.
Охидод нь бэлэг авах гэсэн юм аа гэхээр нь монголынхоо үйлдвэрлэгчдийг дэмжих гээд. Бас бус зүйлийг нь хэрэглэж үзье гэж бодоод захив.
Одоогоор сэтгэл хангалуун байгаа.
Зургийг Lhamour-н нүүр номноос авав. Охид мин зураг дарахын хооронд задлаад орхиж.
Үүнийг бас нүүр номноос нь авав. Том зулзагын бэлэг дотор 1 ширхэг байсан. Уруул өнгөлөгч.
Бас л нүүр номноос нь авлаа. Нэг ширхэг ийм саван байгаа. Одоогоор хэрэглэж эхлээгүй байна. Хуучин савангаа дуусахаар л хэрэглэнэ дээ.
Гэснээс эх орноос минь ямарваа нэгэн бэлэг ирэхээр хэрэглэхгүй хадгалчих гээд, идэлгүй харж нүдээ баясгаад муутгачих гээд байдаг талтай. Тэр алдаагаа засаад дор нь задлаад иддэг, хэрэглэдэг болчихсон чинь зураг дарах завдал өгөхөө байдаг юм байна. Хэ хэ.
Та бүхэн ч бас нэг удаадаа Lhamour-н бүтээгдэхүүнээс авч хэрэглээд үзээрэй. Арьсанд тань таарах ч юм билүү?
Монголын хүүхнүүд бид хүчирхэг шүү, бас царайлаг шүү, дээр нь гоёмсог шүү, тансаг шүү...
бэр эгч уруул өнгөлөгч 2 байгаа гэхээр нь нэгийг нь авч түрхсэн бусад өнгөлөгчийг бодвол ёстой дажгүй байсан, даанч дуусчихсан. Одоо бол вазелин түрхээд явж байгаа үнэргүй амар гээд кк
ReplyDeleteхэхэ, том зулзага уруул өнгөлөгчөө харамлаад байсан. бактери халдчихна бла бла гээд.
Delete