Гоёмсог санагдсан зүйлсийнхээ зургийг оруулж ухаалаг утсаа жаахан хөнгөлөхгүй бол эвдрэх шинжтэй.
Эртээд ууж идсэн айлын жорлонгийн өрөөн дэх цэцэг. Эд нар жорлонгийнхоло ариун цэвэр, тав тухад их анхаардаг улс шүү дээ. Цэвэрхэн ч гэж юүхэв.
Ресторан, уушны газруудыг жорлонгоор нь үнэлчих гээд байдаг болсон байна билээ.
Мөн гэрийнхээ жорлонд ганц нэг зүйл тавьж дуурайдаг болсон. Хэ хэ.
За энэ охидын төгөлдөр хуурын багшийн гэрийнх нь үүд. Ваар, цэцэг байгаа тавиур бол гутлын шүүгээ.
Ингээд цэцгээ үе үе солино. Цэцгээ л сольсон байхад ваар нь бас солигдсон мэт харагддаг юм билээ.
Хуучин байшингаа нурааж, шинээр гэр барьсан айл. Настай хүмүүс л дээ. Хүүхдүүд нь томроод тусдаа гараад явчихсан. 90 хэдтэй ээжтэйгээ цуг амьдардаг. 2 давхар хаусаа нураагаад 1 давхар хаус барьсан. Яагаад нэг л давхар болгосон бэ гэхээр, нас яваад ирэхээр хөл гар муудаад, шатаар өгсөж уруудахад төвөгтэй болж эхэлдэг гэнэ.
Ажаад байхад ихэнх таньдаг айлууд 2 давхартаа тэр бүр ашиглахгүй. Тусдаа гараад явчихсан хүүхдүүдийнх нь элдэв новш хураалттай байдаг юм билээ.
Юу ярьж байлаа? Аан тийм, энэ зуух. Сайхан халуу дүүгээд, дэргэдээс нь холдмооргүй байсаан.
Бага зулзага хүртэл хөөрөөд нэгэн монгол дууг хэд ч дахив. Үнэн сэтгэлээсээ дуулаад, бид өхөөрдөөд. Монгол хэлээрээ дуулсан шүү, журмын олон нөхдөө. Хэ хэ. Ямар дуу дуулсныг тэгж байгаад дараа хэлэмз...
No comments:
Post a Comment