Нэгэн мужик хятад найз, түүний гэр бүлийнхтэй бага зулзага бид хоёр жүжиг үзсэнийхээ дараагаар тансагласан байдал. Аниа нь жүжиг үзээгүй мөртлөө тансаглах болсон чинь ээждээ учиргүй хайртай хүн болж энэ тэр. Хэ хэ. Хүүхэд томрох чинь ээж аавтайгаа орж гарах нь илт багасдаг юм байна. Бодоод байсан би ч томроод юун ээж аав, найз нөхөдтэйгөө л хэлхэлддэг байлаа шд.
Үүнийг ээж захиалж идсэн. Хулууны кекс. Дээрхийг болохоор охид захиалж идсэн. Гурил хэрэглээгүй бялуу? байсан. Амттай гэж юүхэв байсан, би дараа орж захиална гээд занасан байгаа. Хи хи.
Ингэж амттан идэхдээ мэдээж эхлээд өдрийн хоолоо иднэ. Дараа нь амттан авч өгнө гэсэн бичигдээгүй хуультай. Ногоо цагаагаа сайн иддэг юм. Зарим найз нөхдийг хараад байхад хоолноос нь өмнө амттанг нь идүүлчихээд байдаг, нэг бол ундаа өгчихөөд байдаг юм билээ. Тэгэхээр хүүхэд яаж хоолоо идэхэв дээ. Тийм ээ?
Хань ижил бид хоёр эхлээд цай уулгадаг, бүр дараа нь л ундаа ууж болно оо гэдэг, тэгэхээр гэдэс нь цадсан хүн чинь тэр бүр амттан, ундаа гэх мэт зүйлийг хэтрүүлэн хэрэглээд байдаггүй.
Монголоос ирсэн дадлагажигчтай хамт цайлахдаа. Өөрсдөө борголоо бутлаж? уусан. Үнэр гэж салахын аргагүй байсөөн.
За өнөөх боргол чинь энэ. Хажуугийнх нь буурцагны чанамал. Элсэн чихрийн оронд хийнэ. Цаад талд байгаа нь кекс. Лимонтой.Хөвсгөр болоход энэ мэт ууж идэх шалтаг мундахгүй их.
Гэснээс хүйтрээд, цаанаасаа л бие хаа халуун хоол цай нэхээд байна, нас ахиж байгаагийн шинжүү дэ хө.
Ах нь тэр хөвсгөр болгодог зүйлсийг чинь чөлөөтэй иддэг ш дээ. Тэглээ гээд нээх нэмээд байхгүй ээ. -100 дээрээ жингээ бариад л байдаг юм.
ReplyDeleteАх минь сайн уу, уулзах сайхан байна шүү.
DeleteГуалиг л байгаа юм бна хэхэ.
Би ойрын үед борголынхаа хэмжээг багасгах гээд үзээд байна. Өдөр 2 аяганаас илүү уухгүй гээд байгаа ч хааяадаа хэрэгжүүлэхгүй байна.
ReplyDeleteби ч бага л уудаг л даа, нэг удаа, заримдаа л 2 удаа уудаг юм.
Deleteхичээеэ 2улаа хэхэ
Би ч хэсэг боргол амттан хоёрт халти хориг тавьсаан. удахгүй хуримаа болоод өнгөрөнгүүт идэж уухыг үзүүлээд өгнөө гээд хоног тоолоостой.
ReplyDeleteхэхэ, тийм үү, дараа нь хэтрүүлэв ээ, би бас тэгж хориг тавьж үздэг юм билүү хэхэ
Delete